| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2025/00271/И |
| Дугаар | 197/ШШ2025/00635 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00635
2025 02 04 197/ШШ2025/00635
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ба*******,*******, ШХ-П-15Б тоотод оршин суух хаягтай Шаваржамцын Бугандайгийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Ба*******,*******,*******,*******,*******од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 777.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Ш.Бугандай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2016.05.02-ны өдөр аксент маркийн 5549 УБТ дугаартай машиныг Батжаргал овогтой Мөнхболдод 500.000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулан 2 тал гарын үсэг зурж нотариатиар баталгаажуулсан болно. Гэтэл Б.Мөнхболд нь өнөөдрийг хүртэл 777.000 төгрөгийн торгууль татварыг төлөөгүй байна. 5549 УБТ дугаартай тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээ хассан байна.
Б.Мөнхболд нь манай хаягийг сайн мэдэх ба 5549 УБТ мдугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахад миний зүгээс шалтгаасан саад байхгүй болно. Ийм учраас 2016.05.12-ны өдөр өөрийн тээврийн хэрэгслийн худалдах худалдан авах гэрээг үндэслэн Б.Мөнхболдоос 777.000 төгрөгийн торгууль, татварыг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч: Б.Мөнхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ш.Бугандай нэхэмжлэлтэй 777.000 төгрөгийн 8000, 9600, 9600, 19200, 8000, 9600, 9600,120.000, 480.000, 5000 нийт 678.600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 98.400 төгрөгөөс татгалзаж байна.
678.600 төгрөгөөс 2025.01.16-ны өдөр 499.200 төгрөг, 2025.01.09-ний өдөр 14900 төгрөгийг тус төлсөн.
Үлдэгдэл 164.500 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Бугандай нь хариуцагч Б.Мөнхболдод холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 777.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Мөнхболд нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, 3 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Мөнхболдоос Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 777.000 төгрөг гаргуулахыг хүссэн Ш.Бугандайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Мөнхболдоос 11.600 төгрөгийг, нэхэмжлэгч Ш.Бугандайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.200 төгрөгийн тал хувь буюу 11.600 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Бугандайд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Мөнхболд нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД