| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00218/И |
| Дугаар | 197/ШШ2025/00417 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00417
2025 01 27 197/ШШ2025/00417
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С*******,*******,*******,*******,*******, Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн гаргасан
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,,д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.720.662,33 /хоёр сая долоон зуун хорин мянга зургаан зуун жаран хоёр төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Есөн шижир инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч О.Дөлгөөн нь манай Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 3.419.910 төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 сарын 05-ны өдөр дуусгавар болсон.
Гэтэл зээлдэгч О.Дөлгөөн нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ бүрэн төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг нь олж тогтоосон.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь заалтад тус тус заасныг үндэслэн зээлдэгч О.Дөлгөөнөөс үндсэн зээлийн үлдэгдэл 1.350.233,19 төгрөг, зээлийн хүү 1.115.185,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185.043,34 төгрөг, нийт 2.720.662,33 төгрөг гаргуулж өгнө үү. Манай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.481 төгрөгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хуваарилан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч: О.Дөлгөөн нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
...Миний бие О.Дөлгөөн нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.720.662,33 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 2 сард 300.000 төгрөг, 2 сарын 05-ны дотор хийнэ. 3 сард 300.000 төгрөг, 4 сард 500.000 төгрөг, 5 сард 500.000 төгрөг, 6 сард 500.000 төгрөг, 7 сард 620.662,33 төгрөг гэсэн байдлаар төлж барагдуулна... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч О.Дөлгөөнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.720.662,33 /хоёр сая долоон зуун хорин мянга зургаан зуун жаран хоёр төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч О.Дөлгөөн нь нэхэмжилж буй 2.720.662,33 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 05-ны дотор 300.000 төгрөг, 3 дугаар сард 300.000 төгрөг, 4 дүгээр сард 500.000 төгрөг, 5 дугаар сард 500.000 төгрөг, 6 дугаар сард 500.000 төгрөг, 7 сард 620.662,33 төгрөг тус тус төлөх байдлаар бүрэн төлж барагдуулна хэмээн Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан ба хариуцагчийн төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд тус тус заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.Дөлгөөн нь Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 2.720.662,33 төгрөгөөс 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 300.000 төгрөг, 3 дугаар сард 300.000 төгрөг, 4 дүгээр сард 500.000 төгрөг, 5 дугаар сард 500.000 төгрөг, 6 дугаар сард 500.000 төгрөг, 7 сард 620.662,33 төгрөг тус тус төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Дөлгөөнөөс 29.240,5 төгрөг, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн 58.481 төгрөгийн тал хувь буюу 29.240,5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, Есөн шижир инвест ББСБ ХХК-аас нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч О.Дөлгөөн нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД