Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/00483

 

 

 

 

 

2024 01 29 197/ШШ2025/00483

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* өргөн чөлөө-*******, ******* өргөн чөлөө*******, ******* ******* ******* ******* цамхагт байрлах ******* ******* ХК /РД:2*******93321/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 30******* дугаар байр, 20******* тоотод оршин суух Модчин овогт Зоригтбаатарын Содномдорж /РД:94030110/-д холбогдох,

 

5,208,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч 3.Содномдорж нь ******* ******* БГ Андууд тооцооны төвтэй 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ/201901171**************11-01 тоот Зээлийн гэрээ болон №БГХ/201901171**************11-01 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан 3,949,900 төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, худалдан авч буй барааг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 1,*******30,8*******9.*******0 төгрөг, зээлийн хүүд 439,*******9*******.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,00*******.3******* төгрөг нийт 2,072,572.88 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.

Иймд ******* талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн

Хариуцагчид холбогдуулан №ЗГ/201901171**************11-01 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар:.

А/ Үндсэн зээлийн төлбөр: 2,319,030.40 төгрөг

Б/ Зээлийн хүү: 2,588,5*******0.*******1 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүү: 2*******9,721.53 төгрөг 

Нийт 5,177,312.54 төгрөгийг гаргуулах,

Хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 31,000 төгрөг, нийт 5,208,312.54 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ Миний бие нь нэхэмжлэгч *******наас холбогдох гэрээг байгуулан мөнгө зээлсэн нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэж, уг нэхэмжилж буй дүнг дараах байдлаар 10 хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна. Үүнд:

Төлөх огноо

Төлөх дүн

1

2025.01.30

528,313.00

2

2025.02.30

520,000

3

2025.03.30

520,000

4

2025.04.30

520,000

5

2025.05.30

520,000

*******

2025.0*******.30

520,000

7

2025.07.30

520,000

8

2025.08.30

520,000

9

2025.09.30

520,000

10

2025.10.30

520,000

Нийт

 

5,208,313.00

гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч З.Содномдоржид холбогдуулан 5,208,313 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч З.Содномдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,208,313 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 528,313 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч З.Содномдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,208,313 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 528,313 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 520,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,300 төгрөгөөс 49,*******0 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 49,*******0 төгрөг, улсын төсвийн данснаас 49,*******0 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР