| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2024/09272/И |
| Дугаар | 197/ШШ2025/00647 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00647
2025 02 04 197/ШШ2025/00647
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 13 давюхар 1302 тоотод байрлах Богд лизинг ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн биелэлт шаардаж 6.442.231,50 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүгчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/01252 дугаартай захирамжаар тус шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Богд лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Богд лизинг ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4303312 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Ганбаатар овогтой Гэрэлтуяа 3.869.100 төгрөгийг, сарын 3.0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, сар бүрийн 20-нд эргэн төлөлт хийгдэж байхаар /айфоне 14/ хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан.
Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр төлөөгүй, төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир гэрээний 7.2, 7.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэж, мөн гэрээний 10.2, 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар түрээслэгч Г.Гэрэлтуяа нь
- Үндсэн зээлийн үлдэгдэл 3.803.355,18 төгрөг,
- Үндсэн хүү 2.434.149,41 төгрөг,
- Алданги 194.726,91 төгрөг,
- Нийт лизингийн төлбөр 6.432.231,50 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
- Нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 6.442.231,50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч: Г.Гэрэлтуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй 6.442.231,50 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025.01 сард 500.000 төгрөг, 2025.02 сард 800.000 төгрөг, 2025.03 сард 12.860.000 төгрөг, 2025.04 сард 1.286.000 төгрөг, 2025.05 сард 1.286.000 төгрөг, 2025.06 сард 1.286.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт болох төлбөр гүйцэтгэх хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь хариуцагч Г.Гэрэлтуяад холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.442.231 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Г.Гэрэлтуяа нь Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6.442.231,50 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025.01 сард 500.000 төгрөг, 2025.02 сард 800.000 төгрөг, 2025.03 сард 12.860.000 төгрөг, 2025.04 сард 1.286.000 төгрөг, 2025.05 сард 1.286.000 төгрөг, 2025.06 сард 1.286.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Гэрэлтуяагаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.442.231 /зургаан сая дөрвөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун гучин нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.026 төгрөгийн тал хувь буюу 59.013 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59.013 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Богд лизинг ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Гэрэлтуяа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД