Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0799

 

 

 

  

 

    2024           10           10                                   128/ШШ2024/0799

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.*******

Нэхэмжлэгч: ******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.*******

Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газар

Хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар

Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.*******

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ой, ус, тусгай хамгаалалттай нутгийн кадастрын хэлтэс

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ой, ус, тусгай хамгаалалттай нутгийн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.*******

Гуравдагч этгээд: ******* ХХК

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.*******

1. Б.*******гийн Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан:

1.1. Авто зам, замын байгууламжийн төлөвлөсөн дугаар даалгавар, түүнийг баталсан Хот байгуулалт хөгжлийн газрын үйлдэл, мөн Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын дугаар даалгаврыг зөвшөөрч баталсан Нийслэлийн авто замын хөгжлийн газрын үйлдлийг тус тус хүчингүй болгуулах,

2. ******* ХХК-ийн:

2.1. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын *********** дугаар Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хүчингүй болгуулах,

2.2. Нийслэлийн авто зам, замын хөгжлийн газрын дугаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг хүчингүй болгуулах,

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн Кадастрын хэлтсийн мэдээллийн санд ******* ХХК-ийн баруун хэсгээр орц, гарц гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахим/, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

1.1. 2020 оны 05 дугаар сарын -ний өдрийн Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын ********** дугаар Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хүчингүй болгуулах,

1.2 Нийслэлийн авто зам, замын хөгжлийн газрын Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын дугаар даалгаврыг хүчингүй болгуулах,

1.3 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн Кадастрын хэлтсийн мэдээллийн санд ******* ХХК-ийн баруун хэсгээр орц, гарц гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

2. Б.*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

2.1 Авто зам, замын байгууламжийн төлөвлөсөн дугаар даалгавар, түүнийг баталсан Хот байгуулалт хөгжлийн газрын үйлдэл, мөн Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын дугаар даалгаврыг зөвшөөрч баталсан Нийслэлийн авто замын хөгжлийн газрын үйлдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

          3.Нэхэмжлэгч ******* ХХК нь тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Мөн нэхэмжлэгч Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2021/6616 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, тус хэргүүдийг 2021 оны дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2021/8673 дугаар захирамжаар нэгтгэсэн.

          4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

          4.1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “******* ХХК нь Улаанбаатар хот, дүүргийн, дүгээр хороо ы гудамж хаягт байрлах газар дээр 2008 онд Г хотхоны барилгыг барьсан.

          Гэтэл Х ХХК нь 2020 оны 7 сард манай орон сууцны орцны үүдээр тулган зам тавих ажлыг эхлүүлэхээр дайран орж ирсэн. Иймээс манай компанийн барьсан орон сууцны оршин суугчид, тэр дундаа хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсэж, нийтийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

          Тодруулбал: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны дугаар Орц гарц нээх тухай албан бичгийг, шинээр гаргасан орц гарцын зурагтай хавсарган манай компанид ирүүлсэн.

          Бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан хүсэлт гаргахад тус хамгаалалтын захиргаанаас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дугаар “...2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт Улаанбаатар хотын баруун өмнөд бүс, дүүргийн дүгээр хороо, 4 дүгээр хороо, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр зэрэг амнуудад... авто замын сүлжээ, инженер дулааны шугам, цахилгаан өндрийн шугамын сүлжээний трассыг дархан цаазат газарт, газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын орц, гарцтай уялдуулан төлөвлөн ажиллаж байна” гэсэн хариу ирүүлсэн.

          Түүнчлэн Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалын дагуу нийтийн ашиг сонирхлын үүднээс зорчих орц гарцыг гаргахдаа Хан түшээ хотхоны зүүн талаар буюу Богдхан Уулын дархан цаазат газрын шинээр гаргасан орц, гарцын зураг буюу трассын дагуу зам тавьж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюулгүй байдлаар шийдвэрлэсэн болно.

          Иймд тушаал, албан бичгээс үзэхэд шинээр гаргасан орц гарцын зураг буюу трассын дагуу орц гарцыг иргэдэд аюулгүй байдлаар шийдвэрлэх боломжтой байтал ******* ХХК-д манай хотхоноор дамжуулан зам тавьж, нийтэд аюултай байдал үүсгэж байгаад гомдолтой байна. Манай компанийн зүгээс тус даалгаврыг хүчингүй болгуулахаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын инженерчлэлийн газрын даргад гомдол гаргасан. Тус гомдлын хариуг Нийслэлийн зам, тээврийн хөгжлийн яамнаас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр Нийслэлийн авто замын хөгжлийн газарт, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гомдол гаргасан боловч гомдлын хариу одоог хүртэл ирүүлээгүй байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.2.5-т “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол захиргааны актыг хүчингүй болгохоор заасан.

          Иймд ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд, түүнчлэн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байх тул Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын дугаар даалгавар, Авто зам, замын байгууламж төлөвлөх дугаар даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

          4.2.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын тодруулж, өөрчилсөн шаардлагадаа:  

           “Нэхэмжлэлийн Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын дугаар даалгавар, Авто зам, замын байгууламж төлөвлөх 9 дугаар даалгаврыг тус тус хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны дүгээр тушаал /1 дэх хавсралтын 5/-д заасан байршлыг өөрчилж хийсэн Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын дугаар, Авто зам, замын байгууламж төлөвлөх дугаар даалгавруудыг баталсан Нийслэлийн авто замын хөгжлийн газрын үйлдэл хууль бус болохыг тогтоож, , *********** дугаар даалгавруудыг хүчингүй болгуулах" гэж өөрчлөн тодруулж байна.

          ... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны дүгээр тушаал /1 дүгээр хавсралтын 5 дах заалт/-аар ******* ХХК-ийн ашиглах эрх бүхий 4.25 га газраас орц гарц гаргах зориулалтаар 0.43 га газрыг хассан байсан. Байршлын хувьд уг хасагдсан газар нь Г хотхоны барилга байгууламжийн буюу нэхэмжлэгч компанийн ашиглах эрх бүхий газрын зүүн, зүүн урд талыг хамруулсан нарийн зурвас газар. Гэтэл Х ХХК нь дээрх тушаалаар тогтоосон орц гарц байх газраар бус ******* ХХК-ийн ашиглах эрх бүхий баруун талын зурвас газар буюу орцтой залгаа хотхоны барилга байгууламжийн хур баруун талын зурвас сууцны орцтой залгаа байдлаар хотхоны машины зогсоолыг дайруулан өөрсдийн барих хотхонд хүрэхээр төлөвлөгдсөн авто замын зураг төслийн даалгавруудыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар батлахдаа ******* ХХК-д урьдчилан мэдэгдэж оролцуулаагүй, хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй Нийслэлийн авто замын хөгжлийн газрын үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчим, 24 дүгээр зүйлийн 24.1-дэх заалтыг зөрчсөн.

          ...Иймд "Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны тушаал-/1 дэх Хавсралтын 5/-д заасан байршлыг өөрчилж хийсэн Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын дугаар, Авто зам, замын байгууламж төлөвлөх дугаар, даалгавруудыг баталсан Нийслэлийн авто замын хөгжлийн газрын үйлдэл хууль болохыг тогтоож, , дугаар даалгавруудыг хүчингүй болгож, газар ашиглагч нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэв.

             4.3.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

          “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны -р сарын 06-ны өдрийн 1829 тоот бичгээр тус компани-д орц гарц гаргахаар манай ашиглах эрх бүхий газрын баруун талаар зураг үйлдэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай нутгийн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлсэн байдаг. Тухайн үедээ эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болох ******* ХХК-д мэдэгдээгүй.

          Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тоот тушаалаар ******* ХХК-ийн ашиглах эрх бүхий 4.25 га газраас орц, гарц гаргах зориулалтаар ертөнцийн зүгээр зүүн болон зүүн урд хэсгээр 0.43 га газар хасаж Х ХХК-д орц гарцын асуудлыг байршлын хувьд албан ёсоор шийдвэрлэж өгсөн нь холбогдох баримтуудаар тогтоогддог.

          Гэтэл Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргааны 2019 оны -р сарын 06-ний өдрийн 1829 тоот албан бичгээр Э ХХК- ийн баруун талаар орц, гарц байлгахаар байршлыг өөрчлөн төлөвлөсөн солбицлыг яамны Ой, ус, тусгай хамгаалалттай нутгийн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлсэн байсан талаар удаа дараа гомдол гаргаж, зөвшилцсөн.

          Энэ үндсэн дээр Хамгаалалтын Захиргааны 2020 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 1509, 1510, 1516 тоот албан бичгүүдээр яаманд санал хүргүүлж ХХК, , ТББ нарын талбайн хэмжээг хэсэгчлэн хасаж, Ой, ус, тусгай хамгаалалттай нутгийн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлсэн бөгөөд ингэхдээ Х ХХК-д орц гарц гаргаж зургийг мөн хавсарган хүргүүлсэн байдаг.

          Эдгээр албан бичгүүдээр орц гарцын солбицлыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тоот тушаалаар тогтоосны дагуу зөвтгөж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ой, ус, тусгай хамгаалалттай нутгийн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлийг хийлгэж баталгаажуулахдаа 2019 оны -р сарын 06-ны өдрийн 1829 тоот албан бичгийн дагуу бүртгүүлсэн орц гарцын солбицлыг хүчингүй болгохгүй орхисноос нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байгаа юм.

          Х ХХК нь хүчингүй болгохгүй орхисон бүртгэлийг ашиглан зургийн даалгавар батлуулж, улмаар манай хотхоны орц гарцын болон доторх замыг үргэлжлүүлэн нийтийн зориулалттай зам тавихаар маргаан үүсгэж байгаа нь төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай шууд холбоотой байгаа юм. Энэ байдал нь хотхоны болон оршин суугчдын эрх ашиг сонирхлыг, мөн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.

          Иймд 2019 оны -р сарын 06-ны өдрийн 1829 тоот албан бичгийн дагуу бүртгэсэн солбицлын бүртгэлийг хүчингүй болголгүй орхисон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ой, ус, тусгай хамгаалалттай нутгийн кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна” гэв.

          4.4.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

       “2020 оны 07 сараас хотхоны баруун талын орц гарц бүхий хэсгээр авто замын ажлыг эхлүүлэхээр хүмүүс дайрч, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, шөнийн цагаар том оврын машинаар дайрч орох, бусдын автомашиныг хууль бусаар чирч зайлуулах, олуулаа ирж дарамтлах, дайрч доромжлох зэрэг үйлдлүүдийг хийсэн.

          Тус тавих гэж байгаа зам нь манай хотхоны орцны үүдэнд тулган, орцноос гарах үед шууд авто зам байхаар байна. Хэрвээ манай хотхоны орон сууцны орцны үүдэнд тулган зам тавивал миний төдийгүй манай хотхоны нийт оршин суугчид, тэр дундаа хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүсэж, нийтийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчих нөхцөл байдал үүсэхээр байна. Монгол улсын иргэд амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна.

          Дээрх зам тулган барих гэж байгаа асуудлын талаар дараах мэдээллийг олж авсан. Үүнд: ******* ХХК өргөдөл гаргасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тоот Орц гарц нээх тухай албан бичгийг өгсөн байна. Мөн Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаар Талбайг хэсэгчлэн цуцлах тухай тушаал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоотын орц гарцын зураг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2016 оны 06 сарын 09-ны өдрийн дугаар тушаал зэргийг олж танилцсан.

          Дээрх танилцсан материалуудаас харахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны дугаар тушаалын дагуу ******* ХХК-ийн эзэмшиж байсан газраас 0.43 га газрыг хасаж нийтийн ашиг сонирхлын үүднээс зорчих орц гарцыг нээж шийдвэрлэсэн байна. Гэтэл ******* ХХК нь хууль бус аргаар илтэд хууль бус шийдвэр гаргуулж, тус Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дугаар тушаалын дагуу хассан хэсгээр биш/ уг тушаалыг зөрчиж заавал манай хотхоноор дамжуулан зам тавихаар зүтгэж байгаад бидний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа тус хотхонд оршин суугч 62 өрхийн 200 гаруй иргэн маш их гомдолтой байна.

          хотхоны оршин суугчид хуралдаж, дээрх асуудлын талаар санал солилцсон. Бид дээрх албан бичгүүдийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн оршин суугчдын хурлаар олж танилцсан. Танилцсан даруйдаа иргэн Н.*******гийн хувиар эрүүл, аюулгүй орчинд амьдрах миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа, мөн цаашлаад амьд явах эрх хүртэл зөрчигдөж болзошгүй байх тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд шүүхэд хандаж байна. Авто зам барих зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газарт гаргасан.

          Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн", 48.2.5-т “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол захиргааны актыг хүчингүй болгохоор заасан.

          Иймд ******* ХХК-д өгсөн Автозамын даалгаврууд нь хэрвээ биелэгдвэл миний төдийгүй нийт оршин суугчид хохирч, эрүүл, аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөхөд хүрээд байна. хотхоны оршин суугчдын ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд, түүнчлэн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байх тул Авто зам, замын байгууламж төлөвлөсөн дугаар даалгавар, түүнийг баталсан Хот байгуулалт хөгжлийн газрын үйлдэл, мөн Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын дугаар даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

          4.5.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “Хариуцагч нар маргаан бүхий актууд хүчингүй болсноор манай ямар эрх ашиг сэргэх вэ гэж асуугаад байна. Бодит нөхцөл байдал дээр буюу өмнө нь байсан төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч өмнө нь байгаагүй. Бодит нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүн би байна. Х ХХК, түүний хажууд байгаа 2 аж ахуйн нэгж л орц, гарцыг ашиглах боломжтой. Зам байгуулах төлөвлөлтийн даалгаврууд Х ХХК-д олгогдсон байдаг.

          Энэ даалгаврыг мэдээллийн сангийн бүртгэлийг үндэслэл болгосон Х ХХК-ийн 2 албан бичиг байгаа. Мэдээллийн санд 2016 оны сайдын тушаалын дагуу орц, гарц олгохоор бүртгэсэн хэр нь 2016 оны сайдын тушаал нь баруун талаар байхад уг тушаалыг үндэслэж бүртгэхдээ баруун талаар нь бүртгэсэн байгаа юм. Тухайн үеийн мэдээллийн сангийн бүртгэлийг хийсэн алдаа болж хувирч байгаа юм. Үүнийг үндэслээд гаргасан 2 архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болох шаардлага үүсэж байгаа юм. Яагаад гэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн сан өөр ямарваа нэгэн байгууллагын мэдээллийн санд харагддаг мэдээлэл биш. Зүгээр кадастр хил заагаар харагдахаас биш энэ дунд нь орц, гарц байна гэж харагдахгүй. Байршлыг нь солиод гаргасан гэдэг нь хавтаст хэрэгт байгаа зургаар 0,43 га газар гэдэг бол тусгай хамгаалалттай газар нутагт маш том газар. Энд бид өмнө нь хасуулаагүй байхдаа эскиз зураг хийлгэж байсан. Гэтэл орц гарц гаргана гэж хассан. Тухайн үед Х ХХК-тай бөөн маргаан үүсээд орц, гарц гаргахаар тохироод явж байсан. Х ХХК энэ асуудлыг мэдэхгүй биш мэдээд бүртгэлийг үүсгэсэн. Тухайн үед бүртгэлийн зураг буруу үйлдсэн.

          Х ХХК-д орц, гарц гаргаж өгөхийн тулд 0,43 га газрыг хасаж өгөөд 402 дугаар байрны орцны хаалгыг нөгөө талдаа гаргаж өгөөд ажлын зургаа батлуулсан. Нэгдүгээрт Г иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр хангахын тулд олон жил шүүхээр маргаад явж байна. Хоёрдугаарт, газраас 0,43 га газрыг хасуулаад эдийн засаг болон эрх ашгаараа хохироод явж байна” гэв.

          Нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгч П.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

          “Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн зүйлүүд маш ойлгомжтой байна. Нэгэнт 0,43 газрыг албан ёсоор нь гуравдагч этгээдэд зориулаад хассан гэдэг нь тогтоогдож байна. Тухайн үеийн нөхцөл байдалд зам зүүн талаар нь гарна гэж үзээд 402 дугаар байрны орцыг баруун талд нь гаргасан. Гэтэл үүнийг мэдсээр байж Х ХХК замыг баруун талаар нь гаргасан. Захиргааны байгууллага хэрвээ баруун талаар нь орц гарц гаргах байсан юм бол яагаад зүүн талаас нь анхнаасаа ******* ХХК-ийн газраас хассан юм.

          ******* ХХК-ийн баруун талаар газар хасахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй. Захиргааны байгууллага хэн нэгэн этгээдийн эрх ашиг хөндөх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийх ёстой байдаг. Зорилгодоо нийцсэн захиргааны акт гаргахдаа хариуцагч захиргааны байгууллага бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстой. Өөрөө хэлбэл замын стандарт хангагдахгүй байна гэдэг асуудлыг нэхэмжлэгч талаас удаа дараа тайлбарлаад байгаа зүйл нь 402 дугаар байрны урд хэсэг нь өргөн байгаа болохоос биш цаашаа 7 метрийн өргөнтэй байгаа.

          Эдгээр нөхцөл байдлыг шүүх харах хэрэгтэй. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож шийдвэр гаргах ёстой. Гэтэл бодит нөхцөл байдлыг тогтоох нь битгий хэл зориуд санаатайгаар өөрчлөөд зургийг хавсаргаж бүртгэсэн. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

          Тав: Хариуцагчийн тайлбар татгалзал:

          5.1.Хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “Нийслэлийн замын хөгжлийн газрын хувьд архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэн зургийн даалгавар боловсруулсан. Авто зам гэдэг нь бүх нийтээр хэрэглэх байгууламж юм. Тухайн замын ангилал, зэрэглэл нь нутаг дэвсгэрийн зам байгаа. Нутаг дэвсгэрийн зам гэдэг нь байгалийн давагдашгүй хүчин зүйл, гал түймрийн орц, гарц, нийтийн зориулалттай гарч болох гарц юм. Гэтэл үүнийг хотын төвийн суурьшлын бүсийн замтай ижилсэж ойлгож байгаа нь буруу юм. Нөхцөл байдлыг газар дээрээс нь харах юм бол Зайсангийн нутаг дэвсгэр нь уулын бэл байгаа.        Стандарт зөрчсөн маш олон барилга байгууламжууд байдаг. Гэхдээ галын аюулгүй байдал, хаягжилтын систем энэ бүгд нь нийгмийн хариуцлагын асуудал бол орхигдсон. Үүнийг зохицуулах үүднээс нийслэлийн замын бодлогын хүрээнд энэ зарчмын төлөвлөлтийг гаргаж баталгаажуулж авсан байдаг юм. Архитектур төлөвлөлтийн даалгавраар барилга байгууламж, газар олголтын асуудлуудыг нийтийн зам талбай, орц гарцтай нь хамт шийдэж явахгүй бол иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон асуудлууд ерөөсөө өгдөггүй.

          Зөвхөн өөрийн эрх ашиг дээр тулгуурлаад байдаг учраас бид нийтийн эрх ашгийн төлөө гаргасан. Энэ асуудлыг хүчингүй болгоё гэж байгаа үндэслэл нь иргэний суурь зарчим гэж тайлбарлаад байгаа боловч энэ эрүүл аюулгүй орчны төлөө бид энэ шийдвэрийг гаргасан. Манай байгууллагын хувьд нийтийн эрх ашгийг тодруулж замын даалгавар гаргаж өгсөн. Энэ даалгавар нь хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй, нийтийн эзэмшил газар дээр хийгдсэн. Өнөөдрийн шүүх хурал дээр орц, гарц гэдэг асуудал яригдаад байх шиг байна. Хоёр байгууллагын хоорондын орох, гарах харилцааны асуудлыг нийтийн замтай холиод байгаа асуудлыг бол салгаасай гэдэг тал дээр санал хэлмээр байна.      

        Өөрсдөө нийтийн эзэмшлийн талбай дээр зам барьж байгаа, цааш нь үргэлжлүүлээд тасралтгүй явах байгууламжийг үгүйсгэж байгаа байдлыг орц, гарц гэдэг асуудлаар ойлгож болохгүй. Нэхэмжлэгч барилгын ажил төлөвлөөд архитектур төлөвлөлтийн даалгавар аваад аливаа төсөл хөтөлбөрийг хийхдээ тухайн барилгын баруун тал гээд байгаа асуудлыг баталж өгсөн байдаг. Гэтэл өөрсдийн талбай дээрээс хэтрүүлж нийтийн эзэмшлийн талбай дээр зам барьчхаад манай талбай гэсэн байдлаар хандаад байгаа нь боломжгүй юм. Аливаа шийдвэрийг гаргахдаа нийтийн гэдэг талаас бүх судалгаа шийдвэрүүд гарч хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг дээр харагддаг. Энэ нь өөрөө цаг хугацааны баримт бичиг байдаг учраас өнөөдөр иргэд, олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байх. Өнөөдрийн нөхцөл дээр асуудлыг хараад байгаа нь ирээдүйд цааш цаашдаа олон замын сүлжээнүүд, төлөвлөгдсөн байгууламжууд яг ийм харилцаагаар явах юм бол асуудалтай байна” гэв.

          5.2.Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн баталсан 2008 оны 18 дугаар тогтоолоор баталсан Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар уг кадастраар нийтийн зориулалттай авто замын байгууламжийг төлөвлөх зүйтэй гэж үзээд маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байдаг.

          Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 2/963 дугаар албан бичгийг Х ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/06 дугаар албан тоотуудыг үндэслэн маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. ******* ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг нь 2017 онд батлагдсан байдаг. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар дээр мөн ******* ХХК-ийн баруун талаар нийтийн зориулалттай авто зам байх ёстой, авто зам төлөвлөгдсөн байгаа шүү гэдгийг илэрхийлсэн касс харагдаж байдаг.

          Иргэн Б.*******гийн маргаад байгаа 402 дугаар байр бол 2021 онд ашиглалтад орсон барилга байгууламж байдаг. Манай замын даалгавар бол 402 дугаар байр ашиглалтад орохоос өмнө батлагдсан байсан. Уг барилга байгууламжийн урдуур нийтийн зориулалттай авто зам, замын байгууламж байна гэдгийг ******* ХХК мэдэж байсан. Мөн 2017 оны архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2017 оны сүүлд нотлох баримтаар өгсөн загвар зургаас харах юм бол ******* ХХК өөрийн төлөвлөлтөө өөрчилж баруун тийш нь шахаж төлөвлөлтийг хийж 402 дугаар байрыг ашиглалтад оруулсан зүйл байдаг.

          Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зам гэдэг нь нийтээр ашиглах зориулалтай зүйл юм. Мөн уг архитектур төлөвлөлтийн даалгаврын яг аль хэсэг нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчид олгосон газраас 2016 оны актаар 0,43 га газрыг хассан юм байна. Гэхдээ аль талаас нь гэдэг нь тодорхойгүй байна.

          Хоёрдугаарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар анх газар олгохдоо заавал 4 талаараа орц, гарцтай байхаар төлөвлөж, газар ашиглах эсэхийг олгодог гэж байна. Өнөөдрийн маргаан бүхий акт бол хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр нийтийн зориулалттай авто зам, орц гарц байхаар төлөвлөгдсөн газар байгаа юм. Үүнийг Х ХХК өөрийн хөрөнгөөр нийтээр эзэмшдэг авто зам, замын байгууламж барьж байгуулъя гэдэг асуудал яригдаад байгаа юм. Барилга байгууламжийн төлөвлөлт болон авто замын төлөвлөлт хаана зангилагддаг гэвэл манай байгууллага дээр зангилагддаг юм.

          Манай байгууллагаас ******* ХХК-ийн олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталж өгсөн. Энэ загвар зургийн дагуу та бүхэн барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулна 402 дугаар байрын орцны урд авто зогсоолууд байна гэдгийг батлаад өгчихсөн. Харин 2020 онд нийтийн эзэмшлийн авто зам, замын байгууламжийг энэ талаар нь явууллаа гэдгийг Хот байгуулалтын мэдээллийн сан баталж өгсөн ******* ХХК-ийн даалгавар болон замын даалгавар хоёр зөрчилдөхгүй буюу Хот байгуулалтын тухай хууль болон Барилгын тухай хуульд нийцсэн байх ёстой. Иргэний болон аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндсөн, зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

          5.3.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Өөрөөр хэлэх юм бол тухайн албан бичгийг хүчингүй болгуулъя гээд байгаа юм уу, буруу албан бичиг өгсөн гэж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Үндсэн шаардлага нь албан бичгийг хүчингүй болгох юм.

          Эхний асуудал бол яамнаас өгсөн 06Б/8049 дугаар албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй, өөрөөр хэлэх юм бол хэн нэгэнд эрх, үүрэг бий болгосон ямар ч эрх зүйн зохицуулалт агуулаагүй албан бичиг байгаа. Дараагийн асуудал нь яамнаас өгсөн албан бичиг тухайн харьяа байгууллагын албан бичгийн хариу өөрөөр хэлэх юм бол ******* ХХК, Х ХХК эсвэл гуравдагч ямар нэг этгээдийн эрх ашиг сонирхолд зориулагдсан албан бичиг биш юм. Манай албан бичиг дээр үндэслээд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь батлагдсан гэдэг зүйл яриад байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаад байгаа гол нэхэмжлэлийн шаардлагад манай яамны гаргасан ямар ч эрх зүйн үр дагавар үүсгээгүй, тухайн нэхэмжлэгчийн ямар нэг эрх ашиг сонирхлыг зөвшөөрсөн гэх үндэслэл харагдахгүй байгаа.

          Нэхэмжлэгчийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага бол анхнаасаа 0,43 га газрыг хасаад нөгөө талаар нь зам бариулах гээд байна гэдэг асуудал яриад байгаа. Захиргааны байгууллагын зүгээс ямар нэгэн алдаа байхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл зам тавих гээд байгаа газар анхнаасаа ******* ХХК-ийн газар байгаагүй. Анх газар олгохдоо 2 газрын дундуур нийтийн эзэмшлийн талбай байсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дотоод мэдээллийн санд бүртгэсэн, бүртгээгүй нийтийн эзэмшлийн талбай хэвээр байгаа. Харин нөгөө талаар нь явж байгаа зам бусад 2 аж, ахуй нэгж рүү орж байгаа нийтийн эзэмшлийн зам талбайг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ маргаад байгаа газар нь анхнаасаа нийтийн эзэмшлийн талбай байсан. Нөгөө талаар нь орц, гарц болон нийтийн эзэмшлийн талбайг гаргаж шийдвэрлэсэн сайдын тушаал огт хамаагүй.

          ******* ХХК газар ашиглах эрх авсан, кадастрын мэдээллийн сан дээр байгаа талбай дээр ямар төлөвлөлт хийж, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь тухайн компанийн эрх ашгийн асуудал юм. Харин нийтийн эзэмшлээр ашиглуулахаар бүртгэсэн байгаа асуудал бол тухайн компанийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй. Мөн энэ бүртгэл байсан болохоор маргаан бүхий актууд гарсан гэж яриад байгаа үндэслэл нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй. Яамны бүртгэл дээр бүртгэсэн бол зам барьж болно гэдэг эрх зүйн зохицуулалт байхгүй. Анхнаасаа нийтийн эзэмшлийн талбай дээр зам барьж байгаа асуудал нь ******* ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

          6. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзал

          6.1.Гуравдагч этгээд Х ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:      

        “******* ХХК, Ст ХХК, Хан сэцэн хайрхан ХХК, Т ХХК, Хо хо ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд хууль журмын дагуу газар ашигладаг. Дээрх компаниуд нь өөрийн ашигладаг газар руу нэвтрэх орц гарцын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг 20 оноос хойш Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудад удаа дараа хандаж байсны дагуу 2016 оны 06 сарын 09-ны өдрийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын дугаар тушаалаар Зайсангийн аманд байрлалтай ******* ХХК-ийн газраас 0.4 га хэмжээгээр хасалт хийж нийтийн эзэмшлийн зам талбай болгон дээрх аж ахуйн нэгжүүдийн орц гарцыг шийдвэрлэж өгсөн.

          ******* ХХК, Ст ХХК болон Хан сэцэн хайрхан ХХК-ууд нь хамтран тухайн тушаалын дагуу кадастрын зургийг хийлгэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд өгч мэдээллийн санд тусгуулсан. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд 2019 оны дүгээр сарын 06-ны өдрийн 1829 дугаар албан бичгээр нэгж талбарын хоорондох нийтийн эзэмшлийн зориулалттай талбайн солбицлын цэг бүхий кадастрын зургийг албан бичгээр хүргүүлж, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2019 оны дүгээр сарын 13-ны өдрийн 066/8049 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын Захиргаанд уг солбицлыг мэдээллийн санд бүртгэсэн тухай хариу мэдэгдсэн байдаг.

          ******* ХХК болон Ст ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын Захиргааны мэдээллийн санд бүртгэгдсэн хуучнаар хын зүүн талаар байрлалтай нийтийн эзэмшлийн зам талбайгаар хатуу хучилттай замыг өөрийн хөрөнгөөр байгуулж, Нийслэлийн замын хөгжлийн газарт хүлээлгэж өгөх зорилготойгоор Хот байгуулалт, хөгжлийн газарт хэсэгчилсэн төлөвлөгөө батлуулахаар хүсэлт гаргасны дагуу 2020 оны 5 дугаар сарын -ны өдрийн ********** дугаар Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар хүлээн авсан. Түүний дагуу Нийслэлийн замын хөгжлийн газраас ********* дугаар Автозамын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгавар гарч автозамын дэвсгэр зургийг зөвшилцөж батлуулсан.

          2020 оны 6 сарын 30-ны өдөр хуучнаар хын зүүн талд байрлалтай нийтийн эзэмшлийн зам талбайд автозамын шороон замын ажил эхлүүлэхээр техник хэрэгсэлтэй талбайд очсон боловч эсэргүүцэлтэй тулгарсан.

          Уг хүмүүс нийтийн эзэмшлийн зам талбайг хаан том оврын машин байрлуулж “... энэ чинь миний зам, манай газар та нар нэвтрэхгүй, энүүгээр явна гэж байхгүй өөр газраар гар..." мөн газрын ажил гүйцэтгэх зөвлөх компанийн ажилчдыг цохиж, зодон хэл амаар доромжилж "...энүүгээр үзэгдвэл ална..." гэж дарамталж утсыг нь эвдэх зэргээр 2 удаа ажил эхлүүлэхэд саад учруулсан. Одоо нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хаалт хийсэн байдалтай байгаа.

          Дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьд нийтийн эзэмшлийн зам талбайгаар нэвтэрч чадахгүйгээс болж жил болгон газрын төлбөр төлөх, газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадахгүйгээс болж газар ашиглах эрх цуцлагдах зэргээр өнөөдрийг хүртэл 270 сая төгрөгөөс 350 сая төгрөг хүртэлх хэмжээний санхүүгийн бодит хохирол амсаж байна. ******* ХХК болон энэ компанийн газар дээр орон сууцны барилгын үйл ажиллагаа явуулж байгаа Г ХХК-ийн зүй бус үйлдлээс болж нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглаж чадахгүй байдалтай өнөөдрийг хүрч байгаа болно.

          Нийслэлийн замын хөгжлийн газраас дугаар Автозамын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу зураг төсөл боловсруулагдаж мэргэжлийн байгууллагуудаар автозамын байгууламжийн зураг шат дарааллын дагуу батлагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Жич: ******* ХХК-ийн захирал Энхжаргал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн мэргэжилтэнтэй 2021 оны 6 сард уг маргаан бүхий нийтийн эзэмшлийн талбай дээр манай компанийн төлөөллийг байлцуулан уулзалт хийхдээ, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө, шүүхээс нэхэмжлэлээ татаж авна, Нийслэлийн замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтэнтэй уулзаж зам тавихыг хориглохгүй бол замын ажлыг эхлүүлнэ (энэ үед ******* ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацаа дууссан, Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт өгсөн байсан ба энэхүү орц, гарц хаасан зөрчлөө арилга гэсэн шаардлагыг тавьсан, тухайн үед гэрчилгээний хугацаа сунгах дэмжих бичиг авахын тулд ийм худал амлалтыг төрийн албан хаагчид өгсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна) гэсэн боловч өнөөдрийг хүртэл нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байна. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг нэг компанийн хараат байдлаас гаргаж орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайгаар ашиглах нь бүхэл бүтэн 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, газраа зориулалтын дагуу ашиглах нөхцөлийг бүрдүүлэх юм” гэв.

          6.2.Гуравдагч этгээд ******* ХХК-ийн өмгөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэл гаргаж буй этгээдийн ямар эрх ашиг нь зөрчигдөж байгаа нь 4 жилийн хугацаанд тодорхойгүй байсан. Шүүх 4 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулсан. Мөн нэхэмжлэгч тал өөрөөс гарах боломжтой бүх нотлох баримт, хүсэлтүүдийг гаргасан гэж ойлгож байна. Мөн давж заалдах шатын шүүхэд олон удаа хянагдсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй харин ч эрх ашиг нь зөрчигдөөгүй гэдэг нь нотлогдсоор байна.

          Захиргааны акттай холбоотой газар дээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн тавьсан гэх зам байгаа. Нийтийн эзэмшлийн зам дээр хувийн хөрөнгөөр зам тавьсан байгаа юм. Гэтэл манай тавьсан зам нь оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байна гэж яриад байгаа нь ойлгомжгүй. Нийтийн эзэмшлийн зам дээр барьсан замыг яагаад зөвшөөрөлгүй гэж байгаа гэж өөрөө ойлгомжгүй байна. Х ХХК-ийн орц, гарцын асуудлаа шийдвэрлүүлэх өргөдөл гаргасан.

          ******* ХХК-ийн эрх ашгийг яаж зөрчсөн нь тодорхойгүй, оршин суугчдын эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа бол итгэмжлэл байхгүй. Э ХХК-ийн эрх ашиг яаж зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. Нийтийн эзэмшлийн зам руу оруулж барилгаа барьсан, өөрөөр хэлэх юм бол хил хязгаарыг давж хувийн үйл ажиллагаа явуулсан гэж хариуцагч нар тайлбарлаж байна. Замын талаар гарсан техникийн шинжтэй бичиг баримт шинжлэх ухааны үндэстэй боловсруулсан бичиг баримт шүү дээ. Энэ бичиг баримт нь эрх ашгийг зөрчиж байна гэдэг нь бүрэн ойлгомжгүй байна. Захиргааны акт гэж үзээд маргаж байж болно. ******* ХХК-ийн тавьсан зам яагаад оршин суугчдын эрх ашгийг зөрчихгүй байгаа юм. Эхлээд үүнийг шийдвэрлэх ёстой.

          Зам оршин суугч нарын эрх ашгийг зөрчсөн байх юм бол иргэний шүүхээр Б.******* маргаж болно. Хамгийн эхэнд н. гэдэг хүн нэхэмжлэл гаргаж байсан гэтэл больсон оршин суугч нарыг төлөөлж Б.******* нэхэмжлэл гаргасан мөн больсон. Одоо ******* ХХК-ийг төлөөлж Э.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өмгөөлөгч нар ч энэ хэрэгт орохгүй байгаа юм. Нийтдээ шүүх хуралдаан 43 удаа зарлагдсан. Үүнээс 32 шүүх хуралдааныг нэхэмжлэгч тал хойшлуулсан байна. Бусад хойшилсон шүүх хуралдааныг бусад оролцогч нар хойшлуулсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй гэдгийг харуулж байна. Өөрөө шүүх хуралдаанаа хийлгэх сонирхолгүй, хэргээ шийдвэрлүүлэх сонирхолгүй, удаа дараа өмгөөлөгчийн асуудал тавина, өмгөөлөх эрхээр байнга хангагдаж байгаа.

          Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 2 зүйлийг хэлье. Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн гэдэг нь тодорхойгүй учраас захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шаардлагатай гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Бид 0,43 га газраа зүгээр хасуулсан гэж яриад байна. Ийм байдлаар ярьж болохгүй. Хоёрдугаарт, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2017 онд 4,25 га газар ашиглах гэрээ хийсэн байна. Энэ баруун, зүүн талаар нь явах байсан асуудал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэдэг асуудал яригдаад байна. Зөвхөн ******* ХХК-ийн эрх ашигт нийцүүлж газар олгоно гэдэг асуудал байхгүй. Иргэд, аж ахуйн нэгж нийтээр ашиглах газрыг хэн нэгэн этгээдэд олгож болохгүй. Шүүх Д.Б гэдэг гэрчээр асуухад зүүн талаар нь зам тавих гээд байгаа газар маш өндөр уултай, дов толгойтой ихтэй газар байсан гэдгийг гэрчилсэн. Захиргааны акт биелэх боломжгүй байх юм бол акт өөрөө хүчингүй болдог. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэл байдаг. ******* ХХК-ийн эрх ашиг хэрхэн зөрчсөн юм. Тухайн хотхоны оршин суугч нарын эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ашиг гэж яриад байгааг ойлгохгүй байна. ******* ХХК нийтийн эзэмшлийн зам талбай руу тодорхой хэмжээгээр давуулж барьсан асуудал байгаа гэж ойлгож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар гэрчийн мэдүүлэг зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК болон Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын ************дугаар Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын ********** дугаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

          2.1.Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын -ний өдрийн Авто зам, замын байгууламж төлөвлөх дугаар даалгавраар /1х.х-25-27/ дүүргийн -р хороо, Тэнгэр рашааны гудамжнаас Х /хуучнаар/-ын зүүн талаар буюу ******* ХХК-ийн барьсан хотхоны баруун талаар ******* ХХК-ийн ашиглалтын газар хүртэл авто зам төлөвлөсөн бөгөөд уг авто замын трасс нь Нийслэлийн ИТХ-ын 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд  /2х.х-78-79/ тусгагдсан байна.

          2.2. Дээрх даалгаварт авто замыг хууль тогтоомж, стандарт норм, дүрэмд нийцүүлж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 онд хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 оны хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэх авто зам, орон сууцны хороолол доторх шинээр болон өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаа авто замын зураг төслийн трасстай уялдуулан зураг төслийг боловсруулах... үүргийг холбогдох байгууллагад өгсөн байна.

          2.3. Нийслэлийн Замын хөгжлийн газар нь Хот байгуулалт хөгжлийн газрын баталсан дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон Х********** ХХК-ийн хүсэлтийг үндэслэн дугаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг /1х.х-57-68/ баталсан.

          2.4.Уг даалгаврын дагуу Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2/1302 дугаар албан бичгээр Х ХХК-д “...нийтийн эзэмшлийн талбайд хувийн хөрөнгөөр зам барих хүсэлтийн дагуу авто замын зургийн даалгаврыг батлуулан хүргүүлж байна. Зураг төслийг боловсруулж ... Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа холбогдох байгууллагуудтай зураг төслийг зөвшилцөн Улсын магадлалаар оруулах шаардлагатай. Мөн зам барилгын ажил эхлэх үед Нийслэлийн авто замын хөгжлийн газарт мэдэгдэж, ажил эхлэх зөвшөөрөл авч, хяналт хийлгэх шаардлагатай.” гэсэн үүргийг өгсөн байна.

          2.5. ******* ХХК-ийн ашиглалтын газарт баригдсан Г хотхоны баруун талд авто зам барихаар төлөвлөгдсөн  нийтийн эзэмшлийн талбай нь ******* ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалгүй, харин уг газрыг Г хотхон руу орох, гарах хэсэг болгож хаалт бүхий зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон.

          2.6.Уг Г хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн талбай нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар ******* ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын зүүн талаар орц, гарцын зориулалтаар хассан 0,43 га газартай хамааралгүй, нэхэмжлэгчээс “манай зүүн талд орц, гарцын зориулалтаар хасагдсан байхад дахин баруун талд орц, гарц гаргасан” гэж маргах боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны дүгээр сарын 30-ны өдрийн 03/5629 дүгээр албан бичгээр ирүүлсэн кадастрын зураг, /2х.х-249,250/ болон Байгаль орчны Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн сангаас ирүүлсэн зураг /3х.х-189,190/ зэргээс ******* ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалгүй болох нь тогтоогдож байна.

          2.7.Маргаан бүхий даалгаврууд нь Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т ”Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Авто замын захиалагч нь тухайн авто замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг зохион байгуулна.”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Авто зам, замын байгууламжийн зураг төслийг захиалагчийн баталсан зургийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.” гэж заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул эдгээр даалгаврыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

          3.Нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн Кадастрын хэлтсийн мэдээллийн санд ******* ХХК-ийн баруун хэсгээр орц, гарцаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

          3.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар ******* ХХК-ийн ашиглалтын газрын зүүн талаар орц, гарцын зориулалтаар 0,43 га газрыг хасаж /нотлох баримтаар авсан захиргааны х.х-28/ шийдвэрлэсэн /1х.х 250, 2 х.х-1, 3 х.х-51/ бөгөөд  уг тушаалыг хүчингүй болгуулахаар ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/0302 дугаар шийдвэрээр /2х.х-42/ бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

          3.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1478 дугаар албан бичгээр “... нийслэлээс төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нийтийн эзэмшлийн гудамж, авто замын сүлжээ, ... орц, гарцтай уялдуулан төлөвлөн ажиллаж байна.”, мөн тус газрын 2019 оны дүгээр сарын 06-ны өдрийн 1831 дүгээр албан бичгээр ******* ХХК-д хүргүүлсэн албан бичгээр “...Танай хүсэлтийн дагуу Кадастрын ... орц, гарцын зурагт заасан эргэлтийн цэгүүдийн солбицлыг манай мэдээллийн санд оруулж, саналыг яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн” гэж,  

         Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 10/5809 дүгээр /1х/х 123-126/ албан бичгээр “... орц, гарц, нийтийн эзэмшлийн  гудамж, авто замын сүлжээг .... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дүгээр сарын 02-ны дугаар тушаалаар /2х.х-28/ хавсралтад дурдсан байдлаар шийдвэрлэсэн.” гэжээ. /1х.х124-126/

          3.3.Мөн Авто зам төлөвлөгдсөн нийтийн эзэмшлийн талбай газрын солбицлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны дүгээр сарын 06-ны өдрийн 1829 дүгээр албан бичгээр “ ... орц, гарцын маргаантай асуудлыг шийдвэрлэх шаардлагын үүднээс ******* ХХК, ХХК, С ХХК, зэрэг газар ашиглагчдын нэгж талбарын хоорондох нийтийн эзэмшлийн зориулалттай талбайн солбицлын цэг бүхий кадастрын зургийг хавсралтаар хүргүүлснийг мэдээллийн санд бүртгэж авна уу” гэсэн хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны дүгээр сарын 13-ны өдрийн 06б/8049 дүгээр албан бичгээр мэдээллийн санд бүртгэжээ. /1х.х-53,55, 61-63, 3 х.х-189/

          3.5.Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр /1х.х-136-140/ ******* ХХК-ийн барьсан Г хотхоны баруун талд буюу Х /хуучнаар/ -ын зүүн талд байх нийтийн эзэмшлийн талбайд тус хотхон руу орж гарах хаалт хийж автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байгааг, мөн ******* ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын зүүн талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2016 оны дүгээр тушаалаар орц, гарц гаргасан газрын байдлыг мөн баримтжуулж авсан болно.

          3.6. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар ******* ХХК-ийн ашиглах эрх бүхий газраас орц гарцын зориулалтаар 0,43 га газрыг хасаж шийдвэрлэсэн  байхад ******* ХХК-ийн барьсан хотхоны баруун талаар орц, гарц шийдвэрлэсэн нь хотхоны иргэдийн аюулгүй байдлыг зөрчсөн гэж тайлбарладаг боловч авто зам барихаар төлөвлөгдсөн нийтийн эзэмшлийн газар нь ******* ХХК-ийн ашиглалтын газартай давхцалгүй, нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар кадастрын мэдээллийн санд орсон, түүнчлэн уг газар нь ******* ХХК-ийн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2016 оны дүгээр тушаалаар хасагдсан газартай ямар нэгэн холбоогүй байна.

          3.7.Үүнээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн Кадастрын хэлтсийн мэдээллийн санд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2-т заасан “тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, шинжилгээний ажлын журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөл олгох, холбогдох тайлан, мэдээллийг авч нэгдсэн санд оруулах;” бүрэн эрхийн хүрээнд авто зам төлөвлөгдсөн нийтийн эзэмшлийн талбайг газар ашиглагч ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн орц, гарцын зориулалтаар мэдээллийн санд бүртгэсэн нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

          4.Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж оролцох эсэхийг тодруулж 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Би наад хэрэгт чинь оролцохгүй, надад хамааралгүй ...” гэх тайлбарыг утсаар өгсөн /4х.х-179/ бөгөөд түүний өмгөөлөгч Ц.М шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

          5.Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд  нэхэмжлэгч ******* ХХК болон Б.******* нараас гаргасан “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын ************* дугаар Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын ********** дугаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”, ******* ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн Кадастрын хэлтсийн мэдээллийн санд ******* ХХК-ийн баруун хэсгээр орц, гарцаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК болон Б.******* нараас гаргасан “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын *********** дугаар Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын ********** дугаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”, ******* ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн Кадастрын хэлтсийн мэдээллийн санд ******* ХХК-ийн баруун хэсгээр орц, гарцаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АДЪЯАСҮРЭН