Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/00480

 

 

 

 

 

 

*******0*******5 01 *******9 197/ШШ*******0*******5/00480

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сон******* дүүрэг, ******* дугаар хороо, *******-д байрлах Сон******* дүүргийн *******, ******* ******* ******* /РД:*******1084**************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сон******* дүүрэг, ******* дугаар хороо, О, *******8-488 тоотод байрлах Н Б /РД:ЧГ7907130*******/-д холбогдох,

 

400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн *******015 оны 07 дугаар тогтоолоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо эрхлэгчийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Намжилдорж овогтой Б /РД: ЧГ7907130*******/ нь *******015 онд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу *******4 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 400,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний *******.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Сонгинохйрхан дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн Намжилдорж овогтой Бд холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбат шүүхэд ирүүлсэн хүсэлдээ: Иргэн Н Б нь ******* эрхлэлтийг дэмжих сангийн 100*******00937010 тоот дансанд төлбөрөө бүрэн барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сон******* дүүргийн *******, ******* ******* ******* нь Н.Бд холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь Сон******* дүүргийн *******, ******* ******* *******т төлөх 400,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1. 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

1. Нэхэмжлэгч Сон******* дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжилсэн 400,000 төгрөгийг хариуцагч Н.Б зөвшөөрөн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР