| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/10230/И |
| Дугаар | 197/ШШ2025/00803 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/00803
2025 02 07 1*******7/ШШ2025/00803
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Со******* дүүрэг, ******* дүгээр хороо, Б*******, ******* тоотод оршин суух М******* М******* /РД:ПЗ*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Со******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* , гудамж, тоотод оршин суух Б Б /РД:ЙП*******4070611/-д холбогдох,
4,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Батболд овогтой Б нь 20******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр Мандах овогтой М******* миний бие гэгчээс 4413УКО Bongo-3 авто тээврийн хэрэгсэлийг өөрийн хэрэгцээнд өдрийн 0,000 төгрөгөөр түрээслэн авсан болно. Б нь аман гэрээ хийж түрээслэн авсан бөгөөд 10 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийг бүтэн төлж 10 дугаар сарын 06-ны өдрөөс гэрээг сунгаж 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. Ажлаа дуусгаад төлбөрөө төлөх хүсэлт гаргаж тохирсон ч хугацаандаа төлөгдөхгүй байгаа учир төлбөрийн дүн болох 4,650,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Б миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг 4,650,000 төгрөгийг нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсоны үр дүнд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэсэгчлэн хувааж төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М******* нь хариуцагч Б.Бид холбогдуулан 4,650,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,650,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэсэгчлэн хуваан төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,650,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэсэгчлэн хуваан тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8*******,350 төгрөгөөс 44,675 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 44,675 төгрөг, улсын төсвийн данснаас 44,675 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.М*******д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР