| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0074/З |
| Дугаар | 128/ШШ2024/0952 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0952
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч Б.Т*******д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч төлөөлөгч Б.Х*******гээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С*******” ХХК нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн мэдүүлгийн 11-259******* дугаартай Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай Улсын бүртгэгчийн Б.Т*******ийн мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулан, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, 53 тоотод байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-22040******* дугаартай дуусаагүй барилгыг нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байгааг сэргээж, нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д "...нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..." гэж заасан эрхийн хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Б.Т*******д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.“С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч Б.Т*******д холбогдуулан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэдүүлгийн 11-259******* дугаартай улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай улсын бүртгэгчийн Б.Т*******ийн мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, 53 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040******* дугаартай дуусаагүй барилгыг “С*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч “С*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч Б.Т*******д холбогдох Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэдүүлгийн 11-259******* дугаартай улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай улсын бүртгэгчийн Б.Т*******ийн мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, 53 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040******* дугаартай дуусаагүй барилгыг “С*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Лхамноровт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ