| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00571/И |
| Дугаар | 197/ШШ2025/00656 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00656
2025 02 04 197/ШШ2025/00656
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С*******,*******, Твин тауэр 1 байр 13 дугаар давхарт байрлах Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 823.633,9 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Дөлгөөн нь манай Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан угаалгын машин худалдан авахтай холбогдуулан 1,599,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 capын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.Дөлгөөн нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад зааеан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.Дөлгөөнөөс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрэ:--*в 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Б.Дөлгөөнөөс 823.633,9 төгрөгийг гаргуулж, Улсын тэмдэгтийн хураамжинд 24,317.21 төгрөгийг манай компани урьдчи 'Ж төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Дөлгөөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Есөн Шижир Инвест ББСБ ХХк-ийн нэхэмжлэлтэй 823.633,9 төгрөгийг 5 сарын дотор буюу 2025.02 сард 164.727 төгрөг, 2025.03 сард 164.727 төгрөг, 2025.04 сард 164.727 төгрөг, 2025.05 сард 164.727 төгрөг, 2025.06 сард 164.727 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийг тус тус төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.Дөлгөөнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 823.633,9 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Дөлгөөн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Дөлгөөнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8236.633,9 төгрөг гаргуулахыг хүссэн Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Дөлгөөнөөс 12.158,6 төгрөгийг, нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.317,5 төгрөгийн тал хувь буюу 12.158,6 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Дөлгөөн нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД