Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 03

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай


Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа би иргэн З.Загдсүрэнгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад холбогдох, “Даланзадгад сумын Засаг даргын миний эзэмшлийн газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 7 дугаар гудамжны 14 тоот хашааны 621м2 талбай бүхий газрыг өмчлөх эрх олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Загдсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч З.Загдсүрэн миний бие Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхны 7-14 тоот газрыг өмчилж авах талаар нэхэмжлэл гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын А/18 тоот захирамж гарч иргэн миний газар өмчлөх эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн     19.1.1-д “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд
нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 41.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Загдсүрэн нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Даланзадгад сумын Засаг даргын миний эзэмшлийн газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 7 дугаар гудамжны 14 тоот хашааны 621м2 талбай бүхий газрыг өмчлөх эрх олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч З.Загдсүрэнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 43 дугаар зүйлийн 43.4-т “... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж тус тус заасныг тайлбарлахад нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ дэмжиж байв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Даланзадгад сумын Засаг даргын миний эзэмшлийн газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 7 дугаар гудамжны 14 тоот хашааны 621м2 талбай бүхий газрыг өмчлөх эрх олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч З.Загдсүрэн нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

ШҮҮГЧ                                          М.ЦЭЦЭГМАА