| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/09024/И |
| Дугаар | 197/ШШ2025/00545 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/00545
*******0*******5 01 31 197/ШШ*******0*******5/00545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны аан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны таимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ба******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэг, ******* гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух Хатагин овогт М******* А******* /РД:РЭ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ба******* дүүргийн 4******* дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах Э ХХК /РД:05035*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 3,*******88,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
*******. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар нэхэмжлэгч М.А******* нь *******0*******3 оны 0 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Э ХХК-тай харилцан тохиролцож, тус компанийн гүйцэтгэж буй Цагаан хуаран хотхон-ы 4 дүгээр ээлжийн төсөл Е******* блокын 14 дүгээр давхарын цагаан замаск, тэгшилгээ, зүлгүүр, эмульс, обой наах ажлыг *******0*******3 оны 0 дугаар сарын 07-ны өдрөөс *******0*******3 оны 07 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэлх хугацаанд 18,000,000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгэхээр болжээ. /хх 4-7/
3. Зохигчид *******0*******3 оны 0 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэл дүгнэх хуудсаар ажлын гүйцэтгэлийг холбогдох эрх бүхий этгээдүүдээр дүгнэж, *******0*******3 оны 0 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэхэмжлэх дүнг 7,788,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, баталгаажуулжээ. /хх 8/
4. Захиалагч нь нэхэмжлэгч этгээдээр барилгын тодорхой ажлыг хийж гүйцэтгүүлэх бол тэрхүү гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон барилгын ажил нь захиалагчийн мэдэл буюу түүний өмч болдог тул энэ утгаараа зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.*******-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.
Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгснөөр гүйцэтгэгчид хэлэлцэн тохирсон хөлсийг захиалагчаас шаардах эрх үүсэх ба тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолгүй байх учиртай.
1. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь 14 давхарын хар замаск ханын тэгшилгээ, цагаан замаск ханын тэгшилгээ зэргийг ажлыг гүйцэтгэн талууд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд ногдох төлбөрийг 7,788,000 төгрөг гэж тохиролцон баталгаажуулсан боловч хариуцагч гүйцэтгэл дүгнэснээс хойш 7 хоногийн дараа буюу *******0*******3 оны 0 дугаар сарын *******4-ний өдөр 4,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,*******88,000 төгрөгийг төлөөгүй учраас ажилчдын цалин хөлсийг олгох боломжгүй болж, гэрээнээс татгалзсан гэж маргасан.
*******. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж, 351 дүгээр зүйлийн 351.1-д Захиалагч дараахь үүрэг хүлээнэ гээд 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасан. Өөрөөр хэлбэл, захиалагч нь ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан тохиолдолд хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.
3. Гэтэл хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэн өгөөгүй, ажил нь дутуу, чанарын шаардлага хангаагүй, ажлаа хаяж явсан учраас тухайн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
4. Иргэний хуулийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана... гэж заажээ.
5. Гэтэл хариуцагч Э ХХК нь хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан эсэх талаар нэхэмжлэгчид гомдлын шаардлага гаргаж байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд талууд 7,788,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн талаар гүйцэтгэлийг дүгнэсэн байна.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж зааснаар нотлох үүргийн хуваарилалтын хувьд зохигчид өөрт ашигтай тайлбараа баримтаар нотлох ёстой боловч хариуцагч татгалзлаа баримтаар нотолсонгүй.
7. Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн *******08 дугаар зүйлийн *******08.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар гэрээний талууд үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажлаа хөлсөө шаардах эрхтэй, хариуцагч хүлээн авсан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.
8. Иймд, нэгэнт хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч М.А*******ын *******0*******3 оны дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, талууд дүгнэж баталгаажуулсан тул дутуу төлсөн ажлын хөлс 3,*******88,000 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай тул хариуцагчаас 7,558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 3,*******88,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, ******* дугаар зүйлийн *******.*******.1, 759.******* дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 3,*******88,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А*******од олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,558 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 7,558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР