| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/01232/И |
| Дугаар | 197/ШШ2025/00654 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00654
2025 02 04 197/ШШ2025/00654
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, *******,*******, өөрийн байранд байрлах Голомт банк ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******,*******лол,*******,*******,******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.042.415,69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Мөнхцог нь 2022 оны 01 сарын 28-ны өдрийн ЗГ1245126592 дугаартай зээл болон барьцааны 7.400.000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн ЗГ1245126592-А дугаартай гэрээгээр 5.450.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийн төлбөрийн хэмжээг 12.850.000 болгон нэмэгдүүлж өөрчилсөн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээл, хүүг хугацаанд нь төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй, 170 хоног хугацаа хэтрүүлж банкийг хохироож байна. Иймд 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3.496.753,26 төгрөг, зээлийн хүү 481.518,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 64.144, 25 төгрөг, нийт 4.042.415,69 /дөрвөн сая дөчин хоёр мянга дөрвөн зуун арван таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Б.Мөнхцог нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Голомт банкны нэхэмжилсэн 4.042.415,69 төгрөгийг төлж барагдуулна. 2025 оны 2 сард 300.000 төгрөг, 3-р сард 500.000 төгрөг, 04-р сард 500.000 төгрөг, 5 дугаар сард 500.000 төгрөг, 6-р сард 500.000 төгрөг, 2025.07 сард 1.742.415,69 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь Б.Мөнхцогтоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.042.415,69 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Мөнхцог нь Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4.042.415,69 төгрөгийг 2025 оны 02 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын хугацаанд хэсэгчлэн төлж бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн ба төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Мөнхцогоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.402.415 төгрөг гаргуулахыг хүссэн Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Мөнхцогоос 39.815 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79.630 төгрөгийн тал хувь буюу 39.815 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Мөнхцог нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД