Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00652

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00652

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******, Хас банк ХК-ийн гаргасан

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,,д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 13.171.465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00803 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Хас банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Харилцагч Ж.Дулмаагийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2023 оны 11 сарын 15-ны өдөр 2010090337 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 11.500.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 650.152,23 төгрөгийг төлсөн байна. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 298 хоног хэтрүүлээд байна. Иймд үндсэн зээл 11.116.666 төгрөг, зээлийн хүү 2.054.799 төгрөг, нийт 13.171.465 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: Ж.Дулмаа нь тус нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:

Миний бие Ж.Дулмаа /РД:УЗ90091502/ нь Хас банк нэхэмжлэлтэй 13.171.465 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 2 сарын 1-ээс 2025 оны 07 сарын 01-ны өдрийн дотор төлж баарагдуулна. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Ж.Дулмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.171.465 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ж.Дулмаа нь нэхэмжилж буй 13.171.465 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 2 сарын 1-ний өдрөөс 2025 оны 07 сарын 01-ны өдрийн дотор төлж баарагдуулна. тайлбарыг 2025 оны 01 сарын 24-ний өдөр вайбер ашиглан тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ж.Дулмаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 13.171.465 төгрөг гаргуулахыг хүссэн Хас банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.850 төгрөгийн тал хувь буюу 111.925 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Дулмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 111.925 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Дулмаа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

  

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД