Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00636

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00636

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Чи*******,*******, өөрийн байранд байрлах Голомт банк ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.781.394,75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Голомт банк нь хариуцагч П.Лхагвадэмбэрэлд холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлт хүлээн ав шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч П.Лхагвадэмбэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.781.394,75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Лхагвадэмбэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.781.394,75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.452,32 төгрөгийн 50 хувь болох 21.726,1 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 21.726,1 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД