Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/00485

 

 

 

 

 

 

2025 01 29 197/ШШ2025/00485

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Со******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* оффис, *******-р байр, ******* тоотод байрлах, В******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Со******* дүүрэг, 4*******р хороо, , тоотод оршин суух Б О /РД:ГО97*******0106/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 509,156.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.О үндсэн зээл 436,187.40 төгрөг, зээлийн хүү 61,968.95 төгрөг, нотариатын хөлс 11,000 төгрөг, нийт 509,156.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Од холбогдуулан 509,156.32 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 509,156.32 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150,000 төгрөг, 2 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 159,156.32 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 509,156.32 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150,000 төгрөг, 2 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 159,156.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,000 төгрөгөөс 8,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 8,000 төгрөг, улсын төсвийн данснаас 8,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч В******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР