О.Ш, Б.Б, Б.Э,
Г.Г, Э.Т, Г.Б, Б.З,
Д.Б, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Ууганбаяр, Т.Отгонтөгс,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.ЭнхТ-,
шүүгдэгч О.Ш-, Б.З- нарын өмгөөлөгч Ю.Батболд,
шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч Г.Болормаа,
шүүгдэгч Д.Б-, Б.Э- нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ш-, түүний болон шүүгдэгч Б.З- нарын өмгөөлөгч Ю.Батболд, шүүгдэгч Г.Б-, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.ЭнхТ-, шүүгдэгч Д.Б-, түүний болон шүүгдэгч Б.Э- нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.Ш-, Б.Б-, Б.Э-, Г.Г-, Э.Т-, Г.Б-, Б.З-, Д.Б-, Б.Э- нарт холбогдох 1910 02818 0906 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А овгийн О-ын Ш-,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлд хамрагдаж суллагдсан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
2. М овгийн Г-ийн Б-,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1230 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 595 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан.
3. И овгийн Г-ийн Г-,
4. Б овгийн Э-ийн Т-,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сар хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
5. Д овгийн Б-ын Б-,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 07 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
6. Д овгийн Б-ын Э-,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар нийт 13 жилийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар нийт 10 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хорих ялын зарим болох 4 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 жил 6 сар хорих ялаар тогтоосон,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
7. Ц овгийн Д-ийн Б-,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 06 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар нийт 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялын үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/1573 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/631 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан.
8. Б овгийн Б-ын Э-,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 233 дугаар зүйлийн 233.1 дахь хэсэгт зааснаар нийт 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сар хорих ял, 2009 оны 7 дугаар сарын 22-ны дөр Өршөөл үзүүлэх тухай хулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д заасныг баримтлан 300.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 03 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан.
9. Б овгийн Б-ын З-, О.Ш- нь ганцаараа:
-
- 2019 оны 12 дугаар сарын 05-аас 07-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Ч" хотхоны ... тоотод оршин суух М.Н- хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 37 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.375.280 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Ш” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.З-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 12 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.424.600 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18-аас 19 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Z” хотхоны 4 дүгээр байрны 2 тоотыг түрээсэлдэг “Жианда Монголиа” ХХК-ийн ажилтан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M -ийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирогч Т.Б/ хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдаж 2 ширхэг сейф, 1 ширхэг төмөр шүүгээ зэрэг эд зүйлийг эвдэж 188.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00 цаг 10 минутын хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Г” хотхоны ... тоотод оршин суух иргэн Т.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ж.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 22.075.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Т” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 9 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.676.260 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагаас 19 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Z” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ж.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 14 төрлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.885.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагаас 20 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “О” хотхоны 21 тоот иргэн Б.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 28 төрлийн эд зүйлийг хүч хэрэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 38.148.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Т” хотхоны ... дугаар байрны ... тоот байх иргэн Б.З-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 27 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8.993.700 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагаас 22 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “И” хотхоны ... байрны ... тоотод оршин суух иргэн Д.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 12 нэр төрлийн 41 ширхэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11.114.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагаас 19 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Д” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Д.Х-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 15 нэр төрлийн 22 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.843.600 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “А” хотхоны .. дугаар байрны .. тоотод оршин суух иргэн Ч.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 23 нэр төрлийн 28 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12.151.901 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “D” хотхоны ... тоотод оршин суух иргэн Х.О-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 17 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.090.719 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х” хотхоны ... тоотод оршин суух иргэн Д.Б-ын амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 52.457.600 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Н” хотхоны ... тоотод оршин суух иргэн Б.С-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 49 төрлийн 72 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 17.685.500 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Д” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 14 төрлийн эд зүйлийг авч 2.218.500 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Б” хотхоны 32/3 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Д.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 13 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.357.600 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн Д.С-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 3 төрлийн 7 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 29.530.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 12 дугаар сарын 19-өөс 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Z” хотхоны 8 дугаар байрны 1 тоотод оршин суух Австрали улсын иргэн S-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 632:000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 02 дугаар сарын 12-оос 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “R" хотхоны ... тоотод оршин суух иргэн С.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 10 төрлийн 37 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.286.800 төгрөгийн хохирол учруулсан,
- 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Э” хотхоны 4 тоотод оршин суух иргэн Л.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 14 төрлийн 32 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11.296.700 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 9 дүгээр сарын 15-аас өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “О” хотхоны ... тоотод оршин суух иргэн Д.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 8 төрлийн эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.260.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 4 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Z” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ю.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 14 төрлийн 16 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 13.502.900 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо “Э” хотхоны АОС-ын ... тоотод амьдардаг иргэн Б.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 5 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.754.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Ж” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн З.Туулын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 5 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 36.292.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Н” хотхоны ... байрны ... тоотод байх иргэн Д.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн 8 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 10 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Д.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 33 төрлийн 75 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26.736.880 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Д” хотхоны ... тоотод оршин суух иргэн Ц.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 8 төрлийн 13 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11.011.311 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Ж” хотхоны ... дугаар байрны ... тоотод байх иргэн Д.Х-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 31 төрлийн 101 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 46.815.020 төгрөгийн хохирол учруулсан
- 2018 оны 6 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө С- дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот байх Оросын Холбооны Улсын иргэн М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 8 төрлийн 12 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.751.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө С- дүүргийн ... дугаар хорооны _ байрны _ тоотод оршин суух иргэн Э.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 11 төрлийн 20 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 18.101.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ц-ыын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 20 ширхэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7.486.704 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 9 дүгээр сарын 07-оос 09-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, “А" 2 тоот бүхий иргэн Б.С-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 156 төрлийн 404 ширхэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 735.776.662 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 58а байрны 2 тоотод оршин суух иргэн Ш.С-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн 16 ширхэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Амины орон сууцны ... тоотод оршин суух иргэн Х.Л-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 14 төрлийн 52 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.938.577 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Амины орон сууцны ... тоотод оршин суух иргэн Ц.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн 39 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 9 дүгээр сарын 19-өөс 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ц” хотхоны ... байрны ... тоотод оршин суух иргэн Ч.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.148.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Ц” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн М.Батгэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтаар нэвтэрч, 11 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 13.286.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “А” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ш.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 5 төрлийн 7 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.451.330 хохирол учруулсан,
- 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө С- дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн 6 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.196.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 11 сарын 26-ны өдөр 13 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “О” хотхоны 51 тоотод оршин суух иргэн Ч.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 3 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 252.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн өдрөөс 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн С.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгаар нэвтэрч, 7 төрлийн 9 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8.320.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагаас 19 цаг 30 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн М.П-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтны цонхоор нэвтэрч, 5 төрлийн 27 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.340.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Г.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “О” хотхоны ... тоотод оршин суух иргэн Б.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 47 төрлийн 53 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 54.595.206 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Э” хотхон дахь ... тоотод оршин суух иргэн Ц.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 19 төрлийн 31 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16.409.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 07:10 минутаас 20 цаг 30 минутын хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Г.И-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтны цонхоор нэвтэрч, 6 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.085.100 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагаас 22 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтны цонхоор нэвтэрч, 25 төрлийн 27 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.863.500 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Н” хотхоны 8а тоотод оршин суух иргэн Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 53 төрлийн 68 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 31.158.014 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “О” хотхоны 3 тоотод оршин суух иргэн Ч.А-ийн тагтны хаалгыг түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлахыг завдсан,
- 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн С.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 8 төрлийн 10 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26.044.900 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, “Х” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух Т.У-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нууцаар нэвтэрч, 6 төрлийн 14 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.769.500 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хан-уул дүүргийн ... дугаар хороо, “Ж” хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн М.Г-ын хүн байнга амьдрах орон байрны цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 7 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11.665.370 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “О” хотхоны ... тоотод оршин суух иргэн Б.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 26 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 36.341.044 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “О” хотхонд байх амины орон сууцны ... тоотод оршин суух иргэн Р.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 16 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.626.400 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ц.А-ийнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, винтов буу 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух иргэн Д.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 10 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 4.157.400 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 26-р байрны 1-04 тоотод оршин суух иргэн Ө.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 594.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Б-, Э.Т-, Г.Г- нартай бүлэглэн:
-
- 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Н” хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн Ц.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтаар нэвтэрч, 9 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 14.093.900 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Е” хотхоны 8 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн Д.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Б-тэй бүлэглэн:
-
- 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 цагаас 20 цаг 40 минутын хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “О Шигтгээн” хотхоны ... дүгээр байрны ... тоотод байх иргэн Р.О-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 21 төрлийн 23 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12.828.300 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5-4 байрны 154 тоотод оршин суух иргэн Д.УранТ-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 7 дугаар хорооллын 01 дүгээр байрны 25 тоотод оршин суух иргэн Д.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 1 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 7-р хорооллын 1-р байрны 04 тоотод оршин суух иргэн Б.С-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.630.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 5 дугаар байрны 5 тоотод оршин суух О.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5-р хорооллын 11-р байрны 01 тоотод оршин суух иргэн Э.У-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 02 дугаар байрны 17 тоотод оршин суух иргэн М.Б-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Д.Б-тэй бүлэглэн:
-
- 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байх “К” хотхоны ... тоотод оршин суух хохирогч Н.Т-ий эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, 17 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535.770.856 төгрөгийн хохирол учруулсан буюу О.Ш- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 68 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.010.463.134 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,
- Г.Г- нь О.Ш-, Г.Б-, Э.Т- нартай бүлэглэн:
- 2018 оны 5 дугаар сарын 25-аас 26-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Н” хотхоны 1 дүгээр байрны 1а тоотод оршин суух иргэн Ц.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтаар нэвтэрч, 9 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 14.093.900 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е” хотхоны 8 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн Д.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 15.403.900 төгрөгийн хохирол учруулсан,
- Э.Т- нь О.Ш-, Г.Б-, Г.Г- нартай бүлэглэн:
- 2018 оны 5 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Н” хотхоны 1 дүгээр байрны 1а тоотод оршин суух иргэн Ц.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтаар нэвтэрч, 9 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 14.093.900 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е” хотхоны .. дугаар байрны _ тоотод оршин суух иргэн Д.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан нийт 15.403.900 төгрөгийн хохирол учруулсан,
- Г.Б- нь О.Ш-тай бүлэглэн:
- 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 цагаас 20 цаг 40 минутын хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “О” хотхоны ... дүгээр байрны .. тоотод байх иргэн Р.О-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 21 төрлийн 23 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12.828.300 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг, ... байрны ... тоотод оршин суух иргэн Д.У-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг, ... дугаар хорооллын ... дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн Д.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 1 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг, ...-р хорооллын ...-р байрны ... тоотод оршин суух иргэн Б.С-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.630.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. дугаар байрны .. тоотод оршин суух О.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, ..-р хорооллын ..-р байрны .. тоотод оршин суух иргэн Э.У-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг, .. дугаар хорооллын .. дугаар байрны .. тоотод оршин суух иргэн М.Б-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн О.Ш-, Э.Т-, Г.Г- нартай бүлэглэн:
-
- 2018 оны 5 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, “Н” хотхоны .. дүгээр байрны .. тоотод оршин суух иргэн Ц.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтаар 9 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 14.093.900 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Е” хотхоны 8 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн Д.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 15.403.900 төгрөгийн хохирол учруулсан,
- Д.Б- нь:
- 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо .. тоот, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны урд талд байрлах “М” авто дэлгүүрт О.Ш-ын хохирогч М.Н-ын гэрээс хулгайлж олсон монетан бөгж 3 ширхэг, эрвээхэй хэлбэртэй шигтгээтэй мөнгөлөг өнгийн бөгж 1 ширхэг, кулон 1 ширхэг, хуучин цагийн мөнгөн бөгж, зүрхэн хэлбэртэй мөнгөлөг өнгийн металлтай ээмэг 1 хос зэрэг 29 төрлийн 2.531.380 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.З-ын гэрээс хулгайлж олсон хүрэн өнгийн матрын арьсан эмэгтэй цүнх, матрын арьсан хар хүрэн өнгийн эрэгтэй хүний жижиг гар цүнх зэрэг 2 төрлийн 100.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Ж.Э-ын гэрээс хулгайлсан шаргал бөгж, эмэгтэй хүний унждаг хос мөнгөн ээмэг зэрэг 2 төрлийн 450.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Б.Э-ийн гэрээс хулгайлж олсон мөнгөн бурхан 1 ширхэг, цагаан чулуун соруултай хуучны гаанс 1 ширхэг, хуучны хийцийн суран оосортой хэт хутга зэрэг 16 төрлийн 30.316.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Д.Д-ийн гэрээс хулгайлсан эмээлийн 12 ширхэг баавар, битүү мөнгө оруулгатай духавчтай, мөнгөн хазаар 1 ширхэг, хуучны дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг 15 төрлийн 5.280.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Д.Х-ийн гэрээс хулгайлсан отвёртканы ком багаж, “Iphone” гар утасны цагаан өнгийн богино долгионы утасгүй чихэвчний цэнэглэдэг хайрцаг зэрэг 7 төрлийн 655.600 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.Б-н гэрээс хулгайлсан цагаан сувдан зүүлт, цагаан сувдан ээмэг, зууван хар шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж хүзүүний кулон зэрэг 16 төрлийн 6.064.760 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Ч.Б-гийн гэрээс хулгайлсан мөнгөн цар, мөнгөн бугуйвч, цагаан ногоон шигтгээтэй бугуйвч хар хөх ундрам шигтгээтэй бугуйвч, зэрэг 19 төрлийн 1.007.501 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Х.О-ын гэрээс хулгайлж олсон алмаазан шигтгээтэй цаг 1 ширхэг, өлзий хээтэй мөнгөн кольцоо, барын нүд нь улаан мөнгөн бөгж зэрэг 13 төрлийн 11.534.719 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.С-гийн гэрээс хулгайлж олсон 2 мөртэй хүүхдийн цүнх, хар өнгийн зургийн аппарат, арьсан цаг, зэрэг 28 төрлийн 4.156.652 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.А-ын гэрээс хулгайлж олсон цэнхэр өнгийн шигтгээтэй, 3 салаа унждаг дүүжилж зүүдэг 1 хос мөнгөн ээмэг, их гарын мөнгөн аяга, зэрэг 4 төрлийн 353.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Д.О-ийн гэрээс хулгайлж олсон хар өнгийн электрон тамхи 1 ширхэг, саарал өнгийн нурууны массажны аппарат, эмэгтэй хүний “Zara” нэртэй үнэртэй ус, зэс бугуйвч зэрэг 4 төрлийн 153.600 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Д.С-ын гэрээс хулгайлж олсон 5 ширхэг алтаар бүрсэн том гуулин бурхан, 1 ширхэг алтаар бүрсэн жижиг гуулин бурхан зэрэг 6 төрлийн 29.200.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.Т-ын гэрээс хулгайлж олсон диор брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг, “Sony” брэндийн цагаан өнгийн 18 инчийн зөөврийн компьютер, “Acer” брэндийн зөөврийн компьютер зэрэг 3 төрлийн 1.370.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Д.Э-ийн гэрээс хулгайлж олсон шүрэн толгойтой алтан нуухтай их гарын номин хөөрөг, “НР” брэндийн зөөврийн компьютер, ҮЦТХТ гэсэн бичигтэй хар өнгийн флаш, луу болон барын зурагтай шар өнгийн даалин цулгуй дунд гарын мөнгөн аяга 9 см амсартай цулгүй жижиг мөнгөн аяга зэрэг 8 төрлийн 16.935.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.Ц-ыын гэрээс хулгайлж олсон зурмал зурагтай хятад шаазан хөөрөг, тунгалаг бор өнгийн шилэн хөөрөг, жижиг ногоон хаш аяга зэрэг 9 төрлийн 5.500.271 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.С-ын гэрээс хулгайлж олсон мөнгөн суурьтай, цул мөнгөн Намсрай бурхан, мөнгөн суурьтай цулгүй мөнгөн очирваань бурхан, хаш соруултай гаанс зэрэг 232 төрлийн 440.240.940 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Ш.С-гийн гэрээс хулгайлж олсон 4 ширхэг мөнгөн аяга, шинэ үйтэн хуараар гадарласан хурган дотортой дээл зэрэг 5 төрлийн 1.880.000 төгрөгийн эд зүйлүүдийг,
- Хохирогч М.П-ын гэрээс хулгайлж олсон 14 ширхэг мөнгөн аяга 2.310.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Б.Даваацэрэнгийн гэрээс хулгайлж олсон дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, эрэгтэй үнэртэй ус, бамбарууш хэлбэртэй савтай виски зэрэг 88.450 төгрөгийн эд зүйлийг, бага гарын мана хөөрөг, дунд гарын мана хөөрөг, бага гарын хаш хөөрөг зэрэг 27 төрлийн 6.217.796 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Г.И-гийн гэрээс хулгайлж олсон хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн хөөрөгний дайлан зэрэг 3 төрлийн 375.200 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Б.Б-гийн гэрээс хулгайлж олсон эмэгтэй хүний сувдан энгэрийн хатгамал, “Versace” брэндийн эмэгтэй үнэртэй ус, эмэгтэй хүний “Lanvin” брэндийн үнэртэй ус, нэг нүдний дуран эмэгтэй хүний шаргал өнгийн алтан бүрмэл мөнгөн бугуйвч бүхий 6 төрлийн 734.500 төгрөгийн эд зүйлийг,
- Яллагдагч О.Ш-, Г.Г-, Э.Т-, Б.Б- нарын бүлэглэн хохирогч Ц.М-ийн гэрээс хулгай хийж олсон балбын цагаан дарь эх бурхан бүхий 1.800.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Д.А-ийн гэрээс хулгайн хийж олсон 2 нүдний орос дуран бүхий 150.000 төгрөгийн эд зүйлүүдийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, нуун далдалсан /24 хохирогчийн 476.143.707 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс/,
- Б.Э- нь:
- 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны гудамжны “А”-ийн дэлгүүрт О.Ш-ын хохирогч Б.Э-ийн гэрээс хулгайлсан их гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 13 ширхэг, жижиг мөнгөн аяга 4 ширхэг, хуучны хийцийн мөнгөн аяга 1 ширхэг, эмээлийн 12 ширхэг мөнгөн тоноглол, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн бурхан 1 ширхэг, мөнгөн том халбага 6 ширхэг, жижиг халбага 6 ширхэг, сэрээ 6 ширхэг, бор өнгийн даавуун цүнх 1 ширхэг зэрэг 28 төрлийн 38.073.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Р.О-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, цул зузаан их гарын мөнгөн аяга,
- Хохирогч Х.Л-гийн гэрээс хулгайлан хийж авсан дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, шармал аяга зэрэг 14 төрлийн 20.938.577 төгрөгийн эд зүйлүүдийг,
- Хохирогч Б.С-гийн гэрээс хулгайлж олсон 2 мөртэй хүүхдийн цүнх, хар өнгийн зургийн аппарат, арьсан цаг, зэрэг 28 төрлийн 4.156.652 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Д.Х-ын гэрээс хулгай хийж олсон мөнгөн таваг 3 ширхэг, мөнгөөр бүрсэн таваг 2 ширхэг, мөнгөөр бүрсэн луутай таваг 1 ширхэг, мөнгөөр бүрсэн таваг луу хулстай 2 ширхэг, Мөнгөөр бүрсэн луу хулстай таваг 2 ширхэг, ромбо хэлбэртэй мөнгөөр бүрсэн таваг 1 ширхэг, мөнгөөр бүрсэн гар хийцийн гаанс 1 ширхэг, хутганы суурь 12 ширхэг, маслоны мөнгөн таваг 1 ширхэг, халбага сэрээний ком 1 ширхэг зэрэг 101 төрлийн 46.815.020 төгрөгийн эд зүйлсийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад шилжүүлж зарж борлуулсан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, нуун далдалсан /5 хохирогчийн 84.389.197 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс/,
- Д.Б- нь О.Ш-тай бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр О.Ш-ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байх “К” хотхоны ... тоотод оршин суух Н.Т-ий эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, О.Ш-ыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж түүнд хадаасны лоом, төмрийн хуурай, халив зэрэг зүйлсийг авч өгөн, түүнийг хэргийн газраас такси унаагаар очиж авч дэмжлэг үзүүлж гэмт хэрэгт хамтран оролцож бусдад 535.770.856 төгрөгийн хохирол учруулсан,
- Б.З- нь Б.Э-тэй бүлэглэн, 2022 оны 8 дугаар сарын 26-аас 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот өөрийн гэртээ О.Ш-ын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байх “К” хотхоны ... тоотод оршин суух Н.Т-ий эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч, гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хөргөгчиндөө нуусан, мөн 30.000 ам.долларыг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр сольж, улмаар 70.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан,
- Б.Э- нь Б.З-той бүлэглэн, 2022 оны 8 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот өөрийн гэртээ О.Ш-ын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байх “К” хотхоны ... тоотод оршин суух Н.Т-ий эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч, гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хөргөгчиндөө нуусан, мөн 30.000 ам.долларыг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр сольж, улмаар 70.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар:
О.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,
Г.Г-, Э.Т- Г.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар,
Б.Б-, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Б.З-, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч А овогт О-ын Ш-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Г-ийн Б-, И овогт Г-ийн Г-, Б овогт Э-ийн Т- нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овогт Б-ын Б-, Д овогт Б-ын Э- нарыг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц овогт Д-ийн Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-ын З-, Б овогт Б-ын Э- нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч О.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3.2 дугаар зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Г-, Э.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б-, Б.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.З-, Б.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг энэ тогтоолоор шийтгэсэн 2 жил 3 сарын хорих ялаас тусад нь эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар шүүгдэгч О.Ш-ын Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 3 сар 22 хоногийн хяналтын хугацааг, шүүгдэгч Б.Б-ийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 1 жил 10 сар 7 хоногийн хяналтын хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Г.Г-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шийтгэсэн 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар, шүүгдэгч Э.Т-ын биечлэн эдлэхээр тогтоосон 2 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-т шийтгэсэн 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Г.Б-, Б.Б-, Б.Э- нарт тус бүр шийтгэсэн 02 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б-өд шийтгэсэн 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ын цагдан хоригдсон 1 жил 6 сар 19 хоногийг түүнд шийтгэсэн 2 жил 1 сар 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 7 сар, 4 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.З-гийн цагдан хоригдсон 23 хоногийг түүнд шийтгэсэн 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг зорчих эрх хязгаарлах ялыг 11 сар 7 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 19 хоногийг түүнд шийтгэсэн 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг зорчих эрх хязгаарлах ялыг 11 сар 11 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-ын цагдан хоригдсон 1096 хоног, шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 175 хоног, шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 100 хоног, шүүгдэгч Г.Б-ий цагдан хоригдсон 8 хоног, шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 69 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Т-, шүүгдэгч Г.Г-, Б.З-, Б.Э- нарыг өөрсдийн оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-, Г.Г-, Б.З-, Б.Э- нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-аас 868.064.739 төгрөг гаргуулж, энэ тогтоолын хавсралтын 1 дүгээр хүснэгтэд дурдсан нэр бүхий 65 хохирогч, 2 иргэний нэхэмжлэгчид, шүүгдэгч Г.Б-ээс 11.244.575 төгрөг гаргуулж, энэ тогтоолын хавсралтын 2 дугаар хүснэгтэд дурдсан нэр бүхий 9 хохирогчид, шүүгдэгч Б.Э-аас 53.537.550 төгрөг гаргуулж энэ тогтоолын хавсралтын 3 дугаар хүснэгтэд дурдагдсан нэр бүхий 5 хохирогчид тус тус олгож, шүүгдэгч Д.Б-, Б.Б-, Б.З-, Б.Э-, Г.Г-, Э.Т- нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн /Дотоодын цэргийн 805 дугаар ангид түр хадгалагдаж байгаа/ “Toyota Harrier Х1160” /арлын дугаар-АV11111111111/ загварын 74.730.695 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож хохирогч Д.Т-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн 1910028180906 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 12 ширхэг, 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,
шүүгдэгч О.Ш-, Д.Б-, Б.Э-, Б.Б-, Г.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.З-, Г.Г-, Б.Э-, Э.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Ш- давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж явдаг. Би өөрийн зүгээс хохирлоо чадах чинээгээрээ нөхөн төлж, үлдсэн хохирлоо төлж барагдуулах болно. Би шүүх хурал дээр үйлдсэн гэмт хэрэгтээ маргадаггүй. Гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр хүлээсэн. Гэтэл анхан шатны шүүх миний үйлдсэн гэмт хэргийг хэт нэг талыг баримталж, эрх зүйн байдлыг дордуулж, миний үйлдсэн гэмт хэрэгт хорих ялын дээд буюу 12 жил хорих ялыг оноож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд миний үйлдсэн гэмт хэрэгт шударга ёсыг баримталж, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч О.Ш-, Б.З- нарын өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 74 дүгээр хуудсанд “...Шүүгдэгч Б.З- нь Н.Т-ий эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хөрөгчиндөө нуусан, мөн 30.000 америк долларыг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр сольж, улмаар 70.000.000 сая төгрөг бүхий тээврийн хэрэгсэл худалдан авсан гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан дараах нотлох баримтаар тогтоогджээ” гэж дүгнэж гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Б.З- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Б.З- нь Сонгинохайрхан дүүрэг _ дугаар хороо, _ тоот оршин суудаг, бага насны 0-5 насны 1 хүүхэдтэй тул хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлгийн тусламж авах зэрэг байдлыг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч Б.З- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргасан гэж үзэхгүй байна. Б.З- нь давах шатны гомдолдоо гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлж байх тул түүний хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар болгон хөнгөрүүлж өгнө үү.
...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 87-р хуудсанд “...Шүүгдэгч О.Ш-ын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг, үйлдэгдсэн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас 2.003.238.734 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч О.Ш- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа өөрийн үйлдлийн хууль бус гэдгийг мэдсээр байж гэмшээгүй, дахин гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 12 жилийн хаалттай хорих ялаар шийтгэсэн. О.Ш- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа, мөн гэмт хэргийн улмаас 2.003.238.734 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч нарын алдсан эд зүйлсийн заримыг нь биет байдлаар хохирогч нарт буцаан өгсөн, хураалгасан. Нийтдээ шүүгдэгч О.Ш-аас 868.064.739 төгрөгийн хохирол гаргуулахаар тогтоосон зэргийг харахад О.Ш- нь хохирогч нарт учруулсан 2.003.238.734 төгрөгийн хохирлоос 1.135.173.995 төгрөгийн хохирлыг хохирогч нарт биет байдлаар төлөгдсөн гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаанд О.Ш- нь хохирол төлөхөө илэрхийлсэн буруугаа хүлээж, гэм буруу дээрээ маргаагүй гэмшиж байгаа илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Прокурор эрүүгийн хариуцлагын саналдаа 12 жилийн нээлттэй хорих ялын санал оруулсныг шүүх О.Ш-ын эрх зүйн байдлыг дордуулж 12 жилийн хаалттай хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Ш-ын цагдан хоригдсон хоногийг 1096 гэж буруу гаргасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсвэл 15 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж заасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, О.Ш-т оногдуулсан арван хоёр жилийн хаалттай хорих ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн нээлттэй болгож, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн холбогдсон хоёр үйлдэлдээ гэмшиж байна. Бусад миний хүлээхгүй 7 үйлдлийн тухайд О.Ш- миний оролцоогүй үйлдлүүдэд цагдан хоригдох хугацаандаа миний огт танихгүй А гэдэг хүн гаргаж ирэн, намайг уг үйлдлүүдэд байсан мэтээр үгсэн тохиролцож, худал мэдүүлсэн. Дээрх явдлууд нь гэрчээр өгсөн мэдүүлгүүдэд харагддаг. О.Ш- нь Э.Т-од “Г.Б- цуг ирж машин авсан гээд хэлээд өгөөч” гэснийг Э.Т- шүүх хуралдаан болон байцаалтын үед “О.Ш- ингэж хэлээд өг гөж гуйсан” гэдгийг хэлдэг. Мөн гэрч гэж яваа Х.А нь анхны өгсөн мэдүүлэгдээ Дархан-Уул аймаг руу О.Ш-, Т- би гурав явсан. Өглөө намайг сэрэхэд Т-, О.Ш- хоёр цүнхтэй эд зүйлс үзүүлэхэд утаснууд байсан гэдэг хэрнээ дахин мэдүүлэг өгөхдөө намайг цуг явсан мэтээр, мөн хулгайн эд зүйлс нь мөнгөн аяга, бөгж, зүүлт байсан гэдэг. Уг эргэлзээтэй хоёр мэдүүлгийг нягталбал анх өгсөн мэдүүлэг нь хохирогч нарын алдсан гэх зүйлстэй таардаг юм. Мөн Р.О- гэх айлын үйлдэлд өгсөн О.Ш-ын мэдүүлэг энэ үйлдэлд хэнтэй хамт байсан гэдгээ өөрөө ч мэддэггүй. Эрүүгийн мөрдөгч “Г.Б- чинь хамт байсан юм биш үү” гэхэд амыг нь дагуулж “Тийм байх” гэж хэлснээ шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг. Шүүгдэгч нарын зөрүүтэй мэдүүлэг, өөр өөрөөр дахин өгсөн мэдүүлгүүд нь нотлох баримтуудыг эргэлзээтэй болгодог. Иймд миний хүлээхгүй байгаа 7 үйлдлийг хянан хэлэлцэж, миний хэрэгт холбогдолгүйг үнэн зөвөөр тодруулж өгнө үү. Миний хувийн байдлыг харгалзан үзэхдээ зөвхөн өмнө нь ял эдэлж байсан байдлыг судалснаас биш хуульд заасан бүх талаас нь судлаагүй, шаардлагатай зүйлсийг асууж тодруулалгүй, хэт яллах талыг баримталсан нь харагддаг. Би энэ хэрэгт шалгагдах явцдаа дахин гэмт хэрэгт холбогдоогүй. 2018 оноос хойш өдийг хүртэл “Өсөг” гурилын үйлдвэрт савлагчийн ажил хийж байсан. Ар гэрийн тухайд би бүтэн өнчин хоёр дүүгийн хамт, дүү нараа тэжээн эцэг, эхээ орлон асран хамгаалдаг байсан. Дүү нарт минь надаас өөр асран хамгаалж, өсгөх өөр хүн байхгүй. Иймд хэргийн үнэн зөвийг олон, ар гэрийн байдлыг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Г.Б-ий хувьд үйлдэгдсэн 6 үйлдэл, хохирогч Р.О-тай холбоотой 1 үйлдэл дээр маргадаг. Гэвч анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Дээрх үйлдлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддоггүй. Иймд дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг үнэн бодитоор бичвэл О.Ш- нь 2018 оны 3 дугаар сарын дундуур Урт цагааны гудамжинд санамсаргүй байдлаар таарсан. Дорнод аймагт амьдарч байгаа гэх мэтээр ярьж байгаад “Би бичиг баримтгүй явж байна. Энэ манай найзын хөөрөг байгаа юм. Ломбардад маш хямд алдах болсон тул зарах гэсэн юм. Та бичиг баримтаа үзүүлээд зараа өгөөч” гэж хэлж байсан. Ингээд би тус улаан өнгийн, толгойгүй хөөргийг Урт цагааны урд байрлах шүдний эмнэлгийн үүдэнд Алт, үнэт эдлэл авч байсан С.У- гэх эмэгтэйд 1.850.000 төгрөгөөр зарж өгсөн. Тухайн үед мөнгө өгөхөөр нь би аваагүй ба “Эхнэр, хүүхдэдээ чихэр боов аваачиж өгөөрэй, баяртай” гээд салаад явсан. үүнээс хойш би танил Ц гэх залуутай манай эхнэр бид хоёрын үсчний газар орж ирж, үсээ засуулж, нэг, хоёр удаа явж байсан. Үүнээс хойш би 2019 оны 12 дугаар сард Эрүүгийн цагдаагийн мөрдөгч нар гэрт болон ажил дээр үзлэг хийж, байцаалт авахад л О.Ш-ыг хулгай хийсэн тухай мэдсэн. Ингээд би 2019 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл үнэн зөв зүйлийг ярьж байцаалт өгч, өргөдөл бичсээр ирсэн. Гэтэл бодит байдал дээр би тухайн борлуулж өгсөн хөөргийг хулгайн э зүйл гэж мэдээгүй, мэдэх ч боломж байгаагүй.
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр О.Ш-аас авч байсан мэтээр ойлгож ялласан боловч тухайн эрүүгийн хэргийн дотор хэрхэн мөнгө угаасан, хаана эхэлж, хаана Т-сөн болохыг нотлох ажиллагаа хийгдээгүй байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьд шүүгчийн захирамжаар хоёр удаа, шүүхийн тогтоолоор нэг удаа прокурорт буцааж байхдаа тодорхой зааж байсан ба ажиллагаа хийхээр тусгасан боловч хөдөлшгүй тогтоогоогүй байдаг юм. Энэ нь дараах зүйлсээр ажиглагдана. Шүүгдэгч О.Ш-ын л мэдүүлгээр шүүгдэгч Б.Б-, Г.Б-, Д.Б-, Б.Э- нарыг буруутгасан атлаа зарим холбогдогчдын мэдүүлгийг огт хэрэгсээгүй. Мөн хохирогчоор тогтоож, 5 иргэнийг жагсаан бичихдээ хохирлыг бодитоор тогтоогоогүй. Жишээ нь, хохирогч Б.Э-ийн эд зүйлсийг борлуулсан болгож хохирол хуваасан нь худал. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. 3 дугаар хавтасны 45-46, 79 дэх талд эд зүйлс буцаан олгосон баримт байх. Эдгээр эд зүйлс О.Ш-, Б.Б- нараас хураагдсан эд зүйлс байх. Мөн дараа дараагийн 4 нэр бүхий хохирогчийн эд зүйл мөн л О.Ш-, Б.Б- нараас хураагдан хохирогч нарт буцаан олгогдсон байна.
Хохирогч Б.С-гийн эд зүйлс буцаан олгосон баримт /5хх 179-180/, хохирогч Р.О-гийн эд зүйл буцаан олгосон баримт /22хх 231/, хохирогч Д.Х-ын эд зүйлсийг авсан борлуулсан болох нь нотлогдоогүй байх ба гэрчүүдийн мэдүүлгээр харагдаж байхад мөн л хэрэгсээгүй байх ба хохирогч Х.Л-гийн эд зүйлсийг ч мөн аваагүй.
Би өөрийн холбогдсон тухайн гэмт хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Тухайн гэмт хэрэгт холбогдогчоор татагдсан цаг мөчөөс эхлэн хэргийн тухай үнэн зөвөөр мэдүүлж, цаашид гарах, бодитой хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн, өөрийн санамсар болгоомжгүйгээр хулгайн эд зүйлс болохыг мэдэлгүй зарж өгсөн хөөрөгний хохирлоос төлж барагдуулж эхэлсэн, цаашид ч төлөхөө илэрхийлж байна. Тухайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн цаг мөчөөс эхлэн дотроо гэмшиж, сэтгэл зүрхэндээ харамсан уйлаагүй мөч надад байхгүй. Миний чадан ядан хөдөлмөрлөж, шударгаар амьдарч явсан ядуу амьдралд минь өчүүхэн ч хууль бус зүйл байгаагүй ба хууль зөрчсөн, амар хялбар аргаар амьдрах гэсэн бодол, сэдэл байгаагүй. Шударга хамт олны дунд ажиллаж, хөдөлмөрлөж, өөрийн цалингаараа эхнэр, охин хоёрын хамт сэтгэл хангалуун өөдрөг амьдарч яваад хазгай гишгэх эрх байхгүйн дээр гэр бүл, хамт олны үнэн сэтгэлийн хайраас буруу харж, гэмтэн болох эрх надад байгаагүй. Охиноо том болохыг харж, эцэг байх үүргээ ухамсарлан, аав гэж дуудуулан явах шиг жаргал үгүй болохыг энэ биеэрээ асаж явахдаа сургуулийн гадаа “School Police” хийж, эцэг эхийн хуралд сууж, аав минь гэж хүндлүүлж явах хамгийн дээд жаргал байсан. ...Энэ жил миний охин 12 дугаар ангиа Т-өж, оюутан болно. Гэтэл ийм чухал үед эцэг байх үүргээ биелүүлж чадахгүй болох дөхөөд байна. Цаг хугацаа ийнхүү өнгөрч байгаад гэмшин харамсаж байна.
Тухайн холбогдсон хэрэгт шалгагдах явцдаа хувийн байдлыг харгалзан үзэлгүй зөвхөн урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан хэмээн ял оноох талыг баримталж, хувийн байдлыг дордуулсан. Мөн 2018 оны 02 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 03, 2019 оны 11 дүгээр сарын 14, 16-17-ыг хүртэл нийт 5 удаа эд зүйлс борлуулсан мөнгөн эдлэлүүдийг нь ялгаж зарсан гэж үзсэн боловч эдгээр айл, хохирогчдын эд зүйлс өөр газар, өөр хүмүүсээс хураагдсан, буцаан олгогдсон зэрэг зүйлс хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульд заасан байдаг атал түүнийг харгалзан үзээгүй. Ямар нэгэн далд санаа агуулан анхнаасаа худал, эрс зөрүүтэй мэдүүлэг өгч, тэдгээр мэдүүлэг нь тогтворгүй, ашиг сонирхлын шинж чанартай зэрэг зүйлс шууд харагдаж байдаг. Шууд санаатай иймд үйлдэл гаргаж байсныг мөрдөгч, ахмад Ариунбаатар ч хэлж байсан нь “О.Ш- өөрийн эхнэр болон зарим нэг эд зүйлсийг нь худалдаж авсан хүмүүсээ хэргээс хол байлгах гэсэн санаатай ба Б.Э-, Б.Б- та хоёрыг мөрдөн байцаалтад тус болон нуун далдалсан эд зүйлсийг илрүүлэн өгсөн зэрэгт өс санасан байх гэсэн таамаг ажиллагдан шалгагдаж байна” гэж хэлж байсан. Мөн эдгээр он, сар, өдрүүдэд би өөр газар, өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан ба 2019 онд О.Ш- гэх залуутай огт уулзаагүй, эд зүйлс зарж өгөөгүй. Энийгээ ч шүүх хурал болон мөрдөн байцаалтад хангалттай баримтаар гаргаж өгч байсныг 2023 оны 3 дугаар сарын 15-ны шүүх хуралд шинжлэн судлаагүй, авч хэрэгсээгүй байна.
Тухайн шүүх нь Б.Б-, Б.Э- нарыг л гээд хамтад нь бичиж тэмдэглэж, мөн заавал энэ хуулийн тусгай ангид гэж ирээд л хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хэмээн шууд харсан мэтээр тулгаж байгаа ба хэргийн зүйлчлэл нь өөрчлөгдөөгүй юм. Үнэндээ 5 жилээс дээш хорих ялтай эд зүйл гэдгийг ямар ч тохиолдолд мэдэх боломж байгаагүй. Харин мэдсээр байж гэх ойлголт нь тухайн эд зүйлийг О.Ш- авч ирж заруулахдаа 5-аас дээш жилийн хорих ял авчихсан, түүнийгээ нуун далдлуулах, бусдад шилжүүлэх зорилготой ирээд “Би 5 жилийн хорих ял авчихлаа, энэ эд зүйлсийг хулгай хийж олсон юм” гэж хэлсэн үед би түүнийг нь борлуулж өгсөн тохиолдолд мэдсээр байж гэж ойлгоно хэмээн итгэж үнэмшиж явтал нуун далдалсан, бусдад шилжүүлсэн гэж заан ял оноосон. Мөн мөнгө угаасан үйлдэл хэзээ эхлээд, хэзээ дуусаж байгааг тогтоогоогүй байдаг. Улсын Дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны 132 дугаар тогтоолыг үзвэл тухайн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгээр ангилахдаа гэмт үйлдэл эхэлж, Т-өж буй цаг хугацааг нарийн тогтоож, мөн тодорхой сэдэлт буй болсон үеийн тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө гэж заасан байдаг байдал огт тодорхойлоогүй. 5 удаагийн эд зүйл борлуулсан гэж зүгээр л тухайн эд зүйл алга болж байгаа өдрийн он, сар, өдрийг бичсэн байгаа ба бусдаар зарсан, борлуулсан, мөнгө угаасан үйлдлийн он, сар, өдөр байхгүйн дээр хаана, хэрхэн эхэлж хэрхэн дууссан нь огт тогтоогоогүй. Энэ нь нэг хүний мэдүүлэгт тулгуурласны үр дагавар. Би өөрийн холбогдсон хөөрөг борлуулсан үйлдлээ өөрөө зааж, хэлж мэдүүлж, үүндээ гэмшиж, цаашид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж, төлж байгаа. Би нойр булчирхайн архаг үрэвсэл, хавагналтай, элэг өөрчлөлттэй ба Улсын 3 дугаар төв эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын байнгын хяналтад байдаг ба өрх, дүүргийн эмнэлгийн дотын эмчийн давхар хяналтад байнгын байж, дэглэм барьдаг. Цаашид улам хүндрэхээс сэргийлж тогтмол эм жороор ууж, хоолны дэглэм барьж, тариа хийлгэж ирсэн. Ковидын хүнд хэцүү нөхцөл байдлыг давж, зарим өрөө хэвийн зэрэглэлд шилжүүлэн, зарим лизингээ алдангитай төлж яваа. Миний эхнэр Л.Э үсчин хийдэг ба өнөөдөр үсчний орлогоор амь зууж байгаа нь миний өөрийн нэр дээр авагдсан лизинг төлөх боломжгүй. Төрийн банкны автомашины лизинг, Голомт банкны зэс картын болон өрхийн хэрэглээний лизинг, банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний лизингийн төлбөр зэрэг цалингийн орлогод тулгуурласан өр төлбөр гээд амьдралд минь хохирч үлдэж, шүүгдэгч миний эрх зүйн байдал дордсон асуудлууд бий болж байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт тус бүрийг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг прокурорын сонсгосноор зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, өөрчилж болно гэснийг үндэслэн ял шийтгэлийг хөнгөрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би гэм буруутай үйлдэлдээ огтхон ч маргаагүй. Үйлдсэн гэмт хэрэг тус бүрийг нь сонсоод би маш ихээр цочирдон, айж байсан. О.Ш- гэх залууг өмнө нь хулгай хийдэг байсныг огт мэдээгүй. Мэдэх ч боломж байгаагүй. Надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, тохирох зүйлчлэлээр өөрчилж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлэн, охиндоо очиж, ханьдаа түшиг болон, нийгэмд Б.Э-ын гэх айлыг бүтэн байлгаж, өрөнд баригдсан, өрх толгойлсон, хүүхдээ чирч, түрээсийн байр хэсэн явах эмэгтэйг бий болгохгүйн тулд чадлаараа, шударгаар амьдрах итгэл үзүүлж өгнө үү. Цаашид би шударга, зөв амьдарч, эрх чөлөөт нийгэмд ажиллаж, энэ амьдралдаа эзэн баймаар байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...1. Б овогтой Э-ыг яллах дүгнэлтэд Б овогтой Э- гэж бичсээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх юм. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөн л түүнийг Б овогтой гэж бичиж дуудаж хэргийг шийдвэрлэсэн нь прокурорын шатанд гарсан алдаа байх ба шүүх залруулах эрх үүргээ хэрэгжүүлж өгнө үү.
2. Хохирогч Б.Э-ийн гэрт О.Ш- 2019 оны 11 дүгээр сарын 14-нд орж эд зүйл хулгайлахдаа 38.148.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хулгайн эд зүйлээс Б.Э-т заруулахаар өгсөн гэж О.Ш- мэдүүлжээ. О.Ш- Б.Э-т ямар үнэтэй, ямар эд зүйл, хэзээ, хаана өгсөн болох нь тодорхойгүй. О.Ш- Б.Э-т өгдөг байсан гэх мэдүүлгээс өөр бусад нотлох баримтгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байна. Дээрх хохирогч Б.Э-ийн хулгайлагдсан эд зүйлүүдээс шүүгдэгч Б.Б-д О.Ш- өгсөн тухай мэдүүлсэн нь Б.Б-ийн мэдүүлэг болон хураагдсан хулгайн эд зүйлүүд /хх 3-45-76-79/ нотлох баримт болж хуулийн дагуу энэ гэмт хэргийг О.Ш- үйлдсэн болох нь, мөн Б.Б- хулгайн эд зүйлийг мэдсээр байж авч мөнгө угаасан гэх хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байна. Тэгвэл Б.Э-т хохирогч Б.Э-ийн гэрээс хулгайлсан эд зүйлээс өгсөн болох нь бусад гэрч, эд мөрийн баримтаар тогтоогдоогүй, нотлогдоогүй байтал Б.Э-ыг энэ гэмт хэрэг үйлдэлд хамруулж хохирол төлбөр гаргуулах болон ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 1.7 дугаар зүйл, 1.15 дугаар зүйл, 1.12 дугаар зүйл, 1.8 дугаар зүйл “Хүний халдашгүй байх эрхийг хангах” тухай суурь зарчмын энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч ... гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэснийг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” тухай заалт зөрчигдсөн байна.
3. Шүүгдэгч О.Ш- 2019 оны 11 дүгээр сарын 16-нд хохирогч Б.С-гийн гэрт хууль бусаар нэвтэрч 49 төрлийн 72 ширхэг эд зүйл хулгайлж 17.685.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба дээрх гэмт хэргийн эд зүйлсийг О.Ш-, Б.Б-д өгч байсан тухай мэдүүлсэн нь мөн Б.Б-ийн мэдүүлэг, хулгайн эд зүйлүүдийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх 179-180/ нотлох баримтаар нотлогдсон байдаг. Тэгвэл шүүдэгч Б.Э- хохирогч Б.С-гийн гэрт хулгай орсон, хулгайн эд зүйлийг нь мэдсээр байж авч борлуулсан тухай ямар ч нотлох баримтгүй байтал ганц О.Ш-ын хэлж ярьсан мэдүүлгийг Б.Э-ыг яллах, ял халдаах үндэслэл болгож буй нь мөн л дээр дурдсан хуулийн заалтууд зөрчигдөж байна.
4. Хохирогч Б.Х-ын гэрт 2018 оны 4 дүгээр сард, хохирогч Р.О-ы гэрт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр О.Ш- нь Г.Б-, Г.Г- нартай бүлэглэн орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн тухай мэдүүлдэг ч Г.Б- үгүйсгэсэн, Л-тэй О.Ш- хулгай хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Энэ 2 хохирогчийн хулгайлагдсан эд зүйлсээс Б.Э-т ямар нэр төрлийн, ямар хэмжээний эд зүйл өгсөн болох нь мөн л нотлогддоггүй. Гэтэл шүүх О.Ш- гэх этгээдийн эрх ашигт үйлчилж Б.Э-ын эрхийг зөрчиж, хөсөр хаяж хулгайлагдсан эд зүйлүүдийн хохирлыг Б.Э-аас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хуулийг илтэд гуйвуулж тайлбарлан иргэн Б.Э-ыг хохиролд оруулж хэлмэгдүүлж байгаа үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүх Б.Э-т холбогдуулсан мөнгө угаасан гэх үйлдлийг хэрэг тус бүр дээр яг ямар нотлох баримтыг үндэслэсэн болох талаар дурдаагүй ямар нотлох баримтыг баримт гэж үзсэн, тэр нь аль хэрэгт нь хамааралтайг тайлбарлаагүй байгаа нь үндэслэлгүйгээр ял халдааж хууль зөрчсөн гэж үзэж дүгнэхэд хүргэж байгаа болно.
5. О.Ш- хохирогч Х.Л-гийн гэрт 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа 20.938.577 төгрөгийн хохирол учруулжээ. 14 нэр төрлийн 52 ширхэг эд зүйл алдагдсан тухай хохирогч мэдүүлсэн байна. Шүүгдэгч О.Ш- дээрх эд зүйлүүдээс ганц ширхэг ухаа шаргал өнгөтэй шүрэн хөөргийг Б.Э-аар заруулахаар өгснийг Б.Э- урт цагааны ойролцоо ломбардын эзэн С.У-т 1.200.000 төгрөгөөр зарж мөнгийг О.Ш-т өгсөн байдаг. О.Ш- Х.Л-гийн гэрээс хулгайлсан эд зүйлүүдээс өөр хулгайн эд зүйл өгөөгүй, өгсөн тухай түүний мэдүүлэг хэргийн материалд огт байхгүй. О.Ш- хулгайн хөөрөгний толгойн хэсгийг өөрөө авч үлдээд зөвхөн хөөрөгний бие хэсгийг Б.Э-т заруулахаар өгснөө шүүх хуралдаан дээр мэдүүлсэн, толгойгүй нүцгэн хөөрөг байсан талаар гэрч С.У- гэрч О.О-цэцэг нар ч мэдүүлсэн болно /13хх 34-35, 13хх 66/. Гэтэл хохирогч Х.Л-д Б.Э-аас 7.969.288 төгрөгийг гаргуулан төлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан болно. Гэсэн ч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул арга буюу ял зэмлэлээ хөнгөрүүлэх байх гэж найдаж 2.500.000 төгрөгийг хохирогч Х.Л-д төлж баримтыг хэрэгт хавсаргасан болно.
6. Шүүгдэгч Б.Э-ыг хохирогч Б.Э-, Б.С-, Б.Х-, Х.Л-, Р.О- нарын гэрээс хулгайлагдсан эд зүйлсийг эх үүсвэрийг нь нуун далдлах, зарж борлуулах замаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж 112.194.599 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авсан, нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ хуулийн заалтыг баримтлаагүйд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4-д заасан заалт бүхэн нь Б.Э-ын холбогдсон хэрэгт хамааралтай байтал, энэ байдлыг нотлох баримтын хэмжээнд үнэлж тогтоохгүй, яллах талыг баримталж таамаглалаар хэрэг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Прокурорын алдааг залруулахын оронд прокурорын алдааг дэмжиж нотолгоогүйгээр яллах ажиллагаа явуулсанд гомдолтой байна.
7. Шүүгдэгч О.Ш- эхнэр Б.З-гоор машин бариулж хамтдаа хулгайн гэмт хэрэг үйлдэхээр явсан тухай, хулгайн эд зүйлүүдийг урт цагааны Ц.О- гэх ломбард ажиллуулдаг эмэгтэйд тогтмол өгдөг байсан тухай мөн Б.Б-д өгч байсан баримтууд байсаар атал Б.Э-т өгсөн нь нотлогдоогүй байхад 112.194.549 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсан, нуун далдалсан гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй. Нотолгоо баримт үгүй. Харин Б.З- 2019 оны 12 дугаар сарын 04-нд 1.200.000 төгрөгийн барьцаанд алтан гинж тавьж байсан баримт 22 дугаар хавтасны 242 дугаар талд бий. Энэ цаг хугацаа хохирогч Б.Э- хохирогч Б.С- нарын гэрт хулгай орсон цаг хугацаанд хамааралтай байгааг анхаарах нь зүйтэй биш үү. Шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэгт хохирогч Б.С-гийн эд зүйлээс Б.Б- зараад 1 сая төгрөг өгсөн /23хх 72-71/ гэсэн баримт байгаа. Гэтэл Б.Э-т хэзээ, хэрхэн, хэдий хэмжээний ямар эд зүйл өгсөн талаар хөөрөгнөөс өөр бусад нотлох баримт байхгүй байтал түүний холбогдсон хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Хуульд олон удаагийн, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн мэдсэн, 3 буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсэн байх, тэр нь хэрхэн нотлогдож байгааг тогтоосон байхаар хуульчилсан, үйлдлээр мөнгө угаах хэрэг үйлдэлд холбогдсон байхаар заасан нь шүүгдэгч Б.Э-ын хувьд нотлогдоогүй болно. Шүүгдэгч О.Ш- мэдүүлэгтээ /12хх 70-71, 26хх 146-151/ “Сая батлан даалтад гаргахад П- ХХК-ийн хамгаалагч гэх том биетэй залуу “Чи хэнийг ч хамаагүй захиалагч ченжээр татчих, тэгвэл чамд 10 сая төгрөг өгье” гэж хэлсэн Б- энэ хэргийг надаар хийлгэсэн мөртлөө намайг ямар ч хамаагүй хүнийг татчих гээд байгаа нь маш сонин санагдаж байна” гэжээ. О.Ш- Б.Э-ын эхнэр рүү утсаар ярьж “5 сая төгрөг өгчих, тэгэхгүй бол Б.Э-ыг хэрэгт холбогдуулна” гэж заналхийлж байсан тухай ярьдаг. Дээр яригдсан түүний мэдүүлгийг О.Ш- Б.Э- дээр хэрэгжүүлж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
8.Шүүгдэгч Б.Э-т 2 жил 6 сар хорих ял оногдуулж, түүнээс 53.537.550 төгрөг гаргуулахаар 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоол гарсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хохирол төлбөрийн хэмжээг бодит байдалд нийцүүлэн багасгаж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч О.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт “Уг гэмт хэрэгт Д.Б- хамтран оролцоогүй. Хулгай хийхдээ ашигласан багаж, зэвсгийг өөрөө 100 айлын барилгын материалын дэлгүүрээс худалдаж авсан талаараа мэдүүлсэн нь шүүх хурлын бичлэгт бичигдсэн. Намайг дан ганц О.Ш-ын мэдүүлгээр ялласан. О.Ш-ын 3 удаа мэдүүлэг өгөхдөө 3 өөр буюу янз янзын мэдүүлэг өгснийг шүүх анхаарч үзнэ үү. Шүүхийн хэлэлцүүлэгт О.Ш-, Б.З- нар мэдүүлэг өгөхдөө “Д.Б- зөвхөн 120.000 ам.доллар өгсөн” гэсэн. Гэтэл Б.З- мэдүүлэгтээ /35хх 41-42/ “Д.Б- 120.000 доллар, цаг, бугуйн цаг өгсөн” гэсэн бол О.Ш- /35хх 31-32/ “Хөөрөг, алтан гулдмай зэргийг Д.Б-өд үлдээгээд явсан” гэж тус тус мэдүүлсэн. Гэтэл шүүгдэгч Б.Э-ийн гэрээс хохирогч Н.Т-ийхээс алдагдсан хөөрөг гарч ирж хураагдсан. Гэтэл Д.Б-өд өгөөгүй, хохирогчийн хөөрөг яаж Б.З-гийн гэрээс гарч ирсэн болж таарах вэ. Эндээс дүгнэхэд О.Ш- 2022 оны 8 дугаар сарын 26-ны өглөө эхнэр Б.З-той уулзахдаа 120.000 ам.доллар, алтан гулдмай, хөөрөг, бугуйн цагнуудыг дамжуулан өгч, нуулгасан бөгөөд хэзээ ч надад дээрх эд зүйлийг өгөөгүй. Би Б.З-д өгөөгүй. Иймд О.Ш- нь өөрийн эхнэр, ээж хоёрыгоо хэргээс мултлахын тулд намайг зориуд хэрэгт гүтгэж байна.
Шүүгдэгч Б.З- шүүгдэгч О.Ш-тай хамтран хулгай хийж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлэг, мөн хулгай хийж байсан орон байраа зааж өгч байгаа зураг нь хэрэгт нотлох баримтаар авагдсаар байтал Б.З-г хулгайн гэмт хэрэгт яллагдагчаар татаж шалгаагүй нь Эрүүгийн хуулийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны, шударга ёсны зарчимтай нийцэхгүй байгаад дүгнэлт хийхийг хүсч байна.
Мөн шүүгдэгч Б.Э-, Б.З- нар нь хохирогч Н.Т-ийхээс О.Ш-ын хулгайлсан 120.000 ам.доллараас бэлнээр 89.200 ам.долларыг хураалгаж, үлдэх 30.800 ам.долларыг 95 сая төгрөгөөр солиулж, 74 сая төгрөгөөр “Harrier” загварын машин худалдан авч, үлдэх 21 сая төгрөгийг хувийн хэрэглээндээ зарцуулсан талаар тэдгээрийн мэдүүлгүүд, яллах дүгнэлтэд тусгагдаж, анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийсэн мөртлөө хувийн хэрэглээндээ зарцуулсан 21 сая төгрөгийг шүүгдэгч Б.З-, Б.Э- нараас гаргуулаагүй, тэдний бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолын 12 дугаар заалтад заасан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх суурь зарчим болон хохирогчийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой нийцэхгүй байна.
Би 5 настай хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг болох нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх миний хүү Б.Т-ийн асрамжийг шийдвэрлэлгүй орхигдуулсан.
Би анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч, хохирогч Н.Т-д учирсан их хэмжээний хохирлыг олоход тусалж, шууд зааж өгч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Би эрүүгийн төлөөлөгч нарт Б.Э-, Б.З- нар нь 8 шарга худалдааны төвийн валютын ченжид их хэмжээний валют солиулж, автомашинтай болсон талаар анх хэлж, түүний дагуу гэрт нь нэгжлэг хийж, машин, 89.200 ам.долларыг хураан авч, О.Ш-ын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг олж өгсөн. Ийм учраас О.Ш- нь надад өс хонзон санаж, намайг гэмт хэрэгт татаж, ял шийтгүүлсэнд гомдолтой байна. Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, намайг цагаатгадаггүй юм гэхэд оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Б-ын Э-ыг шийтгэх тогтоолд Б-ын Э- гэж андуурч бичсэн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Энэ нь шүүгдэгч Б.Э-ын хувийн байдлыг тодруулж, тогтоогоогүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Б-, Б.Э- нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...1. Шүүгдэгч О.Ш- нь “Хохирогч Н.Т-ийхээс хулгай хийхдээ Д.Б- уг хулгайн үйлдэлд хамжиж тусалсан зүйл байхгүй бөгөөд лоом, халив зэргийг миний бие өөрөө авсан” хэмээн шүүхийн хэлэлцүүлгийн шинэчилсэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Ш-ын мэдүүлгээр яллаж байгаа боловч бусад нотлох баримтаар нотлогддоггүй болно.
2. Шүүгдэгч Б.З-, Б.Э- нараас бэлнээр 89.200 ам.доллар, 70 сая төгрөгөөр худалдан авсан “Harrier” загварын авто машиныг хураан авсан. Эхнэр, ээж хоёроос нь хулгайн эд зүйлс хураагдангуут хэргээс мултлахын тулд О.Ш-, Б.З-, Б.Э- гурав үгсэн тохирч Д.Б-өд 120.000 ам доллар бэлнээр өгснийг уг долларыг Д.Б- Б.З-д хүргэж өгсөн гэж гүтгэсэн. Тэгэхээр О.Ш- хэзээ ч хулгай хийсэн 120.000 ам.доллараа хүнд итгэж өгөх хүн биш болох нь хэрэгт авагдсан баримт, тухайн хүний хувийн байдал зэргээс хангалттай харагдах тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийнэ үү. Хэргийн бодит байдалд 2022 оны 8 дугаар сарын 26-ны үүрийн 05.00 цагт О.Ш- нь эхнэр Б.З-тойгоо мессенжерээр “video call” хийж байгаад Баянхошууны эцэст уулзахаар тохиролцсон. Энэ үед О.Ш- нь батлан даалтад байх үедээ зугтчихсан байсан учир Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрэн сурвалжилж байсан. Б.Э-ийн гэрийн дээд талд 200 метрт тус газрын эрүүгийн төлөөлөгч машинтайгаа тэр шөнө сахиж хоносон. Б.З- нь О.Ш-тай уулзах гээд гэрээсээ гарсан чинь уг эрүүгийн төлөөлөгч машин дотроо унтаж байсан. Б.З- зам бууруулж гүйсээр Баянхошууны эцэст О.Ш-тай цаг орчим уулзаж, О.Ш- нь буцаж эргээд 200 метр газар яваад баригдсан байдаг. Түүнийг барих үед хулгай хийчихээд хулгайлсан зүйлээ эхнэртээ дамжуулчихаад явж байгааг эрүүгийн төлөөлөгчид мэдээгүй, зөвхөн зугтаж явж байхад нь баривчиллаа гэж ойлгосон. О.Ш-, Б.З- нар нь Д.Б-өд 120.000 ам доллар өгсөн, түүнийг дамжуулсан гэдэг нь худал болох нь дараах тайлбараар нотлогдоно. Б.З- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Б- зөвхөн ууттай 120.000 ам доллар өгсөн” гэдэг. Гэтэл Б.Э-ийнхээс хохирогч Н.Т-ийхээс 120.000 доллартай хамт алдагдсан алтан гулдмай, алмаазан гоёл бүхий хослол, хөөрөг нь хураагдсан. Тэгвэл уг хөөрөг, алтан гулдмай, цагаан алтан гоёлыг хэн Б.З-д хүргэж өгсөн байж болох вэ? Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч О.Ш-аас "Чи б.З-той уулзсан уу, утсаар ярьсан уу” гэж асуусан. Тэгэхэд “Уулзаагүй” гэсэн хариултыг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх этгээдүүд хуйвалдаж, үгсэн тохирч Д.Б-ийг гүтгэж байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийхийг хүсч байна.
3. Д.Б- нь 5 настай өрх толгойлсон ганц бие эцэг мөн болох нь Сонгинохайрхан дүүргийн _-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог. Гэтэл шүүх түүний хүүхдийн асрамжийг тогтоогоогүй. Иймд шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
4. Хохирогч Н.Т-ийхээс 120,000 ам доллар алдагдсан. Гэтэл Б.Э-ийн гэрээс бэлнээр 89.200 ам доллар хурааж авсан. Үлдсэн 30.800 ам долларыг нь монгол мөнгөөр сольж 100 сая төгрөг болсон. Уг мөнгөнөөс Б.Э- 70 сая төгрөгөөр машин авсан. Үлдэх 30 сая төгрөгөөр нь Б.Э- өөртөө “Prius 41” загварын автомашин авч, шүүх хурал дээр унаж ирсэн. Гэтэл шүүх Б.З-, Б.Э- нарыг бусдад төлөх төлбөргүй гэсэн нь үндэслэлгүй болно. Иймд Б.З-, Б.Э- нараас дээрх 30 сая төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Т-д олгох ёстой талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүйг анхаарч үзнэ үү.
5. Д.Б-өөс Б.З-, Б.Э- нар нь 3,5 сая төгрөг зээлдэж авсан болох нь Д.Б-ийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын шийтгэл тогтоол бүхий эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. Д.Б-ийнд 2021 оны 8 дугаар сараас 2023 оны 8 дугаар сарын дунд үе хүртэл Эрдэнэбилэгийн Эрдэнэхүү гэдэг 23 настай холын хамаатнынх нь залуу амьдарч байсан. Уг залууд Б.З- ухаангүй дурлаж, хойноос нь гүйж Д.Б-ийнд хамт хонож өнжиж байсан тухай Д.Б- хэлдэг. Б.З-г мөн гэртээ оч гэж авч явахаар Б.Э- Д.Б-ийнд ирж, гэр орныг нь цэвэрлэн өгч, цагаан сарынх нь буузыг хийж өгдөг байсан байна. Д.Б- нь Б.З-, Б.Э- хоёрт 3,5 сая төгрөг зээлдүүлсэн болохыг Э.Эрдэнэхүү гэрчилсэн болно. Иймд эд нар Д.Б-өөс мөнгө зээлдээгүй гэж гүтгэж байгаа талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийх үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй.
6. 2021 оны 7, 8 сард О.Ш- даалтад гарсан. Энэ үед Б.Э- нь өөрийн цэнхэр өнгийн автомашинаа банк бус санхүүгийн байгууллагын зээлээс чөлөөлж аваад өөртөө алтан ээмэг, Б.З- нь “Iphone 11” утас худалдаж авч, гэнэт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар Д.Б- мөн хэлж байна. Б.З-, Б.Э- 2 нь шүүх хуралд ирэхдээ булган шуба, ноолууран цамц, өмдийг янз янзаар нь сольж өмсөж ирдэг байсан. Ер нь О.Ш-аар хулгай хийлгүүлж хулгайн эд зүйлээр амьдралаа залгуулдаг хулгайн гэмт хэргийн хамсаатнууд гэж харагдахаар байна. Б.З- нь нөхөр О.Ш-тайгаа хамтран хулгай хийдэг, хулгайн эд зүйлсээ зарж борлуулдаг байсан талаар түүний мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байхад түүнийг хулгайн гэмт хэрэгт яллагдагчаар татаж шалгаагүй нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимтай нийцэхгүй байна.
7. Д.Б-ийн ээжийнх нь алтан бөгжийг Б.З-, Б.Э- 2021 оны сүүлээр ломбардад тавиад өгөөгүй учраас Д.Б-өөс 4 сая төгрөг ээжийнх нь алтан бөгжийг залилан авсан үйлдэлд нь Б.З-, Б.Э- хоёрт Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаа юм байна. Тиймээс Б.Э- нь Д.Б- надад мөнгө өгөөгүй. Би мөнгө зээлээгүй гэж мэдүүлсэн нь худал мэдүүлэг байжээ.
8. Д.Б-ийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар түүнд урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж суллахдаа Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан. Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 172 тоот шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.З-, Б.Э-, Г.Г-, Э.Т- нарын Монгол Улсын хилээр гарахыг хориглосон, хязгаарлалт тогтоосон арга хэмжээг хүчингүй болгосон мөртлөө Д.Б-ийн хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох арга хэмжээг хүчингүй болгоогүй нь үндэслэлгүй байна.
9. Шүүгдэгч О.Ш- нь 35 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр талд "хохирогчийн гэрээс авсан хөөрөг, алтан гулдмайг Д.Б-ийн гэрт үлдээгээд явсан" гэж мэдүүлсэн бөгөөд 120.000 ам.доллар үлдээсэн гэж мэдүүлээгүй. Гэтэл шүүгдэгч Б.З- нь 35 дугаар хавтаст хэргийн 41-42-р талд “Д.Б- надад хар ууттай цүнхтэй зүйл өгсөн, түүн дотор алтан гулдмай, бугуйн цагнууд, америк доллар байсан” гэж мэдүүлсэн. Энэ нь шүүгдэгч О.Ш-ын Д.Б-өд үлдээгээгүй бугуйн олон тооны цаг, бугуйн цагнуудыг Д.Б- авч ирж өгсөн мэтээр худал мэдүүлж, гүтгэсэн нь нотлогдож байна. Гэтэл Б.З-, Б.Э- хоёроос хөөрөг, бугуйн цагнууд, доллар зэрэг хураагдсан. Үүнээс дүгнэж үзвэл Д.Б-өд огт өгөөгүй, О.Ш- хулгайлж авсан, О.Ш-т байсан хөөрөг, бугуйн цагнууд, доллар зэрэг нь яаж Б.З-, Б.Э- нарт очсон тодорхой бөгөөд шүүгдэгч О.Ш- нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны үүрээр өөрийн эхнэр шүүгдэгч Б.З-той уулзахаар гэрийнх нь ойролцоо буюу Баянхошууны шинэ эцэст уулзахдаа 120.000 ам.доллар, хөөрөг, алтан гулдмай, бугуйн цагнууд, алмаазан гоёл зэргийг өгсөн болох нь Б.Э-ийн гэрээс хураагдсанаар нотлогдож байна. Иймд Б.З-, О.Ш-, Б.Э- нар нь Д.Б-өд 120.000 ам.доллар өгсөн гэж илт худлаа гүтгэж байгаад шүүх онцгой анхаарч үзэж, үндэслэл бүхий дүгнэлт хийнэ үү.
10. Шүүгдэгч Б.З- нь 35 дугаар хавтаст хэргийн 41-42 талд “Toyota Harrier” машиныг 70 сая төгрөгөөр аваад үлдэх мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан" гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч Б.Э- 35 дугаар хавтаст хэргийн 142-143-р талд 30.000 ам долларыг 90 гаруй сая төгрөгөөр солиулж 70 сая төгрөгөөр “Harrier” загварын автомашин авсан" гэж тус тус мэдүүлсэн байхад Б.З-, Б.Э- нарын хувийн хэрэгцээндээ зарцуулсан 20 гаруй сая төгрөгийг тэдгээрээс гаргуулж хохирогч Н.Т-ий хохирол бүрэн барагдаагүй байхад бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолын 12 дугаар заалтад дурдаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийнэ үү. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө "Д.Б-өд ганцхан доллар өгсөн” гэсэн болохоос бус хөөрөг, алтан гулдмай, алмаазан гоёл цуг өгсөн гэж мэдүүлээгүй. Олон янзаар тогтворгүй мэдүүлэг өгсөн байтал анхан шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь хууль ёсны ба үндэслэл бүхий гэсэн шаардлагыг хангаагүй гаж үзэхээр байна.
11. Хохирогч Н.Т-д учирсан хохирол, үнэт эдлэлийг олж өгөхөд Д.Б- мөрдөн шалгах ажиллагаанд шууд дэмжлэг үзүүлж анхнаасаа О.Ш-, Б.З-, Б.Э- нарын хууль бус үйлдлийг илчилж хэлж, энэ хэргийг илрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Д.Б- анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч, хулгайлагдсан эд зүйлийг зааж өгсөнд О.Ш- хорсож, Б.З-, Б.Э- нартай үгсэн тохирч, Д.Б-ийг уг гэмт хэргийг хамтран үйлдсэн мэтээр гүтгэж байна. Учир нь хулгайн эд зүйл Б.Э-ийн гэрээс хураагдангуут Б.Э-, Б.З- нарыг хэргээс салгахын тул уг хулгайн эд зүйлсийг Д.Б- дамжуулсан гэж гүтгэсэн. Харамсалтай нь хулгайн мөнгөөр авсан автомашин нь Б.Э-ийн нэр дээрээс хураагдсан 30.000 ам долларыг 95 сая төгрөгөөр солиулсан үйл баримт тогтоогдсон тул шүүх тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оноосон.
12. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь О.Ш- нь анх гэмт хэрэг үйлдэхдээ Хан-Уул дүүргийн харьяалах нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээгүй байхад шүүхээр тус гэмт хэргийг харьяалах нутаг дэвсгэрийн шүүх гэж уг гэмт хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Энэ асуудлыг буцааж дахин шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсч байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн холбогдсон хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн замаас олдсон эд зүйлсийг өөрийн санаачилгаар хүлээлгэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулалгүй, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. 2018 оны 7 дугаар сарын 28-өөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 24 хохирогчийн хулгайн замаар олсон эд зүйлсийг намайг олон удаагийн давтамжтай авч байсан мэтээр анхан шатны шүүх хэргийг дутуу судалж, ялласан. Яг бодит байдал дээр 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр намайг цагдан хоригдохоос 1 хоногийн өмнө О.Ш- надад бөөн эд зүйлс авч ирж өгснийг би болон О.Ш- нотолдог. Мөн хулгайн эд зүйлсийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсний дараа О.Ш- хулгайн эд зүйлсээ нэхэн “Хадгалж бай гэсэн болохоос цагдаа нарт гаргаад өгөөдөх гэсэн үү” гэх агуулгатай дарамталж залгасан ярианы бичлэг хэрэгт авагдсан байдаг. Миний хувийн байдлыг харгалзан үзэхдээ зөвхөн өмнө нь ял эдэлж байсан байдлыг судалснаас биш хуульд заасан бүх талаас нь судлаагүй, шаардлагатай зүйлсийг асууж тодруулалгүй хэт яллах талыг баримталсан зэрэг нь харагддаг. Мөн 2019 оноос хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснөөс хойш 2023 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэл дахин гэмт хэрэгт холбогдоогүй. 2017 оны 5 дугаар сараас одоог хүртэл “Х” ХХК-д хангамжийн менежерээр ажиллаж байсан. Ар гэрийн байдлын тухайд 3-аас 18 хүртэлх настай 4 хүүхэд, эхнэр, өндөр настай ээжийгээ тэжээн, асран хамгаалж, хамт түрээсийн байранд амьдардаг. Мөн Хаан банканд цалингийн зээл, банк бус санхүүгийн байгууллагад графикийн дагуу зээл төлдөг байсан. Намайг эзгүйд уг зээлүүд маань нэхэгдэн, өндөр настай эх, эхнэр, дөрвөн хүүхэд маань байрнаасаа хөөгдөх хүнд байдалд ороод байна. Миний үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэрэг илрүүлэхэд тусалсан, өөрийн учруулсан хохирлыг арилгасан, мөн ар гэрийн байдал зэргийг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг ашиглан хорих ялыг минь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн сонсгосон зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- хувийн байдлын хувьд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай. Дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Х” ХХК-д хангамжийн менежер ажилтай, анх хэрэгт холбогдохоос өмнө Баянзүрх дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн хоёр давхар объектоо барьцаалан банкнаас зээл авч, автомашины тос тосолгооны материал зарж борлуулан хувиараа бизнес эрхэлж, зээлээ төлж байсан боловч 6 сарын хугацаанд цагдан хоригдоод гарч ирэхэд бизнесийнх нь үйл ажиллагаа нь зогсож, банканд үл хөдлөх хөрөнгө нь хураагдахад хүрсэн тул үл хөдлөх хөрөнгөө зарж, өр ширээ дарсан. Б.Б-ийг хэрэгт холбогдоход эхнэр нь бага насны 4 хүүхдээ, мөн харвалт өгсөн аавыгаа асардаг байсан тул бизнес нь зогсоход хүрсэн. Б.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Б.Б-ийн хувьд өөрийн холбогдсон хэргийн гэм буруу болон зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгч, О.Ш-аас авсан эд зүйлсийг бүгдийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн, түүнчлэн дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээ огт зөрчөөгүй, түүнчлэн бусдад төлөх төлбөргүй зэрэг нь түүнийг заавал нийгмээс тусгаарлах зайлшгүй шаардлага бий болоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилгод нийгэмшүүлэх зорилго агуулагддаг.
Өмгөөлөгчийн зүгээс Б.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн нөхцөл байдал, үйлдэлдээ Х-аж буй сэтгэхүйн Х-лага, хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж Б.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хорих ял ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй байна. Шүүгдэгч Г.Г-ын хувьд хохирол төлбөргүй байгаа. ...” гэв.
Шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч Г.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Т-той холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Б.Э-ийн хувьд гэм буруу дээр маргаагүй. Харин зарим шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэргийн замаар олсон хөрөнгөөр машин авсан” гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э-ийн эзэмшилд байсан бүх хөрөнгийг шалгасан бөгөөд дээрх байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь ямар баримтуудаар нотлогдож байгааг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дурдсан. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Д.Б- болон өмгөөлөгчийнх нь зүгээс “5 настай хүүхдийн асран хамгаалагчийг тогтоогоогүй” гэж ярьсан. 5 настай хүүхэд нь төрсөн эгч дээр нь байдаг. Энэ талаарх хүсэлтээ гаргасан бөгөөд хүсэлтийн ар талд эгчийнх нь иргэний үнэмлэхийн хуулбар байдаг. Энэ баримтыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр нь хэргийг дүгнэх боломжгүй. Хэрэглэсэн машин нь лизингээр авсан машин байдаг. Холбогдох газарт нь хүлээлгэж өгсөн асуудал байдаг. Хэргийн зүйлчлэл тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. ...Оролцогч нарт бүгдэд нь хавсралттай шийтгэх тогтоолыг гардуулсан байна. Хавтаст хэрэгт яагаад авагдаагүй болохыг мэдэхгүй байна. Хавсралтад хохирогч нарыг задалж бичсэн байсан. Шүүгдэгч нараас гаргуулах ерөнхий хохирлын тооцоог шийтгэх тогтоолд дурдсан байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч нар, тэдгээрийн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
-
-
-
- О.Ш- нь ганцаараа:
- 2019 оны 12 дугаар сарын 05-аас 07-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Ч" хотхоны ... тоотод оршин суух М.Н- хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 37 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.375.280 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Н- мэдүүлэг /1хх 40-44/, гэрч З.С-ийн мэдүүлэг /1хх 47/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /1хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-31/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 37/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 48-51, 55-56/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх 60-71/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Ш” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.З-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 12 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.424.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.З-ын мэдүүлэг /1хх 140-142/, гэрч Л.Н-ийн мэдүүлэг /1хх 147/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /1хх 98-99, 150/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 110-114/, хэргийн газарт үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх 110-114, 143/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 162-167/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18-аас 19 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Z” хотхоны ... дүгээр байрны ... тоотыг түрээсэлдэг “Ж” ХХК-ийн ажилтан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M -ийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирогч Т.Б/ хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдаж 2 ширхэг сейф, 1 ширхэг төмөр шүүгээ зэрэг эд зүйлийг эвдэж 94.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Б-ын мэдүүлэг /1хх 212-213/, гэрч Б.А, М.У, Ш.Э нарын мэдүүлгүүд /1хх 216-218, 220/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /1хх 190/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 194, 209/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 196-207, 227-233/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 222-223/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00 цаг 10 минутын хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Г” хотхоны ... тоотод оршин суух иргэн Т.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Б-ын мэдүүлэг /2хх 50-58/, гэрч Б.З-ийн мэдүүлэг /2хх 60/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /1хх 240/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /2хх 15-31, 46-49/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 69-70/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ж.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 22.075.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.М-ын мэдүүлэг /2хх 97-102/, гэрч М.А-ын мэдүүлэг /3хх 116-117/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /2хх 82-84/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 88-96/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 103-104, 108-109/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Т” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 9 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.601.260 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.А-ийн мэдүүлэг /2хх 160-166/, гэрч Б.Ч-ийн мэдүүлэг /2хх 167/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /2хх 131-133/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 173-174/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 146-159/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагаас 19 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Z” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ж.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 14 төрлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.885.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Э-ын мэдүүлэг /2хх 221-228/, гэрч Б.А-ын мэдүүлэг /2хх 230-234/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /2хх 194-196/, хэргийн газарт, камерын бичлэгт үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /2хх 201-207, 211-216, 218-220/ эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх 198, 217/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагаас 20 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “О” хотхоны ... тоот иргэн Б.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 28 төрлийн эд зүйлийг хүч хэрэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 38.148.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Э-ийн мэдүүлэг /3хх 47-57/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /3хх 7-9/, хэргийн газарт үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /3хх 12-39, 45-46, 79/, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 61-62, 65-68, 75-77/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Т” хотхоны ... дугаар байрны ... тоот байх иргэн Б.З-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 27 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.326.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.З-ын мэдүүлэг /3хх 134-138/, гэрч Б.Чулуундаваагийн мэдүүлэг /3хх 139-140/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /3хх 88-90/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /3хх 91-93, 104-125/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагаас 22 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “И” хотхоны ... байрны ... тоотод оршин суух иргэн Д.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 12 нэр төрлийн 41 ширхэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.955.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Д-ийн мэдүүлэг /3хх 216-220/, гэрч Д.Т, Т.Д, Д.У нарын мэдүүлгүүд /3хх 183-191/, хэргийн газарт үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /3хх 179-182, 201-210/, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 226-227/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /3хх 237/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагаас 19 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Д” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Д.Х-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 15 нэр төрлийн 22 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.843.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Х-ийн мэдүүлэг /4хх 25-32/, гэрч Б.Х-ы мэдүүлэг /4хх 34-35/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /4хх 2-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 7-24/, хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 40-42, 44-45/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /4хх 49-52, 54-57/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “А” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ч.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 23 нэр төрлийн 28 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12.151.901 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Б-гийн мэдүүлэг /4хх 207-214/, гэрч Б.Г-ын мэдүүлэг /4хх 215-217/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /4хх 156-158/, хэргийн газарт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /4хх 163-189, 191-193/, хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 239-244/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх 205-206/ зэрэг нотлох баримтуудаа,
- 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “D” хотхоны 4-5 тоотод оршин суух иргэн Х.О-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 17 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.090.719 төгрөгийн хохирол учруулсан болон хохирогч Х.О-ын мэдүүлэг /5хх 33-41/, гэрч Т.З-ийн мэдүүлэг /5хх 42-43/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /5хх 7-9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 14-28/, хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 59-60/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5хх 29-30/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Х” хотхоны 21 тоотод оршин суух иргэн Д.Б-ын амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 52.457.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б-ын мэдүүлэг /5хх 119-125/, гэрч Д.Ө-ийн мэдүүлэг /5хх 128/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /5хх 84-85/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 92-108/, хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 129-139/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Н” хотхоны ... тоотод оршин суух иргэн Б.С-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 49 төрлийн 72 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 17.685.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.С-гийн мэдүүлэг /5хх 176-178, 181-183/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /5хх 143-144/, хэргийн газарт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /5хх 150-166, 174-175/, хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 203-206/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5хх 179-180/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /5хх 193-196/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Д” хотхоны 25 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн Б.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 14 төрлийн эд зүйлийг авч 2.236.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.А-ын мэдүүлэг /5хх 246-250, 6хх 1-3, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /5хх 219-220/, хэргийн газарт болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /5хх 224-239, 244/, хөрөнгийн үнэлгээний тайлан /6х 7-8/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /6хх 17-19, 21-24/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5хх 245/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Б” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Д.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 13 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.357.600 төгрөгийн хохирол учруулсан, болох нь хохирогч Д.О-ийн мэдүүлэг /6хх 62-72/, гэрч Ч.Б-ы мэдүүлэг /6хх 75-77/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /6хх 35-37/, хэргийн газарт үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /6хх 41-54, 61/, хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 90-91, 94-95, 97-99/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /6хх 80-83/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн Д.С-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 3 төрлийн 7 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 29.530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.С-ын мэдүүлэг /6хх 159-163/, гэрч Я.А-гийн мэдүүлэг /6хх 165-167/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 131-145/, хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 184-185, 187-188/,
- 2018 оны 12 дугаар сарын 19-өөс 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Z” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух Австрали улсын иргэн S -ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 632.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч S -ийн мэдүүлэг /7хх 10-13/, гэрч Б.Ц-ийн мэдүүлэг /7хх 14-15/, гэрч Б.Л-ын мэдүүлэг /7хх 16/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /6хх 221-222/, хэргийн газарт үзлэг хийсэн, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /6хх 223-228, 239-250, 7хх 1/, хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 25-27/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 02 дугаар сарын 12-оос 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “R" хотхоны ... тоотод оршин суух иргэн С.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 10 төрлийн 37 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.286.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Т-ийн мэдүүлэг /7хх 71-74/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /7хх 38-39/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /7хх 40-43, 55-69/, хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 105-106, 108-109/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /7хх 79-94, 95, 98/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Э” хотхоны ... тоотод оршин суух иргэн Л.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 14 төрлийн 32 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11.296.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Б-ийн мэдүүлэг /7хх 157-161/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /7хх 120-122/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /7хх 123-128, 142-142/, хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 166-169/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 9 дүгээр сарын 15-аас өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “О” хотхоны ... тоотод оршин суух иргэн Д.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 8 төрлийн эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б-ын мэдүүлэг /хх 108-121/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /7хх 180-181/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 193-198/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /7хх 218-220/, хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 222-224/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 4 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Z” хотхоны 5 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн Ю.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 14 төрлийн 16 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 13.502.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ю.Г-ийн мэдүүлэг /8хх 12-16/, гэрч М.Юм, Д.Б, Ж.Б нарын мэдүүлгүүд /8хх 17-18, 20, 22/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /8хх 23-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /7хх 248-250, 8хх 1-8, 23-35/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /8хх 37-38/, хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх 39-41/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо “Э” хотхоны АОС-ын ... тоотод амьдардаг иргэн Б.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 5 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.754.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Т-ын мэдүүлэг /8хх 76-80/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /8хх 52-53/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд /8хх 67-74, 90-100/ хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх 107-108/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /8хх 75/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Ж” хотхоны .. дугаар байрны .. тоотод оршин суух иргэн З.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 5 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 36.292.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч З.Т-ын мэдүүлэг /8хх 158-160, 163-165/, насанд хүрээгүй гэрч Б.Х-ийн мэдүүлэг /8хх 166-168/, гэрч Б.С-ын мэдүүлэг /8хх 169-170/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /8хх 118-120/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /8хх 176-178/ хэргийн газарт үзлэг хийсэн, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд /8хх 122-132, 145-157/, хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх 200-204, 23хх 144-148/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Н” хотхоны ... байрны ... тоотод байх иргэн Д.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн 8 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Т-ийн мэдүүлэг /9хх 4-6/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /8хх 212-214, 9хх 11-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 227-237, 239-250, 9хх 1-3/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх 22-24/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 10 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Д.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 33 төрлийн 75 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26.736.880 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.О-ийн мэдүүлэг /9хх 74-79/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /9хх 84/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 38-41, 51-73, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх 93-96,/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /9хх 85-88/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Д” хотхоны ... тоотод оршин суух иргэн Ц.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 8 төрлийн 13 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11.011.311 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.А-гийн мэдүүлэг /9хх 143-146/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /9хх 150-151/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 118-123, 130-140/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх 152-153/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Ж” хотхоны ... дугаар байрны ... тоотод байх иргэн Д.Х-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 31 төрлийн 101 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 46.815.020 төгрөгийн хохирол учруулсан хохирогч Д.Х-ын мэдүүлэг /9хх 201-203/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /9хх 163-164/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 167-177, 189-200/, хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх 208-212/, алдагдсан эд зүйлсийн гэрэл зураг /9хх 216-221/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 6 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө С- дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны ... тоот байх Оросын Холбооны Улсын иргэн М.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 8 төрлийн 12 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.751.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.М-ийн мэдүүлэг /10хх 5-7/, гэрч М.В-ын мэдүүлэг /10хх 9-10/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /10хх 11-12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 249-250, 10хх 1-3/, хөрөнгийн үнэлгээний тайлан /10хх 13-14/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ... байрны ... тоотод оршин суух иргэн Э.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 11 төрлийн 20 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 18.101.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Э-ийн мэдүүлэг /10хх 69-73/, иргэний нэхэмжлэгч П- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У-ийн мэдүүлэг /32хх 190-192/, иргэний нэхэмжлэгч П- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /32хх 194-195, гэрч Ц.У, Д.Д, Б.Д, Д.Ө, Б.Б, Т.Д нарын мэдүүлгүүд /10хх 43-44, 73, 75-79, 19хх 65-67, 23хх 43-44, 26хх 142-143/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /10хх 37-39, 33хх 5-6/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 45-54, 56-64, 26хх 156-158/, хөрөнгийн үнэлгээний тайлан /10хх 91-93, 33хх 92-93, 30хх 150/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /10хх 66-67, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /10хх 84-87/, зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 20 ширхэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7.486.704 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ц-ын мэдүүлэг /10хх 155-159/, гэрч С.Х-ын мэдүүлэг /10хх 162/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /10хх 130-131/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 139-154/, хөрөнгийн үнэлгээний тайлан /10хх 179-181, 33хх 96-68/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /10хх 169-170, 172-174/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 9 дүгээр сарын 07-оос 09-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ...2 тоот бүхий иргэн Б.С-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 156 төрлийн 404 ширхэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 735.776.662 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.С-ын мэдүүлэг /11хх 17, 19-42/, гэрч С.Б-ын мэдүүлэг /11хх 43-49/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /10хх 199-200/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 212-250, 11хх 1-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /11хх 11-16/, хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 107-117/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /11хх 126-133, 137-141, 144-159, 156-168, 171-181, 183-185, 188-189, 192-193, 195-198, 201-207, 210-226, 231-232, 235-239, 243-246/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух иргэн Ш.С-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн 16 ширхэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.С-гийн мэдүүлэг /12хх 239-243/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /12хх 180-183/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 196-212, 214-229/, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх 8-9, 11-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /12хх 234/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Амины орон сууцны ... тоотод оршин суух иргэн Х.Л-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 14 төрлийн 52 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.938.577 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.Л-гийн мэдүүлэг /13хх 50-55/, гэрч С.У-, Б.О-цэцэг, Б.Д нарын мэдүүлгүүд /13хх 59, 61, 65-66, 23хх 55-57/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх 38-47/, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх 76-77, 137-138/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /13хх 68-75/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /13хх 34-35/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Амины орон сууцны ... тоотод оршин суух иргэн Ц.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн 39 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Э-ийн мэдүүлэг /13хх 115-116/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /13хх 117-118/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /13хх 94-95/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх 110-112/, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх 121-122/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /13хх 126-137/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 9 дүгээр сарын 19-өөс 21-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Ц” хотхоны ... байрны ... тоотод оршин суух иргэн Ч.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.148.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Б-ын мэдүүлэг /13хх 182-183/, гэрч А.Баясгалангийн мэдүүлэг /13хх 184-185/, гэрч Ж.Ч-ийн мэдүүлэг /13хх 189-190/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /13хх 155-157/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх 168-178, хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх 195-196/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Ц” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн М.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтаар нэвтэрч, 11 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 13.286.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Б-ийн мэдүүлэг /13хх 249-250/, гэрч Б.С-ийн мэдүүлэг /14хх 1-3/, гэрч Ж.У-ын мэдүүлэг /14хх 4/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх 222-227, 229-246/, хөрөнгийн үнэлгээний тайлан /14хх 10/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /14хх 5/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “А” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ш.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 5 төрлийн 7 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.451.330 хохирол учруулсан болох нь хохирогч Ш.А-ын мэдүүлэг /14хх 161-162/, гэрч Ч.Б-гийн мэдүүлэг /14хх 164-165/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /14хх 168/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 140-158/, хөрөнгийн үнэлгээний тайлан /14хх 182/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө С- дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн 6 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.196.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Э-ын мэдүүлэг /14хх 218-219/, хөрөнгийн үнэлгээний тайлан /14хх 222-223/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар,
- 2018 оны 11 сарын 26-ны өдөр 13 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “О” хотхоны ... тоотод оршин суух иргэн Ч.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 3 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Д-гийн мэдүүлэг /15хх 95-96/, гэрч Ч.Д-ын мэдүүлэг /15хх 100-101/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /15хх 63-64/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 82-93/, хөрөнгийн үнэлгээний тайлан /15хх 119-120/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн өдрөөс 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн С.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалгаар нэвтэрч, 7 төрлийн 9 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8.584.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Э-ын мэдүүлэг /16хх 12-15/, гэрч М.Г-ы мэдүүлэг /16хх 20/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /15хх 223-224/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 242-250/, хөрөнгийн үнэлгээний тайлан /15хх 25-26, 29-30/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагаас 19 цаг 30 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн М.П-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтны цонхоор нэвтэрч, 5 төрлийн 27 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.П-ын мэдүүлэг /16хх 72-78/, гэрч М.Э-ийн мэдүүлэг /16хх 82/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /16хх 40-41/, хэргийн газарт болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/16хх 50, 54-65/, хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 87-89/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /16хх 71/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Г.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.А-ийн мэдүүлэг /16хх 123-125/, гэрч П.О-цэцэгийн мэдүүлэг /16хх 128-131/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /16хх 96-97/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /16хх 115-119/, хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 140-141/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /16хх 134-138/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “О” хотхоны ... тоотод оршин суух иргэн Б.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 47 төрлийн 53 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 54.595.206 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Д-ийн мэдүүлэг /16хх 199-201, 204-206/, гэрч Х.Б-ийн мэдүүлэг /16хх 202-203/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /16хх 165-167/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /16хх 171-190/, хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 228-232, 33хх 99-101/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /16хх 214-219, 221-224/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /16хх 194-195/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Э” хотхон дахь ... тоотод оршин суух иргэн Ц.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 19 төрлийн 31 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16.484.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.М-ын мэдүүлэг /15хх 180-181/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 155-175/, хөрөнгийн үнэлгээний тайлан /15хх 206-207, 212-213/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /15хх 186-204/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 07:10 минутаас 20 цаг 30 минутын хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Г.И-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтны цонхоор нэвтэрч, 6 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.085.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.И-гийн мэдүүлэг /17хх 84-85/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /17хх 64-74/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /17хх 60/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /17хх 82/, хөрөнгийн үнэлгээний тайлан /17хх 107-109/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /15хх 186-204/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагаас 22 цагийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтны цонхоор нэвтэрч, 25 төрлийн 27 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.863.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-гийн мэдүүлэг /17хх 88-96/, хөрөнгийн үнэлгээний тайлан /112-115/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /17хх 87/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Н” хотхоны ... тоотод оршин суух иргэн Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 53 төрлийн 68 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26.701.014 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-н мэдүүлэг /4хх 106-108, 109-112/, гэрч Н.Н-н мэдүүлэг /4хх 121-122/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /4хх 71-73/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 77-105/, хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 123-129/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /4хх 139-145/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 113-114/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2021 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “О” хотхоны ... тоотод оршин суух иргэн Ч.А-ийн тагтны хаалгыг түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлахыг завдсан болох нь хохирогч Ч.А-ийн мэдүүлэг /29хх 126-129/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /29хх 112-123/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /29хх 151-153/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн С.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, 8 төрлийн 10 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26.044.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Г-ийн мэдүүлэг /29хх 126-129/, гэрч Г.Э-ийн мэдүүлэг /29хх 175-176/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /29хх 158-167/, хөрөнгийн үнэлгээний тайлан /29хх 182-183/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй ... 3 дугаар хороо, “Х” хотхоны ... дугаар байрны 14 тоотод оршин суух Т.У-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нууцаар нэвтэрч, 6 төрлийн 14 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.769.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.У-ийн мэдүүлэг /30хх 14/, гэрч Г.Э-ийн мэдүүлэг /29хх 175-176/, хэргийн газарт болон дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /29хх 245-250, 3хх 1-9, 25-30/, хөрөнгийн үнэлгээний тайлан /30хх 73-74/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хан-уул дүүргийн ... дугаар хороо, “Ж” хотхоны .. дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн М.Г-ын хүн байнга амьдрах орон байрны цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 7 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11.665.370 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Г-ын мэдүүлэг /36хх 96-97/, гэрч Т.Т-н мэдүүлэг /36хх 175-176/ хэргийн газарт үзлэг хийсэн, таньж олуулах ажиллагаа явуулсан, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /30хх 25-30, 36хх 81-91/, хөрөнгийн үнэлгээний тайлан /36хх 118-119/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “О” хотхоны ... тоотод оршин суух иргэн Б.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 26 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 36.341.044 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.М-гийн мэдүүлэг /36хх 249-250, 37хх 4-8/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /37хх 28-29, таньж олуулах ажиллагаа явуулсан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /36хх 230-237, 241-244/, хөрөнгийн үнэлгээний тайлан /37хх 11-16/, эд зүйлс хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /36хх 245/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “О” хотхонд байх амины орон сууцны ... тоотод оршин суух иргэн Р.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 16 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10.626.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Р.А-ын мэдүүлэг /37хх 87, 90/, хяналтын камерт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /37хх 63-69, 76-84/, хөрөнгийн үнэлгээний тайлан /37хх 11-16/, эд зүйлс хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /37хх 73/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-уул дүүргийн 17 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Ц.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, винтов буу 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.А-гийн мэдүүлэг /37хх 140-141/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /37хх 63-69/, хөрөнгийн үнэлгээний тайлан /37хх 158/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... байрны 01 тоотод оршин суух иргэн Д.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 10 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 4.157.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Н-ийн мэдүүлэг /36хх 189-190, 193/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /36хх 172-182/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /36хх 183-185/, хөрөнгийн үнэлгээний тайлан /36хх 208-209/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр С- дүүргийн ... дугаар хороо, ...-р байрны ... тоотод оршин суух иргэн Ө.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 594.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Т-ийн мэдүүлэг /37хх 187, 224-225/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /37хх 171-184/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /37хх 215-221/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /37хх 222/, хөрөнгийн үнэлгээний тайлан /37хх 193-194/ зэрэг нотлох баримтуудаар,
- Шүүгдэгч О.Ш-, Г.Б-, Э.Т-, Г.Г- нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж:
- 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Н” хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух иргэн Ц.М-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны тагтаар нэвтэрч, 9 төрлийн 11 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 14.093.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.М-ийн мэдүүлэг /14хх 81-82/, гэрч М.Г, Ч.А нарын мэдүүлгүүд /14хх 81-81, 89-90/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /14хх 110/, шүүгдэгч Г.Г-ын мэдүүлэг /23хх 125-126, 26хх 88-91/, шүүгдэгч Г.Б-ий мэдүүлэг /23хх 132-133, 26хх 94/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /14хх 29-45/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 56/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 60-79/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /14хх 80/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Е” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Д.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 4 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.А-ийн мэдүүлэг /15хх 34-39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 24-32/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 24-32/, хөрөнгийн үнэлгээний тайлан /15хх 48-49/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /15хх 33/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар,
- Шүүгдэгч О.Ш-, Г.Б- нар нь бүлэглэн:
- 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 цагаас 20 цаг 40 минутын хооронд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “О” хотхоны ... дүгээр байрны 5 тоотод байх иргэн Р.О-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 21 төрлийн 23 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12.828.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Р.О-гийн мэдүүлэг /12хх 149-150/, гэрч Д.Ү-ын мэдүүлэг /12хх 151/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /12хх 112-114/, шүүгдэгч Г.Б-ий мэдүүлэг /32хх 227-228/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд /12хх 128-145/, хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 161-164/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /12хх 155-160/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 124-127/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5-4 байрны 154 тоотод оршин суух иргэн Д.УранТ-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.У-ийн мэдүүлэг /27хх 130-131/, гэрч Х.А-ийн мэдүүлэг /27хх 145-146/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /27хх 120-121/, хөрөнгийн үнэлгээний тайлан /27хх 155/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /12хх 155-160/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /27хх 125/, гэрч Х.А-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /27хх 128-129/зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. дугаар хорооллын .. дүгээр байрны .. тоотод оршин суух иргэн Д.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 1 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Э-ын мэдүүлэг /27хх 204/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /27хх 207/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /27хх 198-199/, хөрөнгийн үнэлгээний тайлан /27хх 226/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, ..-р хорооллын ..-р байрны .. тоотод оршин суух иргэн Б.С-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.630.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.С-ын мэдүүлэг /28хх 30-31/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /28хх 24-25/, хөрөнгийн үнэлгээний тайлан /28хх 51/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. дугаар байрны .. тоотод оршин суух О.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Э-ын мэдүүлэг /28хх 30-31/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /29хх 7-8/, хөрөнгийн үнэлгээний тайлан /29хх 33/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, ..-р хорооллын ..-р байрны .. тоотод оршин суух иргэн Э.У-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.У-ын мэдүүлэг /28хх 30-31/, гэрч Э.Т-ын мэдүүлэг /28хх 141/, гэрч Х.А-ийн мэдүүлэг /28хх 135-136/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /28хх 120-122/, хөрөнгийн үнэлгээний тайлан /28хх 146/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2018 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, .. дугаар хорооллын .. дугаар байрны .. тоотод оршин суух иргэн М.Б-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Б-ийн мэдүүлэг /28хх 194/, гэрч Э.Т-ын мэдүүлэг /28хх 141/, гэрч Х.А-ийн мэдүүлэг /28хх 135-136/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /28хх 186-190/, хөрөнгийн үнэлгээний тайлан /28хх 213/ зэрэг нотлох баримтуудаар,
- Шүүгдэгч О.Ш-, Д.Б- нар нь бүлэглэн:
- 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байх “К” хотхоны ... тоотод оршин суух хохирогч Н.Т-ий эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, 17 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535.770.856 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Т-ий мэдүүлэг /34хх 119-124, 127/, гэрч М.Б-ийн мэдүүлэг /34х 137-139/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /35хх 31-32/, шүүгдэгч Д.Б-ийн мэдүүлэг /35хх 34-36/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /33хх 228-250/ 34хх 1-3/, эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл /34хх 6-9/, шүүгдэгч Д.Б-ийн оршин суух орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /34хх 21-34/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /34хх 87-93, 111-112/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /34хх 104-110, 113-115/, хөрөнгийн үнэлгээний тайлан /34хх 154-157/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /34хх 169-191/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, хэргийн газарт болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ш-, Г.Б-, Э.Т-, Г.Г-, Д.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүгдэгч О.Ш- нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 68 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Г.Б- нь бусадтай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Г.Г-, Э.Т- нар нь бусадтай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 25-аас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нэр бүхий хохирогч нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Д.Б- нь бусадтай бүлэглэж 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус нотлогдон тогтоогдсон хэмээн хэргийн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нараас “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Шүүгдэгч О.Ш- нь шүүгдэгч Д.Б-тэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн талаараа “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өглөө сэйф эвдэх багаж, хадаасны лоом, төмрийн хуурай, отвёртка зэрэг зүйл авч ирж өгсөн. ...” /35хх 31-32/ гэсэн мэдүүлэг нь хэргийн 34 дүгээр хавтасны 137-139 дүгээр талд авагдсан гэрч М.Б-ийн “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр таксинд явж байхад Богд Ар хорооллын автобусны буудал дээрээс гар өргөсөн хүнийг суулгасан. Тэр хүн “Нүхтийн амнаас очиж дүүгээ аваад буцна” гэж хэлсэн. ...Нүхтийн ам руу өгсөөд пост руу ороход машинд байсан хүн утсаар яриад хаана байгааг асуухад “300м орчим явж байхад буцаж эргээрэй” гэхээр нь би зам дээр буцаж зогссон чинь замын баруун талаас гэрэл тусгасан хүн гарч ирээд машинд суусан. ...Д.Б- гэдэг хүн нь Богд араас такси барьсан хүн бөгөөд О.Ш- гэдэг хүн нь Нүхтийн амнаас суусан хүн мөн байна. Би тухайн хүмүүсийг суулгасан буулгасан газраа зааж өгч чадна...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Мөн О.Ш-, Д.Б- нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд очсон талаар хэн аль нь мэдүүлсэн, үүний дараагаар Д.Б- гэртээ харихад гэрт О.Ш- очсон, улмаар О.Ш- нь ам.доллар, юань зэрэг валютыг солиулахаар Д.Б-өд өгсөн, уг мөнгөнөөс Д.Б- нь шүүгдэгч Б.З-д өгсөн, зарим хэсгийг өөртөө хадгалж байсан, мөн Д.Б-ийн гэрт хадаасны лоом, хуурай, халив зэргийг гэртээ байлгаж байсан зэрэг нь дээрх гэмт хэрэгт Д.Б- нь холбоо хамааралтай, тэрээр хамжигчаар хамтран оролцсон болохыг давхар нотолж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болсон байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоогүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлын хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа Х-уулна.” гэж, Хүүхдийн эрхийн тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.” гэж тус тус заасан.
Хэргийн 36 дугаар хавтасны 32-33 дугаар талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор Д.Б- нь ам бүл хоёул, 4 нас 8 сартай хүүгийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг болохыг тодорхойлсон байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...эцэг, эх нь хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-ийн хүү Б.Т-ийн асрамжийн асуудлыг харьяа дүүргийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авахыг Хан-Уул дүүргийн прокурорын газарт даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б- нь “...7 үйлдэлд оролцоогүй тул хянан хэлэлцэж, үнэн зөвөөр тодруулах...” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох гэрч Д.Ү-ын мэдүүлэг /12хх 151/,
гэрч Х.А-ийн “...О.Ш-, түүний найз Т- хоёр гараад явсан. өглөө босоход О.Ш-, Т- хоёр цүнхтэй эд зүйлс авчихсан байсан. Миний харснаар шаргал өнгийн бөгж, гар утаснууд харагдсан. Тэгээд би дахин архи уугаад, бид гурав Улаанбаатарт ирсэн. ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Т- гэж буруу хэлсэн байна. О.Ш- бид хоёртой хамт явсан хүн “5” дугаартай хүн мөн байна. Би сая бичлэг үзлээ. Урд нь гүйж байгаа нь О.Ш-, ард нь гүйж байгаа нь Г.Б- гэх залуу байна. Энэ үед машинд сууж байсан. ...” /27хх 145-146/,
гэрч Э.Т-ын: “...2018 оны 5 дугаар сард О.Ш- надаас “Хөдөө явна, найз нь 200.000 төгрөг өгнө” гээд Г.Б- гэх залуутай ирээд машин аваад явсан. хаашаа явсныг мэдээгүй. ...” /28хх 141/ гэсэн мэдүүлгүүд,
гэрч Х.А-ээр таньж олуулах ажиллагаа явуулахад “Энэ хүн О.Ш- бид хоёртой Дархан-Уул аймаг цуг явсан хүн мөн хэмээн шүүгдэгч Г.Б-ийг заасан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл /27хх 128-129/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б- нь шүүгдэгч О.Ш-тай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумд 6 удаагийн үйлдлээр, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1 удаагийн үйлдлээр тус тус хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх хэмжээг шүүхэд олгосон бөгөөд энэ заавал хэрэглэх хэм хэмжээ биш болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Г.Б-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Г-, Э.Т- нарт тухайн зүйл, заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дах заалтуудад зааснаар шүүгдэгч Д.Б-өд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн, оролцсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй хувийн байдал зэрэгт тус тус тохирсон байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэл бүхий, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлээгүйг буруутгах үндэслэлгүй байх тул “Хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгч О.Ш-ын давж заалдах гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч О.Ш-ын өмгөөлөгч Ю.Батболд, шүүгдэгч Г.Б-, шүүгдэгч Д.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “Хорих ялыг хөнгөрүүлэх” хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч Д.Б- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/631 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан байх ба анхан шатны шүүх түүнд оногдуулсан хорих ялыг дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
2021 оны 7 дугаар сарын 06-аас эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-ын Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 3 сар 22 хоногийн хяналтын хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож,
мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар, шүүгдэгч Э.Т-од оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэхээр тогтоосон 2 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн сольсон нь үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч нарын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг зөв тоолж, тэдгээрийн эдлэх ялаас хасаж, эдлэх ялд оруулан тооцсон байх тул шүүгдэгч О.Ш-ын өмгөөлөгч Ю.Батболдын гаргасан давж заалдах гомдлын энэ талаарх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж, 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч О.Ш- нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэж нийт 68 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд үүнээс хамгийн сүүлийн үйлдэл нь шүүгдэгч Д.Б-тэй бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах “К” хотхоны ... тоотод оршин суух Н.Т-гийн эзэмшлийн орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдэл байна.
Харин, хэргийн хувьд шүүгдэгч Б.Э-, Б.З- нарын 2022 оны 8 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд шүүгдэгч О.Ш-ын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэртээ хадгалж байсан үйлдэл нь Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдэж, Т-сөн байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 9 шүүгдэгчид холбогдох 39 хавтаст хэргийг урьд Хан-Уул дүүргийн шүүх гурван удаа хянан шийдвэрлэж байсан, гэмт хэргийн ихэнх нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, мөн хэргийн харьяаллын талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцад оролцогчдоос санал, хүсэлт гаргаагүйг харгалзан харьяалах шүүхэд шилжүүлэхгүйгээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шуурхай байх зорилтод болон хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон тул шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...Б.З-, Б.Э- нар нь Д.Б-өөс мөнгө зээлээгүй гэж гүтгэсэн, Б.З-г хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татаагүй...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин шийтгэх тогтоолд шүүгдэгч Б-ын Э-ыг “Б-ын Э-” хэмээн алдаатай бичсэн байх тул энэхүү магадлалаар залруулан дүгнэв.
Шүүгдэгч Б.Б-, Б.З-, Б.Э-, Б.Э- нарт холбогдох мөнгө угаах гэмт хэргийн талаар:
- Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр:
- Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... тоот, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны урд талд байрлах “М” авто дэлгүүрт О.Ш-ын хохирогч М.Н-ын гэрээс хулгайлж олсон монетан бөгж 3 ширхэг, эрвээхэй хэлбэртэй шигтгээтэй мөнгөлөг өнгийн бөгж 1 ширхэг, кулон 1 ширхэг, хуучин цагийн мөнгөн бөгж, зүрхэн хэлбэртэй мөнгөлөг өнгийн металлтай ээмэг 1 хос зэрэг 29 төрлийн 2.531.380 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.З-ын гэрээс хулгайлж олсон хүрэн өнгийн матрын арьсан эмэгтэй цүнх, матрын арьсан хар хүрэн өнгийн эрэгтэй хүний жижиг гар цүнх зэрэг 2 төрлийн 100.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Ж.Э-ын гэрээс хулгайлсан шаргал бөгж, эмэгтэй хүний унждаг хос мөнгөн ээмэг зэрэг 2 төрлийн 450.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Б.Э-ийн гэрээс хулгайлж олсон мөнгөн бурхан 1 ширхэг, цагаан чулуун соруултай хуучны гаанс 1 ширхэг, хуучны хийцийн суран оосортой хэт хутга зэрэг 16 төрлийн 30.316.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Д.Д-ийн гэрээс хулгайлсан эмээлийн 12 ширхэг баавар, битүү мөнгө оруулгатай духавчтай, мөнгөн хазаар 1 ширхэг, хуучны дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг 15 төрлийн 5.280.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Д.Х-ийн гэрээс хулгайлсан отвёртканы ком багаж, “Iphone” гар утасны цагаан өнгийн богино долгионы утасгүй чихэвчний цэнэглэдэг хайрцаг зэрэг 7 төрлийн 655.600 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.Б-н гэрээс хулгайлсан цагаан сувдан зүүлт, цагаан сувдан ээмэг, зууван хар шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж хүзүүний кулон зэрэг 16 төрлийн 6.064.760 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Ч.Б-гийн гэрээс хулгайлсан мөнгөн цар, мөнгөн бугуйвч, цагаан ногоон шигтгээтэй бугуйвч хар хөх ундрам шигтгээтэй бугуйвч, зэрэг 19 төрлийн 1.007.501 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Х.О-ын гэрээс хулгайлж олсон алмаазан шигтгээтэй цаг 1 ширхэг, өлзий хээтэй мөнгөн кольцоо, барын нүд нь улаан мөнгөн бөгж зэрэг 13 төрлийн 11.534.719 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.С-гийн гэрээс хулгайлж олсон 2 мөртэй хүүхдийн цүнх, хар өнгийн зургийн аппарат, арьсан цаг, зэрэг 28 төрлийн 4.156.652 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.А-ын гэрээс хулгайлж олсон цэнхэр өнгийн шигтгээтэй, 3 салаа унждаг дүүжилж зүүдэг 1 хос мөнгөн ээмэг, их гарын мөнгөн аяга, зэрэг 4 төрлийн 353.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Д.О-ийн гэрээс хулгайлж олсон хар өнгийн электрон тамхи 1 ширхэг, саарал өнгийн нурууны массажны аппарат, эмэгтэй хүний “Zara” нэртэй үнэртэй ус, зэс бугуйвч зэрэг 4 төрлийн 153.600 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Д.С-ын гэрээс хулгайлж олсон 5 ширхэг алтаар бүрсэн том гуулин бурхан, 1 ширхэг алтаар бүрсэн жижиг гуулин бурхан зэрэг 6 төрлийн 29.200.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.Т-ын гэрээс хулгайлж олсон диор брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг, “Sony” брэндийн цагаан өнгийн 18 инчийн зөөврийн компьютер, “Acer” брэндийн зөөврийн компьютер зэрэг 3 төрлийн 1.370.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Д.Э-ийн гэрээс хулгайлж олсон шүрэн толгойтой алтан нуухтай их гарын номин хөөрөг, “НР” брэндийн зөөврийн компьютер, ҮЦТХТ гэсэн бичигтэй хар өнгийн флаш, луу болон барны зурагтай шар өнгийн даалин цулгуй дунд гарын мөнгөн аяга 9 см амсартай цулгүй жижиг мөнгөн аяга зэрэг 8 төрлийн 16.935.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.Ц-ыын гэрээс хулгайлж олсон зурмал зурагтай хятад шаазан хөөрөг, тунгалаг бор өнгийн шилэн хөөрөг, жижиг ногоон хаш аяга зэрэг 9 төрлийн 5.500.271 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Б.С-ын гэрээс хулгайлж олсон мөнгөн суурьтай, цул мөнгөн Намсрай бурхан, мөнгөн суурьтай цулгүй мөнгөн очирваань бурхан, хаш соруултай гаанс зэрэг 232 төрлийн 440.240.940 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Ш.С-гийн гэрээс хулгайлж олсон 4 ширхэг мөнгөн аяга, шинэ үйтэн хуараар гадарласан хурган дотортой дээл зэрэг 5 төрлийн 1.880.000 төгрөгийн эд зүйлүүдийг,
- Хохирогч М.П-ын гэрээс хулгайлж олсон 14 ширхэг мөнгөн аяга 2.310.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Б.Д-ийн гэрээс хулгайлж олсон дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, эрэгтэй үнэртэй ус, бамбарууш хэлбэртэй савтай виски зэрэг 88.450 төгрөгийн эд зүйлийг, бага гарын мана хөөрөг, дунд гарын мана хөөрөг, бага гарын хаш хөөрөг зэрэг 27 төрлийн 6.217.796 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Г.И-гийн гэрээс хулгайлж олсон хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн хөөрөгний дайлан зэрэг 3 төрлийн 375.200 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Б.Б-гийн гэрээс хулгайлж олсон эмэгтэй хүний сувдан энгэрийн хатгамал, “Versace” брэндийн эмэгтэй үнэртэй ус, эмэгтэй хүний “Lanvin” брэндийн үнэртэй ус, нэг нүдний дуран эмэгтэй хүний шаргал өнгийн алтан бүрмэл мөнгөн бугуйвч бүхий 6 төрлийн 734.500 төгрөгийн эд зүйлийг,
- Яллагдагч О.Ш-, Г.Г-, Э.Т-, Б.Б- нарын бүлэглэн хохирогч Ц.М-ийн гэрээс хулгай хийж олсон балбын цагаан дарь эх бурхан бүхий 1.800.000 төгрөгийн эд зүйлийг,
- Хохирогч Д.А-ийн гэрээс хулгайн хийж олсон 2 нүдний орос дуран бүхий 150.000 төгрөгийн эд зүйлүүдийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Б-ийн мэдүүлэг /21хх 237-238/, гэрч М.Ц-ын мэдүүлэг /22хх 10-15/, гэрч Д.Г-ын мэдүүлэг /23хх 35-36/, иргэний нэхэмжлэгч А.Э-ийн мэдүүлэг /22хх 242/, иргэний нэхэмжлэгч Х.Ө-ийн мэдүүлэг /23хх 4-5/, шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлэг /6хх 115-118, 23хх 83-85/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /23хх 70-71, 26хх 146-151/,
Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 63-77/, хураан авсан эд зүйлийн жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 79-8, 125-126/, шүүгдэгч О.Ш-, Б.З- нарын эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /21хх 81-87/, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... задгай тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 88-124/, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 127-183/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 184-193/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 232-235/, Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М нэртэй засварын төвд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 239-250/, Т.Г-ас эд зүйл хураан авсан тэмдэглэл /22хх 1-4/, шүүгдэгч Б.Б-ийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягт нэгжлэг хийсэн тэмдэглэл /22хх 23-36/ зэрэг нотлох баримтуудаар,
- Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд:
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны гудамжны “А”-ийн дэлгүүрт О.Ш-ын хохирогч Б.Э-ийн гэрээс хулгайлсан их гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 13 ширхэг, жижиг мөнгөн аяга 4 ширхэг, хуучны хийцийн мөнгөн аяга 1 ширхэг, эмээлийн 12 ширхэг мөнгөн тоноглол, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн бурхан 1 ширхэг, мөнгөн том халбага 6 ширхэг, жижиг халбага 6 ширхэг, сэрээ 6 ширхэг, бор өнгийн даавуун цүнх 1 ширхэг зэрэг 28 төрлийн 13.728.000 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Р.О-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, цул зузаан их гарын мөнгөн аяга, алтан нуухтай, даваа толгойтой, халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг 23 төрлийн 12.828.300 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Х.Л-гийн гэрээс хулгайлан хийж авсан дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, шармал аяга зэрэг 14 төрлийн 20.938.577 төгрөгийн эд зүйлүүдийг,
- Хохирогч Б.С-гийн гэрээс хулгайлж олсон 2 мөртэй хүүхдийн цүнх, хар өнгийн зургийн аппарат, арьсан цаг, зэрэг 28 төрлийн 4.156.652 төгрөгийн эд зүйлсийг,
- Хохирогч Д.Х-ын гэрээс хулгай хийж олсон мөнгөн таваг 3 ширхэг, мөнгөөр бүрсэн таваг 2 ширхэг, мөнгөөр бүрсэн луутай таваг 1 ширхэг, мөнгөөр бүрсэн таваг луу хулстай 2 ширхэг, Мөнгөөр бүрсэн луу хулстай таваг 2 ширхэг, ромбо хэлбэртэй мөнгөөр бүрсэн таваг 1 ширхэг, мөнгөөр бүрсэн гар хийцийн гаанс 1 ширхэг, хутганы суурь 12 ширхэг, маслоны мөнгөн таваг 1 ширхэг, халбага сэрээний ком 1 ширхэг зэрэг 101 төрлийн 46.815.020 төгрөгийн эд зүйлсийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад шилжүүлж зарж борлуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч С.У- /13хх 59/, гэрч Б.О-цэцэг /13хх 65-66, 23хх 55-57/, шүүгдэгч Б.Э-ын мэдүүлэг /20хх 11-14, 26хх 97/, шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг /23хх 62-63, 69-71, 26хх 146-151/, Чингэлтэй дүүрэг, Урт цагааны хуучин эдлэл авах ... дугаар корпус, Б.О-ийн ажлын байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /21хх 210-231/, шүүгдэгч Б.Э-ын оршин суух орон байр болон түүний эхнэрийн үсчний үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /22хх 9-22/ зэрэг нотлох баримтуудаар,
- Шүүгдэгч Б.З-, Б.Э- нар нь бүлэглэн, 2022 оны 8 дугаар сарын 26-аас 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот өөрийн гэртээ О.Ш-ын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байх “К” хотхоны ... тоотод оршин суух Н.Т-ий эзэмшлийн хувийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч, гадаад валют, үнэт эдлэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хөргөгчиндөө нуусан, мөн 30.000 ам.долларыг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр сольж, улмаар 70.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Б-ы мэдүүлэг /34хх 145/, шүүгдэгч Б.З-гийн мэдүүлэг /35хх 41-42/, шүүгдэгч Б.Э-ийн мэдүүлэг /34хх 142-143/, шүүгдэгч Б.З-гийн эзэмшлийн банк дахь дансны хуулга /35хх 71-101/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /35хх 248-249/, хөрөнгийн үнэлгээний тайлан /34хх 147-149/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /34хх 95/, шүүгдэгч, Б.З-, Б.Э- нарын хүсэлтүүд /37хх 240-241/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, нэгжлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлсийн жагсаалт, гэрэл зургууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-, Б.Э-, Б.З-, Б.Э- нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, эргэлзээ үүсгээгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлан, хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-, Б.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болохыг мэдээн байж түүнийг авсан, ашигласан хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд,
шүүгдэгч Б.З-, Б.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд ийнхүү дүгнэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Э- нь нийт 5 удаагийн үйлдлээр шүүгдэгч О.Ш-ын бусдын эд хөрөнгийг хулгайлж олж авсан эд зүйлсийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор бусдад зарж борлуулсан, нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болохыг мэдсээр байж тухайн эд хөрөнгийг авсан, нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хулгайлж олсон эд хөрөнгийг Б.Э-т шилжүүлэн өгдөг байсан талаар мэдүүлсэн шүүгдэгч О.Ш-ын мэдүүлэг нь гэрч С.У-, Б.О- нарын мэдүүлгүүд, нэгжлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдож байх ба түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлоос “Тохирох зүйлчлэлээр өөрчлөн эрх зүйн байдлыг дээрдүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Э- нарт тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-, Б.Э- нарт тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялыг оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу зэрэгт тус тус тохирсон байх тул шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын “хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солих”, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих”, шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч Ю.Батболдын “Шүүгдэгч Б.З-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 01 жил 10 сар 7 хоногийн хяналтын хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.З-, Б.Э- нарын тус тусын цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсон нь хуульд нийсэн байна.
Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч О.Ш-, Г.Б-, Б.Э- нараас шийтгэх тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтад зааснаар мөнгө гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн боловч хэрэгт уг хавсралтыг хавсаргаагүй орхигдуулсан байна.
Гэвч оролцогч нарт шийтгэх тогтоолын хавсралтыг тогтоолын хамт гардуулан өгсөн, мөн шийтгэх тогтоолд дурдагдсан хохирлын хэмжээ хэргийн бодит байдалд нийцсэн, хохирлын хэмжээг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн тул энэ талаар шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шуурхай байх зорилтод нийцнэ хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.
Шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтыг хэрэгт нөхөн хийх техникийн шинжтэй гарсан алдааг залруулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар хийх боломжтой болохыг энэхүү магадлалд дурдаж байна.
Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Ш-, түүний болон шүүгдэгч Б.З- нарын өмгөөлөгч Ю.Батболд, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Г.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.ЭнхТ- нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...Бэгжавын Э-ыг Бэгзжавын Э- хэмээн бичсэн...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоос “...Хүүгийн асрамжийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, ...шүүгдэгч Бэгжавын Э-ыг шийтгэх тогтоолд Бэгзжавын Э- гэж андуурч бичсэн нь ойлгомжгүй байдал үүсгэсэн...” гэсэн хэсгийг, шүүгдэгч Д.Б-, Б.Э- нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлоос “...шүүгдэгч Д.Б-ийн хүүхдийн асрамжийг тогтоогоогүй, шүүгдэгч Д.Б-ийн хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох арга хэмжээг хүчингүй болгоогүй нь үндэслэлгүй ....” гэсэн хэсгүүдийг тус тус хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 он 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч О.Ш-, Д.Б-, Б.Б-, Г.Б-, Б.Э- нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тэдгээрийн тус тусын ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1, 2 дахь заалтуудын “...Бэгзжавын Э-...” гэснийг “...Бэгжавын Э-...” гэж,
15 дахь заалтын “...шүүгдэгч Б.З-, Г.Г-, Б.Э-, Э.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.” гэснийг “...шүүгдэгч Д.Б-, Б.З-, Г.Г-, Б.Э-, Э.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
- Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн хүү Б-ийн Т /УУ99999999/-ийн асрамжийн асуудлыг харьяа дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж,
шүүгдэгч О.Ш-, түүний болон шүүгдэгч Б.З- нарын өмгөөлөгч Ю.Батболд, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Г.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүгдэгч Д.Б-, түүний болон шүүгдэгч Б.Э- нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэсэгчлэн хангасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-, Д.Б-, Б.Б-, Г.Б-, Б.Э- нарын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 113 /нэг зуун арван гурав/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
- Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.ОЧ