Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00658

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 197/ШШ2025/00658

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.839.926,55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Манай Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож, иргэн Хадхүүгийн Мөнхзултай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр БЗГ22-2050 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.839.920 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1.115.473 төгрөг, зээлийн хүүд 1.079.022,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 67.636.31 төгрөг, нийт 2.263.100 төгрөг төлсөн. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд авсан зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 603 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Мөнхзулаас барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 2.724.446,56 төгрөг, зээлийн хүү 1.912.288,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193.891,73 төгрөг, бусад зардлын 9.300 төгрөг, нийт 4.839.926,55 /дөрвөн сая найман зуун гучин есөн мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Х.Мөнхзул нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х.Мөнхзул би Супер лизингийн нэхэмжлэлтэй 4.836.926 төгрөг 55 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 02 сард 485.000 төгрөг, 2025 оны 03 сард 871.000 төгрөг, 2025 оны 04 сард 871.000 төгрөг, 2025 оны 05 сард 871.000 төгрөгийг, 2025 оны 6 сард 871.000 төгрөг, 2025 оны 7 сард 871.000 төгрөг тус тус төлж, бүрэн барагдуулна гэсэн тайлбарыг өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Х.Мөнхзулд холбогдуулан тэдгээрийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан БЗГ22-2050 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр зэрэгт нийт 4.839.926,55 /дөрвөн сая найман зуун гучин есөн мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин таван мөнгө/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Х.Мөнхзул нь нэхэмжлэлийн шаардлага 4.839.926,55 /дөрвөн сая найман зуун гучин есөн мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг 2025 оны 2 сараас 2025 оны 07 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч /нэхэмжлэгч/ талууд маргаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Х.Мөнхзулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.839.926,55 /дөрвөн сая найман зуун гучин есөн мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Мөнхзулаас 46.194 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92.388 төгрөгийн тал хувь буюу 46.194 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Х.Мөнхзул нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД