Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00638

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00638

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, толгойт хд 65 тоотод байрлах Айсмарк трейд ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******,*******лол,*******,*******,*******,д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 687.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Айсмарк трейд ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн нь Есөн хүсэл хүнсний дэлгүүр хариуцан ажиллуулж байх хугацаандаа 687,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг дараа тооцоогоор авсан бөгөөд одоог хүртэл сайн дураар төлөхгүй байх тул энэ талаар 2024.09.23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.10.14-ны өдрийн 1010 тоот албан бичгээр Тусгайлсан журмаар нэхэмжлэлээ гаргана уу гэсэн хүсэлт ирсэн тул нэхэмжлэлийг загварт нийцүүлэн 2024.10.18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024.10.19-ний өдрийн 101/Ш32024/26985 дугаар бүхий шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн 1 маягт болон холбогдох А эсхүл Б маягтын дагуу гаргана уу гэсний дагуу нэхэмжлэлийг загварт нийцүүлэн дахин нэхэмжлэл гаргасан боловч 2024.12.04-ний өдрийн 101/Ш32024/30740 дугаар бүхийн шүүгчийн захирамжаар 2024.09.25-ны өдөр төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосон тул дахин нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан байгаа нь Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзэх үндэслэл болно гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дахин Улсын тэмдэгтийн хураамж төлөн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Айсмарк трейд ХХК нэхэмжлэлтэй 687.000 төгрөгийг 2025 оны 02 сарын 13-ны өдөр 114.500 төгрөг, 2025 оны 03 сарын 13-ны өдөр 114.500 төгрөг, 2025 оны 04 сарын 13-ны 114.500 төгрөг, 2025 оны 05 сарын 13-ны 114.500 төгрөг, 2025 оны 06 сарын 13-ны өдөр 114.500 төгрөг, 2025 оны 07 сарын 13-ны өдөр 114.500 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 50% болох 16.962 төгрөгийн хамт тус тус төлж барагдуулахаа зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан бараа бүтээгдэхүүн тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Айсмарк ХХК нь хариуцагчд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 687.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлангаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 687.000 төгрөг гаргуулахыг хүссэн Айсмарк трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Сүхрагчаагаас 10.519 төгрөгийг, нэхэмжлэгч Айсмарк трейд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.038 төгрөгийн тал хувь буюу 10.519 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Айсмарк трейд ХХК-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД