| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01319/И |
| Дугаар | 317/ШШ2025/00072 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 317/ШШ2025/00072
| 2025 01 10 | 317/ШШ2025/00072 | |
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: ***** оршин байгаа, Х***** ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суугаа, Х овогт М*****н Б***** /РД: /,
Хариуцагч: ***** тоотод оршин суугаа, А овогт Д*****н Г***** /РД: / нарт холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 41,823,551.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х***** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч М.Б, Д.Г нар нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр *****тоот зээлийн гэрээг байгуулан Х***** ХК-иас 40,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ****** тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 1. Д.Г*****н өмчлөлийн ***** тоот хаягт орших Гэрчилгээний дугаар ****** улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, 119 м.кв талбайтай Хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө хаягт байрлах ***** нэгж талбарын дугаар бүхий 5000 м.ка гэрчилгээний дугар *****, Улсын бүртгэлийн ***** дугаартай, Гэр бүлийн хэрэгцээний газар, мөн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ***** тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Газар тариалангийн тоног төхөөрөмж Пресс, Трактор-80, хадуур, Тармуур, Чиргүүл хэрэг хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,513,015.74 төгрөг, зээлийн хуугийн төлбөрт 6,373,990.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,021 төгрөг, нийт 10,895,026.69 төгрөг төлбөрийг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 247 хоног өнгөрсөн, банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа шаардаж, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 35,486,984.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,455,887.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 850,679.50 төгрөг, нийт зээлийн төлбөр 41,793,551.31 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б, Д.Гнар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
М.Б, Д.Г нар нь Х***** ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр, материалын үйлчилгээний төлбөрт нийт 41,823,551.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг төлж барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй. Уг мөнгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х***** ХК нь М.Б, Д.Г нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 41,823,551.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М.Б, Д.Г нар нь ... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр, материалын үйлчилгээний төлбөрт нийт 41,823,551.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг төлж барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй. Уг мөнгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х***** ХК-ийн гэрээний үүрэгт нийт 41,823,551.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б, Д.Г нар нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,955,888 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Б, Д.Гнар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ***** дугаартай, ***** гэрчилгээний дугаартай, ****** байрлах, 119 м.кв талбайтай хувийн орон сууц,
- Г***** дугаартай***** гэрчилгээний дугаартай, ***** тоотод байрлах, 5000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,267.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 218,633.88 төгрөгийг, хариуцагч М.Б, Д.Г нараас 218,633.88 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***** ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН