| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2211 01992 0477 |
| Дугаар | 2023/ДШМ/763 |
| Огноо | 2023-07-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2023/ДШМ/763
Н.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар эсэргүүцэлд үндэслэн Н.Г-д холбогдох 2211 01992 0477 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Н-ийн Г, 1990 оны _ дүгээр сарын _-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ш” ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Орхон аймгийн _ сумын _ дугаар баг, _ дугаар гудамжны _ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн _ дугаар хороо, _ дугаар хороолол, _ дугаар байрны 0 тоотод оршин суух, /РД:_ /,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;
Н.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах “Peace Mall” худалдааны төвийн _ дугаар давхрын _ тоот буюу иргэн Ж.А-ийн эзэмшлийн лангуунаас булган шуба хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Н.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б ургийн овогт Н-ийг Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 400 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн 3 төрлийн ялаас оногдуулж болохоор хуульчилсан. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох ялын төрлөөс торгох ял нь хөнгөн төрөлд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, цалин хөлс, орлого олох боломжтой эсэх зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажил хийлгэж ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй” гэж тухайн хуулийн заалтад байхгүй ялын төрлийг тодорхойлж, дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн тохиолдолд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор Б.Чинбатын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй. Тодорхойлох хэсэгт “торгоно” гэж дүгнэсэн хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна. Тогтоох хэсэгт хэргийн зүйл, заалтыг зөв бичсэн байсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байхгүй ялын талаар дурдсан байдаг. Үүнийг өөрчилж өгнө үү гэж эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Г-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Peace Mall” худалдааны төвийн _ тоот буюу иргэн Ж.А-ийн эзэмшлийн лангуунд худалдаалагдаж байсан булган дээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ж.А-ийн: “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай дэлгүүрээс үл таних эмэгтэй нэг ширхэг булган шуба хулгайлсан. Тухайн үед манай лангууны худалдагч эмэгтэй Ч.Б цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, булган шубыг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан байсан. ...” /хх 36/,
гэрч Ч.Б-ын: “...“Peace Mall” худалдааны төвийн _ тоотоос хар өнгийн булган шуба хулгайд алдсан гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 13/,
гэрч Т.О-ийн: “...Н.Г намайг даавуун тор бариад байж бай гэж хэлээд шуба авч хийгээд, би гарахгүй зогсож байхад намайг “Гараач” гээд ...би “Энийгээ буцаагаад өг” гэж хэлсэн. Н.Г намайг “Оруулаад өгчих” гэхээр нь би буцаагаад шидчихээд яваад өгсөн. ...” /хх 20/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Ж.А-ийн эзэмшлийн булган шубаны үнэлгээг 1.800.000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №ЧД1-23-263 дугаартай дүгнэлт /хх 37-38/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх 25-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдал зэрэгт тохирсон гэж дүгнэлээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...ялын төрлөөс торгох ял нь хөнгөн төрөлд хамаарах бөгөөд ...зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэж, ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно” хэмээн тухайн зүйл, хэсэгт хуульчлан заагаагүй ялын төрөл болох торгох ялын талаар алдаатай дүгнэлт хийсэн байна.
Дээд шатны прокурор Б.Чинбат “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хуулийн заалтад байхгүй ялын төрлийг тодорхойлж, дүгнэсэн” хэмээн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь, дээд шатны шүүх доод шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа гагцхүү эрх зүйн үр дагавар үүсгэж буй “тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулах бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт алдаа, зөрчил гаргаагүй байх тул эсэргүүцлийг хүлээн авах шаардлагагүй болно.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дээрх байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй торгох ялын талаар алдаатай дүгнэлт хийсэн байгааг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдээр дээд шатны прокурор Б.Чинбатын “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ