Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00166

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00166

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 02 20 103/ШШ2025/00166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1... онд төрсөн, Багануур дүүргийн .. дүгээр хороо, .. оршин суух, ******* овгийн ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* Ням нь Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний эзэмшлийн Багануур дүүргийн ******* ******* тоотын 4 өрөө бранкын байранд , нарын төрсөн хүү нь эхнэр хүүхдийн хамт цоожтой хаалгыг эвдэж орж зөвшөөрөлгүй амьдарч байхдаа 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зуухнаасаа гал алдаж өндөр настай надад их хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан. Би ээж ийг нь муухан таньдаг, надаас гуйгаад манай бранкын нэг талд нь түрээслэхээр тохирч амьдарч байсан боловч түрээсийн мөнгөө өгөөгүй. Нэг удаа очиход нөгөө талд нь хүүхэд нь орчихсон байсан. Та нар яагаад хүний байранд зөвшөөрөлгүй орж байгаа юм, түрээсийн төлбөрөө ч өгөөгүй байж гэж хэлэхэд хүйтэнд орох орон байхгүй аргагүйн эрхэнд цоожийг нь онгойлгоод орсон, түрээсийн мөнгөө төлнө гэж хэлж байсан. Гэтэл хүний эд хөрөнгийг сүйтгэчихээд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон тул эрэн сурвалжилж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн актын хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч түүний оршин суух хаягийг мэдэхгүй, ямар нэг харилцаа хамааралгүй байх тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн акт, гэрэл зурагууд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь ......гэсэн регистрийн дугаартай болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* ******* /РД:Н..... эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч Т. нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч *******д анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ