| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0111/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 2291 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Н, 1991 оны 04 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Монфа трейд ХХК-д эмч төлөөлөгч ажилтай, ам бүл 2, өвөөгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 7-2-52 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хууль сахиулах их сургуулийн зүүн талын 12 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн М.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 53-20 ХӨҮ улсын дугаартай хьюндай аксент маркийн авто машины салхины шил, хаалга, крило, багана зэргийг устгаж гэмтээсний улмаас 727.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 06 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр сургалт хийгээд тэндээс хотруу орж ирэхэд найзууд маань дуудаад очоод архи уусан. Тэнд байсан хүмүүс нь таалагдахгүй байсан учраас гарж яваад тасарчихсан байсан. Маргааш нь би Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэхэд ухаан ороход Баянзүрх дүүргийн цагдаа чамайг авчирч өгсөн. Баянзүрх дүүргийн цагдаа ирэхээр яваарай гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаа ирээд эрүүлжүүлэхийн төлбөр тооцоог хийгээд гэрээсээ хүн дуудаал явах боломжтой гэж хэлэхээр нь би хүн дуудаад төлбөр тооцоог нь хийгээд явсан. Тэгээд ажлаа хийгээд явж байтал 9 дүгээр сарын сүүлээр Улсын мөрдөн байцаах газраас утасдаад ирж уулз гэхэд нь очиж уулзахад “ийм хэрэг чам дээр үүссэн, эрэн сурвалжилж байна, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр Лхагважав гэдэг байцаагчтай очиж уулз” гэсэн. Тэгээд Лхагважав байцаагчтай очиж уулзахад “чи 2017 оны 06 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө ийм гэмт хэрэг хийгээд оргон зайлсан байна” гэхээр нь би тухайн үед согтсон байсан, юуч мэдэхгүй байна, эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь гарахад надад юу ч хэлээгүй гэдгээ хэлсэн. Р.Мангиржав гэх нэр дээх байдаг боловч Эрдэнэбилэг гэх нөхөр нь баридаг юм байна лээ. Тэгээд Эрдэнэбилэг гэх хүнтэй утсаар яриад ийм зүйл болсон байна, би сая л мэдлээ гэж хэлэхэд тэр хүмүүс Хөвсгөлийн хүмүүс байж таараад Хөвсгөлд байна гэсэн. Р.Мангиржав гэх хүн бөөрний дутагдал гэх хүнд өвчтэй хүн байж таараад Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн, хотруу явах боломжгүй, эмчилгээний зардалаас авхуулаад мөнгө хэрэгтэй байгаа гэхээр нь би Эрдэнэбилэг гэх ахад “би таны замын зардлын төлье, та хүрээд ирч ирээд энэ асуудлаа шийдье, би танд хохирол учруулсан учраас би танд боломжоороо туслая” гэж хэлээд эхнэрийнх нь бүх эмнэлэгийн бичиг баримтыг аваад 1 дүгээр төвийн бөөрний тасгийн дарга Чулуунцэцэг эмчид аваачиж үзүүлж өгөөд явсан. Хохирол гомдол бүх зүйлийг нь Эрдэнэбилэг ахыг ирсэн өдөр нь барагдуулж өгөөд Лхагважав байцаагч дээр буцаж очсон. Байцаагч “та 2-ын хэрэг удахгүй хаагдчих байх чи түр хүлээж байгаарай” гэсэн. Тэгээд хүлээгээд байж байтал Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн Маргад гэх байцаагч залгаад ирж уулз гэхээр нь очиж уулзахад болсон явдлын талаар яриулаад чиний хэрэг прокурорт шилжиж байгаа, прокурор чинь чамруу залгана хүлээж байгаарай гэж хэлээд залгахгүй байхаар нь Маргад байцаагчаас прокурорын дугаарыг аваад 12 дугаар сарын сүүлээр залгахад Х.Ням-Эрдэнэ прокурор оны дараа чиний хэрэг шийдэгдэнэ гээд одоо энд ирсэн байна, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Боломжтой бол өмгөөлөгчийн маань хэлснээр шийтгэж өгнө үү” гэв.
Хохирогч Р.Мангиржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017.06.10-ны шөнө Баянзүрх дүүргийн 8 хороо 16 дугаар байрны 35 тоотод амарч байхад 02-03 цагийн орчим гадаа чимээ гараад байхаар нь цонхоор харсан чинь манай 53-20 ХӨҮ улсын дугаартай Верна маркийн авто машиныг нэг эрэгтэй хүн хаалга хэсэг рүү нь өшиглөөд, шилнүүдийг нь хагалчихсан, гартаа шил арчигчийг нь барьчихсан эвдэж байхыг хараад гараад яаж байгаан бэ гэхэд яадаг юм бэ гээд урдаас цохих гээд дайраад байсан, Тэгээд манай нөхөр Эрдэнэбилэг тамхи өгч тайвшируулаад юм ярьж байх хооронд би цагдаа дуудаад 2 цагдаа ирээд бид хамт яваад мэдүүлэг өгсөн ...” гэх мэдүүлэг. /хх21-22/,
Хохирогч Р.Мангиржав мэдүүлэг /хх21-22/, гэрч Э.Нямбаярын мэдүүлэг /хх26-27/, авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Э.Нямбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хууль сахиулах их сургуулийн зүүн талын 12 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн М.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 53-20 ХӨҮ улсын дугаартай хьюндай аксент маркийн авто машины салхины шил, хаалга, крило, багана зэргийг устгаж гэмтээсний улмаас 727.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Э.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Н бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Н нь бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР