| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00215/И |
| Дугаар | 197/ШШ2025/00640 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00640
2025 02 04 197/ШШ2025/00640
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С*******,*******,*******, Сэнтрал Тауэр 8-р давхарт Токи ББСБ ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,*******,*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.745.100,95 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Токи ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Н.Баяржаргал нь 2023.11.08-ны өдөр Токи ББСБ ХХК-тай № ЗГ202Э110801568 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж, Samsung А54" маркийн гар утсыг нийт 1.738.000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023.11.08-2025.12.17 хүртэл 25 сарын хугацаанд cap бүр 99.545 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 06 сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Токи ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, Н.Баяржаргалаас үндсэн зээлийн үлдэгдэл 1.437.392,12 төгрөг, зээлийн хүү 256.423,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.285 төгрөг, нийт 1.745.200,95 төгрөг нэхэмжилж байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Н.Баяржаргалын шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 1.745.100,95 төгрөгөөс 2024 оны 12 сарын 31-ний өдөр 300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 1.445.095,95 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Н.Баяржаргалаас Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гуравласан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.745.100,95 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Н.Баяржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Н.Баяржаргалаас 1.745.100,95 төгрөг гаргуулахыг хүссэн Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Баяржаргалаас 21.436 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.872 төгрөгийн тал хувь буюу 21.436 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Баяржаргал нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД