Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00816

 

 

 

 

 

 

25 02 07 197/ШШ25/00816

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сү******* дүүрэг, ******* ******* ******* *******, Хас банкны төв байр, ШХ *******, ******* тоот хаягт байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Со дүүрэг, дүгээр хороо, аюуш *******, тоотод оршин суух Б Э /РД:ОС/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,927,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батсайхан овогтой Э нь 23 оны 02 дугаар сарын 06-ний өдөр тус банктай 1530089273 дугаартай зээлийн гэрээ байгуулж 16,000,000 (арван зургаан сая) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18.00 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар хэрэглээний зээл авсан. Б.Э нь 1530089273 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 24 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. Хасбанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 24 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 366 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Зээлийн гэрээний үүрэгт 12,927,512 (арван хоёр сая есөн зуун хорин долоон мянга таван зуун арван хоёр) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Эт холбогдох 12,927,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. 25 оны 03 дугаар сарын 30-нд 1,500,000 төгрөг, 25 оны 04 дүгээр сарын 30-нд 1,500,000 төгрөг, 25 оны 05 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг, 25 оны 06 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг, 25 оны 07 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг, 25 оны 08 дугаар сарын 30-нд 3,927,512 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан 12,927,512 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,927,512 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 25 оны 03 дугаар сарын 30-нд 1,500,000 төгрөг, 25 оны 04 дүгээр сарын 30-нд 1,500,000 төгрөг, 25 оны 05 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг, 25 оны 06 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг, 25 оны 07 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг, 25 оны 08 дугаар сарын 30-нд 3,927,512 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,927,512 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 25 оны 03 дугаар сарын 30-нд 1,500,000 төгрөг, 25 оны 04 дүгээр сарын 30-нд 1,500,000 төгрөг, 25 оны 05 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг, 25 оны 06 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг, 25 оны 07 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөг, 25 оны 08 дугаар сарын 30-нд 3,927,512 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,791 төгрөгөөс 110,895.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 110,895.5 төгрөг, улсын төсвийн данснаас 110,895.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР