Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00132

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00132

Улаанбаатар хот

 

 

2025 02 12 103/ШШ2025/00132

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалааны төвийн баруун жигүүрт байрлах,******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн .. дүгээр хороо, ******* ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,587,134,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Голомт ******* ******* салбар нь Н.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,587,134,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Голомт ******* ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: овогтой Энхтулга нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр******* банктай ЗГ4605148782 тоот цалингийн зээлийн гэрээгээр 24,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс зээлийн төлөлтөө хоцроож 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, 91 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд хариуцагч үндсэн зээл 20,797,793,67 төгрөг, үндсэн хүү 779,295,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,045,22 төгрөг, нийт 21,587,134,88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Энхтулга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* ******* ******* салбараас зээл авсан. Хугацаандаа төлөөгүй, хоцролттой байгаа, нэхэмжилж байгаа 21,587,174,88 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Н.Энхтулга нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,587,134,88 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Голомт ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,587,134,88 /хорин нэгэн сая, таван зуун наян долоон мянга, нэг зуун гучин дөрвөн мянган төгрөг, наян найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 132,933 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 132,933 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч******* ******* ******* салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ