| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00157/И |
| Дугаар | 103/ШШ2025/00146 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00146
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2025/00146 | Улаанбаатар хот |
2025 02 13 103/ШШ2025/00146
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* ******* 1 дүгээр хороо, Наран хороолол, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* .. дүгээр хороо, ******* .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Үүнд: Аж ахуй, бичил бизнес, эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан ******* нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* ******* Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 1,000,000 төгрөгийн дэмжлэг авч, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 24 сарын хугацаатай зээл авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 700,000 төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл 300,000 төгрөгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу *******аас 300,000 төгрөгийг гаргуулан, ******* ******* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын дарга нь шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: Намсрай овогтой Наранцацрал нь тус хэлтсээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт 1,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд төлж барагдуулахаар авсан. Үлдэгдэл 300,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлөх 9,650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,825 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ