| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2024/06833/И |
| Дугаар | 197/ШШ2025/00618 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/00618
2025 02 03 197/ШШ2025/00618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авсан автомашины мотор, кропны засварын зардалд 3.800.000 /гурван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01359 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганбат, хариуцагч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ганбат нь худалдан авсан автомашины мотор, кропны засварын зардалд 3.800.000 /гурван сая найман зуун мянган/ төгрөгийг хариуцагч Г.Өсөхбаяраас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 08 сарын 22-нд хариуцагч Г.Өсөхбаяраас Тоёото кроун маркийн 8133 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13.000.000 төгрөгөөр Бүрэн финанс банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдан авсан, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнд үнийг нь 19.0 сая төгрөг гэж бичсэн боловч 13.0 сая төгрөгөөр машиныг худалдаж авсан ба уг худалдан авсан машины мотор, кроп нь эвдрэлтэй байсан тул түүний засварлахад гарах зардлын 3.800.000 төгрөгийг Г.Өсөхбаяр нь 6 сарын хугацаанд хувааж төлж өгнө гэсэн нотариатчаар гэрчлүүлсэн баталгаа гаргасан тул уг баталгаа баримтыг үндэслэн 3.800.000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан машины үнэнд нэмж 4.000.000 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Г.Өсөхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, автомашин худалдах, худалдан авах тохиролцоог анх нэхэмжлэгчийн хүүхэд Амарболдтой хийсэн бөгөөд машины урьдчилгаа төлбөрт төлөх мөнгө байхгүй гээд зээл судлуулахад шаардлага хангаагүй тул аав Д.Ганбаттай нь гэрээ хийж Тоёото кроун маркийн 8133 УЕМ улсын дугаартай машиныг 13.000.000 төгрөгөөр худалдсан. Машиныг зарах үедээ мотор, кроп асуудалтай гэдгийг анхнаасаа хэлж яриад засварын зардлыг нь хасаж тооцон 13.000.000 төгрөгөөр үнэ тохирч зарсан гэсэн тайлбар гаргаж, Тоёото кроун маркийн 8133 УЕМ улсын дугаартай машиныг зарахдаа зах зээлийн үнээс доогуур үнэлж худалдсан тул одоо зах зээлийн үнээр үнэлж 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ганбатаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцсэн.
Зохигчдын тайлбар болон, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх нэхэмжлэгч Д.Ганбатын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Өсөхбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1. Д.Ганбат болон Г.Өсөхбаяр нарын хооронд 2024 оны 08 сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ гэрээ байгуулагдан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Ганбат нь хариуцагч Г.Өсөхбаяраас GWS2040007686 арлын дугаар бүхий 81-33 УЕМ улсын дугаартай, Toyota Crown маркийн мөнгөлөг өнгөтэй суудлын автомашиныг худалдах, худалдан авахаар тохирсон, талууд гэрээнд автомашины үнийг 19.000.0000 төгрөг гэж тогтоосон хэдий ч бодид байдалд тухайн тээврийн хэрэгслийг 13.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохирч, худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Ганбат нь автомашиныг үнэ 13.000.000 төгрөгийг Бүрэн финанс ББСБ ХХК-аас зээл авч худалдагчид төлснөөр тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил өмчлөлд хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.
Түүнчлэн гэрээнд заасан тээврийн хэрэгслийн мотор доголдолтой талаар гэрээний талууд мэдээлэл солилцож, уг доголдлыг засах болон мотор солих зардлын 3.800.000 төгрөгийг худалдагч тал буюу Г.Өсөхбаяр нь 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 640.000 төгрөг төлөхөөр худалдан авагчид 2024 оны 08 сарын 22-ны өдөр нотариатч гэрчилсэн баримттай байна.
2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсэж, гэрээ зохих журмын дагуу байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
3. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд автомашиныг хүлээлцэхдээ гэрээний 6.2-т зааснаар хүлээлцэх акт үйлдээгүй боловч тухайн автомашины мотор доголтой байдлыг харилцан зөвшөөрч, чанар иж бүрдэл Дунд хэмээн гэрээний 2.1-д тодорхойлж, тээврийн хэрэгслийг хүлээлцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Талуудын хооронд байгуулагдсан дээрх тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах болон худалдсан автомашины мотор доголтойн улмаас нэхэмжлэгч нь худалдан авсан автомашиныг зориулалтын дагуу эзэмших, ашиглах түүний боломж хязгаарлагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мотор солих үнэ 3.800.000 төгрөгийг худалдагч нь тал худалдан авагчид төлөхөөр гаргасан баталгаа, гэрээ баримтууд нь талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх гэрээний талуудын чөлөөт байдлыг тодорхойлсон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
5. Худалдан авагч нь эд эд хөрөнгийг доголдлыг арилгуулах ... шаардлага гаргах эрхтэй гэж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан тул тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах үед худалдагч тал болох Г.Өсөхбаяраас тээврийн хэрэгслийн моторын доголдлыг засах болон мотор солих зардлын 3.800.000 төгрөгийг 6 сарын хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр 640.000 төгрөг төлнө гэсэн баталгааг үндэслэн уг төлбөрийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч буюу худалдан авагч Д.Ганбатын шаардлагын үндэслэлийг буруутгах боломжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Өсөхбаяраас моторын засвар буюу солих үнэ 3.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ганбатын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
6. Хариуцагч Г.Өсөхбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд: Гэрээний талууд харилцан тохиролцож тээврийн хэрэгслийн үнийг 13.000.000 төгрөгөөр тогтоосноор мөнгийг хүлээн авсан, гэрээ болон хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн буюу зах зээлийн үнээс бага үнээр автомашиныг үнэлж зарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Ганбатаас машин худалдсан үнэ дээр нэмж 4.000.000 төгрөг гаргуулна гэх хариуцагчийн сөрөг шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Өсөхбаяраас 3.800.000 /гурван сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж Д.Ганбатад олгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Д.Ганбатаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Г.Өсөхбаярын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. .
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 75.750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамжийн 78.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Өсөхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 75.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД