Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/00544

 

 

 

 

 

*******0*******5 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ*******0*******5/00544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чи******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тойруу-*******1, ******* компанийн байр хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ба******* дүүргийн *******1 дүгээр хороо, ******* тоот хаягт оршин суух Боржигин овогт З Э /РД:СЮ9506*******831/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 500,500 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямгэрэл, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь *******0******* оны 1******* дугаар сарын **************-ны өдөр хариуцагч З.Этэй TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэх гэрээг байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн интернетийн багц үйлчилгээг авахаар тохиролцсон байна. Түүнчлэн зохигчид уг гэрээгээр 464,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийн өмчлөх эрхийн урьдчилгаа төлбөрт 30,000 төгрөгийг төлж, *******4/1******* сарын хугацаанд ашигласны дараа төхөөрөмж хэрэглэгчийн өмчид шилжихээр харилцан тохиролцжээ /хх 9-10/.

 

*******.1 Харилцааны холбооны тухай хуульд зааснаар өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хариуцагчид нийлүүлэх, хариуцагч өөрийн хэрэгцээнд тохируулан ашигласан үйлчилгээнд тохирсон төлбөрийг төлөх агуулгатай харилцаа байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

*******.******* Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч З.Эийг урьдчилгаа төлбөрт худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төхөөрөмжийн төлбөр 434,000 төгрөг, *******0*******4 оны 06, 07 дугаар сарын төлбөр 64,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал *******,500 төгрөг нийт 500,500 төгрөгийг шаардаж байна.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.*******-т заасны дагуу *******0*******4 оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр нэхэмжлэл болон бусад холбогдох баримтыг хариуцагчийн хариуцагчид хүргүүлсэн. Мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

*******. Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж, *******08 дугаар зүйлийн *******08.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

3. Талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч З.Э нь гэрээнд заасны дагуу *******4 сарын хугацаанд сар бүр багц үйлчилгээний төлбөр мөн нэмэлт үйлчилгээний төлбөрийг тогтмол төлөх үүргээ биелүүлснээр үйлчилгээг авч, төхөөрөмжийг өмчдөө шилжүүлж авах байтал уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч З.Эээс үйлчилгээний болон төхөөрөмжийн төлбөр, хохирлыг шаардах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

4.1 Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч З.Э нь төхөөрөмжийн төлбөрийн нөхцөл, үнэ, үйлчилгээний төлбөрийг төлсөн эсэх талаарх тайлбар, баримт, хариу тайлбар ирүүлээгүй..

 

Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Гэвч, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.*******-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. гэж тус тус зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасантай холбоотой *******,500 төгрөгийн зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас *******,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 498,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дүгээр зүйлийн 56.*******-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан учир шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 759.******* дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д заасныг үндэслэн хариуцагч З.Эээс 498,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,665 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 15,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР