| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00006/И |
| Дугаар | 197/ШШ2025/00670 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00670
2025 02 04 197/ШШ2025/00670
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, Мобиком корпораци ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4.887.530 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Мобиком корпораци нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.Пүрэв-Очир нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зевшөөрч МуМobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2019 оны 07-р сарын 01-ны өдөр 41937098 тоот гэрээ байгуулж 95232455 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2021 оны 11-р сарын 23-ны өдөр багцаа шинэчилж мөн гар утас зээлээр болон хөнгөлттэй нөхцлеер худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 4,739,000 төгрөгний үнэтэй IPhone 13 Pro 256GB Gold rap утасны төлбөрийг урьдчилгаа 473,900 төгрөг төлж үлдэх төлбөрийг 24 cap хуваан төлөхөөр зээлээр авсан.
Э.Пүрэв-Очир нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 95232455 дугаарын үйлчилгээний төлбөр. элээр авсан гар утасны 2021 оны 11, 12-р cap, 2022 оны 01-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон ээний дагуу төлөх нийт төлбөр 4,887,530 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна.
Иймд Э.Пүрэв-Очир-с 95232455 дугаарын үйлчилгээний төлбөр 195,920 төгрөг, зээлээр авсан IPhone 13 Pro 256GB Gold rap утасны төлбөр 4,265,100 төгрөг, rap утас зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 426,510 төгрөг, нийт 4,887,530 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Э.Пүрэв-Очироос шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Мобиком корпоораци ХХК-ийн нэхэмжлэлтэй 4.877.530 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах гарфикийн дагуу төлнө
2025 оны 02 сард 600.000 төгрөг,
2025 оны 03 сард 800.000 төгрөг,
2025 оны 04 сард 800.000 төгрөг,
2025 оны 05 сард 800.000 төгрөг,
2025 оны 6 сард 800.000 төгрөг,
2025 оны 7 сард 1.087.530 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 46.578. төгрөгийн хамт тус тусс төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Э.Пүрэв-Очирт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4.887.530 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Э.Пүрэв-Очир нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 6 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Э.Пүрэв-Очироос худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.887.530 төгрөг гаргуулахыг хүссэн Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Пүрэв-Очироос 46.576 төгрөгийг, нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93.152 төгрөгийн тал хувь буюу 46.576 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Пүрэв-Очир нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД