Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00818

 

 

 

 

 

 

*******0*******5 0******* 07 197/ШШ*******0*******5/00818

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чи******* дүүрэг, Их тойруу-*******1, *******-р хороо, ******* компанийн байранд байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Со******* дүүрэг, ************** дугаар хороо, ******* 69-1******* тоотод оршин суух, Н******* А /РД:УК/-т холбогдох,

 

507,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 01 дүгээр сарын **************-ны өдөр хүлээн авч, *******0*******5 оны 01 дүгээр сарын *******7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Хариуцагч: Нямхүү овогтой А нь манай компанитай *******0************** оны 11-р сарын 06- ны өдөр "TENTECH-******* үйлчилгээний № ТТ05010 тоот хэрэглэгчийн гэрээ" байгуулсан. Бид уг гэрээнд LITE, ROUTER, VOO болох сүлжээ хүлээн авагч 434,000 төгрөгний төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр "*******" ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээгээг хэрэглэгчид зохих ёсоор хүргэж ирсэн.

 

Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-аас *******0- ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үүнд: *******0*******5 оны 01-р сарын 15-ны байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна.

 

-*******0*******4 оны 08,09-р сарын төлбөр 70,900 төгрөг

 

-Төхөөрөмжийн төлбөр: 434,000 төгрөг

 

-Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал: *******,500 төгрөг

 

Иймд хариуцагч: Нямхүү овогтой А нийт 507,400 өгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямгэрэл нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

 

Нямхүү овогтой А нь ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 507,400 төгрөгийг бүрэн барагдуулж дууссан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.Ат холбогдуулан, 507,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А нь 507,400 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.Аээс 507,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 507,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15,87******* төгрөгийн тал хувь болох 7,936 төгрөгийг хариуцагч Н.А, тал хувь болох 7,936 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,87******* төгрөгөөс үлдэх 7,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.*******, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ат холбогдох, 507,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 7,936 төгрөг, улсын орлогоос 7,936 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,87******* төгрөгөөс үлдэх 7,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР