| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0152/З |
| Дугаар | 128/ШШ2024/0876 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/0876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрыг дахин барилгажуулах төслийн хяналтын хороо,
Маргааны төрөл: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг буж дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамжтай маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П, А.Б, Б.Б, С.М, гуравдагч этгээд хяналтын хорооны дарга Ё.Э, гуравдагч этгээд хяналтын хорооны гишүүн Г.М, Д.Н /цахим/ Б., Д.Ц нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг А.Энхсаруул хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч У******* ХХК Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны *******, ******* дугаар байрыг бун дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр У******* ХХК шалгарсныг батламжилсан.
2.2. Иргэдийн саналыг тусгаагүй график төлөвлөгөө ирүүлсэн, сууц өмчлөгч иргэд болон Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжээгүй санал ирүүлсэн гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар захирамжаар У******* ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: У******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны *******, ******* дугаар барилгыг бун дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай гэрээ байгуулах эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар "Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.
Тус захирамжид "Иргэдийн саналыг тусгаагүй график төлөвлөгөө ирүүлсэн, сууц өмчлөгч иргэд болон Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгаа тухай мэдэгдсэн тул Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/10/*******07 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг" үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан цагаас эхлэн Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай ******* дугаар байрны оршин суугч Л.Н нь "төслийг дэмжихгүй, цуцлуулна" гэдэг заналхийлэлтэй трсан.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буж, дахин төлөвлөх ажлыг Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны *******, ******* дугаар байрны зарим оршин суугч, иргэд нь хэт хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж төслийг хэрэгжүүлэхэд саад учруулсаар байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ажилтнуудын ашиг сонирхол, хүнд суртал, ажлаа мэддэггүй, улсын ажилд хоноцын сэтгэлээр ханддаг ёс зүйгүй ажилтнууд ч төслийг хэрэгжүүлэхэд саад учруулсаар байсан.
Шат, шатандаа бөөн хүнд суртал, дарамтад төслийг хэрэгжүүлэхэд чин сэтгэлээр хандаж, 800 сая төгрөг зарцуулан оршин суугч, иргэдтэй хоёр болон гурван талт гэрээг 80 хувьд хүргэн ажиллаж байтал дээрх этгээдүүдийн ашиг сонирхол давуу үйлчилж, төслийг эсэргүүцэгч Л.Н тэргүүтэй "төслийг дэмжихгүй байгаа оршин суугчдын төслийг цуцлуулах хүсэлтэй байна" гэх шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тоот "Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан шийдвэр гаргасан.
Манай компанийн зүгээс дээрх захирамжийг эс зөвшөөрч, уг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тоот "Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 89 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар "Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 225 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугар сарын 16-ны өдрийн 199 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тоот "төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, ажлаа эхлүүлэх" талаарх албан бичгийг манай компанид ирүүлсэн. Уг албан бичгээр төлөвлөгөөгөө батлуулж, дараа нь ажлаа эхлүүлэх логик дараалалтай гэж үзсэн. Иймээс ч дээрх албан бичигт дурдсан хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай компани тоот албан бичгийг хүргүүлж, төлөвлөгөөг шинэчлэн батлуулах хүсэлтийг өгсөн. Уг төлөвлөгөөнд төслийг дэмжихгүй өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулахад хүндрэл бэрхшээлтэй байгаа, түүнчлэн хүйтний улирал эхэлж байгаагийн улмаас нүүлгэн шилжүүлэх боломжгүй" тухай үнэн учир байдлаа дурдаж хоёр болон гурван талт гэрээ байгуулах хугацааг 09 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг тавьсан.
Гэвч Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх хугацааг хэтэрхий урт байна" гэсэн хариу тайлбарыг аман байдлаар өгсөн. Ингээд манай компани 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тоот албан бичгээр "шинэчилсэн төлөвлөгөө"-г дахин илгээхдээ өмчлөгч иргэдтэй хоёр болон гурван талт гэрээг байгуулах ажлыг 6 /зургаан/ сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн. Мөн төслийг хэрэгжүүлж дуусах эцсийн хугацаа 2027 он боловч орон сууцаа чөлөөлсөн иргэдийг 2026 оны 06 дугаар сард шинэ орон сууцанд оруулахаар төлөвлөсөн юм. Уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй цаг хугацааны хувьд маш удсан.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Т нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр "иргэд У******* ХХК-иар төсөл хэрэгжүүлэхийг дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг шинэчлэн батлахад хүндрэлтэй байна" гэсэн хариуг бичгээр өгсөн. Уг албан бичигт Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.6-д "энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах" зохицуулалтын дагуу орон сууц өмчлөгч иргэдээс санал аваагүй болох нь оршин суугч, иргэдтэй хийсэн гурван талт уулзалт дээр харагддаг гэж дурджээ.
Харин Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т "сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах" гэж төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүргийг хуульчилснаас харахад манай компанид иргэд хүсэлт гаргасан тохиолдолд төлөвлөгөөнд тусгуулах үүрэгтэй байхаар хуульчилсан.
Түүнчлэн дээрх албан бичигт дурдсан иргэд, оршин суугчидтай хийсэн гурван талт уулзалт нь төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бус харин ч манай компаниар төслийг хэрэгжүүлэх эсэхийг шийдэх санал хураах уулзалт болсон.
Өөрөөр хэлбэл дээрх гурван талт уулзалт нь төсөл хэрэгжүүлэгчийг эсрэг зохион байгуулж, оршин суугч иргэдийг турхирсан уулзалт болсон гэж үзэж байна. Манай компанийн зүгээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1*******/23 тоот, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тоот албан бичгүүдээр гомдлуудыг гаргасан.
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны *******, ******* дугаар байрны оршин суугчдын Хяналтын хорооноос "... Л.Н тэргүүтэй иргэдээс шалтгаалж бусад оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөх эрсдэл үүсэж байна. У******* ХХК-ийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай..." албан бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газар луу хүргүүлсэн. Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газраас төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ биелүүлдэггүй, "төслийн ажлын шинэчилсэн төлөвлөгөө"-г баталж өгдөггүй, өөрсдийн сонгон шалгаруулсан төслийн ажлаа дэмжин ажилладаггүй уялдаа холбоогүй, байнга л танай төслийг цуцална гэдэг байдлаар хандаж сүрдүүлдэг.
Манай компанийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт хандаж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр "Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгийн гаргасан төлөвлөгөөг шинэчлэн батлахад төвөгтэй байна гэсэн шийдвэрийг хүчингүй болгож, шинэчлэн баталж, төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгуулах" гэх гомдлыг гаргасан.
Дээрх гомдолд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Уг албан бичигт: "... Нийслэлийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан боловч гурван шатны шүүхийн шийдвэрээр уг захирамжийг хүчингүй болгосон. Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нартай байгуулах хоёр болон гурван гэрээг хянуулан баталгаажуулах, мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а-д заасны дагуу график төлөвлөгөөг шинэчлэн батлуулах асуудлыг тус тус судлан шийдвэрлэж, эргэж хариу мэдэгдэнэ үү" гэх албан бичгийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн тухай хариуг өгсөн.
Үүний дагуу Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр "Ажлын төлөвлөгөө батлуулах тухай" хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт дахин хүргүүлсэн. Гэтэл Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх албан бичгийн дагуу хариуг өгөөгүй байснаа гэнэт 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тоот "Сонсох ажиллагааны тухай" албан бичгийг манай компанид ирүүлсэн. Дээрх албан бичигт манай компанийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот албан бичгээр тайлбар гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт хандаж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоот Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хууль эрх зүйн хэлтсийн хуульч н.Бын үйл ажиллагаанд гомдол гаргасан.
У******* ХХК 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш "шинэчилсэн төлөвлөгөө батлуулах тухай" хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараа гаргаж байхад өнөөдрийг хүртэл төлөвлөгөөг баталж өгөхгүй, оршин суугчдад төслийн талаарх зөв мэдээллийг өгч, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй атлаа өөрсдийн шалгаруулсан төслийн ажлаа дэмжихгүй, төслийг эсэргүүцэгч оршин суугч Л.Н тэргүүтэй хүмүүсийн хүсэлтийг дэмжиж, төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж байгаад гомдолтой байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар "Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Уг захирамжид иргэдийн саналыг тусгаагүй график төлөвлөгөөг ирүүлсэн. Мөн сууц өмчлөгч иргэд төслийг дэмжихгүй байна, Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгаа гэж мэдэгдсэн гэсэн 3 үндэслэлийг нэгдүгээр заалт дээрээ үндэслэл болгосон. Хууль зүйн үндэслэл дээр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын барилгыг бун шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4, 7.7-д заасныг үндэслэж манайхыг цуцалсан байдаг.
Бид иргэдийн саналыг тусгаагүй график төлөвлөгөөг ирүүлсэн гэдгийг зөвшөөрөхгүй байгаа. Манайд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр График төлөвлөгөөгөө шинэчлэн батлуулж, 2 болон 3 талт гэрээгээ хянан баталгаажуулна уу гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу бид эхлээд график төлөвлөгөөгөө батлуулах ёстой юм байна гэж үзээд, график төлөвлөгөөгөө батлуулах саналыг 05 дугаар сарын 31-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт /хуучин нэрээр/ хүргүүлсэн. Хот байгуулалт, хөгжлийн газраас /хуучин нэрээр/ манай график төлөвлөгөөг батлах хүсэлтийг хүлээж аваад, тухайн үед нь хариу өгөөгүй.
Ингээд 08 дугаар сарын 23-ны өдөр бид өөрсдийн биеэр очиж, манай төлөвлөгөөг батлах асуудал юу болсон бэ гэхэд танайх төлөвлөгөөгөө нэгэнт иргэдтэйгээ 80 хувийн гэрээ хийчихсэн байж 20 хувийн гэрээ байгуулах асуудал дээр 9 сарын хугацаа тавьсныг бид зөвшөөрөхгүй байна. Иймд бид хурлаар оруулахаар хүлээж байгаа гэдгийг амаараа хэлсэн. Бид 2023 оны 04 дүгээр сараас барилгын ажил эхлэх учраас хүйтний улирлыг оруулж тооцсон юм. Иргэд түрээсийн үнэ нэмэгдчихсэн шүү дээ. Өмнө нь байгуулсан гэрээ 500,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байсан. Одоо хэрвээ байраа буад, өөр газар орвол түрээсийн төлбөр 1,200,000-1,400,000 төгрөг болж байна. Тэгэхээр танайх гэрээгээ байгуулж өөрчлөлт оруулах уу гэдэг санал тавьж байна.
Биднийг шүүхээр маргаад ирэх хооронд барилгын материалын үнэ бас нэмэгдсэн байна. Нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас зөвхөн 20%-тай гэрээ хийх биш дахиж гэрээгээ шинэчлээд, энэ асуудлыг хэрэгжүүлээд, мөн өвлийн улиралд барилга бухгүй тул энэ хугацааг мөн оруулаад, 2023 оны 04 дүгээр сар гэж тавьсан гэдгээ тайлбарласан. Гэтэл ойлголоо, танилцуулна гэж хэлчхээд чимээгүй болчихсон. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн сүүлээр батална гэсэн төлөвлөгөөгөө батлах боломжгүй болсон шүү. Танайх иргэдийн саналыг тусгаагүй юм байна гэсний дагуу Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ А.Б бол ажлаа мэдэхгүй. Энэ компанийг чирэгдүүлж, төвөг болсон. Тиймээс энэ хүн дээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гомдол гаргасан. Гомдолдоо биднээс төлөвлөгөө гэдэг юмыг иргэдийн саналыг авах ёстой гээд нэхээд байна. Хуульд байхгүй байна гээд хууль зүйн үндэслэлээ бичээд явуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр манай гаргасан гомдлыг хүлээж аваад, Хот байгуулалт, хөгжлийн газартаа /хуучин нэрээр/ чиглэл өгсөн. Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд байгаа. Та нар энэ компаниас иргэдийн саналыг төлөвлөгөөндөө тусга гэчихсэн байна. Энэ чинь буруу гэсэн.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т зааснаар анх удаагаа график төлөвлөгөөг батлахад хүсэлтийг нь авна. Дахин зөвхөн оршин суугчид хүсэлт гарвал төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна гэж заасан байдаг. Хяналтын хорооны 09 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр оршин суугчдын эрх ашгийн үүднээс тухайн байрнууд нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд тус байрны дээвэр эхнээсээ нурж унан, ашиглалтын шаардлага хангахгүй байна гэж бичсэн байна.
Цаашид нийт оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж болзошгүй байгаа учраас төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-ийн төслийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 165 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан боловч гурван шатны шүүхийн шийдвэрээр уг захирамжийг хүчингүй болгосон. Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нартай 2 болон 3 талт гэрээг хянан баталгаажуулах. Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2а-д заасны дагуу график төлөвлөгөөг шинэчлэн батлах асуудлыг тус тус судлан шийдвэрлэж, эргэж хариу мэдэгдэнэ үү гэсэн байдаг.
Ингээд бид 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахиад график төлөвлөгөөгөө шинэчлэн батлуулъя. Танай дээд шатны байгууллагаас төлөвлөгөөнд иргэдийн саналыг анх авахдаа тусгадаг гэж байна. Тийм учраас график төлөвлөгөөг баталж өгөөч ээ гээд явуулсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр явуулсан. Гэтэл эдгээр асуудлуудыг шийдүүлэхгүй байсаар байгаад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А/******* дугаар захирамжийг гаргасан байсан.
Маргаан бүхий захирамж гарсан 2 дахь үндэслэл болох сууц өмчлөгч иргэд дэмжихгүй байгаа гэсэн санал гаргасан үндэслэлийн тухайд бид 3 шатны шүүхээр танай өмнө нь иргэд дэмжихгүй байна гэдэг үндэслэлээр цуцалсан захирамж чинь хүчингүй болчихлоо. Одоо зохион байгуулалтаар хангаад өгөөч ээ гэдэг хүсэлтийг төлөвлөгөөгөө батлуулъя гэдэг хүсэлттэйгээ өгсөн. Тэрийг огт хараагүй. Шууд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр танай хүсэлтийн дагуу хурал зарлаж байна гээд манайд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг өгсөн.
Бид уг хурлыг манайхыг танилцуулаад, иргэдийг нэг ашиг сонирхолтой болгоод, дэмжээд өгөх юм байх гээд очтол н.Б, н.Б дарга цагаан хуудас бариад, энэ компанийг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу санал хураана гээд зогсож байсан. Иргэдийг зөв мэдээллээр хангахгүй, турхирч, ажлаа мэдэхгүй хүмүүс ажиллаж байгаагаас болж ийм асуудалд хүрсэн. Улсын Дээд шүүх өмнөх хэргийг 05 дугаар сарын 16-нд шийдсэнээс хойш иргэдээс өргөдөл, гомдол гаргасан гэсэн. Гаргасан гомдлыг нь хэрэгт авъя гэтэл иргэдээс энэ хугацаанд өргөдөл гомдол гаргаагүй байсан. Тиймээс иргэд манайхыг дэмжихгүй гэж гомдол гаргаагүй юм байна. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болон 24-ний өдрийн хурал Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ Хуулийн хэлтсийн дарга н.Б, мэргэжилтэн А.Б нарын ажлаа мэдэхгүйгээс болж манай төслийг зөвөөр танилцуулалгүй, дэмжих, дэмжихгүй гэдэг саналын хуудсаа хэвлэж очсоноос болсон юм байна гэж үзсэн.
Тэр 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурал дээр 24 айл ирсэн учраас ирц хүрээгүй, 09 дүгээр сарын 24-ний өдөр дахиад хуралдсан байна. Уг хурал дээр Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ хуулийн хэлтсийн дарга н.Б луу ийм ойлголттой хуралд оролцож болохгүй гэж бичсэн мессежийг шүүхэд нотлох баримтаар үзлэг хийлгээд бэхжүүлсэн байгаа. Дахин баримттайгаа танилцаад, мэдээллээ сайн өгч байгаад хурлаа хийгээч гэсэн боловч хурал болоод, саналыг нэгтгэн дүгнэсэн гээд хурлын тэмдэглэл биччихсэн байсан. Тухайн тэмдэглэл дээр 42 айл оролцсон ирсэн гэж байгаа юм. Үүнийг хорооноос авсан улсын бүртгэлийн мэдээлэлтэй тж үзэхэд нийт 61 айлын өмчлөгч нарын мэдээлэл ирснээс саналын хуудас өгсөн иргэдийн 50 ширхэг саналын хуудас байсан. Дэмжээгүй 38 гэж тоолсон саналын хуудас дотор нь 38 хүн гарынхаа үсэг зураагүй. 42 айл ирсэн гэдэг нь ч эргэлзээтэй болж таарч байна. Сууц өмчлөгч нарын хуралдаа ирсэн ирцийн бүртгэл байхгүй. Саналын хуудаснаас нь тоолоход дэмжээгүй гэдэг дээр тоот, нэр нь байгаа болохоос биш гарынхаа үсгээ зурж баталгаажуулаагүй. Мөн тухайн нэрс нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн өмчлөгч нарын нэртэй нь таарахгүй байсан.
Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ Хуулийн хэлтсийн дарга н.Б бид нараас гэрээг батлахад 1 хаягийн цаана 5 өмчлөгч байлаа гэхэд, 5 өмчлөгч бүгд гарын үсэг зурах ёстой гэж шаарддаг. Гэтэл өөрсдөө санал авахаараа тэрийг шаарддаггүй. 5 өмчлөгчтэй байхад 1 нь ирээд дэмжээгүй гээд гарын үсэг зурчихсан байгааг дэмжээгүй гэж үзнэ гэж тайлбарлаад байгаа юм. Манай гэрээн дээр гарын үсэг зураад, гэрээ нь 80 хувьдаа хүрчихсэн байж байгаа. Тэгэхээр тэр 1 тоотын ард байгаа 5 өмчлөгчийн хэн нь гарын үсэг зурсан бэ. Тэр нь энэ саналыг дэмжээгүй гээд байгаа дээр гарын үсэг нь байгаа юм уу, байхгүй юм уу гэдэгт тн шалгалт хийгээгүй. Яг бүрэн санал өгөөд дэмжээгүй гэсэн 9 хүн байна. Эдгээр 9 хүн бол биднийг анх шүүхийн маргаантай явж байхад л дэмжихгүй гээд өгч байсан. н.А, н.О*******, н.Н, н.Т, н.Б, н.Б гэсэн нэр бүхий 9 хүн өмнө нь цуцлуулахдаа ч хамт явж байсан.
Бид Хяналтын хороонд манайх шүүх дээр ингээд ялчихсан. Одоо төлөвлөгөөгөө батлуулах гээд явж байгаа шүү гээд тайлбар өгөөд, Хяналтын хорооных нь дарга нь хүлээж аваад, ойлгоод дэмжсэн санал өгөөд байхад Хяналтын хороонд өгсөн албан бичиг, гэрээ байгуулсан албан бичиг, төлөвлөгөө батлуулах гээд тайлбарласан албан бичгүүд мөн дэмжээгүй этгээдүүд нь хэн хэн байна. Өөрийн биеэр ирж байна уу гэдэгт огт дүгнэлт өгөхгүйгээр цуцалчихсан байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй.
Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгаа тухай мэдэгдсэн гэж байгаа юм. Сүхбаатар дүүргийн төсөл дээр Хяналтын хорооноос дэмжсэн гэсэн бичигт зөвхөн дарга нь гарын үсэг зураад явуулсныг хариуцагч хүлээж аваад, хүчин төгөлдөр гээд явчихсан. Манайхыг дэмжсэн Хяналтын хорооны 09 дүгээр сарын 23-ны өдрийн бичгийг хяналтын хорооны дарга Ё.Эы гарын үсэгтэй бичгийг хүчингүй гэдэг. Хүчингүй гэж байгаа үндэслэл нь хяналтын хорооны гишүүд бүгд гарын үсэг зураагүй гэсэн.
Хяналтын хорооны гишүүнд оршин суугч нараас Ё.Э, Л.Н, Г.М, н.Б, н.Д, Б., Д.Ц гээд энэ 7 хүн байдаг. Сая Л.Н эгч н.Д дүүгээ явуулсан юм билээ гээд хэлж байна. Гарын үсгийг нь дүү нь зурсан байна. Б., Д.Ц 2 хяналтын хорооны хурлыг мэдээгүй, оролцоогүй, гарын үсэг нь биш гэж хэлдэг. Хяналтын хорооны 7 гишүүний 4 нь дэмжиж байгаа хүмүүс байна. Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгаа гээд явуулсан энэ шийдвэрийг бид зөвшөөрөхгүй. Дийлэнх нь манайхыг дэмжиж байсан байна. Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамж нь болсон бодит фактынхаа хувьд үндэслэлгүй болсон.
Хууль зүйн үндэслэлийн хувьд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бун шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4, 7.7-д заасныг хүчээр тааруулаад тавьсан гэж үзэж байгаа. Уг журмын 7.4-т иргэдийн саналыг тусгаагүй график төлөвлөгөө ирүүлсэн. Сууц өмчлөгч иргэд болон хяналтын хороо дэмжихгүй байгаа гэдэг үндэслэл нь байхгүй. Уг заалтад хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцална гэсэн үндэслэл байгаа юм.
Гэхдээ хуулийн гипотез нь урагшаагаа харвал төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө батлуулаагүй; мөн архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй; барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажлыг эхлээгүй; хэрэгжүүлэх явцдаа техникийн болоод үйл ажиллагааны зөрчил гаргасан; сонгосон талбайд чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан; Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг зөрчсөн; гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй; төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдол гээд гипотезыг зааж өгөөд, энэ тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэнэ гэж байгаа юм. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бун шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4-т зааснаар Хяналтын хорооны саналыг үндэслээд авч байна гэж захирамждаа зааснаар манайх ямар төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй юм бэ. Төлөвлөгөөгөө 45 хоногийн дотор батлуулчихсан. Дахиад батлаад өгөөч ээ гээд албан бичиг өгөөд байхад батлаагүй хэрнээ батлаагүй яагаад батлуулаагүй гээд байгаа ойлгохгүй байна.
Төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй гээд цуцалсан. Шүүх хариуцагч захиргааны байгууллагыг өөрсдийнхөө зүгээс ажил явуулах нөхцөл бололцоогоор нь хангаж, байгуулаад очсон гурван талт гэрээг нь хянаж, баталгаажуулж өгөөгүй байгаа тохиолдолд Хяналтын хорооны саналыг нь авалгүйгээр төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй гэж цуцалж болохгүй гэж шүүх нэгэнт тогтоосон үндэслэл байгаа.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай А/******* дугаар захирамжид заасан 3 үндэслэл нь журамдаа байдаггүй юм байна. Үүнийг нотлох гээд бид маш олон бичиг баримтыг цуглуулсан. гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, А.Б нар хариу тайлбартаа: ...У******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаартай Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01- дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны *******, ******* дугаар байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болохыг тогтоогдож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг бун дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарсан.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн "Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай дугаар захирамжаар тухайн байрыг дахин барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчээр У******* ХХК шалгарсныг батламжилж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.
У******* ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2022 оны дугаартай Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0089 дугаартай шийдвэрээр У******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/MA2023/0225 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Түүний дараагаар Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Тус газраас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр дахин төлөвлөлтийн төслийн ажлыг эрчимжүүлж, шинэчлэн батлуулах график төлөвлөгөөг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлэхийг шаардсан бөгөөд У******* ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 05-ны даарсан албан бичгээр 2023-2028 онд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаар иры ******* дугаартай ирүүлснийг хянахад сууц өмчлөгчдийн 80 хувьтай гэрээ байгуулсан гэж шүүхэд нотлох баримтаар өгч байсан тул гэрээ байгуулах хугацааг 9 сарын турш төлөвлөснийг боломжит бодитой хугацаанд төлөвлөж, график төлөвлөгөөгөө дахин боловсруулах ирүүлэх шаардлага тавьсан.
У******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны график төлөвлөгөөг дахин боловсруулж ирүүлсэн нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.6. дэх заалт "Энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах" зохицуулалтын дагуу сууц өмчлөгч иргэдээс санал аваагүй болох нь иргэдийн эсэргүүцэл, өргөдөл гомдол, санал зэргээр нотлогддог бөгөөд У******* ХХК-ийг төсөл хэрэгжүүлэхийг сууц өмчлөгчид дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг шинэчлэн батлах боломжгүй болсон. Дахин төлөвлөлтийн төслийн ажлыг эрчимжүүлж, ажлын график төлөвлөгөө болон барилгажилтын төслийг шинэчлэн батлах ажлын явцад тухайн байрны сууц өмчлөгч, эзэмшигчдээс төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгаа талаар гомдол санал ихээр гарсны дагуу дахин төлөвлөлтийн ажлын талаар сууц өмчлөгч иргэн аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчтэй албан уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, дүүргийн 3 дугаар хороо болон дахин төлөвлөлтийн хяналтын хороотой хамтран зохион байгуулсан. Уулзалтаар төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэн дэмжих эсэх талаар сууц өмчлөгч, эзэмшигчдээс санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн.
Саналын дүнг нэгтгэхэд нийт 61 сууц өмчлөгчдөөс 50 сууц өмчлөгч буюу 82.0 хувийн сууц өмчлөгч санал өгч, 11 сууц өмчлөгч буюу 18.0 хувийн нь санал хураалтад оролцоогүй байна. Өгсөн саналыг тоолж үзэхэд нийт өмчлөгчдөөс 3 сууц өмчлөгч буюу 4.9 хувь нь төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж, 47 сууц өмчлөгч буюу 77.1 хувь нь төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэн явуулахыг дэмжээгүй байна.
Мөн орон сууцны *******, ******* дугаар байрыг дахин барилгажуулах төслийн Хяналтын хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр У******* ХХК-ийг цаашид төсөл хэрэгжүүлэхийг дэмжихгүй байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2021 оны дугаар захирамжийг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийг шинээр сонгон шалгаруулах тухай санал, хүсэлтээ ирүүлсэн тул Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг бун шинээр барих үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлийн зүйлийн 7.4 дэх хэсэгт "Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална." зохицуулалтыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжтой тухай мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.42 дахь заалтад заасан хэлбэрээр сонсох ажиллагаа явуулж, тайлбар авсан болно.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/******* дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны *******, ******* дугаар байрны сууц өмчлөгч иргэд болон хяналтын хорооны саналаар тухай байрны төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан У******* ХХК-иар төсөл хэрэгжүүлэхээс татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэн, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулаагүй, дээрх захирамжийн 2 дугаар зүйлд заасан төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг батлах боломжгүй болсон тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, "Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай "Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгосон. Уг захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1.г дэх заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бун шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 7 дугаар зүйлийн 7.4, 7.5, 7.7 дах хэсгийг тус тус үндэслэсэн бөгөөд хууль тогтоомжид нийцсэн болно.
Иймд У******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаартай "Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.. гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамж нь 2 л үндэслэлтэй. Нэгдүгээрт, санал аваагүй төлөвлөгөөг баталж чадаагүй. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бун шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4 дэх хэсэгт өмчлөгч, эзэмшигчдийн саналыг тусгаж, зөвшилцсөн байна гэдэг чинь журам дээр чинь байдаггүй гэж тайлбарлаад байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2 дахь хэсэгт заасан байдаг. Мөн хуулийн 14.7.2а-д заасан төлөвлөгөөг дахин боловсруулж ирүүлэхдээ заавал өмчлөгч, эзэмшигчидтэй зөвшилцөөд, саналыг нь тусгаад, эцэслэн боловсруулаад ирүүлэх ёстой юм гэсэн заалт байгаа. Үүнийг огт ирүүлдэггүй. Иргэдтэйгээ зөвшилцсөн зүйл байхгүй. Төрийн зүгээс гуравдагч этгээдийн эрх ашиг цаашлаад ард нь байгаа 61 айл, өрхийг хамгаалсан шийдвэр гаргаад байгаа юм. Түүнээс хэн нэгний ажилд саад болоод, хууль зөрчиж гаргаад байгаа зүйл огт байхгүй.
Хоёрдугаарт, өмнөх шүүх хуралдааны талаар яриад байна.
Оршин суугчид Хяналтын хороогоо байгуулаад Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүмүүс оролцоод, нийт 61 өмчлөгчөөс 50 өмчлөгч нь хурлаар өгсөн саналыг нэгтгээд манай дээр ирүүлээд, Хяналтын хороо нь зөвшөөрөхгүй байна. Бид нарын эрх ашиг хөндөгдөөд байна. Дахиж өөр компани сонгон шалгаруулаад өгөөч ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Тиймээс Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан журмыг үндэслээд уг захиргааны актыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3.5. Гуравдагч этгээд Хяналтын хорооны гишүүн Г.М тайлбартаа: 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хурлын ирц хүрээгүй гээд 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Монгол од сургууль дээр хурал болсон. Тухайн хурал дээр албан Хот байгуулалт, хөгжлийн газраас /хуучин нэрээр/ хүмүүс ирээд, сууц өмчлөгч нь мөн эсэхийг нь үндэслэж саналын хуудсыг авсан. Хоёрдугаарт, нэхэмжлэгч хуулийн этгээдэд Хот байгуулалт, хөгжлийн газраас хурлын товыг хүргүүлсэн боловч уг компанийн захирал хурлын байрны гадаа ирж, Хяналтын хорооны дарга Ё.Эд бичиг өгчхөөд бид энэ хуралд суухгүй гээд явчихсан. Тухайн үед хурлын ирц бүрдсэн буюу 50-аас дээш хувьтай байсан учраас тэнд байсан хүмүүс саналаа өгсөн. Захиргааны байгууллага иргэдээс албан ёсны санал аваад, тухайн санал дээр үндэслээд шийдвэр гаргачихсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гуравдагч талаас хүсэж байна.
Мөн нэхэмжлэгч талаас Хяналтын хороо У******* ХХК-ийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бичиг явуулсан гэж тайлбарлаж байна. Зөвхөн Ё.Э гэдэг хүний гарын үсэгтэй. Хэнээс явуулж байгаа нь тодорхойгүй бичиг Хот байгуулалт, хөгжлийн газарт очсон байгаа. Хяналтын хороо ямарваа шийдвэрийг заавал 3 дугаар хорооны Засаг даргатайгаа цуг хуралдаж шийдвэрээ гаргасны дээр 3 дугаар хорооны Засаг даргын албан бичгээр явуулдаг. Хоёрдугаарт, тухайн бичгийг Ё.Э гэдэг хүн би энэ бичгийг огт үйлдээгүй. Миний гарын үсэг хуурамч байна гэдэг асуудлыг ярьсан. Үүнийгээ өөрөө батална. Хяналтын хороо шийдвэрээ олонхоороо гаргаад, Хорооны Засаг даргын албан бичгээр явдаг.
Тухайн компанид оршин суугчид итгэх итгэл байхгүй. Хурдхан энэ компаниас больсны үндсэн дээрээс дараагийн сонгон шалгаруулалт зарлагдаж, бид шинэ байранд орох асуудал шийдэгдэнэ. Ихэнх оршин суугчид албан ёсоор энэ компанийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд өөрсдийн гарын үсгээ зурсан баримтыг хэргийн материалд хавсаргачихсан байгаа. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.. гэв.
3.6. Гуравдагч этгээд Хяналтын хорооны гишүүн Л.Н тайлбартаа: Тухайн компанид оршин суугчид итгэх итгэл байхгүй. Хурдхан энэ компаниас больсны үндсэн дээрээс дараагийн сонгон шалгаруулалт зарлагдаж, бид шинэ байранд орох асуудал шийдэгдэнэ. Ихэнх оршин суугчид албан ёсоор энэ компанийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд өөрсдийн гарын үсгээ зурсан баримтыг хэргийн материалд хавсаргачихсан байгаа. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.
3.7. Гуравдагч этгээд Хяналтын хорооны гишүүн Д.Ц тайлбартаа: Хяналтын хороо хуралдъя гэвэл нийт хяналтын хорооны гишүүдэд биечлэн болон утсаар хэлэх үүрэгтэй. Нийт оршин суугчдын групп дээр Хяналтын хороо зочид буудалд хуралдана гэсэн зар байсан. Нийслэлийн Хот дахин төлөвлөлтийн хэлтсээс мэдээллийн чанартай зүйл ирээгүй. Жишээ нь эсэргүүцэж байгаа гишүүдийн дунд утсаар болон биечлэн ч юм уу, зар гарсан байх гэж бодож байна. Би ч гэсэн өөрөө өмчлөгч. Надад ямар нэгэн байдлаар ийм хурал болно шүү гэсэн зар мэдээлэл ирээгүй. 09 дүгээр сарын 22 болон 24-ны өдрийн аль ч хурлын зарыг мэдээгүй, оролцоогүй. Энэ Хяналтын хорооны хуралд гэрээсээ орсон гэж байна. Би энэ үед гадаад улсад байсан учраас оролцоогүй гэв.
3.8 Гуравдагч этгээд Хяналтын хорооны гишүүн Б. тайлбартаа: Ё.Э ах надтай холбогдсон. Тухайн үед нь ажлынхаа хуралд сууж байсан тул очих боломжгүй гээд хэлсэн. Гэхдээ энийг яах вэ гээд асууж байсан болохоос энэ тэмдэглэлд байгаа гарын үсэг миний гарын үсэг биш. 09 дүгээр сарын 24-ний өдрийн хуралд оролцоход 50%-иас дээш ирц бүрдсэн байсан санагдаж байна. У******* ХХК-ийг цуцалж байгаа гэдэг байдлаар санал авч байсан. Тэр дээр зөвшөөрөхгүй гэдэг саналыг өгсөн. Бодит байдал бол оршин суугчдын хувьд хүнд байгаа. У******* ХХК-ийг дэмжсэн шалтгаан нь хэрвээ бид дараагийн тендерээ оруул гэвэл гарах үр дагавар муу байгаа юм. Хамгийн гол нь хугацаа алдаад байна. Хугацаа алдсанаас үүсэх эрсдэлийг бид өөрсдөө хүлээх учраас яаралтай шийдэж өгөөч ээ гэдэг талаас нь л явж, дэмжиж байсан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01- дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны *******, ******* дугаар байрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны дугаар захирамжаар бун дахин төлөвлөж, барилгажуулахаар шийдвэрлэж, 2019 оны дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтээр төсөл хэрэгжүүлэгчээр У******* ХХК шалгарсныг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон.
1.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар У******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 89 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 225 дугаар магадлалаар хүчингүй болгож төсөл хэрэгжүүлэх эрхийг сэргээсэн. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугар сарын 16-ны өдрийн 199 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
1.3. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1.г дэх заалт, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бун шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4, 7.7-д заасныг үндэслэн шинэчилсэн график төлөвлөгөөнд сууц өмчлөгч иргэдийн саналыг тусгаагүй, сууц өмчлөгч иргэд болон Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгааг мэдэгдсэн үндэслэлээр Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/10/*******07 дугаартай албан бичгээр гаргасан саналаар У******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны *******, ******* дугаар байрыг бун дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны санал боловсруулж танилцуулахыг холбогдох этгээдэд даалгасан байна.
Хоёр. Нэхэмжлэгч У******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр шинэчилсэн график төлөвлөгөөнд сууц өмчлөгч иргэдийн саналыг тусгаагүй, сууц өмчлөгч иргэд болон Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжээгүй санал ирүүлсэн үндэслэлээр төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд, захирамжид үндэслэсэн хуулийн зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийн үндэслэл тус бүрээр дүгнэвэл,
2.1. Шинэчилсэн график төлөвлөгөөнд сууц өмчлөгч иргэдийн саналыг тусгаагүй гэх үндэслэлийн тухайд.
Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бун шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4-т Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөөг батлуулаагүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах-аар заасан.
Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор төсөл хэрэгжүүлэгч нь журамд заасан хугацаанд график төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, төлөвлөгөөний дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж төслийн барилгын ажлыг гүйцэтгэх үүрэг үүссэн, журмын энэ зохицуулалтын хүрээнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тоотоор "график төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, 2 болон 3 талт гэрээг хянуулан баталгаажуулж, ажлаа эхлүүлэх"-ийг мэдэгдсэнээр төсөл хэрэгжүүлэгч 06 дугаар сарын 04-ний өдөр ******* тоотоор график төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар хүргүүлсэн. Уг төлөвлөгөөнд хоёр болон гурван талт гэрээ байгуулах хугацааг 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарыг дуустал 9 сараар төлөвлөсөн, энэ хугацааг багасгах шаардлага Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоотоор тавьж, төсөл хэрэгжүүлэгч 08 дугаар сарын 23-ны өдрийн тоотоор төлөвлөгөөг дахин илгээсэн ба Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/06/2555 тоот албан бичгээр өмчлөгч иргэдийн саналыг тусгаагүй шинэчилсэн төлөвлөгөөг батлахад хүндрэлтэй-г мэдэгдсэн байдаг[1]. Улмаар сонсох ажиллагааны мэдэгдлийн дараа 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төлөвлөгөөг шинэчлэн 02/24 тоотоор дахин хүргүүлсэн[2] байдаг.
Төслийн график төлөвлөгөөнд сууц өмчлөгчдийн саналыг тусгаагүйгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг, гэхдээ ийнхүү тусгах шаардлагагүй хэмээн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т "төсөл хэрэгжүүлэгч сонгосон талбай дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрхтэй" гэж зааснаар иргэд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээрийн саналыг тусгахыг шаардана, төлөвлөгөөг шинэчлэн батлах тохиолдолд уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.б-д заасан "төлөвлөгөөг өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган боловсруулж эцэслэх зохицуулалт хамаарахгүй гэж тайлбарладаг.
Хуулийн зохицуулалтаас үзвэл иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг бун шинээр барих, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд төслийн үе шатуудад хийгдэх ажиллагааг заасан, тухайлбал төсөл хэрэгжүүлэх үе шатнаас өмнө төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шатанд 14.7.2.а. үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, ... нөхөх олговор, ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах, 14.7.2.б. төлөвлөгөөг боловсруулахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэх, 14.7.2.в. ... Засаг дарга төсөл, төлөвлөгөөг хянах, 14.7.2.г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч, Засаг дарга гурван талт гэрээ байгуулах ажиллагаа хийгдэхээр заасан.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар төсөл хэрэгжүүлэгч, сууц өмчлөгч, Засаг дарга хооронд байгуулах 3 талт гэрээний гол нөхцөлд орон сууц өмчлөгчдийн өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, тэдгээрт олгох нөхөн олговрын хэмжээ, нөхөн олговор олгох нөхцөл, нөхөн олговор олгох хугацаа, төслийн талбайг чөлөөлөх, нүүлгэн түр суурьшуулах асуудал, гэрээний хүчин төгөлдөр хугацааг бүрэн тусгаж, уг асуудлыг тусгасан төлөвлөгөөг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана. Тодруулбал ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бун дахин барилгажуулах энэ харилцааны гол нөхцөлүүдийг уг харилцаанд оролцогчид тохиролцож гэрээ болон график төлөвлөгөөнд тусгах учиртай. Тиймээс,
а/ Нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэл болсон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 дэх "төсөл хэрэгжүүлэгч сонгосон талбай дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрхтэй" гэх зохицуулалт нь төслийн үе шатуудад хийгдэх ажиллагааг зохицуулсан агугүй, энэ харилцаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлсон заалт тул төсөл хэрэгжүүлэх эрхтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэж төсөл хэрэгжүүлэх эрхийг сэргээсний дагуу төсөл хэрэгжүүлэх үе шатнаас өмнө график төлөвлөгөөг шинэчлэн батлах шаардлага үүссэн энэ тохиолдолд бух, дахин барилгажуулах орон сууцны өмчлөгчдийн саналыг үл харгалзан төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шатны хоёр болон гурван талт гэрээ байгуулах ажиллагааг 9 сарын буюу урт хугацаанд төлөвлөсөн график төлөвлөгөөг батлуулахаар хандсаныг зөвтгөх зохицуулалт биш. Тиймээс нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй.
б/ Төсөл хэрэгжүүлэх үе шатнаас өмнө төдийгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч, Засаг дарга хооронд гурван талт гэрээ байгуулахаас өмнө хийгдэх төслийн график төлөвлөгөөнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, ... нөхөх олговор, ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах зэрэг өмчлөгчийн өмчлөх эрхэд эрх зүйн үр дагавар бүхий нөлөөлөл үзүүлэх асуудлыг бүхэлд нь тусгах тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг авч эцэслэн боловсруулах, төлөвлөгөөг Засаг дарга, түүний агентлаг хянаж батлах шаардлага тавигдах нь хуулиар ийнхүү тогтоосон процесс бөгөөд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах нийтийн эрх ашгийг эрхэмлэх, олон нийтийн оролцоог хангах зарчмын дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа байна.
в/ Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч шинэчилсэн график төлөвлөгөөнд хоёр болон гурван талт гэрээг байгуулах ажлыг төлөвлөсөн, энэ ажиллагаанд зарцуулах хугацааг 9 сараар урт хугацаанд төлөвлөсөн шалтгаанаа нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд төслийг дэмжихгүй өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулахад хүндрэл бэрхшээлтэй байгаа, түүнчлэн хүйтний улирал эхэлж байгаагийн улмаас нүүлгэн шилжүүлэх боломжгүй, хоёр, гурван талт гэрээг сууц өмчлөгчидтэй байгуулсан үеийнхээс барилгын материалын үнэ, оршин суугчдыг нүүлгэн байршуулах орон сууцны түрээсийн зардал нэмэгдсэнээс өмнөх гэрээний үндсэн нөхцөл буюу м.кв-ийн үнэ, түрээсийн зардал бодит байдалд хэрэгжих боломжгүй, гэрээний үнэ, түрээсийн зардлын нөхцөлийг өөрчлөх, гэрээг шинэчлэн байгуулах зайлшгүй шаардлага үүссэн болохыг тайлбарласан.
Өөрөөр хэлбэл өмнө байгуулсан гэх хоёр болон гурван талт гэрээний гол нөхцөлүүд бодит байдалд хэрэгжих боломжгүйг, сууц өмчлөгч иргэдтэй гэрээний гол нөхцөлийг дахин тохирох зайлшгүй шаардлагатайг, энэ ажиллагаанд урт хугацаа шаардагдахыг нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч хүлээн зөвшөөрсөн ч энэ ажиллагааг төлөвлөхдөө, мөн төслийн барилга угсралтын ажлыг 2024 оны 09 дүгээр сараас 2026 оны 11 дүгээр сарыг дуустал гүйцэтгэж, 2026 оны 12 сард байрыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн график төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахдаа энэ харилцааны нэг оролцогч, график төлөвлөгөөний салшгүй хэсэг болсон гэрээний тал болох сууц өмчлөгч иргэдийн саналыг тусгаагүй нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б заалтыг зөрчсөн, ийнхүү саналыг тусгаагүй төлөвлөгөөг батлаагүй захиргааны байгууллагын үйл ажиллагаа 14.7.2.в-д заасан ... төлөвлөгөөг хянах чиг үүргийн хүрээнд байх тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
2.2. Сууц өмчлөгч иргэд болон Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжээгүй санал ирүүлсэн үндэслэлийн тухайд.
а/ Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны байрыг буж дахин барилгажуулах үйл ажиллагаанд захиргааны байгууллагаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор төлөвлөлт хийх, төсөл хэрэгжүүлэгчийг сонгох, хяналт тавих чиг үүрэгтэй оролцоно.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн засаг захиргааны нэгж болох хорооны Засаг дарга, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулах бөгөөд хяналтын хороо төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх чиг үүрэгтэй байна.
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны *******, ******* дугаар байрыг бун дахин барилгажуулах төслийн Хяналтын хороог 3 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар захирамжаар хорооны Засаг дарга, төсөлд хамаарах орон сууцны өмчлөгчдийн төлөөлөл 7 иргэн, захиргааны байгууллагын холбогдох 1 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
б/ Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бун шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4-т Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална." гэж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэлийг заасан.
в/ Төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэх эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш барилгын ажлыг эхлээгүй, сууц өмчлөгчтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулаагүй, гэрээг хянуулахаар захиргааны байгууллагад хандаагүй[3] байна.
г/ Хот байгуулалт, хөгжлийн газарт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр уг төсөлд хамаарах *******, ******* дугаар байрны оршин суугчид, төслийн Хяналтын хорооны гишүүд бүхий 40 иргэний /байр, хаалганы дугаар, өмчлөгчийн нэр, гарын үсэг, утасны дугаар бүхий мэдээлэлтэй/ У******* ХХК-иар төсөл хэрэгжүүлэхийг дэмжихгүй агутай гомдол ирүүлсэн[4],
д/ Улмаар Хот байгуулалт, хөгжлийн газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, 3 дугаар хорооны Засаг дарга хамтран төсөл хэрэгжүүлэгч болон сууц өмчлөгч иргэдтэй төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа, график төлөвлөгөөг танилцуулж, сууц өмчлөгчдөөс санал хураах уулзалтыг 9 дүгээр сарын 22-нд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 7 давхрын хурлын зааланд зохион байгуулсан ч *******, ******* дугаар байрны 61 сууц өмчлөгчөөс 21 сууц өмчлөгч хүрэлцэн ирснээр сууц өмчлөгчдийн ирц хүрээгүй шалтгаанаар хойшлуулж, 9 дүгээр сарын 24-нд уулзалтыг Монгол Од цогцолбор сургуулийн зааланд зохион байгуулахаар товлож, зохион байгуулсан[5], энэ уулзалтын товыг төсөл хэрэгжүүлэгч мэдсэн ч оролцоогүй, тайлбар ирүүлсэн байдаг.
Ийнхүү сууц өмчлөгчдийн гомдлоор захиргааны байгууллага төслийн хяналтын хороо, төлөвлөлтөд хамаарах *******, ******* дугаар байрны сууц өмчлөгчдийн уулзалтыг зохион байгуулж, уулзалтаар төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-иас ирүүлсэн тайлбар, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэсэн ажлын явц, график төлөвлөгөөг танилцуулж, төслийн ажлыг тус компаниар үргэлжлүүлэн явуулахыг дэмжих эсэх талаар саналын хуудсаар сууц өмчлөгч, эзэмшигчдээс санал авсан байх бөгөөд *******, ******* дугаар байрны 61 сууц өмчлөгчөөс 50 сууц өмчлөгч буюу 82 хувь нь санал өгч, 11 сууц өмчлөгч буюу 18 хувь нь санал хураалтад оролцоогүй, санал хураалтаар нийт сууц өмчлөгчдөөс 3 өмчлөгч буюу 4.9 хувь нь төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж, 47 өмчлөгч буюу 77.1 хувь нь дэмжээгүй болох нь санал хураалтын тэмдэглэл, өмчлөгчийн овог нэр, регистрийн дугаар, хаяг, гарын үсгийн мэдээлэл бүхий дэмжсэн, дэмжээгүй асу бүхий саналын хуудсуудаар тогтоогдож байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Баянгол дүүргийн 3 дугаар хорооноос ирүүлсэн *******, ******* дугаар байрны орон сууц өмчлөгчдийн хаягийн бүртгэл[6], дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн сууц өмчлөгчдийн жагсаалтаар[7] тн сууц өмчлөгчдийн саналыг авсан[8] байх тул захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн гэж үзнэ.
е/ Төслийн хяналтын хороо дээрх уулзалтаар хэлэлцсэн асуудал, сууц өмчлөгчдийн санал хураалтын дүнг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар танилцуулж, У******* ХХК-иар төслийг үргэлжлүүлэхийг дэмжих эсэхийг хэлэлцэн хорооны гишүүдийн саналаар төсөл хэрэгжүүлэх тус компанийн эрхийг цуцлуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр шийдвэрлэж, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 121 тоотоор төслийн Хяналтын хорооны шийдвэрийг Хот байгуулалт, хөгжлийн газарт уламжилжээ[9].
ё/ Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэлд тайлбар, санал гаргах хугацаа тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдлийг Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тоотоор явуулж, төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* тоотоор хариу тайлбар авсан байх тул захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг зөрчөөгүй байна.
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий тухайн хорооны Засаг дарга, сууц өмчлөгчдийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан хяналтын хорооны саналыг үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасан хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах нийтийн эрх ашгийг эрхэмлэх, олон нийтийн оролцоог хангах зарчимд нийцсэн, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4, 11.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний талаар санал, гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд, 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б, 14.7.2.г дэх заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг бун шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4-т заасан үндэслэл бүхий байна.
3. Хяналтын хороо дарга, 9 гишүүнтэй байгуулагдсан, хяналтын хорооны сууц өмчлөгчдийн төлөөллийн гишүүн Д.Ц, Б. нар хяналтын хорооны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралд оролцоогүй, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй хэмээн тайлбарлах ч, энэ нь Хяналтын хорооны мөн өдрийн хурлын ирц болон хурлын шийдвэрт нөлөөлөхүйц тооны саналын эрх биш, өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах Хяналтын хорооны шийдвэрийг гаргах процессыг хууль бусад тооцохуйц үр дагавар үүсгэх баримт болохгүйг дурдах нь зүйтэй.
4. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буж дахин барилгажуулах төслийн явцад сууц өмчлөгчид төлөөллийн байгууллага байгуулах замаар өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зохицуулалт бий ч Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******, ******* дугаар байрны сууц өмчлөгчид төлөөллийн байгууллага байхгүй тул сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг төслийн үйл ажиллагаанд төлөөлөн хяналт тавих чиг үүргийг Хяналтын хороо хэрэгжүүлсэн гэж үзнэ, тиймээс ч сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалуулах энэ агуар Хяналтын хороог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан, шүүх хуралдаанд хяналтын хорооны гишүүдийг гуравдагч этгээдийг төлөөлүүлэн оролцуулсан болно.
5. Захиргааны шийдвэр гаргахаас өмнө төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах нөхцөл үүссэн талаар тайлбар сонсохоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тоотоор У******* ХХК-д хүргүүлж, тус компаниас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоотоор уг үндэслэлд тайлбар, баримтууд авсан байх тул захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4, 11.1.5, 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б, 14.7.2.в, 14.7.2.г дахь заалтыг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай У******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА