| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2025/00101/И |
| Дугаар | 197/ШШ2025/00606 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/00606
2025 02 03 197/ШШ2025/00606
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд байрлах Голомт банк ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,766,631.94 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Отгонлхагва нь 2024.07.26-ны өдөр Голомт банктай ЗГ-R001506367 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024.11.22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,160,416.15 төгрөг, зээлийн хүү 601,148.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,067.42 төгрөг нийт 9,766,631.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Отгонлхагва шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Голомт банк нэхэмжилсэн 9,766,631.94 төгрөгийг 2025.02 сард 1,220,829 төгрөг, 2025.03 сард 1,220,829 төгрөг, 2025.04 сард 1,220,829 төгрөг, 2025.05 сард 1,220,829 төгрөг, 2025.06 сард 1,220,829 төгрөг, 2025.07 сард 1,220,829 төгрөг, 2025.08 сард 1,220,829 төгрөг, 2025.09 сард 1,220,829 төгрөг, 2025.10 сард 1,220,829 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж нь 50 хувь буюу 85,608 төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Д.Отгонлхагвад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,766,631.94 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д.Отгонлхагва нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 9 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Отгонлхагваас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,766,631.94 төгрөг гаргуулахыг хүссэн Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Отгонлхагваас 85,608 төгрөгийг, нэхэмжлэгч Голомт банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,216.11 төгрөгийн тал хувь буюу 85,608 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Отгонлхагва нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД