| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00463/И |
| Дугаар | 197/ШШ2025/00484 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/00484
202******* 01 29 197/ШШ202*******/00484
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* давхар, *******07 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******832**************1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Х дүүрэг, ******* дугаар хороо, тоотод оршин суух, Б Б /РД:ЖЮ96*******2*******1*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,163,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Финанс ББСБ ХХК нь 2022 оны ******* сарын 13-ны өдрийн 4918 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,999,900 төгрөгийн барааг сарын 2,9% хүүтэйгээр 18 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр "Сайн Интернэшнл" ХХК.с А-*******3 маркын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг "Сайн Интернэшнл" ХХК.н Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтанд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ эргэн төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй, манай байгууллагын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл болон хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй.
Зээлийн гэрээний 2.1.9-д зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсэг 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 202******* оны 01 сарын 13-ний байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Батхүү овогтой Б миний бие ******* ******* ББСБ ХХК-д 4,163,783 төгрөгийг эвлэрлийн гэрээгээр 4 сарын хугацаанд төлж барагдуулах болно. Үүнд. 202******* оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 0******* дугаар сарын 01-ний өдөр 1,163,783 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан 4,163,783 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,163,783 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 202******* оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 0******* дугаар сарын 01-ний өдөр 1,163,783 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 7******* дугаар зүйл, 7*******8 дугаар зүйлийн 7*******8.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,163,783 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 202******* оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 202******* оны 0******* дугаар сарын 01-ний өдөр 1,163,783 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,*******72 төгрөгөөс 40,786 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 40,786 төгрөг, улсын төсвийн данснаас 40,786 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР