Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00644

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00644

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1*******,*******,*******, халамжийн үйлчилгээний хэлтсийг төлөөлж,

Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,*******,*******,*******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.100.000 төгрөг /нэг сая нэг зуун мянга/ гаргуулах шаардлагатай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01521 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг төлөөлөн Хан-Уул дүүргийн прокуророос хариуцагч О.Наранбаатарт холбогдуулан Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, өрхийн аж ахуйн эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох 2021 оны 06 сарын 15-ны өдрийн №05 дугаартай гэрээний үүргийн биелэлт шаардаж, төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 1.100.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Наранбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 1.100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр төлөөлөн нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхжаргал нь нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.Наранбаатараас 1.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн*******, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлээс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Хан-Уул дүүргийн Прокурорын газраас гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1..3-д зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.Наранбаатарын нэхэмжлэлийн үнийн дүнд бодогдох тэмдэгтийн хураамжийн 30.950 төгрөгийн тавин хувь буюу 15.475 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД