| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 183/2024/08139/И |
| Дугаар | 197/ШШ2025/00419 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00419
2025 01 27 197/ШШ2025/00419
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ХХК-ийн гаргасан
Хариуцагч: Улаанбаатар хот, Х холбогдох Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.897.267 /таван сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуун жаран долоон/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00829 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Богд лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
..."Богд Лизинг" ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 43029593 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Ичинхорлоо овогтой Бат-Очиртой 4.320.000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 05-ны өдөр эргэн төлөлт хийгдэж байхаар, /IPhone 13 promax гар утас /хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Үүнээс зээл, хүүгийн төлбөрт 1.803.100 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлж түрээсийн гэрээний 7.2, 7.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй юм.
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар түрээслэгч И.Бат-Очир нь үндсэн зээлийн үлдэгдэл 3.321.449,40 төгрөг, үндсэн хүү 2.284.936,66 төгрөг, алданги 280.881,80 төгрөг, нийт лизингийн төлбөр 5.887.267,86 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Нотариатын зардал 10.000 төгрөг. Иймд дээрх төлбөр болох нийт 5.897.267,86 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.307 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: И.Бат-Очир нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
...Богд лизинг ХХК нэхэмжлэлтэй 5.897.267,86 төгрөгөөс 300.000 төгрөгийг энэ оны 1-р сард төлсөн байгаа. Одоо үлдэгдэл төлбөр болох 5.597.267,86 төгрөгийг 2025 оны 2 сард 932.877,98 төгрөг, 3 сард 932.877,98 төгрөг, 4 сард 932.877,98 төгрөг, 5 сард 932.877,98 төгрөг, 6 сард 932.877,98 төгрөг, 7 сард 932.877,98 төгрөг төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь хариуцагч И.Бат-Очироос санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3.321.449,40 төгрөг, үндсэн хүү 2.284.936,66 төгрөг, алданги 280.881,80 төгрөг, нийт төлбөр 5.887.267,86 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 10.000 төгрөг, нийт 5.897.267,86 /таван сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуун жаран долоон төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч И.Бат-Очир нь Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2025 оны 01 сард 300.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 5.597.267,86 төгрөгийг 2025 оны 2 сард 932.877,98 төгрөг, 3 сард 932.877,98 төгрөг, 4 сард 932.877,98 төгрөг, 5 сард 932.877,98 төгрөг, 6 сард 932.877,98 төгрөг, 7 сард 932.877,98 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд маргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Бат-Очироос санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.897.267,86 /таван сая найман зуун ерэн долоон мянга хоёр зуун жаран долоон төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэлээс үлдсэн 5.597.267,86 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч И.Бат-Очироос 54.653,5 төгрөг, нэхэмжлэгч Богд лизинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.307 төгрөгийн тал хувь болох 54.653, төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Богд лизинг ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч И.Бат-Очир нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД