| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0944/З |
| Дугаар | 128/ШШ2024/1011 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/1011
2024 12 06 128/ШШ2024/1011
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс, Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Г.Б*******ад холбогдуулан гаргасан дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Г.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..Прокурор Н.А*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 44 дугаартай дүгнэлтийг ...хүлээн авч, хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Г.Б******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс ирүүлсэн ...Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Г.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулсан талаар баримтад гарын үсэг зурсан байна.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Г.Б******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс ирүүлсэн, ...Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Г.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах... шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс гаргасан ...Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Г.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах... шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.
4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН