| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0221/З |
| Дугаар | 128/ШШ2024/0868 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0868
2024 11 04 128/ШШ2024/0868
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*******
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ч*******
Гуравдагч этгээд С.Н*******, Ч.Г******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ч*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, , мянгат /*******/, Баруун сэлбийн гудамж-******* дугаар байрны зоорийн давхарын тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгийг Ч.Г*******ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Н*******ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г******* ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Г******* ХХК-иас тус шүүхэд "Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, , мянгат /*******/, Баруун сэлбийн гудамж, ******* дугаар байрны В1 давхар, 2 тоот зогсоолын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгож, Г******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгөх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, , мянгат /*******/, Баруун сэлбийн гудамж-******* дугаар байрны зоорийн давхарын тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгийг Ч.Г*******ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Н*******ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г******* ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах"-аар нэмэгдүүлсэн.
Хоёр. Маргааны үйл баримтын талаар:
2.1. Г******* ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын *******-ны өдөр бичгээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн хүсэлтэд 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр албан бичгээр "...Эд хөрөнгийн эрхийн усын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас шүүж үзэхэд маргаан бүхий зогсоол нь 2012 онд бүртгэгдсэн байх бөгөөд ингэхдээ холбогдох хууль журмын дагуу олгогдсон" гэх хариуг өгсөн.
2.2.Г******* ХХК-иас дээрх албан бичгийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 6/479 дүгээр албан бичгээр "...Таны ... гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэрийг хянахад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, , мянгат /*******/, Баруун сэлбийн гудамж, ******* дугаар байрны зоорийн давхарын 1 тоот зогсоол нь эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй давхардсан нь тогтоогдохгүй байна. Мөн ... В1 давхарын 2 тоот зогсоол нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ... зоорийн давхрын тоот зогсоолтой байршлаараа давхардаж байна. ... эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй" гэжээ.
2.3.Г******* ХХК-иас тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2024/1715 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2024/2003 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1 Г******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
"Г******* ХХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд Г******* цогцолборыг барих төслийг 2006 онд эхлүүлж, зураг төсвийг захиалан хийлгэж, өөрийн санхүүжилтээр барьж гүйцэтгэн, 2008 онд улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан.
Уг барилгын нэлээд хэсгийг бид худалдан борлуулсны дотор гражийн буюу В1 давхарт 10 гражийн талбай худалдаж, өөрийн хэрэгцээнд 2 автомашины зогсоолдоо үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргалгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сараас эхлэн өөрийн зогсоолдоо өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар материал бүрдүүлж эхэлтэл тус байрны тоотод оршин суух С.Ч гэгч нь маргаан үүсгэж эхэлсэн болно. С.Ч нь 2012 онд Г******* цогцолбороос байр худалдан авахдаа граж авах хүсэлт тавьсан боловч гражийн зориулалтын байр нэгэнт дууссан байсан тул В1 давхарт байсан сэлбэгийн агуулахыг худалдан авч, 2012 оноос 2023-оны 11 дүгээр сарыг хүртэл машинаа тавьж ирсэн юм.
Бид өөрийн зогсоолдоо Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хүсэлт, өргөдөл гаргасан ба С.Ч нь бүртгэлийн байгууллагад хуурамч баримт бүрдүүлэн өгч, манай зогсоол дээр өөрийн эхнэр С.Н*******ийн нэрээр зогсоолын зориулалттай Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2012 онд гаргуулсан болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тоотоор мэдлээ.
Учир нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ,50 мянгат /*******/, Баруун сэлбийн гудамж, ******* дугаар байрны В1 давхарт 2 тоот зогсоол нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхдээ өмчлөгчид мэдэгдээгүй, ямар нэг төлбөр төлсөн эх үүсвэр нотлуулаагүй, эрхийн бүртгэлийг хууль бусаар хийжээ.
Тухайн үед 10 автомашины зогсоолыг худалдан борлуулж, зогсоолуудын дунд байрлах 2 ширхэг авто зогсоолыг компани өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад үлдээж, 2012-2023 оны 10 дугаар сарыг хүртэл ашиглаж, 2023 оны 10 дугаар сард зоорийн давхрын 2 тоот хаягт байрлах авто зогсоолдоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар материал бүрдүүлж өгөхөд зоорийн давхрын тоот хаягт байршилтай авто зогсоол нь 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ч.Г*******ийн өмчлөлд бүртгэгдсэн болохыг анх мэдсэн.
Ийнхүү хууль бус бүртгэлийн үндсэн дээр бүртгэгдсэн бүртгэл өөрөө хүчингүй болох тул 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн С.Н*******ийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм.” гэжээ.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өмнө нь ямар ч асуудалгүй, маргаангүй Ч.Г******* худалдаж авсан агуулахын хэсэгт машинаа тавиад, манайх Ч.Г*******ийн хууль бусаар бүртгүүлсэн тоот хаягт машинаа тавьж байсан. Энэ зогсоол, талбайгаа бүртгүүлье гээд улсын бүртгэлийн байгууллагад хандтал танай энэ газар бүртгэлтэй байна гэсэн. Зураг дээрээ сэлбэгийн агуулах гэсэн нэртэй байгаа.
С.Ч үнэхээр тоотыг худалдаад авчихсан юм бол яагаад 12 жил сэлбэгийн агуулахад машинаа тавьсан юм бэ. Сэлбэгийн агуулах огт хамаагүй юм бол яагаад гутлын дэлгүүрийнхээ агуулах болгоод ашиглаж байгаа юм бэ. 2022 онд Сууц Өмчлөгчдийн холбооны дарга болсон. Сууц Өмчлөгчдийн холбоо гарааштай холбоотой төлбөрийг 2022 оны 10 дугаар сар хүртэл байнга авч байсан. Яагаад Ц.Э зогсоолгүй, гараашгүй гээд байгаа хэр нь яагаад тэр хүнээс зогсоолын төлбөр аваад байсан юм бэ. Тийм учраас би энэ бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллагыг залилан мэхлэн бүрдүүлээд авсан гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбар хэлээд байна. Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 109 тоот албан бичигт маш тодорхой биччихсэн байгаа.
Г******* компани нь 2009 оноос хойш эзэмшсэн өөрийн эзэмшлийн газар дээр одоо хүртэл эзэмшилтэй байгаа. Энэ газар дээрээ өөрийн эзэмшлийн барилгыг бариад, барьсан барилгынхаа анхны өмчлөгчөөр бүртгүүлэхийн тулд 2 үл хөдлөхийн гараашийг орхисоны нэг нь гэж нэрлэгдээд байгаа гарааш юм. Энэ гараашийг Г******* компани 2011 оноос хойш тасралтгүй 12 жил машинаа тавиад байж байтал 2023 оны 10 дугаар сард гэнэт машинаа гуравдагч этгээдүүд дур мэдэн машинаа тавьсан. Үүнээс үүдэж танайх өмчлөх эрхийн гэрчилгээгүй гэдэг маргаан үүсээд улсын бүртгэлийн байгууллагад хандтал бүртгэл нь Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн бүртгэлийг удаа дараа хийчихсэн байсан.
Г******* компани нь хэдийгээр улсын бүртгэлийн газарт 05 дугаар сарын17-ны өдөр албан бичиг бичиж өгсөн боловч тэр албан бичиг дээр гучин таван сая төгрөгийн үнэтэй авто зогсоолын худалдаж гэдэг үг байсан. Мөн улсын бүртгэлийн байгууллагад хавсаргаж өгсөн гарааш захиалгын гэрээ дээр хорин таван мянган ам.долларын авто зогсоолыг гээд биччихсэн байсан. Ингээд үнийн дүн зөрүүтэй мэдүүлгийг улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлээд байхад бүртгэлийн байгууллага өөрсдөө шалгах үүрэгтэй.
Хавсаргах материалын жагсаалтад, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай журамдаа ч гэрээ, төлбөр төлсөн баримтыг хавсаргаж өгнө шүү гээд заачихсан. Гэтэл төлбөр төлсөн баримт бид нарт хамаагүй учраас шалгаагүй гэдэг. Тэгэхээр маргааны гол үндэслэл болох бүртгэлийн үндэслэл алдаатай болоод байгаа нь тод илэрхий нотлох баримт юм. Хэрвээ тухайн үед 35 сая төгрөг юм уу, 25 мянган ам.доллар юм уу, та нар тодруулаад ир гэсэн бол дахин шалгах бүрдэл болох байсан. Мөн энэ албан бичиг Өргөдөл гомдлын тухай хуулиараа 30 хоногийн хугацаатай байсан. 05 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан боловч 30 хоногийн албан бичгийн хугацаа өнгөрчхөөд байхад бүртгэлийг хийлгээд байгаа нь бүртгэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл бүрдээд байгаа юм.
Мөн тухайн бүртгэлдээ схем зураг, аль гараашийг аваад байгаа талаарх фото зургуудаа бүх талаас нь авсан мэдээ зургуудаар хавсаргаагүй. гэдэг хананд наачихсан хэсгийг авчхаад байгаа учраас барилгынх нь аль хэсэгт байгаа авто зогсоолыг хэлээд байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй, нотлох баримт бүрдээгүй байна. 12 машины зогсоол барьсан гээд барилга байгууламж хүлээлцэх актаа тодорхой биччихсэн байсан.Комиссын дүгнэлтээр 12 зогсоол орсон, маргаан бүхий нэг зогсоол зэрэгцээ зогсоолтойгоо нийлээд ,8 м.кв гээд биччихээд байгаа юм. Гэрээн дээр 18 метр квадрат гэдэг чинь зөрүүтэй байгаад байна. Схем зураг өөрөө зөрүүтэй байхад бүртгэлийг хийж болохгүй байсан.
Бүртгэл алдаатай бүртгэгдээд байгаа нь бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа юм. Хэдийгээр мэдүүлэг гаргагч үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй боловч бүртгэлийн байгууллагын үндсэн чиг үүрэг бүртгэл, түүнд хавсаргаж өгч байгаа нотлох баримтыг өөрийн компьютер дээрх схем зураг, бүх баримтуудтайгаа тохируулж шалгах чиг үүрэг нь байсан.” гэв.
3.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Анхны бүртгэл хийгдсэн Чингэлтэй дүүргийн тоот хаягт байрлах авто зогсоолын улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн Ч.Г*******ийн нэр дээрх 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлийг, мөн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн С.Н*******ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.
Мөн Г******* ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.5-д барилга байгууламжийн зураг төслийг бүрэн харуулсан гэрэл зургийг хавсаргана гэж заасан. Гэтэл энэ материалыг Ч.Г******* хавсаргаж өгөөгүй. Барилга байгууламжийн зураг төсөл нь хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд маш тодорхой ирсэн байсан. Анхны бүртгэгдсэн зураг төсөл дээр хоёр гарааш зэрэгцээд ,8 метр квадрат гарааш гээд арван хоёр гарааш хоёр, хоёроороо байгаа схем зураг байгаа. Манай маргаж байгаа гарааш хоёулаа нийлээд ,8 м.кв хэмжээтэй. Номер байхгүй, тус бүрд нь ийм метр квадрат гэж бичээгүй. Гэтэл нэхэмжлэгч ганцхан зогсоолтой үлдчихээд байгаа. Бүтэн харуулсан гэрэл зургийг Улсын бүртгэлийн байгууллагад өгсөн. Ингэхдээ сэлбэгийн агуулахаа л өгсөн. Нэхэмжлэгчийн хэлдгээр 2 тоот, гуравдагч этгээдийн хэлдгээр тоот зогсоолын зургийг хавсаргаж өгч байгаагүй.
План зургийн байршлыг тодорхой болгож өгөөгүй, тоот аль нь вэ гэдгийг шалгаагүй, өөрсдийнх нь программд хийгдсэн мэдээллээр ,8 метр квадрат гээд маш тодорхой оруулсан хэр нь тэр план зургаа өөрсдөө ашиглаж шийдвэр гаргаагүй. Фото зураг дээр гэсэн ханан дээрх зураг харчхаад бүртгэл хийгээд байгаа. Гэтэл аль хана орсон гэдэг талаар дөрвөн зүг, найман зовхисоос авсан зургийг танайх тод шаарддаг хэр нь тэрийгээ шаардалгүй ганцхан зураг хийсэн. Төлбөр төлсөн баримтыг Үл хөдлөхийн бүртгэлийн тухай хуульд заадаг. Гэтэл энэ хоёр хүний тооцоо хамаагүй гээд тайлбарлаад байна. Улсын бүртгэлийн байгууллага энийг шалгах чиг үүрэгтэй байгууллага. Фото зураг, план зураг, гэрээний дагуу төлбөр төлсөн баримт байхгүй. Танайх яаралтай энгийнээр гаргана гээд заасан байхад яаралтайгаар нь өдөртөө мэдүүлэг өгөөд 07 дугаар сарын 04-ний өдрөө шуурхай ажиллаад үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан. Мөн 05 дугаар сарын 17-ны өдөр Г******* компанийн өгсөн албан бичиг 30 хоногийн хугацаатай байх ёстой байтал 07 дугаар сарын 04-ний өдөр 30 хоног нь дууссан” гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа:
"Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо , мянгат /*******/, Баруун сэлбэ гудамж ******* дугаар байрны зоорийн давхарын тоот авто зогсоолыг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ч.Г******* //-ийн гаргасан мэдүүлэг, Г******* ХХК //-ийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 176 тоот төлбөр тооцоо дууссан албан бичиг, иргэн Ч.Г*******ийн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, Г******* ХХК, Ч.Г******* нарын хооронд байгуулсан авто зогсоол захиалан бариулах 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ, барилга байгууламж ашглалтанд оруулах улсын комиссын акт, албан ёсны хаяг, зоорийн давхарын план зураг, авто зогсоолын фото зураг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 273 дугаартай нотариатын гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн С.Н******* /***********/-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.
Дээрх бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шаардлагатай нотлох баримтуудыг авч холбогдох хууль, журмын дагуу бүртгэгдсэн байх тул тус нэхэмжлэлийг шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэв.
4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
"Улсын комисс хүлээж авсан, Үндэсний төв архивд хүлээлгэн өгсөн план зургийг хоёр тал мэдэж байгаа байх. Ийм план зураг хүлээлгэж өгсөн байдаг. 2010 оноос өмнө улсын комисс хүлээж авахдаа автомашинуудын байршлыг тодорхойлж зааж өгдөггүй байсан. Тийм учраас манайхаас хэдэн тоот авто зогсоол, хаана, ямар байршилтай юм бэ гэдгийг тодруулж, иргэдэд жагсаалтын дагуу, албан бичиг захиалгын гэрээний дагуу авто зогсоолуудын гэрчилгээг гаргаж өгдөг. Ингэж өгөхдөө байршлуудыг нь тодорхой болгуулж авсан байдаг. 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манайд өгсөн. Энэ нь манай мэдээллийн сангийн цахим хувийн хэрэгт орсон.
Манайд өгөхдөө тоот фото зураг өгсөн. Хувийн хэргийн 39 дүгээр талд фото зураг, хавтаст хэргийн 33 дугаар талд албан бичиг байгаа. Хавтаст хэргийн 35 дугаар талд захиалгын гэрээ байгаа. Тэр гэрээн дээр энэхүү тоотын ямар нэгэн агуулах биш захиалгын гэрээний гол зүйл нь авто зогсоол болно гэж өгсөн. Өөрсдөө албан бичгээ өгсөн байж чи мэдэх ёстой байсан гэж ярьж болохгүй, шударга ёсонд нийцэхгүй байна. Өөрсдөө нотлох баримт бүрдүүлж өгсөн учраас бид гэрчилгээ гаргаж өгсөн. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан. Фото зураг залилан, хуурамч гэж тайлбарлаж байгаа нь Улсын бүртгэлийн байгууллагад ямар хамааралтай юм бэ.
Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна гэж заасан байна.
Та нарын яриад байгаа ,8 танай бичиж өгсөн тэмдэглэгээ биш, манай улсын бүртгэгч бүртгэл хийхдээ нотлох баримт дээр нь балаар хийсэн тэмдэглэгээ. Одоо ч танай Б1 давхрын авто зогсоолуудын чинь байршил ийм л байгаа, маргах зүйл байхгүй. Та нар өөрсдөө тулгаж авна гээд байдаг, яаж тулгаж авна гэсэн үг юм бэ. Танайхаас өгч байгаа албан бичиг, хавсаргасан план зураг дээр тоот гээд бариад ирсэн, албан бичиг дээр нь тоот гээд биччихсэн, захиалгын гэрээ нь гээд биччихсэн байна. Нотлох баримтаа үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Түүнээс гарсан үр дагаврыг энэ хүн өөрөө хариуцна. Энэ хүн өөрөө план зураг дээрээ энэ шүү гэж зааж өгөөд албан бичигтэйгээ бариад ирсэн байхад манайх дахиж шалгах хууль эрх зүйн үндэслэл байхгүй.
Өмнөх шүүх хуралдаан дээр албан бичиг, гэрээний үнэ гээд яриад байсан. Төлбөр, тооцоо дууссан албан бичгээ өгөх ёстой, танайх тодорхойлж өгөх ёстой. Бид төлбөр төлсөн баримтаа өг, данс руу хийсэн дансны хуулгаа аваад ир гэж шаардах үндэслэлгүй.
Энгийн яаралтай бүртгэлийг ажлын гурав хүртэл хоногийн дотор шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шууд хийчихсэн байна гээд байгаа юм. Одоо гурав хүртэлх хоногийн дотор гэдэг зарчмаар явдаг. Тухайн үед мэдүүлэг гаргасан он сараараа гэрчилгээг нь хэвлэж өгдөг байсан. 05 дугаар сарын 12-ны өдөр тухайн иргэн мэдүүлэг гаргасан бол тухайн өдөр нь гэрчилгээ бичиж өгдөг. Долларын ханшны зөрүү гээд яриад байна. Нийслэлийн статистикийн газрын сайтаар хандаж үзвэл тухайн үед 1359 төгрөг байна. Хөрвүүлж бодож үзвэл 35 сая байна. Мэдүүлэг гаргасан байна, иргэн фото зураг, план зураг, албан бичиг, захиалгын гэрээ гэх албан бичгээ бариад ирсэн. Манайхыг буруутгаад байгааг ойлгохгүй байна. Ч.Г*******ийн нэр дээр гаргаж өгнө үү, төлбөр тооцоо шилжүүлээд дууссан гээд бичиг өгсөн. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд төлбөр тооцоотой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж үйлчилгээний хөлс төлсөн баримт гээд байх юм. Түүнээс биш гэрээ хэлцэлд тусгасан хэмжээнд төлбөрөө төлсөн нь хамааралтай болохоос яаж төлсөн эсэх нь манайд хамааралгүй. Гэрээн дээр ямар ч маргах асуудалгүй гээд байгаа хэр нь гол маргааны асуудал нэг тал нь агуулах өгсөн нэг тал нь зогсоол өгсөн гэсэн маргаан байгаад байгаа. Манайд ирсэн нотлох баримтыг харвал авто зогсоол гээд ирсэн. Талууд бүртгэлийн байгууллагыг буруутгаад зогсох биш аль талбайгаа өгөлцөж авалцсан, аль нь хэн, хэний өмч юм бэ гэдгээ иргэний шүүх дээрээ ярих байсан юм биш үү. Бүртгэлийн байгууллага тухайн үед ирсэн нотлох баримтыг шалгаж үзээд ямар нэгэн зөрчилгүй байсан учир улсын бүртгэлийн гэрчилгээг бичээд олгосон. Өнөөдрийг хүртэл энэ бүртгэл ямар нэгэн асуудал дагуулаагүй, үнэн зөв гэж явсан. Одоо л энд буруу, зөв гэдэг асуудал яригдаж эхэлж байгаа. Энэ бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй, хариу тайлбараа дэмжиж байна.” гэв.
Тав: Гуравдагч этгээдүүдийн тайлбар татгалзал:
5.1.Гуравдагч этгээд С.Н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
"Г******* ХХК-тай иргэн Ч.Г******* 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр авто зогсоол захиалан бариулах гэрээг байгуулж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Г******* ХХК-ийн захирал Ц.Э нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж иргэн Ч.Г******* нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж ******* хаягт байрлах Г******* цогцолборын В1 давхарын тоот, 18 м.кв талбайтай автомашины зогсоолыг нийт 35 сая төгрөгөөр шилжүүлэн авсан болохыг тодорхойлж Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ч.Г*******ийн нэр дээр гаргаж өгөх хүсэлт өгсөн байдаг.
Энэ дагуу иргэн Ч.Г*******эд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж ******* байрны зоорийн давхарын тоотод 18 м.кв талбайтай автомашины зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээг олгосон байна.
2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 273 дугаартай нотариатын гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр Ч.Г******* өөрийн ээж болох С.Н******* /************/-ийн өмчлөлд шилжсэн.
Иймд дээрхи бүртгэлүүд холбогдох хуулийн дагуу хийгдэж бүртгэгдсэн байх тул Г******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.2.Гуравдагч этгээд Ч.Г*******ээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
"...Би Авто зогсоол захиалан бариулах гэрээг 2012 оын 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Гэрээн дээр байгаа үг үсэг бүрийг бид харилцан нэг бүрчлэн хянан баталгаажуулж гарын үсэг зурсан. Надад Г******* ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 176 дугаартай албан тоот /хх-33 хуудас/ дээр захирал гэгч Ц.Э гарын үсгээ зурж, мөн /хх-39/ зогсоолын байршил дээр тоот гэсэн цаасыг хананд нааж фото зургийг авч, өөрөө гардуулан өгч одоо Чингэлтэй дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт очиж бүртгүүл гэж хэлсний дагуу очиж бүртгүүлсэн. Дараа нь би 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр эх С.Н*******т шилжүүлж өгсөн. Одоо болохоор мэдэн будлиад байгааг нь ойлгохгүй байна.” гэжээ.
5.3.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
"Өмнөх шүүгчийн захирамжаар 2 асуудлыг шийдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 30 хоногоо алдчихсан юм биш үү гэсэн асуудал байсан. Энэ 30 хоногоо ч алдсан гэсэн баримт нотлох баримтаар ирсэн байна. Г******* ХХК-д Улсын бүртгэлийн байгууллагаас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр та нарын гаргаад байгаа асуудал үндэслэлгүй, шүүхэд нэхэмжлэл гарга гээд албан бичиг өгсөн байсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байсан. Арын хуудсанд дарагдсан дардас дээрээ байсан. Улсын бүртгэлээс хариугаа авчхаад нэхэмжлэл гаргах хугацаандаа нэхэмжлэлээ гаргаагүй байна гэж үзэж байна. Шүүх анх гаргасан нэхэмжлэлийг нь хүлээж аваад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан байдаг. Энэ нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангуулаад 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн байсан. Мөн нэгэнт гэрээгээ хийгээд мөнгөө өгчихсөн байгаа. Гуравдагч этгээдээр Ч.Г*******ийг татаж оролцуулна гээд оруулсан. Ч.Г******* шүүхэд гаргасан тайлбартаа "Би авто зогсоол захиалан бариулах гэрээг 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Гэрээн дээр байгаа үг, үсэг бүрийг бид харилцан нэг бүр хянан баталгаажуулж гарын үсгээ зурсан. Надад Г******* ХХК 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаартай албан тоотоор захирал Ц.Э гарын үсгээ зураад мөн 39 дээр байгаа зогсоолын байршил, тоот цаасыг хананд нааж фото зургийг авч өөрөө гардуулж өгч Чингэлтэй дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар руу очиж бүртгүүл гэсний дагуу очиж бүртгүүлсэн. 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Н*******т шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б******* мэдэхгүй байна гэж тайлбар өгөөд байгаа. Өөрөө зургаа өгчхөөд дараа нь бид нарыг 2013 онд хийсэн гэх гээд байгаа юм уу. Манай захирлыг хуураад авчихсан гээд байгаа юм. Хэзээ тийм бичиг авах юм бэ. Танайх манай захирлын гарын үсэг биш гээд шинжээч томилуулахгүй яасан юм. Бид гэрээ байгуулаагүй гэдгээ хэлэхгүй яасан юм. Өмнө нь өмгөөлөгч нь манайх гэрээн дээр маргахгүй, мөнгө төгрөг дээр маргахгүй гэж хэлж байсан. Гэтэл одоо маргаад, долларын ханш яриад байгаа юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар С.Ч гэдэг адгийн шаар л гээд байна. Энд С.Ч гэдэг хүн энд ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан гээд байгаа юм. Нэхэмжлэл гаргасан огноо нь болохоос биш шүүх хүлээж авахдаа 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 45 минутад авсан байсан. Тэгэхээр танайх хугацаа хэтрүүлчихсэн юм биш үү гэж асуугаад байгаа юм.Тийм учраас өмнөх шүүх хуралдаан дээр танайд 01 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлсэн уу, үгүй юу гэдгийг лавлая гээд захирамж гаргаад тэр нь ирсэн. 2013 онд тоот гэж бичээд зургийг нь аваад танай захирал Ц.Э Ч.Г******* гэдэг хүнд өгөөд Ч.Г******* өөрөө аваачиж бүртгүүлсэн. Гэрээ нь байна, бичиг нь байна, зургаа өөрөө дараад өгсөн байна. Үүнд Ч.Г*******ийг буруутгах ямар шалтгаан байгаа юм бэ. Ч.Г******* яаж залилсан юм бэ.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, , мянгат /*******/, Баруун сэлбийн гудамж-******* дугаар байрны зоорийн давхарын тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгийг Ч.Г*******ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Н*******ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г******* ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах" нэхэмжлэл гарган дараах үндэслэлээр маргасан.
2.1.Бид уг барилгын В1 давхарт 10 гражийн талбай худалдаж, өөрийн хэрэгцээнд 2 граж үлдээсэн.
2.2.2023 оны 10 дугаар сараас эхлэн өөрийн зогсоолдоо өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар материал бүрдүүлж эхэлтэл тус байрны тоотод оршин суух С.Ч маргаан үүсгэж эхэлсэн.
2.3.С.Ч нь 2012 онд Г******* цогцолбороос байр худалдан авахдаа граж авах хүсэлт тавьсан боловч гражийн зориулалтын байр нэгэнт дууссан байсан тул В1 давхарт байсан сэлбэгийн агуулахыг худалдан авч, 2012 оноос 2023 оны 11 дүгээр сарыг хүртэл машинаа тавьж ирсэн юм.
3.Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо , мянгат /*******/, Баруун сэлбэ гудамж ******* дугаар байрны зоорийн давхарын тоот 18 м.кв авто зогсоолыг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр /х.х-/ Ч.Г*******ийн өмчлөлд, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ч.Г*******ээс Бэлэглэлийн гэрээг үндэслэн С.Н*******ийн өмчлөлд шилжүүлснийг /2х.х-18/ тус тус бүртгэжээ.
4.Уг бүртгэлийг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ч.Г*******ийн гаргасан мэдүүлэг, Г******* ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 176 тоот төлбөр тооцоо дуусч, Ч.Г*******ийн өмчлөлд бүртгүүлэх хүсэлт /х.х-46/, 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Г******* ХХК, Ч.Г******* нарын хооронд байгуулсан авто зогсоол захиалан бариулах гэрээ /х.х-48/, барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт х.х-36/, зоорийн давхарын план зураг /х.х-38, 2х.х-19/, авто зогсоолын фото зураг /х.х-39/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна.
5. Энэхүү бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5-д ”Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:
13.5.1.тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;
13.5.2.газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт;
13.5.3.тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ;
13.5.4.газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;
13.5.5.барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;
13.5.6.улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;
13.5.7.өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
13.5.8.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл.”,
15 дугаар зүйлийн 15.2-т ”Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна” гэж заасанд нийцсэн тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
6.Г******* ХХК нь маргаан бүхий зоорийн давхрын / тоот/ автогсоолыг өмчлөх эрхийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандахаас өмнө тус компанийн хүсэлтээр Ч.Г*******ийн өмчлөлд бүртгэсэн байх тул Г******* ХХК-ийн уг автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг эрхийн улсын бүртгэлийн дугаарт Ч.Г*******ийн өмчлөлд тоот автозогсоол бүртгэгдсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан /х.х-20-21/ байдаг.
7.Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна” гэж заасан зарчим өмнө үйлчилж байсан хуульд ч байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”; 20 дугаар зүйлийн 20.1.5-д “улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох; 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох;”-ыг хориглосон байна.
8.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэх тул Г******* ХХК-ийн хувьд маргаан бүхий автозогсоолын өмчлөгчөөр бүртгэгдээгүй тул уг компанийг өмчлөх эрхтэй гэж үзэх боломжгүйн дээр мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах үндэслэлгүй байна.
9.Иймд нэхэмжлэгч Г******* ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, , мянгат /*******/, Баруун сэлбийн гудамж-******* дугаар байрны зоорийн давхарын тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгийг Ч.Г*******ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр С.Н*******ийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г******* ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.5, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.8-д зааснаар Г******* ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, , мянгат /*******/, Баруун сэлбийн гудамж-******* дугаар байрны зоорийн давхарын тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгийг Ч.Г*******ийн нэр дээр бүртгэсэн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С.Н*******ийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г******* ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж, тус компанид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН