Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00167

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00167

******* *******

 

 



2025 02 20 103/ШШ2025/00167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ...оны ..дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, ******* *******, ******* дүүрэг 10 дугаар хороо, Морин 7 дугаар гудамжны 298 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Багануур дахь Засан хүмүүжүүлэх колонид ахлагч цолтой хянагч сувилагчаар ажиллаж байгаад 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс халагдаж, Багануур районы хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжиж очоод 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс Багануур дүүргийн Уурхайн цехийн эмнэлэгт сувилагчаар 06 дугаар сарын 20 хүртэл, 06 дугаар сарын 20-ноос Нэгдсэн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн няраваар 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Миний тухайн үед ажлаас халагдсан тушаал нь эмнэлэг дүүрэг *******, улсын архивт байхгүй байна. 1990 онд миний гэр галд өртөж бичиг баримт, фото зургууд минь шатсан. Иймд намайг 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Уурхайн цехийн эмнэлэгт сувилагчаар, 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын тодорхойлолт, ******* дүүргийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, Эрүүлийг хамгаалах Газрын харъяа Багануур районы нэгдсэн эмнэлгийн даргын 25, 74, 65 дугаартай тушаалын хуулбарууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс *******ы хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх *******ы шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.******* нь 1963 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 60 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч *******ы хөдөлмөрийн дэвтэрт түүний улсад ажиллаж байсан үйл баримтын талаар тэмдэглэгдсэн байгаа боловч, түүний ажлаас халагдсан тушаал архиваас гарч ирээгүй болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ

4.******* нь 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Уурхайн цехийн эмнэлэгт сувилагчаар, 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн няраваар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/.023051 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ******* , 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тушаалаар Багануур Уурхайн цехийн сувилагчаар 02 дугаар сарын 28-ны өдрөөс томилсон, 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай тушаалаар Эмнэлгийн багажны няраваар 06 дугаар сарын 20-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулсан талаарх бичилтүүд хийгджээ. /хх-ийн 20 дугаар тал/

б/.Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1714 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэг байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Рагчаа овогтой д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. / хх-ийн 4 дүгээр тал/

в./Нийслэлийн архивын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 854 дугаартай тодорхойлолтод: Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 1993 оны тушаалд ******* д холбогдох баримт байхгүй болно гэжээ. / хх-ийн 5 дугаар тал/

г/.Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/1087 дугаартай тодорхойлолтод: ******* дүүргийн 10 дугаар хорооны иргэн ******* нь 1989-1993 онд Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан тухай лавлагаа авахаар хүсэлт ирүүлсний дагуу дүүргийн архивд хадгалагдаж буй баримтад нягтлан шалгалт хийхэд 1993 оны 09 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй болно гэжээ. /хх-ийн 10 дугаар тал/

д/.Эрүүлийг хамгаалах газрын харъяа Багануур районы Нэгдсэн эмнэлгийн даргын 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай ажилд авч шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Рагчаа овогтой г уурхайн цехийн сувилагчаар, 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай ажилд авч шилжүүлэх тухай тушаалаар *******ыг эмнэлгийн багажны няраваар тус тус томилж, 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай комисс томилох тухай тушаалаар эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн нярав ажлыг хүлээлцэх комиссыг томилсон байна. /хх-ийн 11-15 дугаар тал/

е/.Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтоор Рагчаа овогтой 1989-1993 онуудад авч байсан цалингийн түүвэрийг гаргаж ирүүлсэн байна. /хх-ийн 22 дугаар тал/

ё./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А маягтад: овог Рагчаа, нэр , төрсөн газар ******* *******, Сүхбаатар дүүрэг, төрсөн он сар өдөр 1963.12.10, регистрийн дугаар УГ63121016, байнга оршин суух хаяг 1 дүгээр хороо, Найрамдал 1-13 тоот, мэргэжил сувилагч, ажилладаг байгууллага НАХЯ, ХХХБ 0427 дугаар анги, хянагч гэж бүртгэгджээ. /хх-ийн 26 дугаар тал/

ж/.Гэрч ийн шүүхэд өгсөн Миний бие Анагаах ухааны их сургуулийг төгсөж ирээд 1986 оны 07 дугаар сарын 03-нд Багануур районы Нэгдсэн эмнэлэгийн дотор, нүдний кабинетийн эмчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Багануур районы Нэгдсэн эмнэлэг нь 1988 оны 11 дүгээр сард анх ашиглалтанд ороход нь 1989 онд тоног төхөөрөмжийн няраваар томилогдож 1993 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. Тухайн үед нь гэмт хэрэгт холбогдон ажлаас чөлөөлөгдсөн юм. Эмнэлгээс гэмт хэрэгт холбогдсон учраас чөлөөлсөн тушаал гаргаагүй л байх гэж бодож байна. Үндсэн ажил нь нярав байсан. Эмнэлгээс өөр ажил хавсарч хий гэсэн үед хийж байсан байх гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

з/.Гэрч шүүхэд өгсөн Миний бие Анагаах Ухааны дунд сургуулийг төгсөж ирээд Багануур районы Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэсгийн сувилагчаар 1986 оны 06 дугаар сард томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Хүүхдийн хэсэг нь нэгдсэн эмнэлгээс тусдаа 16 дугаар байранд байрлаж байгаад Багануур районы Нэгдсэн эмнэлэг нь 1988 онд анх ашиглалтанд орж хүүхдийн хэсэг нэгдсэн эмнэлэг рүү шилжсэн юм. нь тэр үеэс буюу 1989-1993 он хүртэл хугацаанд нэгдсэн эмнэлэгт няраваар ажиллаж байсан. тай хамт ажиллаж байсан хугацааг яаж сайн мэддэг вэ гэхээр сувилагч нар няравтай тариурын тооцоо хийдэг байсан учраас няраваар ажиллаж байсныг сайн мэдэж байна. 1993 оны намар л байх. Шилжих болсон гээд ажлаас гарч байсан. Тухайн үед мэс заслын сувилагчаар ажиллаж байсан гэж ярьж байсан. Яг ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг./хх-ийн 35 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч ******* овгийн ******* г 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Уурхайн цехийн эмнэлэгт сувилагчаар, 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн няраваар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* овгийн ******* г 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Багануур Уурхайн цехийн эмнэлэгт сувилагчаар, 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Багануур районы Нэгдсэн эмнэлгийн багажны няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ