| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00118/И |
| Дугаар | 103/ШШ2025/00141 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00141
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2025/00141 | Улаанбаатар хот |
2025 02 13 103/ШШ2025/00141
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ...дугаар хороо, ******* ******* давхарт байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 25,941,240,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30 -ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* банк ХК нь ******* ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 25,941,240,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.06.25-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 25,030,000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг 119 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 23,747,580,43 төгрөг, хүүгийн төлбөр 2,134,424,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,235,73 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 25,941,240,38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* би 2024 оны 06 дугаар сарын 25-нд 25,030,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй 31 сарын хугацаатай зээл авсан. Одоогийн байдлаар 23,747,580,43 төгрөг, нэмэгдүүлсэн төлбөр 36,235,73 төгрөг, нийт 25,941,240 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Иймд уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 25,941,240,38 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
*******онгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 25,941,240,38 төгрөг /хорин таван сая, есөн зуун дөчин нэгэн мянга, хоёр зуун дөчин төгрөг, гучин найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 143,828 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гээс 143,828 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банканд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛА*******