Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00604

 

 

 

 

 

2025 02 03 197/ШШ2025/00604

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, Таван богд финанс ББСБ ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Бд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.310.864,50 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00387 дугаартай тус шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Таван богд финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Зээлдэгч С.Намчинсүрэн нь Таван Богд Финанс ББСБ" ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 03 сарын 07-ны өдөр МА-230381 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, мөн 93001-22245 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 2 сарын 15-ны өдөр төлж дуусгавар болгох нөхцөлтэй авсан.

Зээлдэгч С.Намчинсүрэн нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1.342.028.97 төгрөг, хүүгийн төлбөрт 1.053.591,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.624,84 төгрөг, нийт 2.398.245 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийлгүйгээр гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж, зээлдэгч С.Намчинсүрэн нь 2024 оны 11 сарын 05-ны өдрийн байдлаар 355 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй байна. Иймд цахим зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 3.657.971,03 төгрөг, зээлийн хүүд 1.533.402,40 төгрөг,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97,491,07 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 22.000 төгрөг, нийт 5.310.864,50 төгрөг зээлдэгч С.Намчинсүрэнгээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч: С.Намчинсүрэнгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Таван богд финанс ХХК-ийн нэхэмжлэлтэй 5.310.864,50 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сард 885.144 төгрөг, 03 дугаар сард 885.144 төгрөг, 04 дүгээр сард 885.144 төгрөг, 05 дугаар сард 885.144 төгрөг, 06 дугаар сард 885.144 төгрөг, 2025 оны 7 сард 885.144,50 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлж барагдуулна. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, цахим зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч С.Намчинсүрэнгээс цахим зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардан, нийт 5.310.864,50 /таван сая гурван зуун арван мянга найман зуун жаран дөрвөн төгрөг 50 мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч С.Намчинсүрэн нь Таван богд финанс ББСБ ХХК-н нэхэмжилсэн 5.310.864,50 төгрөгийг 2025 оны 02 сараас 2025 оны 07 сарын хугацаанд хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, бүрэн барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагчаас гаргасан төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан С.Намчинсүрэнгээс цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.310.864,50 төгрөг гаргуулахыг хүссэн Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.923,83 төгрөгийн тал хувь буюу 49.961.9 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 49.961,9 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч С.Намчинсүрэн нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД