Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01402

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18

 

 

 

197/ШШ2025/01402

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Х*******,*******,*******,*******,*******, Хаан банк ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,*******,*******,******* холбогдох гэрээний үүрэгт 354,180 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00699 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Хаан банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Ж.Чанцалмаа нь Хаан банк ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 201843985742 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 6.0 сая төгрөгийг, жилийн 18 хувь буюу сарын 1.5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгосон ба уг зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 сарын 07-ны өдөр дуусгавар болсон.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 201844010384 дугаартай хэрэглээний зориулалтаар зээлийн гэрээг байгуулж, 1.999.800 төгрөгийг жилийн 20.4 хувь буюу сарын ийн 1.7 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгосон бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 10 сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2019 оны 02 сарын 25, 2019 оны 04 сарын 11-ний өдрөөс тус тус гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.

Иймд Ж.Чанцалмаагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3.718.741,67 төгрөг, зээлийн хүү 2.888.777 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 382.746,57 төгрөг болон нотариатын зардал 57.000 төгрөг, нийт 7.047.265,34 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ж.Чанцалмаагаас нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:

Хаан банкны нэхэмжилсэн зээлийн төлбөр 7.047.265,34 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2025 оны 04 сараас 2026 оны 2 сарын хугацаанд сар бүр 704.727 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Ж.Чанцалмаад холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 201843985742 дугаартай цалингийн зээлийн гэрээ болон 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 201844010384 дугаартай хэрэглээний зориулалтаар олгосон зээлийн гэрээний үүрэгт нийт 7.047.265,34 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Чанцалмаа нь нэхэмжлэлийн шаардлага 7.047.265,34 төгрөгийг 2025 оны 04 сараас 2026 оны 02-сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан эрх зүйн үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7.047.265,34 төгрөгийг хариуцагч Ж.Чанцалмаа, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Чанцалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 64.000 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 128,000 төгрөгийн тал хувь болох 64.000 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Чанцалмаа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  С.БАЗАРХАНД