Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/14

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх

Улсын яллагч Э.Нэргүй,

Шүүгдэгч, хохирогч Н.О

Шүүгдэгч, хохирогч Д.Б,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн 1717000860003 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 18-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Цагаан ус-......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Н.О /РД:................./

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 30-нд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баян-Нексус ХХК-д ахлах тогооч ажилтай /жирэмсний амралттай байгаа/, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Малхын гудамж ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Д.Б /РД:Н........./

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 20-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Өгөөмөрийн ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

-2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх Д.Б  /РД:........../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дүгээр баг, Малхын 11 тоотод иргэн Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Малхын 11 тоотод иргэн А.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах цагдаагийн хэлтсийн үүдний коридорт иргэн Н.О-тэй маргалдан түүний зүүн хөлний гуяны ар хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

Яллагдагч Н.О  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн үүдний коридорт иргэн Д.Б-тэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Н.О нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн үүдний коридорт хохирогч Д.Б-тэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай,

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах цагдаагийн хэлтсийн үүдний коридорт хохирогч Н.О-тэй маргалдан түүний зүүн хөлний гуяны ар хэсэг рүү өшиглөж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, мөн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Малхын 11 тоотод хохирогч А.М-тай маргалдан улмаар түүнийг зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай,

шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дүгээр баг, Малхын 11 тоотод хохирогч Д.Б-тэй маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цагаас 17 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс дээр Эрдэнэбат цагдаа дээр байцаагдах гэж иртэл Эрдэнэбат цагдаа сууж бай гээд хүлээлгэсэн. Тэгээд суух гэтэл Д.Б хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод байхаар нь би 102-ын цагдаа дээр очиж энэ хүний чимээгүй болгооч гэж хэлтэл чимээгүй болохгүй байсан. Тэгээд намайг гэдэс рүү цохихоор нь би толгойг нь цохисон. Тэгээд удалгүй Эрдэнэбат цагдаа гарч ирээд хэдүүлээ гаръя гэж хэлээд гарч байтал миний зүүн талын хөл хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн. Урд талд нь хөхөрсөн хэсэг нь 10 см, ард талдаа хөхөрсөн хэсэг нь 7 см байсан гэв

1.2. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2017 оны 09 дүгээр сарын дундуур Н.О эмэгтэйн талаар цагдаагийн байгууллагад гомдол өгсөн. Тэгээд Эрдэнэбат гэдэг цагдаа над руу утасдаад прокуророос та хоёрын гомдолыг шийд гэж байна гэж надтай ярьсан. Тэгээд би Н.О-ийн утас нь холбогдохгүй байна гээд Эрдэнэбат цагдаа бид хоёр гэрт очсон. Тэгээд эмнэлэг дээр байна гэхээр нь Н.О гэдэг хүүхнийг аваад цагдаагийн хэлтсийн үүдэнд ирээд сууж байсан. Тэгээд 19-нд болсон асуудлаас болж толгой тархи доргиод би эмнэлгээр явж байгаа гэж хэлэхээр нь манай нөхөр таныг цохиогүй. Та яагаад худлаа гомдол гаргаад яваад байгаа юм гэж хэлсэн. Надтай таарах болгондоо бузар авгай банзал хүүхэн, янхан, гичий гэж доромжилж байдаг. Мөн цагдаагийн хэлтэс дээр надад тэр үгнүүдийг хэлээд намайг хоёр удаа  цохих гээд ирэхээр нь цаашаа бай гээд гэдэс хэсэг рүү баруун гараараа түлхсэн. Тэгсэн чинь миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Эрдэнэбат гэдэг цагдаа өрөөнөөсөө гарч ирээд бид нарыг аваад гарах гэтэл элдэв үгээр хэлээд миний гэмтэлтэй байсан баруун гарыг арагш нь дарахаар нь би хөл хэсэгт нь өшиглөсөн. Би аль хөл рүү нь өшиглөсөн талаараа санахгүй байгаа. Н.О нь намайг өшиглөсөн гээд өвдөгний дээд талд нь гутлын тоос байсныг Эрдэнэбат цагдаад үзүүлж байсан... гэв

1.3. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...2017 оны 09 дүгээр сард манай эхнэр хадам ээж, Д.Б нар муудсан байсан. Энэ талаар би мэдээгүй хөдөө мал маллаж байхад Д.Б над руу утсаар яриад танай хадам талтай муудлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нарын хэрүүл маргаан надад хамаагүй гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 26-нд манай эхнэр лүү Д.Б утсаар яриад янз бүрийн мессеж бичээд хэрүүл маргаан хийгээд байна, ах чинь хүрээд ирлээ чи ахтайгаа нүүрэлд гээд намайг дуудсан. Тэгээд би Д.Б дээр очоод чи яагаад худлаа үнэн ярьж байдаг юм гээд тогооны тагаар хүзүү хэсэг рүү нь түлхсэн. Тэгтэл Д.Б нь жирэмсэн М-ийн гэдэс рүү нь өшиглөж үснээс нь татаад унасан. Би салгах гээд боль гэж хэлтэл манай эхнэр үснээс нь тавьсан. Д.Б үснээс нь тавихгүй байхаар нь би үснээс нь татаж босгож ирээд хоёр удаа сэгсэртэл М-ийн үснээс тавьсан... гэв.

1.4. Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэг дээр явж байгаад Эрдэнэбат цагдаа Д.Б нартай таарсан. Намайг байцаалт өгье гээд цагдаагийн хэлтэс рүү дагуулж явсан. Цагдаагийн хэлтэс дээр М, Д.Б бид гурвыг сууж бай гэж хэлсэн. Тэгээд суух гэтэл Д.Б хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод байхаар нь би 102-ын цагдаа дээр очиж энэ хүний чимээгүй болгооч гэж хэлтэл чимээгүй болохгүй байсан. Тэгээд намайг гэдэс рүү цохихоор нь би толгойг нь цохисон. Тэгээд удалгүй Эрдэнэбат цагдаа гарч ирээд хэдүүлээ гаръя гэж хэлээд гарч байтал миний зүүн талын хөл хэсэг рүү хоёр удаа цохисон. Урд  талд нь хөхөрсөн хэсэг нь 10 см, ард талдаа хөхөрсөн хэсэг нь 7 см байсан гэв.

1.5. Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэбат цагдаа руу залгаад та Н.О гэдэг хүнтэй уулзуулаад эв зүйг нь олуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь би очоод Н.О-ийн утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд гэрт нь очиж өөр нэг дугаар аваад залгахад эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Н.О-ийн эмнэлэг дээрээс очиж аваад цагдаагийн байгууллага орсон.  Н.О нь намайг хоёр удаа  цохих гээд ирэхээр нь цаашаа бай гээд гэдэс хэсэг рүү баруун гараараа түлхсэн. Тэгсэн чинь миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Эрдэнэбат гэдэг цагдаа өрөөнөөсөө гарч ирээд бид нарыг аваад гарах гэтэл элдэв үгээр хэлээд миний гэмтэлтэй байсан баруун гарыг арагш нь дарахаар нь би хөл хэсэгт нь өшиглөсөн. Би одоо бол гомдолтой байна.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр АТМ дээр мөнгө авах гээд оочирлоод зогсож байсан чинь утас дуугарч М залгаж чи У-ын эцэг эхийн хуралд суугаарай би хүний хүүхдийн өмнөөс хүнд чичлүүлж чадахгүй гэж хэлсэн. Би хятад утас барьдаг. Тэр утас чанга сонсогдож байдаг учраас олон хүнтэй газар байсан. Тэгээд аав нь ажилтай байгаа гээд аавынх нь ЖИ мобайлийн утсыг өгөөд утсаа салгаад гэртээ ирээд байж байсан. Бид хоёрыг муугаар нь дуудна гэж багш нь хэлсэн юм уу? чадах чинээгээрээ хичээлдээ явж байна гээд М руу мессеж бичсэн. Тэгээд 11 дүгээр сарын 24-нд утас дуугарч чи 3 хүүхдээ аваад манай ахын гэрээс зайл хэлсэн. М бид хоёр өөр өөрийн 2 хүүхэдтэй суугаад дундаас нь нэг хүүхэд гарсан. 11 дүгээр сарын 23-нд манай нөхрийн том хүү эцэг эхийн хуралтай байсан. Мөн 1 дүгээр сургуульд миний охин явдаг учраас охины багш утасдаад үдийн цайны өдөрлөг болж байна. Бас нэг арга хэмжээ болно таныг шилдэг эцэг эхээр өргөмжлөөд бэлэг гардуулна та ирээрэй гэж хэлсэн. Тэгээд давхцаж байсан учраас би эцэг эхийн хуралд очиж чадаагүй. М 11 дүгээр сарын 25-нд дахиж залгаад чамайг би 3 хүүхдээ аваад зайл гэж хэлээгүй. Чамайг бодвол би ёс төртэй айлд бэр гуйлгаж ирсэн гээд байхаар нь би чамайг ингээд байвал нөхөрт чинь хэлнэ шүү гэж хэлтэл миний нөхөр хажууд байна ярь гэсэн. Тэгээд өөрийнхөө утсаар буцаж залгаад чи ер нь яах гээд байдаг юм. Бүдүүн авгай янхан гэж дуудаж байгаад утсаа салгасан. Тэгээд би нөхөртөө ингэж хэлээд байна яаж учраа олох уу гэж хэлтэл ирээд учраа ол гэж хэлэхгүй юу? гэсэн. Би М руу залгаж ах чинь ажлаасаа ирсэн ирээд учраа ол гэж хэлсэн. Д.Б бол айлд нэг шил архи уугаад бөх үзээд сууж байсан гэсэн. Манай гэрт Д.Б орж ирээд чи ер нь яагаад хэрүүл маргаан хов үүсгээд байгаа юм гэж хэлэхэд Мөнхзаяа наадхаа ал гэж хэлж байсан. Тэгээд тогооны таг бариад миний хүзүүний ард хэсэг рүү дараад удаан байсан. Тогооны тагаа шидэхээр нь би хойшоо гүйгээд утсаа аваад цагдаа дуудсан. Малхын 11 тоотод хүн агсан тавиад байна гэж хэлэх зуур эргэж хүрч ирээд үсдэж байгаад орны ард талын түшлэг олон удаа мөргүүлсэн. Манай нөхөр салгах гээд араас нь ирсэн чинь Д.Б би чамайг бас нүдийг чинь сохолно гээд түлхэхэд ой 8 сартай хүүхдээ барьж байсан манай нөхөр гулгаж унасан. Тэр хооронд ах дүү нарын хооронд болж байгаа асуудлыг нөхөртөө хэлж хүн ийм болгодог нь яаж байгаа юм бэ? гээд хэлсэн. Тэгтэл намайг үсдээд доошоо дарахаар нь би өөрийгөө хамгаалах гээд үсний үзүүр хэсгээс нь татсан. Хүүхдүүдийн ярьж байгаагаар М эгч цагдаагийн машины хаалга дуугарах үед таны үснээс тавьсан гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын явцад манай 10 настай хүү У-ын мэдүүлэг байсан. Тэр мэдүүлгийг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулаагүй байсан. Тэр бол Хулангийн өгсөн мэдүүлгээс илүү дэлгэрэнгүй мэдүүлэг байгаа гэв.

1.6. Хохирогч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай төрсөн ах М-ын хүүхэд У манай хүүхэдтэй нэг ангид сурдаг юм. 2017 оны 11-р сарын 25-ны өдөр хүүхдийн эцэг эхийн хурал болоод би эцэг эхийн хуралд суусан юм. Багш нь У-ын ар гэрээс нь эцэг эхийн аль нэгийг уулзуул гэж хэлсэн юм. Би энэ талаар 2017 оны 11-р сарын 26-ны өдөр ах М-д утсаар хэлсэн чинь би завгүй байна гээд утсаа салгасан. Тэгээд эхнэр Б-д  нь утсаар У-ын багш нь ирж уулз гэж байна гэж хэлсэн чинь би уулзахгүй ахын чинь хүүхэд юм чинь чи өөрөө уулз гэж хэлсэн. Тэгэхээр нь би багш нь ар гэрээс эцэг эхийн аль нэгийг нь заавал уулз гэж байна гэсэн чинь чи багаас нь дагаж явчихаад одоо болохоор хаялаа ангийн багш манай хамаатан юм чинь би ичээд байна гэсэн. Тэгээд  би утсаа салгасан. Над руу Б эргээд залгахаар нь би утсаа аваагүй юм. Тэгээд хүүхдийнхээ хичээлийг хийлгээд  байж байтал манай ээж над руу залгаад чи Б 3 хүүхдээ аваад зайл гэж мессеж бичсэн юм уу яах гэж тэгж байдаг юм бэ гэсэн. Би ээжид мессеж бичээгүй ш дээ тэгж хэлсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би Б рүү утсаар залгаад би чамайг 3 хүүхдээ аваад зайл гэж хэлээгүй байхад ээжид яагаад худлаа хэлээд байгаа юм гээд хэлсэн чинь чи утсаа салгахаасаа өмнө тэгж хэлсэн биздээ гээд худлаа яриад байсан. Б манай ахтай суухдаа 2 дагавар хүүхэдтэй суусан. Манай ахын нэг хүүхэд байдаг. Манай ах 2 дагавар хүүхэдтэй суусан. Тэгээд  байж байтал Б “аав нь намайг хуралд битгий суу гэсэн юм чи энэ жил ахаараа нүүрс түлээгээ бэлдүүлж  чадахгүй болохоор хэцүү байна уу зүгээр л байж үзээрээ, би чам шиг хүмүүстэй харьцахгүй, чиний хүүхэд онц сурч болно, ахынхаа хүүхдийг муу сурдаг гэж хэлдэг чи оюуны хомсдолтой та нар гуйлгачин, удмаараа оюуны хомсдолтой гэх зэргээр мессеж бичээд байхаар нь би ”оюуны хомсдолтой гэж ямар хүнийг хэлдэг юм” гэсэн чинь “чам шиг хүнийг хэлдэг юм” гэж мессеж бичсэн. Сүүлдээ “чи эрийн боол, эрийн зарц би чамайг бодвол 4 тал хашаа байшинтай гараад явахад унах унаа өмсөх хувцастай танайхан шиг биш чамайг Баяржавхланд хэлнэ чи айдаг биздээ” гэхээр нь би “чи юу гэж хэлэх гэж байгаа юм бэ” гэсэн чинь хариу хэлээгүй. Манай нөхөр Б найзындаа очиж зурагтаар бөх хамт үзнэ гээд явсан байсан. Нөхөртөө Б намайг мессежээр элдэв бусаар доромжлоод байна очиж учраа олъё хамт очье гэсэн чинь Б би өөдөөс чинь яваад очье гэсэн. Тэгээд гудамжинд Б таараад М ахын гэр лүү хамт явсан. Явж байх замд Б мессеж бичээд ”чи ноднин авсан хоолныхоо махыг ирэхдээ авчирч өгөөрэй. Чи ахынхаа 2 хүүхдийн мөнгийг ээжээс авсан биздээ тэрийгээр нь чи юу авч өгсөн юм бэ” гээд байсан. Тэгээд 18 цагийн үед М ахын гэрт орсон чинь Б гэрийнхээ зүүн талд сууж байсан. М ах угаалгын машиныхаа усыг шавхаад сууж байсан. Б ороод Б хандаад чи дандаа хэрүүл хийж мессеж бичиж, худлаа ярьж ах дүү нарын хооронд худлаа хов зөөж байдаг гээд уурласан чинь Б над руу чи нөхөртөө буруу ойлгууллаа гэж хэлээд дайрч ирээд миний үсний зүүн хэсгээс барьж  аваад хэвлий рүү нэг удаа өшиглөөд намайг татаад арагшаа баруун талынхаа орон дээр налаад хэвтсэн. Би зөрүүлээд үснээс нь бариад авсан. Б намайг үсийг нь тавь гэхээр нь тавьсан. Б миний үсийг тавихгүй байсан. Б Б-ий үснээс барьж аваад доош дарсан. Б миний үсийг тавихгүй зулгаагаад гартаа атгаад үлдсэн. Б Б-ний үснээс барьж байгаад 2-3 удаа сэгсрээд тавьсан. Б цагдаа дуудна гэхээр нь дууд дууд гэсэн цагдаа ирээд үнэн зөвийг нь олоод өгнө биз гэж хэлсэн. Тухай үед манай нөхөр найзындаа бөх үзэж байхдаа архи уусан байна гээд аваад явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-21 дүгээр хуудас/

1.7. Гэрч С.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 11-р сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг а/а Э.Майнбаяр, олон нийтийн цагдаа Тулга нарын хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цаг 30 минутын үед Малхын 11 тоотод согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн дуудлагаар очсон. Тухайн хашаанд 1 гэр байсан. Гэрт ороход Б Б рүү дайрсан байдалтай, Б-ийн нөхөр Б-г хорьсон байдалтай байсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архи үнэртэж байсан. Нэг мессежнээс болж маргалдсан бололтой Б би чиний мессежийг уншсан. Чи манай ахыг дээрэлхэж банзалддаг биздээ гээд Б-ийг цохих гээд дайраад байсан. Тэнд байсан М гэх эмэгтэй мөн Б-ийг гичий гэх зэргээр хараагаад байсан. Тэгээд Б, М, Б нарыг цагдаагийн жижүүр дээр авч ирээд хүлээлгэн өгсөн. Б-ийн үс нь унаад байсан. Б өөрөө үсээ илж үзүүлэхэд гарт нь үс наалдаж гарч ирээд байсан. Өөр гэмтэл гэхээр зүйл тэр гуравт харагдаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас/

1.8. Насанд хүрээгүй гэрч Г.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 11-р сарын 26-ны орой 19 цагийн үед хойд аав М, ээж Б, У мөн 3 хүүхдийн хамт гэртээ байж байсан. Гаднаас Б М эгч нар манайд орж ирсэн. Б ах ээжийг чи муу яагаад хов зөөгөөд байгаа юм бэ гээд ууртай хэлсэн. Хажуунаас нь Мөнхзаяа эгч наадахаа ал ал гэж хэлж байсан. Тэгсэн Б ах тогооны төмөр таг аваад ээжийн хүзүүний зүүн тал руу ирмэгээр дарж байгаад тогооны тагаа аваад үүд рүү шидсэн. Ээж босоод гэрийнхээ баруун хойно очсон. Б ах гадуур өмсөж явсан куртикаа тайлаад шидчихээд ээжийг үсдээд бариад авсан. Тэгээд баруун талын буйдангийн ар түшлэгийг толгойных нь ар хэсгээр 3 удаа мөргүүлсэн. Ма ах салгах гээд очсон чинь Б ах, М ахыг хөлөөрөө дэгээдээд газар унагаасан. Мөнхтулга ах тухайн үед манай хамгийн бага дүүг тэвэрсэн байсан юм. Дүүтэй хамт газар унасан юм. Мөнхзаяа эгч ээжийн үснээс бариад авсан, ээж зөрүүлээд Мөнхзаяа эгчийн үснээс бариад бие биенийхээ үсийг зулгаагаад байсан. Б ах наанаас нь очоод эхнэртэйгээ ээжийн үснээс хамт зулгаагаад байсан. М эгч ээжийн үснээс тавиад холдоод зуухны хажууд очоод зогсоод байсан. М эгч Ба ахад наадхыгаа үсдэж бай үсийг нь хайчлаад хаячих гэж хэлж байсан. Би ээжийн утсыг аваад гэрээс гараад эмээ Оюумаа руу утсаар залгаад М ахын дүү нь нөхөртэйгөө ирээд ээжийг зодоод байна гэж хэлсэн. Эмээ намайг цагдаа дууд гэж хэлсэн. Ээж өөрөө цагдаа руу дуудлага өгсөн. Мөн би цагдаа руу залгасан. Цагдаагийн хүмүүс ирээд ээж, Б ах, М эгч нарыг аваад явсан байсан. Б ах архи уусан согтуу байсан. Ба ах анх гэрт орж ирэхдээ ээжид би чамд агсам тавих гэж албаар архи уусан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас/

1.9. Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 11 сарын 26-ны өдөр би ажлаасаа 18 цагийн үед бууж ирсэн. Тэгээд гэртээ ирээд ойр зуурын зүйл хийгээд байж байсан чинь 18 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү А.М, хүргэн Д.Б нар манайд ирсэн. Би тухайн үед зурагт асаах гээд сууж байсан. Б манай эхнэр Бд хандаад юу яриад хов зөөгөөд байгаа юм бэ гээд ууртай хэлсэн. Тэгээд юу болов гэж бодоод эргээд харсан чинь Ба гадуур хувцсаа тайлаад Б үсдэж барьж аваад баруун хойд орон дээр түлхэж аваачаад орны ар талын түшлэг модыг толгойн ар хэсгээр хэд хэдэн удаа мөргүүлсэн. Манай бага хүү газар гишгүүлчих гээд байхаар нь тэврээд боль гээд хорьсон. Ба над руу дайраад намайг дэгээдээд газар шалан дээр унагасан. Би бага хүүгээ дээрээ тэврээд унасан. Намайг босоод ирсний дараа Ба чи цаашаа холд гээд түлхэхээр нь “та нар юунаас болоод ингээд байгаа юм бэ” гэсэн чинь Ба чамайг ч гэсэн ална шүү гээд намайг цохих гээд манай бага хүү Сүлдийг хальт цохиод авсан. Тэр хооронд М Бо үсдээд бариад авсан. Б зөрүүлээд Мийн үснийх нь үзүүрээс бариад авсан. Ба мөн Мийн хажуугаар ороод Б үсдээд бариад авсан. Ба М хандаад чи наад үсээ тавь гэж хэлсэн. М Б үсийг тавьсан. Б мөн Мөнхзаяагийн үсийг тавьсан. Ба Б орон дээр үснээс нь доош дараад хүзүүн дээр нь өвдөглөөд  дараад байсан. Би үсийг нь тавиулах гээд гартай нь ноцолдоод байсан. Тэгээд Б үсийг арай гэж тавиулсан. Б чамайг ална гээд Б рүү дайраад байсан. Тэгээд байж байтал гаднаас цагдаа орж ирсэн. Тэгээд Б, М, Б нарыг цагдаа руу аваад явсан. Энэ асуудал болохоос 2 хоногийн өмнө манай дүү М над руу яриад хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суугаач гэхээр нь би ажилтай байна амжихгүй байна. Чи хамт суучих гэж хэлсэн. Мйн хүүхэд манай хүүтэй нэг ангид сурдаг юм. Мө хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суусангүй гээд уурлаад байхаар нь суухгүй байсан ч яадаг юм бэ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд М, Б яриад хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суу гэснээс болоод хоорондоо хэрүүл маргаан анх үүссэн юм байна лээ. Бие бие рүүгээ утсаар мессеж бичсэн юм байна лээ. Би ямар мессеж бичсэнийг мэдэхгүй байна. Баяржавхлан эхнэрээ өмөөрөөд ирсэн байх гэж бодож байна. Үс нь их хэмжээгээр унаад байсан. Маргааш нь толгой өвдөөд байна гэхээр нь Б толгойг харахад хуйх нь маажсан юм шиг шархтай байсан. Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд ирсэн. Хүзүүний гулсалт, хамар муруйсан, тархи хөдөлсөн гэж байна гэж хэлсэн байна лээ. Б нь М, Ба нарыг зодсон зүйл байхгүй. М үсдэхээр нь зөрүүлээд үснээс нь бариад авсан. Урьд маргаж муудсан зүйл байхгүй. Б над руу дайрч байх үед Мөнхзаяа Б нар бие биенийхээ үсийг зулгаагаад бариад авсан. Баяржавхлан Мн үсийг тавиулах гээд Б үсийг зулгаагаад Мийн үсийг тавь гээд байсан. Мөн Б М хандаад чи наад Б үсийг тавь гээд байсан. М Б үсийг тавьсан. Б мөн Мгийн үсийг тавиад холдсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-30 дугаар хуудас/

1.10. Гэрч У.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эмэгтэйчүүдийн төрөх тасагт хэвтэж байсан А.М гэх эмэгтэй толгой өвдөнө гэсэн оношоор үзүүлсэн. Мийн өөрийн хэлж байгаагаар 2017.11.26-ны 20 цагийн орчим Малхын 11 тоотод ахынхаа эхнэрт зодуулсан гэж хэлсэн байна. Үзлэгт зулайн зүүн хэсэгт эмзэглэлтэй байсан. Зулайн зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт гэсэн оношоор тархины цусан хангамж сайжруулах эмчилгээг өвчний түүхэнд бичиж явуулсан. Толгой өвдөж уруул хатсан хэвлий гэдсээр хатгуулж өвдсөн байна. Иймд үед тархи доргилт гэж үздэг. А.Мөнхзаяа гэмтэл авснаасаа хойш 4 хоногийн дараа үзүүлсэн байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/

1.11. Гэрч О.Омөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А.М манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэдгээр мэднэ. Д.Б, Д.Ба нарыг танихгүй. А.М нь анх эмнэлэгт ирэхдээ хэвлийгээр хатгуулж өвдөнө гэсэн зовиуртай байсан. А.М нь урьд 3 төрсөн, 4 дэх жирэмслэлт нь байсан. А.М өөрөө хэлэхдээ урьд өдөр нь ахынхаа эхнэрт хэвлий рүүгээ тийрүүлсэн гэж байсан. Үзлэгээр умайн булчингийн чангаралтай /тонус/ хатуурсан. Эход харахад ургийн байрлал хэвийн, ургийн зүрхний цохилт жигд 1 минутанд 130 удаа цохилно, ураг орчмын шингэн хангалттай, умайн тонустай байсан. А.Мийн хэвлий орчимд бие ил харагдах шарх гэмтэл гэх зүйлгүй байсан. А.М толгой өвдөөд байна гэхээр нь гэмтлийн эмч Ариун-Эрдэнэд үзүүлсэн. Зулбалтын шалтгаан янз бүрийн зүйлээс болдог. Доргилт, халдвар, тухайн хүний сэтгэл санааны байдал зэргээс болдог. Мийн хувьд хэвлий рүүгээ тийрүүлснээс болоод хатуурч өвдсөн гэж өөрөө хэлж байсан. Ямар шалтгааны улмаас зулбахыг завдсаныг тодорхойлох боломжгүй. Жирэмсний хөтөч картнаас харахад А.М нь жирэмсний хяналтанд 2017.09.08-ны өдөр 2 сартай жирэмсэн байхдаа өрхийн эмчийн хяналтанд орсон байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/

            1.12. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад хэдэн цагийг нь сайн санахгүй байна 16-17 цагийн үед л байх ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Х.Эрдэнэбаттай уулзахаар 2 эмэгтэй, 1 эрэгтэйн хамт гаднаас жижүүрийн үүдний өрөөнд орж ирсэн. Эрдэнэбат өөрөө тэр 3-г дагуулж орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ л 2 эмэгтэй нь хоорондоо хэрэлдсэн байдалтай орж ирсэн. Орж ирээд Эрдэнэбат дэслэгч тэр хэдийг үүдний өрөөнд үлдээж орхисон. Тэгээд намайг 102-н утсан дээр сууж байхад 2 эмэгтэй нь хоорондоо чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Яг юу гэж хэрэлдэж байсныг нь санахгүй байна. Би тэгээд тэр 2 эмэгтэйг дуугай бай хэрэлдэхээ боль гэж хэлэхэд миний үгийг тоохгүй хэрэлдээд байсан. Би дуудлага аваад утсаар яриад сууж байсан. Сууж байхад коридорт болж байгаа зүйл шилэн хананы цаанаас надад харагддаггүй. Тэр 2 хүнийг хоорондоо зодолдож, нэг нэгнийгээ зодож цохисон талаар надад мэдэх зүйл байхгүй, би хараагүй. Тэгээд байж байтал Эрдэнэбат дэслэгч өөрөө гарч ирээд тэр хэдийг дагуулаад гадагш гарсан. Тухайн 3 хүнийг би гурвууланг нь танихгүй хүмүүс байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 163 дугаар хуудас/

            1.13. Гэрч Х.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            Д.Б, Н.О нартай холбоотой зөрчлийн талаарх гомдол мэдээллийг би тухайн үед шалгаж байсан бөгөөд 2017.10.24-ний өдөр Д.Б, Н.Ог, А.М гэх хүмүүсийг 15-16 цагийн үед цагдаагийн хэлтэс дээр тасгийн дарга хошууч Л.Лтай уулзуулахаар дуудсан. Тухайн хүмүүс ирээд Цагдаагийн хэлтсийн 2 давхар байрны жижүүрийн шуурхай албаны үүдний сандал дээр суугаад үлдсэн. Харин би тасгийн дарга хошууч Л.Лн өрөөнд орсон. Ороод удаагүй байж байтал үүдэнд хүмүүс хоорондоо хэрэлдэх маргалдах чимээ гарахаар нь эргээд гараад очиход Н.О, Д.Б нар нь хоорондоо маргалдаж муудсан бие бие рүүгээ чанга чанга хашгирсан байдалтай байхаар нь би дагуулж гараад явуулсан. Тухайн үед туслах жижүүрээр дэд ахлагч Д.Мөнх-Од гарч байсан. Би тэр хүмүүсийг хоорондоо зодолдохыг, нэг нэгнийгээ цохих өшиглөхийг хараагүй. Намайг тасгийн даргын өрөөнд орчихоод гараад ирэхэд хэрүүл маргаан болсон байсан. Тухайн үед О нь миний зүүн хөл рүү Бо- өшиглөсөн гээд үзүүлээд байсан. Яг аль хөлөө үзүүлж байсныг нь санахгүй байна. Зүүн хөлөө үзүүлээд байсан шиг санаж байна… гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 164 дүгээр хуудас/

            1.14. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

            Цагдаагийн хэлтсийн төв байрны /2давхар/ үүдний ордог хаалга хүлээлгийн заал руу харсан хяналтын камерын систем 2017.10.24-ний өдөр ажиллахгүй байсан. Уг хүлээлгийн өрөөний үүдний хаалга руу харуулсан камер огт байхгүй байж байгаад 2017.12.09-ний өдрөөс шинээр камер тавьж хянадаг болсон. Тэгэхээр түүнээс өмнө камер огт байгаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165 дугаар хуудас/

1.15. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017.11.30-ны өдөр А.Мгийн биед үзлэг хийхэд хэвлий өвдөөд байна гээд бөхийсөн байдалтай нилээн зовиуртай ирж үзүүлсэн. Асуухад хэвлий рүү өшиглөсөн гэж хэлсэн. Биед өөр зовиур байна уу өөр өвдөж байгаа газар байна уу гэхэд хэвлийгээр өвдөөд, зулбах гээд байна гэсэн. Яаралтай эмнэлэг явж үзүүл, хэвт гэж зөвлөөд явуулсан. Хэвлийн доод хэсгээр эмзэглэлтэй, өөр биед ил харагдах гэмтэл байгаагүй. Үдээс хойш нь би эмнэлэг явж А.Мг асуухад эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. 2017.11.29-нд өглөө төрөх тасаг дээр дахин очиж эмчлэгч эмч О.Отай уулзан А.Мийн биеийг асуун өвчний түүхтэй нь танилцан бичиж тэмдэглэж авсан. Үзүүлсний дараа амбулаторийн карт болон өвчний түүхтэй танилцахад урьд нь бас зулбалт өгөх гээд зовиурлаж эмчилгээ хийлгэж байсан нь бичигдсэн байсан. Харин мэс заслын эмчид үзүүлсэн тухай үзлэгийн бичиглэл байхгүй байсан. Ингээд 2017.11.30-ны өглөө дүгнэлтийг гаргасан. Намайг төрөх тасаг дээр очиж өвчний түүхийг үзсэний дараа А.М мэс заслын эмчид үзүүлсэн байсан. Уг №439 тоот дүгнэлт гарсны дараа А.М толгой өвдөөд байна гэсэн зовиур хэлж дахин нэмэлт дүгнэлт гаргуулах хүсэлтээ өгч тогтоол авсан. Уг нэмэлт №451 тоот дүгнэлтийг урьд гарсан үзлэг дээр нэмээд мэс заслын эмчийн тархи доргилт гэсэн онош бүхий үзлэгийг үндэслэж гаргасан. Үснээс хүчтэй дугтрах үед тархи доргилт гэмтэл учрах боломжтой... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас/

2017.10.24-ний өдөр Х.Эрдэнэбатын томилсон тогтоолын дагуу Н.Оийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр Н.Оийн биед тархи доргилт толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд учирсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг 2017.10.25-ны өдөр гаргасан. Н.Оийн биед учирсан тархи доргилт толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хоорондоо холбоотой буюу толгойн оройн хэсэг рүү мохоо зүйл үйлчилснээс тархи доргилт гэмтэл үүсч байгаа юм. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдгөнд учирсан цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн гуяны доод гадна хэсэгт учирсан 10х7 см тод хөх өнгөтэй цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 2017.10.19-өөс хойш буюу 2017.10.25-ны өдөр үзлэг хийхээс 1-2 хоногийн өмнө үүссэн байна. Учир нь зүүн гуяны цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд эмзэглэл ихтэй байсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн гуяны доод гадна талд үүссэн гэмтэл нь хөлөөр өшиглөх үед үүсгэгдэх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 184 дугаар хуудас/

1.16. Шинжээч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Мөрдөгч ахлах дэслэгч А.Цогбадрахын шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу иргэн Д.Б биед үзлэг хийж 440 дугаартай дүгнэлтийг гаргасан. Д.Бийн биед учирсан хүзүүний 3-р нугалмын гулсалт, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь дангаараа болон нийлсэн ч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/

1.17. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 440 дугаартай дүгнэлтэнд:

- Д.Бийн биед хүзүүний 3-р нугалмын гулсалт, тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1 дүгээр хх-ийн 39 дүгээр хуудас/

1.18. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 439 дугаартай дүгнэлтэнд:

- А.Мийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

- А.М нь 18-19 долоо хоногтой буюу 4 сартай жирэмсэн байна. Өвчний түүхэнд бичигдсэн завдаж буй зулбалт онош нь гэмтлийн гаралтай эсэхийг тогтоох боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: ахлах зэргийн шинжээч эмч ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/

1.19. Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 451 дугаартай дүгнэлтэнд:

 - А.Мийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 - Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 - А.М нь 18-19 долоо хоногтой буюу 4 сартай жирэмсэн байна. Өвчний түүхэнд бичигдсэн завдаж буй зулбалт онош нь гэмтлийн гаралтай эсэхийг тогтоох боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: ахлах зэргийн шинжээч эмч ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/

1.20. Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтэнд:

- М.Мөнхсүлдийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: ахлах зэргийн шинжээч эмч ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 54 дүгээр хуудас/

1.21. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 390 дугаартай дүгнэлтэнд:

 - Д.Б биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 - Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1 дүгээр хх-ийн 171 дүгээр хуудас/

1.22. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 390 дугаартай нэмэлт дүгнэлтэнд:

 - Д.Б биед учирсан тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2017-10-24-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой, харин зүүн гуянд цус хуралт гэмтэл нь 2017-10-24-ний өдрөөс өмнө үүсгэгдсэн захаасаа бүдгэрч арилж буй хуучин цус хуралт гэмтэл байсан.

 - Д.Б биед учирсан тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 - Учирсан тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гараараа нэг удаа түлхэх үед үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1 дүгээр хх-ийн 175 дугаар хуудас/

1.23. Шинжээчийн 2017 оны 10 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаартай дүгнэлтэд:

 - Н.Оийн биед тархи доргилт, толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ.

 - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

 - Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 181 дүгээр хуудас/

1.24. Согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 7, 13-14 хуудас/

Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд “М намайг үсдээд дараад байсан. Мийн ах нь хүүхэд барьсан учраас салгаж дийлэхгүй байсан. Би өөрийгөө хамгаалах гээд үсний үзүүр хэсгээс нь татсан. Мгийн мэдүүлэг бол худлаа мэдүүлэг өгсөн байна. Миний үйлдэл бол аргагүй хамгаалалт” гэж тайлбар гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж заасан байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.М “...Б над руу чи нөхөртөө буруу ойлгууллаа гэж хэлээд дайрч ирээд миний үсний зүүн хэсгээс барьж  аваад хэвлий рүү нэг удаа өшиглөөд намайг татаад арагшаа баруун талынхаа орон дээр налаад хэвтсэн. Би зөрүүлээд үснээс нь бариад авсан. Ба намайг үсийг нь тавь гэхээр нь тавьсан. Б миний үсийг тавихгүй байсан...” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь өөрөө түрүүлж довтолж хохирогч А.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч Н.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Н.О, Д.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч Т.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Багийн хувьд эхнэр 3 хүүхэд, өндөр настай эхийн хамт амьдардаг. Амьдрал ахуйгаа хэдэн малын ашиг шимээр болгодог. Өөрөөр гэрт нь ажил хийдэг хүн байхгүй. Зан байдлын хувьд даруухан, наргианч хөгжөөнтэй зантай. Хүнтэй нийтэч эвсэг харьцаатай. Хүнд их тусархуу зантай. Мал маллах ухаанд сайн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас/

2.2. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б нь зан байдлын хувьд найз нөхөдтэйгөө нийтэч эвсэг харьцаатай. Хүнтэй хэр барагтай муудалцахгүй. Их наргианч хөгжөөнтэй зантай. Хааяа нийлж архи уухад илүү зан байхгүй, зүгээр унтаад өгдөг. Би хүнтэй муудалцсан гэхээр нь гайхаад байгаа юм. Амьдрал ахуйн хувьд хувиараа мал маллаж амьдардаг. Хар бор ажилд их сайн. Эхнэр нь Чойрын төв дээр хүүхдүүдээ хараад байж байдаг. Мөн Б нь өндөр настай эхийгээ дэргэдээ байлгаж асардаг. Хүний хувьд сайн, хүнд тусархуу зантай... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/

2.3. Гэрч Г.Цмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б эх О нь манай төрсөн дүү Этай суусан. Түүний хойд аав нь байгаа юм. Бид нар худ ураг улсууд байгаа юм. Б би 10 гаруй жилийн өмнөөс мэднэ. Түүний ээж нь манай төрсөн дүүтэй суугаад 10 гаруй жил болж байна. Тэр үеэс л мэднэ. Манай дүүгийн хашаанд нь Б амьдардаг байсан. Тэднийхээр орж гардаг ирэн очин байдаг байсан. Бие биенээ сайн мэднэ. Б нь хүний арга эв олохдоо сайн найзархаг нөхөрсөг зантай, архи дарс хэрэглэээд байдаггүй. Ээжийнхээ үгнээс гардаггүй хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Миний мэдэхээр хүнтэй маргалдаж байхыг хараагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36, 166 хуудас/

2.4. Гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Д.Б нь миний хамгийн том охин байгаа юм. 1984 онд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн. Бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний охин Б нь төлөв даруу зантай, цайлган сэтгэлтэй, хүнд их тусархуу, элдэв янзын муухай ааш араншингүй хүүхэд байгаа юм. Гэр бүл хань ижилдээ халамж анхаарал сайн тавьдаг. Одоогоор эрхэлсэн ажилгүй хүүхдээ хараад гэртээ байдаг. Архи дарс уугаад байдаггүй. Хүнтэй маргалдаж муудаад байдаггүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37, 167 дугаар хуудас/

            2.5. Гэрч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            Н.О нь миний ээжийн хамгийн бага дүү бөгөөд айлын хамгийн бага эмэгтэй хүүхэд байгаа юм. 1979 онд одоогийн Говьсүмбэр аймагт төрсөн. Одоо Цагаан усны 2-14 тоотод 3 хүүхдийн хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй байгаа юм. Нагац эгч минь шулуун шударга зантай хэлье гэснээ хаана ч хэлчихдэг түргэн ааштай хүн байгаа юм. Одоо эрхэлсэн ажилгүй 3 хүүхдээ тэжээдэг амьдралын төлөө л гэж яваа хүн дээ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас/

            2.6. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            Нагац эгч Н.О нь 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Ажил идэвхитэй хайдаг. Ажил олдсон тохиолдолд гололгүй өөриймсөг сэтгэл гаргаж хийдэг. Ааш зангийн хувьд цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу зантай, ажилч хөдөлмөрч зан төлөв нь давамгайлдаг хүн байгаа юм. Архи дарс хэрэглээд байдаггүй, элдэв янзын ааш зан гаргаад байдаггүй. Хүнтэй нэг их маргалдаж муудаад байхааргүй хүн байгаа юм. Ийм хэрэгт холбогдсонд гайхаад байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 169 дүгээр хуудас/

            2.7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Болор-Эрдэнийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0001727 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /1 дүгээр хх-ийн 85-93, 195-196 дугаар хуудас/

            2.8. Д.Б, Д.Б нарын эвлэрсэн тухай хүсэлт, хохирлын талаарх баримтууд /1 дүгээр хх-ийн 148-149 дүгээр хуудас/

            Шүүгдэгч Н.О, Д.Б, Д.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд Шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Огт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Б оногдуулсан 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

            Шүүгдэгч Н.О, Д.Б, Д.Б  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.О, Д.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 212 000 /хоёр зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.От, шүүгдэгч Д.Бээс 98100 /ерэн найман мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогч А.Мд, шүүгдэгч Д.Баас 445 000 /дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Б тус тус олгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Б нь шүүгдэгч Д.Баас 359 900 /гурван зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөг нэхэмжилсэн боловч түүний шүүхэд ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Н.О, Д.Б нар нь гэм хорын хохиролоо баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэг Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Б оногдуулсан 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай,

            4. Шүүгдэгч Н.О, Д.Б, Д.Бн  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Н.О, Д.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Ог нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 212 000 /хоёр зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.О, шүүгдэгч Д.Б 98100 /ерэн найман мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогч А.М, шүүгдэгч Д.Бгаас 445 000 /дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Б тус тус олгосугай.

7. Хохирогч Д.Б нь шүүгдэгч Д.Б 359 900 /гурван зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөг нэхэмжилснийг хангахгүй орхисугай.

8. Хохирогч Н.О, Д.Б нар нь гэм хорын хохиролоо баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.О, Д.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.