| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00123/И |
| Дугаар | 103/ШШ2025/00137 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/00137
| 2025 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2025/00137 | Улаанбаатар хот |
2025 02 12 103/ШШ2025/00137
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо, ******* төвийн 1 давхарт байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, ******* овгийн ******* *******,
Багануур дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод оршин суух, ******* овгийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,998,285,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.*******, Э. нар нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1253130113000602 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс төлөлгүй 148 хоногийн хугацаа хэтэрсэн. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 3,360,557,36 төгрөг, хүү 623,160,28 төгрөг, алданги 14,567,88 төгрөг нийт 3,998,285,88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.*******, Э. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 3,998,285,88 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,998,285,88 төгрөг /гурван сая,есөн зуун ерин найман мянга, хоёр зуун наян таван төгрөг, наян найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39,461 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******, Э. нараас 39,461 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ