Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0219

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Пүрэвсүрэн даргалж , шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг

улсын яллагч: Ч.Батбаяр

өсвөр насны хохирогч. Н.М

түүний хууль ёсны төлөөлөгчид . Г.Г, Н.О

хохирогчийн өмгөөлөгч : Ц.Б

иргэдийн төлөөлөгч : Л.Д

шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Г, Г.Н

шүүгдэгч: Д.Г  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт Д Г холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706025270154  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны  12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Д Г,  19  оны    дугаар сарын 0-ны өдөр Дундговь  аймгийн  Сайнцагаан суманд   төрсөн, 0 настай, эрэгтэй, бага  боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас тэтгэвэр тогтоолгосон байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо Х  Ц х с   тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЗИ78053010,

Холбогдсон хэргийн талаар:

         Д.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х-А хотхоны  дугаар байрны жижүүрийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны  настай Н.М хүчиндсэн  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Д.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 6-ны өглөө нь 11 цаг 30 минутаас хүүхдээ аваад гэртээ ирчихээд байж байтал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сургалт болох гэж байна гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтанд манай хажуу жижүүрийн нөхөр Б гээд ахтай хамт явсан. Баянзүрх дүүргийх болсон. Тэндээс 1 цаг 30 минут болж байхад гараад хотхондоо буцаж очиход Бямбаа ах надад ах нь шартаад байна ганц юм уухуу гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд ах нь аргалая гээд дэлгүүр ороод нэг 0,5-тай архи авчраад жижүүрийн өрөөнд нь уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад гадаа тамхи татаж зогсож байхад Бямбаа ах дахиад нэг хүнээс 20.000 төгрөг зээлж аваад ахиад нэг шил архи аваад тэрийгээ хувааж уугаад ууж дуусч байтал Бямбаа ах агсамнаад байхаар нь би явлаа гээд гараад харьсан. Харихад манайх нэг элэг шарсан байсан. Охин хаачсан юм гэхэд 805-д байдаг гэрлүү явсан гэхээр нь  тэгвэл гэрлүүгээ очиж хоное гээд 9-10 цагийн үед харьсан. Харингуутаа юм уумаар санагдаад байхаар нь хажуу айлынхаа найз Д ороод сууж байхад 0,75-тай стандарт архи гаргаж ирээд гурвуулаа уугаад байж байхад маргааш хүүхдийнхээ даахийг авна та хэд ирээрэй гэхээр нь би манай хүнийг дуудчих гээд манай хүнийг дуудаад тэндээ ууж сууж байгаад гараад эхнэртэйгээ гэртээ харьсан. Тэгээд ахиад уумаар санагдаад байхаар нь найзтайгаа уулзах санаатай эхнэрээс 500 төгрөг аваад найзынхаа гэрлүү явсан. Тэр үед оройны 11.00 цаг болж байсан. Наана нь зөндөө найзруугаа залгасан тэгэхэд утсаа авахгүй байсан тул гэрт нь очиход байхгүй байсан. Шугаманд явдаг хүн байсан тул доод талын зогсоол дээр байгаа юм болов уу гэж бодоод доошоо алхаж байтал Б ах залгаад чи хаана байгаа юм ах нь 0,75-тай архи авчихлаа гээд ярьсан. Тэгэхээр нь дүүд нь таксины ч мөнгө алга гэхэд хүрээд ир ах нь төлнө гээд тэгээд доошоо алхаад такси барих гэхээр такси олдохгүй байсан тул доод талын зогсоол дээр очиход унаанд явдаг хүмүүс нэг нь ч байхгүй байсан. Тэгээд замын урд талд гараад такси бариад явж байхад Б ах залгаад хаана явна гэхээр нь одоохон орлоо цайзын энд явж байна гэж хэлээд очтол Бямбаа ах байрныхаа үүдэнд зогсож байсан. Тэгээд Б ахтай манай доод талын өрөөнд орж ууя гээд 0,75-тай архиа уугаад юм ярьж байгаад та өдөр агсамнаад байсан гээд яриад сүүлдээ жоохон муудалцах болсон. Тэгээд би орлоо гээд дээд талын жижүүрийн өрөөрүйгээ орно гэхэд Бямбаа ах энийгээ ууя гээд тэгээд уусан. Архи дууссан эсэхийг би мэдэхгүй байгаа. Тэгээд жижүүрийн өрөөндөө орох гээд явж байхад л толгой эргээд байсан. Тэгээд жижүүрийн өрөөндөө ороод унтсан ба унтаж байтал нэг хүн дээр хөдлөх шиг болсон. Гэтэл дүү Мг нь миний дээр гарсан байж байсан юу билээ гэтэл бэлгийн харилцаанд орчихсон байсан. Тэгээд чи яаж байгаа юм юу хийж байгаа юм эгчид чинь хэлнэ аниа чинь чамайг хачин болгоно гэхэд манай дүү байж  байгаад гараад явсан. Гараад явахаар нь яах гэж байгаа юм бол гэхэд нойлруу орж байсан. Эсрэг талд нойл байдаг. Нойлруу ороход би араас нь яацын бол гэж бодоод очоод М гэхэд аан гэхээр нь би ах нь бие засая гэхэд за гээд усаа татаад гараад ирсэн. Гараад ирэхэд би бие засмаар санагдаад бие засчаад гараад ирэхэд М байрны өмнө сандал дээр сууж байсан. Тэгээд хоёулаа орья одоо эгч чинь ирнэ гээд дагуулаад орсон. Тэгэхэд М зогсож байсан. Би орон дээр очиж хэвтсэн. Хэвтээд би унтчихсан байсан. Унтаж байхад эхнэр ирэнгүүтээ над руу бос гэж орилоод яасан бэ гэхэд чи хүүхэд оролдлоо гэхээр нь би М чинь зүгээр үү М намайг оролдоод гэхэд битгий хуц чи Б очиж хононо гэсэн яасан бэ гэхээр нь Баяа байхгүй байсан би Бямбаа ахыг дуудахаар нь хүрээд ирсэн юм М хаачсан юм гэхэд би яаж мэдэх юм одоо ирнэ гэсэн. М ирэхээр болья гээд би гарч яваад Б ах дээр очиход Бямбаа ах хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд би буцаад доод талын грашруу ороод машин дотор ороод унтсан. Хүүхдүүдийн дэргэд бөөн хэрүүл болно гэж бодоод хэвтэж байтал унтсан байсан. Тэгээд унтаж байхад Т гээд дуудхаар нь сэрээд хартал О эгч орж ирсэн явж байсан. Тэгэхээр нь эхнэр ирэх юм байлгүй гэж бодоод байж байтал доод талд машинаа тавьдаг хуурай дүү явж байхаар нь ахынх нь бие муу байна архи гарахгүй байна чи нэг 0,33 архи аваад өгөөч гэхэд тэгье гээд 0,5-тай архи авч өгөөд тэрийгээ бид хоёр уугаад байж байтал цагдаа ирээд эрүүлжүүлэхэд орсон гэв. 

  Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 19 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Д аймгийн төвд төрсөн. Бага насаа Д аймгийн Ө суманд эцэг эх ах дүү нартайгаа хамт өнгөрөөсөн. Сургуульд сурч 7 дугаар анги төгссөн. Улмаар мал маллаж байгаад цэргийн албанд татагдаад албаа хаасан. 2002 онд Улаанбаатар хот руу орж ирсэн. Гол төлөв хувиараа ажил хийж байгаа. Өмнө нь нэг удаа зодооны хэргээр ял авч байсан. 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс манай эхнэрийн эгчийн хүүхэд болох М манайд амьдрах болсон. М манайд ирэхээсээ өмнө хадам эгч О амьдарч байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 17.00 цаг өнгөрч байхад би эхнэр хүүхдийнхээ хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Цэргийн хотхон сайханы  тоот руу гэртээ очиж хонохоор явсан. М байрандаа үлдсэн. Би эхнэр хүүхдүүдээ гэртээ оруулчихаад найз Д очиж нэг шил 0.75 литрийн архи уучихаад гэртээ харьж эхнэрээсээ тамхины мөнгө аваад дахиад архи уумаар санагдаад байхаар нь найз Б уулзахаар гэрт нь очтол гэртээ байхгүй байсан тэгэхээр нь Баянзүрх дүүргийн шүүхийн доор байдаг Отог буузын зогсоол дээр очтол мөн байгаагүй. Тэгтэл Баянзүрх хотхонд  дугаар байрны жижүүр хийдэг ах Б утасдаад таксидаад ир гэхээр нь би очсон. Тэнд очоод Б ах бид хоёр 0.75 литрийн архи нэгийг хувааж уусан. Би түүнээс хойш юу болсоныг мэдээгүй. Гэртээ орсоноо ч санахгүй байгаа юм. Гэртээ шөнийн 01.00 цагийн орчимд орсон байх. Унтаж байтал дүү Н.М миний дээр гарчихсан хөдлөөд байхаар нь би эхэндээ эхнэрийгээ юм байна гэж бодоод хартал жирэмсэн болчихвол яанаа гээд байхаар нь хартал М байсан. Би М загнаад чи жоохон юм байж яаж байгаа юм гэхэд уурлаад гараад явсан. Тэр 00-рүү орж байхаар нь би араас нь очоод гэрт оруулсан. Тэгээд би унтаад өгсөн байлаа. Өдөр 16.00 цагийн орчимд манай нэг хуурай дүү Бороо ирээд 0.5 литрийн архи хувааж уугаад машин дотор нь сууж байтал цагдаа ирээд барьж авч явсан. Би М зодож цохиогүй, М бэлгийн харьцаанд орсон. Бэлгэвч хэрэглээгүй. Би дур тавиагүй. М миний дээр гарчихсан хөдөлж байхаар нь загнаад босгочихсон. М насыг би сайн мэдэхгүй. 9 дүгээр ангид сурдаг гэдгийг нь л мэднэ  гэжээ. /хх-ийн 22/

          Өсвөр насны хохирогч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би эднийд 9 сард хичээл орсноос хойш амьдарч байгаа. Эгч, ах, 2 хүүхэдтэй нь гээд 5-лаа амьдардаг. Бидний амьдардаг газар бол ажлынх нь жижүүрийн жижигхэн нэг өрөөнд амьдардаг.Бидний амьдарч байгаа өрөө их жижигхэн. Тэнд ганцхан ортой. Би 2 хүүхэдтэй нь орон дээр ах, эгч хоёр газар унтдаг. Орой намайг унтахаас манай ах эгч хоёр бэлгийн харилцаанд орж байгаа нь надад сонсогддог. Тэгээд би сонирхоод нэг удаа хийж үзэх юмсан гэж бодож байсан. Тэр өдөр хагас сайн өдөр байсан. Би амарсан гэртээ байсан. Ах эгч хоёр хойшоо гэрүүлгээ явж  хононо гэж ярьж байсан. Би өмнө 4 цагийн үед найз бандитайгаа уулзачихаад гэртээ байж байсан. Тэгээд дараа нь манай 2 найз ирээд гадаа зөндөө байсан. Тэр үед би юм угааж байсан. Тэр хоёрыг явахаар нь би юм аа угаагаад бараг 10 гэж дуусаад гэртээ орж ирээд кино үзээд хэвтэж байсан. Тэгээд унтах гэж байх үед буюу 12 өнгөрч байхад манай ах цонхоор шагайсан доод өрөөний түлхүүр аваад ир гээд аваад явсан. Тэгээд би хэвтэж байхад ахиад буцаад ороод ирсэн. Тэгээд орж ирэхээр нь би доор орж засаж өгөхөд суугаад зурагт үзээд байсан. Тэгээд 01.00 цаг өнгөрч байхад би өөрөө унтаад өгсөн байсан. Нилээн унтаж байгаад 4 байна уу 5 цагийн үед сэрээд харахад бүхлээрэээ хувцастайгаа унтаж байсан. Тэгэхээр нь би очоод нүүрийг нь илсэн чинь сэрэхгүй байсан. Би нүүрэн дээр нь сонирхоод үнсэж үзэхэд хөдлөх шиг болсон. Тэгэхээр нь би гараа өмдлүү нь хийгээд эрхтэнийг нь барьж үзэхэд хатуураад байсан. Би өмдийг нь доош нь тайлж байгаад өөрөө дээр нь гараад хийж үзсэн. Тэр үед би номноос жирэмсэн болох тухай уншиж байсан тул жирэмсэн болвол яана гэж бодож байтал манай ах сэрээд намайг чи одоо юу болоод байгаа юм гээд загнасан. Эгчид чинь хэлнэ гээд загнаад байхаар нь надад харамсах сэтгэл төрсөн. Тэгээд босоод нойлын өрөөндөө ороод зөндөө суусан. Тэгтэл ах ардаас орж ирээд юу болоод байгаа юм гэртээ орж унт гэсэн. Тэгээд би гэрлүүгээ орсон. Тэгээд ах бид хоёр орон дээрээ унтсан. Тэгтэл ах унтаад өгсөн байсан. Би босоод найзынхруугаа явсан. Назындаа орцонд нь 7 цаг болж байхад очоод би унтаж байгаа байх гэж бодоод 8 цагийн үед хаалгыг нь тогшоод манай найз залуу гарч ирсэн. Гарч ирээд юу болов гээд би эгчтэйгээ утсаар ярих гэсэн юм гээд утсаар нь ярьсан. Тэгээд ах намайг оролдлоо та ирэх болж байна уу гээд би уйлаад ярьсан. Тэгтэл аниа нь одоо очлоо чи хаана байна гэхээр нь би найзындаа байна гэхэд наанаа байж бай би одоо гэртээ очлоо гэртээ очоод дуудая гээд би Х нилээн байж байгаад 10 болж байхад гэртээ очиход аниа цагдаа дуудчихсан ах байгүй байсан. Тэгээд бид хоёр цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн гэв.  

          Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 20 оны 10 дугаар сарын -ны өдөр А аймгийн Х суманд төрсөн. Би доороо нэг дүүтэй айлын 2 хүүхдийн том нь байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр А аймгийн Х суманд мал маллаж амьдарч байгаад 2009 онд А аймгийн Э сумын  дүгээр  жилийн сургуульд элсэн орж  дүгээр анги хүртлээ сураад 20 онд Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Нийслэлийн  дугаар сургуульд элсэн орсон. Одоо тус сургуулийн Ц.А багштай  ангид сурч байгаа. Би Улаанбаатар хотод шилжин ирээд ээжийнхээ эгч О байдаг болсон. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ээжийн эгчийн хүүхэд Т хүүхдийг нь харахаар болоод байгаа. Би 2016 онд ангийнхаа авьяаслаг сурагчаар шалгарч байсан. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр буюу баасан гаригт өглөө хичээлдээ яваад өдөр 13.15 цагт тараад гэртээ ирсэн. Гэртээ юм  угааж өнжсөн. 19.00 цаг өнгөрч байхад байхаа Т эгч Г ах 2 хүүхдүүдийнхээ хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Цэргийн хотхонд байдаг гэрлүүгээ очиж хононо гээд явсан ба ах эгчийг гарахаас өмнө манай ангийн Х, Х 2 манайд ирсэн. Ах эгч хоёр хүүхдүүдийнхээ хамт явж би 2 найзтайгаа үлдээд байрныхаа гадаа тоглож хамт байж байгаад 20.00 цаг өнгөрч байхад гэртээ орж үлдсэн хувцасаа угаагаад 22.00 цагийн орчимд дуусгаад гэрлүүгээ орсон. Манай нойл буюу угаалгын өрөө граж дотор байдаг юм. Ингээд би гэртээ ганцаараа орондоо ороод телевиз үзээд 22.00 цагаас гардаг Пинёко гэдэг Солонгосын олон ангит киног үзээд кино дуусхаар нь утсаараа оролдоод байж байтал 110 дугаар байрны жижүүр эгчийн нөхөр Б ах манай орцон дотор жижиг цонхоор шагайгаад ах эгч 2-ыг асуухаар нь ажлын байрандаа байхгүй байна гэх юм байх гэж бодоод доод байрандаа унтаж байгаа гэж хэлсэн. Доод байр гэдэг нь 108 дугаар байрны доор гражид байдаг өрөө юм. Тэгсэн чинь Б ах доод өрөө рүү чинь орно гээд байхаар нь би худлаа айл руу орчихсон гэж хэлээд явуулсан. Бямбаа ах согтуу байсан. Тэгээд 20 минут орчим болоод 2017 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 00.20 цагийн орчим байх Г ах орцны жижиг цонхоор шагайгаад доод өрөөний түлхүүрийг өгчих ах нь доошоо орж унтлаа гээд согтуу ирэхээр нь би Т эгчийг асуусан чинь 805-д гэртээ л унтаж байгаа байх гээд надаас доод өрөөний түлхүүр аваад явсан. Тэгээд би унтах гээд байж байтал 30-40 орчим минутын дараа Г ах буцаж ирээд цонхоор шагайхаар нь та доор унтахгүй яасан юм бэ гэсэн чинь үгүй би наана чинь унтана гээд байхаар нь би хаалгаа тайлж өгсөн. Ингээд орон дээрээ хэвтээд Г ах орны доор байдаг хивсэн дээр унтлаа гээд хувцасаа тайлаад куртикээ нөмрөөд хэвтэж байгаад босч ирж суучихаад зурагтаар нисдэг тэрэгний тухай гарч байсныг үзэж байгаад ганцаараа онгоц ингэж нисдэг байх нь байна шүү гээд яриад байсан. 01.10 цагийн орчимд О эгч цонхоор шагайж харчихаад явсан. О эгчийг явсаны дараа би зүүрмэглээд унтаж байгаад нэг сэрсэн чинь Г ах орон дээр гараад ирчихсэн миний хажууд хэвтэж байхаар нь би та буу газар унт гэсэн чинь би чамтай хамт унтана гээд буухгүй надад шилжилтийн насны тухай гээд янз бүрийн юм яриад би одоо юмыг ойлгодог болсон нас чи найз бандитай болчихоод мессэж бичээд байна ингэж болохгүй гээд байсан. Тэгэхээр нь би босоод суучихсан чинь чи хаачих гээд байгаа юм хэвт гээд байсан. Аниа чинь чамайг хүнтэй мессэж бичээд байгаа гэсэн аниа чинь чамайг 1 удаа ашиглаж болно гэсэн гэх зэрэг сонин сонин юм яриад байсан. Би гайхаж уурласан чинь ах нь тоглосон юм уучлаарай ах нь хашраах гэсэн юм гээд дахин дахин хэлээд байсан. Тэгэхээр нь би тэгвэл  газар унтлаа гээд доошоо буух гэсэн чинь юу гээд тэнэглээд байгаа юм энд хэвт гээд гарнаас татаад сонин сонин юм хараад байсан. Чи өөрөө мэд гэж байгаад ах нь тэгвэл зөрөөд хөл рүү чинь хараад унтчихья гээд зөрж хэвтээд унтаж байгаа юм шиг байж байснаа гэнэт босч ирээд над руу чи хэн бэ гээд гараараа хана цохиод байхаар нь би айгаад босч ирээд суусан чинь ах бас босч ирээд орны хөлд суугаад ганцаараа амандаа үглээд байсан. Би юу гээд байгааг нь ойлгоогүй. Тэгснээ миний хажууд ирж суугаад чи өөрөө мэдэлдээ гээд миний 2 гарнаас бариад түлхээд байхаар нь би орилсон чинь миний амыг гараараа дараад би чамайг хүчиндвэл хүчиндэнэ ш дээ өнөөдөр тэртээ тэргүй аниа чинь ирэхгүй гээд намайг хойшоо түлхэж унагаагаад миний дээр гарчихаад хазар хүзүүн дээр үнсэж байгаад миний өмдийг тайлах гээд байхаар нь би тайлуулахгүй гээд ноцолдоод дийлээгүй ба тэрээр миний өмдийг тайлсан. Тэгээд дараа нь өөрийнхөө өмдийг тайлаад байхаар нь би новш минь зайлаач болиоч дарж аллаа гэсэн чинь цээжээ жоохон өндийлгөчихөөд надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд ах босч ус уухаар нь би босоод өмдөө өмссөн чинь дахиж хүрч ирээд дахиад нэг тэгчихье тэх үү гээд дахиад миний өмдийг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Тэгэхдээ надад эгч чинь өнөөдөр ирэхгүй угаасаа би чамайг харж явдаг юм гээд байсан. Тэгээд босохоор нь би босч өмдөө өмсөөд уяагаар нь уячихсан чинь дахин ноцолдоод миний өмдний уяаг тасдаад дахиж бэлгийн харьцаанд орсон. Ингээд ах 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Би уурлаад босоод гарах гэсэн чинь намайг гаргахгүй байхаар нь би гэрлээ асаагаад зурагтаа үзээд суугаад байсан чинь би тавихгүй байна дахиад нэг хийчихье гээд намайг хивсэн дээр унагаачихаад 1 цаг орчим ноцолдож байгаад миний хажуугаар ороод хэвтсэн. Тэгээд дахиад аниа чинь ирэхгүй гээд байхаар нь би таныг маргааш эгчид хэлнэ гэхэд хэл хэл гээд байсан. Би гэгээ орохоор нь найз Х гэрт очсон. Х бүх асуудлыг хэлсэн. Мөн Т эгчид хэлээд цагдаад хандсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Хүзүүн дээр улайсан байсан чинь эгч шимчихсэн байна гэж байсан гэжээ. /хх-ийн 12-13/

Түүний хууль ёсны төлөөлөгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би ээжийнх нь нагац эгч байгаа юм. Өмнө нь 2012 оноос хойш манайд амьдарч байсан. Манайд 5 дугаар ангидаа ирсэн. Сая 9 дүгээр ангид орохдоо эднийд байсан. Эднийд 2017 оны 09 дүгээр сарын 1-нээс хойш байсан. Эднийд хүүхдийг нь харах зорилгоор сууя гээд очсон байсан. Өглөө эднийд очиход байхгүй байсан. Тэгээд юу болсон яасан гээд асуухад ийм зүйл болсон гэсэн. Яг юу болсонг нь сайн мэдэхгүй. Цагдаа сэргийлэх болчихсон байсан. Энэ асуудал болсноос хойш ээж нь ирээд цагдаагийн хүмүүстэй уулзаад явсан. Ээж аав нь зөвшөөрөөд эднийд суухаар болсон. Энэ жил 9 төгсөх гэж байгаа тул эндээ төгсья гээд ээж нь таниас өөр харж хандах хүнгүй гээд манайд байгаа. Ар гэр нь сумын төвөөсөө 70-80 кмын зайтай байдаг. Ар гэр нь бололцоо муутай. Би харж ханддаг юм гэв.

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Манай байгууллага Баянзүрх дүүргийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс гэдэг байгууллага байгаа. Сүүлд манай хэлтэст хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу хууль ёсны төлөөлөгчөөр би ажиллаад, сурган хүмүүжүүлэгчээр сэтгэл зүйч н.Д гэдэг хүн томилогдсон. Эхний мэдүүлэг болон сүүлийн мэдүүлэгтэй нь танилцсан. Мэдүүлгийн явцад хохирогч М нь эхний мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг ярьж эхэлсэн. Тухайн үед нь сэтгэл зүйчийн хамт байж ямар нэгэн дарамт шахалт байгаа эсэхийг тодруулахад тийм байхгүй гээд хохирогч уйлаад байсан. Мэдүүлэгтээ ярьсанаар би өөрөө тэгсэн гэж хэлдэг. Үүний дараа А аймгаас ээж нь ирсэн. Охиноо энд сургахгүйгээр А аймагтаа сурга тэнд 10 жил байдаг гэсэн гэхэд манайд ээж нь өргөдөл өгөөд охиноо одоо А авч явья маргааш өглөө аваад явлаа гээд өргөдөлөө бичээд тэгээд явсан. Гэтэл А яваагүй байна. Амьдарч байсан өрөөнд нь очсон. Тав тух муутай хүн амьдрахад хэцүү жижигхэн өрөө байсан. Ээж нь бол тэндээ боломжийн малтай айл байгаа. А аймгаасаа бол 70 кмын зайтай амьдардаг айл байна лээ. Дотуур байранд сургах боломжтой гээд яриад байсан. Мэдүүлгээсээ зөрүүтэй байсан учраас охиныг хамгаалах байранд авчирсан. Ар гэрээс нь дарамт шахалт байж магадгүй гээд асуухад  охин нь үгүй гээд байгаа. Миний зүгээс бол дарамт шахалт өгөөд үг зааж өгсөн байх гэж бодож байна. Иймд хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

         Өсвөр насны хохирогч Н.М нагац эгч Н.О байлцуулан авсан  мөрдөн  шалгах ажиллагаанд  өгсөн мэдүүлэг: / хх-н 10-13 /

         Хэргийн газрын нөхөн үзлэгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хийсэн тэмдэглэл /хх-н 5-6/

          Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох мөрдөгчийн тогтоолд:  Н.М төрсөн эхийн төрсөн эгч буюу нагац эгч Н.О хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. / хх-н 8/

            Хохирогчоор 2003 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн бага насны  Н.Мөнхцэцэгийг тогтоосон мөрдөгчийн тогтоол / хх-н 9/

          Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянзүрх хотхоны Гандирс СӨХ-ийн 1 дугаар байранд жижүүрийн үйлчлэгчээр ажилладаг юм. Миний нагац дүү буюу ээжийн дүүгийн хүүхэд Нямсүх овогтой Мөнхцэцэг нь манайд 2017 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн миний нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 17.00 цагийн орчимд нөхөр 2 хүүхэдтэйгээ хамт гэртээ харьж усанд орохоор Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Цэргийн хотхоны С  тоот руу явсан.  Тухайн үед миний нөхөр болох Д Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд Г гэртээ хариад намайг 2 хүүхэдтэй хамт гэрт оруулж өгчихөөд буцаад гарсан ба орой 22.00 цаг өнгөрч байхад нэмээд архи уучихсан нилээн халамцуу орж ирсэн. Тэгээд надаас тамхины мөнгө аваад дэлгүүр хаахаас өмнө гарч  тамхи авчихаад найз Б очно гээд гэрээс гарсан. Г Б гэдэг найзындаа архи дарс уугаад хоночихдог юм тэгээд гэртээ ирэхгүй болохоор нь би тэнд хонож гэж бодсон. Би унтахаасаа өмнө 22.00 цагийн орчим байхаа Г орж ирж мөнгө авахаас өмнө дүү М рүү залгаад О эгчийндээ ороод хоноорой гэж хэлэхэд би кино үзэж байна гэртээ хоночихно хаалгаа түгжчихсэн байгаа гэж хэлсэн. Ингээд би тэр шөнөдөө гэртээ 2 хүүхэдтэйгээ хоноод маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 7-ны өглөө 07.00 цагт дүү М над руу залгаад Г ах ирж хоносон намайг татаж чангаагаад байсан гэхээр нь би тэгээд гайгүй юу янз бүрийн юм болоогүй биз дээ гэхэд зүгээр гайгүй гэсэн. Би хоёр хүүхдээ аваад байран дээрээ ирэхэд Г хувцастайгаа бүхлээрээ орон дээр унтаж байсан. М ангийнхаа найз Х оччихсон байсан. Тэгээд би М рүү яриад дуудахад гэртээ ирсэн. Энэ хооронд би Г цагдаад хэлж бариулсан. Би Д Г 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч байгаа юм. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа 2 хүүхэдтэй. Г хувиараа ажил хийдэг юм. Архи тамхи хэрэглэдэг. Архи уусан үедээ  янз бүрийн зан гаргадаггүй юм. Зан байдлын хувьд хүнтэй их нийтэч нээлттэй, хар бор ажлыг сайн хийдэг, хүнд тусархуу юм. 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хөлөө хугалсан ба баруун хөлний шилбэний ясандаа 5 ширхэг хадаастай одоо группд байдаг юм. М төрсөн эх нь А аймгийн Х суманд малчин ажилтай байдаг юм. Эцэг нь байдаггүй юм. Н.М 2013 оноос хот руу шилжин ирээд О эгчийнд амьдарч байгаад энэ жилээс манайд байх болсон юм гэжээ. /хх-ийн 16/

          Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 6-ны орой 23.00 цагийн үед манай Баянзүрх хотхоны 108 дугаар байрны жижүүр Г над руу утсаар яриад таксины 3000 төгрөг бэлдээд 1 шил архи аваад байж байгаарай би очиж байна гэсэн. Ингээд 10 орчим минут болоод Г таксидаж ирсэн ба би таксинд нь 3000 төгрөг өгч явуулсан. Би дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Хараа архи авсан байсныгаа аваад Г бид 2 108 дугаар подвол руу орж уусан. Би тэр архинаас уугаагүй ба Г 3 удаа жижиг рункээр уугаад согтчихсон. Ер нь анх ирэхдээ нилээн согтуу  ирсэн юм. Г согтчихоор нь би 108 дугаар байрныхаа подволд орхичихоод 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнийн 00.10 цагийн орчимд үлдсэн тал шил архиа аваад гарч гэртээ орсон. Г намайг гарахад сэрүүн суугаад үлдсэн. Намайг гарсанаас хойш юу болсон талаар би мэдэхгүй. Би Г 2016 оны 01 дүгээр сараас мэддэг болсон ба ер нь нэг их нийлээд байдаггүй юм. Намайг таксины мөнгө, архины мөнгө зээлье машинаа асаачихаад өгье гэж хэлсэн юм гэжээ. /хх-ийн 20/ / хх-н 19-20/

          Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 25/

          2017 оны 10 дугаар сарын 07-13-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ            12728 дугаар дүгнэлтэд:

1.Н.М үтрээнээс авсан, арчдас, наалдацад үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй.

2.Н.М охин хальсанд шинэ урагдалтай байна. 2017.10.06-наас 07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой.

3.Н.М нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

4.2017.10.06-07-нд шилжих шөнө бэлгийн харьцаанд  орсон байх боломжтой.

5.Н.М биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 26/

           Шинжээч эмч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: М биед хийсэн эмэгтэйчүүдийн үзлэгээр охин хальсанд 7 цагийн түвшинд сууриа хүрсэн сорвижилт үүсээгүй, урагдалттай байсан. Энэ нь шинэ урагдал байх боломжтой. 2017 оны 10 дугаар сарын 6-наас 07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэж үзлээ. Охин хальс нь 7 хоног болоход сорвижилт үүсдэг гэтэл сорвижилт үүсээгүй байсан учир шинэ урагдалт гэж үзэх үндэслэл болсон. Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нь үзлэг хийж охин хальсны гэмтлийг тодорхойлох боломжтой. 14 буюу насанд хүрээгүй хүнд толь тавьж үзэх заалт байдаггүй ба үтрээг хуруугаар үздэггүй. Учир нь үтрээг хуруугаар үзвэл охин хальсийг гэмтээж болзошгүй байдаг. Би уг эмчийн үзлэгийг уншиж танилцлаа. Үүнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үзлэг байлаа. Үүнд охин хальсны талаар дурьдагдаагүй байна гэжээ.  / хх-н 116-117/

          Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: би өөрийн бүртгэлээс харлаа. Н М нь 2017.10.20 нд 10.15 цагт үзүүлсэн байна. Тухай үеийн нөхцөлд охидын биед үзлэг хийх журмын дагуу үзэж охидын толь тавьж гадна бэлэг эрхтэний зөв буруу эсэх, умайн, өндгөвч зэргийг өөрчлөлт байгаа эсэх, үзсэн юм. ингээд эрүүл гэсэн онош тавьж бичсэн байна. Мазокын шинжилгээг авсан ба ДОХ, Тэмбүүгийн шинжилгээ өгөөрөй гэж зөвлөсөн боловч хамт явсан эмэгтэй буюу эгч нь ийм шинжилгээ өгөх шаардлага байхгүй гээд өгөөгүй. Би охин хальс нь уян сунамхай шинж чанартай байна гэж үзсэн ба шүүх эмнэлэгийн дугнэлгээ хараарай, гэж хэлээд гол нь тэрүүгээр хариу гарах естой гэж хэлсэн. Би хамгийн бага хэмжээтэй толь тавьж үзсэн ба ямар нэгэн эсэргүйцэл үзүүлээгүйгээр үзүүлсэн. Би тухайн охиныг үзээд тухайн байгаа нөхцөл байдлыг бичсэн байгаа гэжээ.  / хх-н 118-119/

         2017.10.11-ний өдрийн 9493 дугаартай бактерилогийн шинжилгээ  дүгнэлтэд:

1.Н.М нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ. /хх-ийн 27/

9494 дүгнэлтэд:

1.Н овогтой М гэх үтрээнээс авсан арчдас, наалдацад үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй гэжээ. /хх-ийн 28/ / хх-н 27/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 29/ /хх-н 127-129/

          Н М төрсөний гэрчилгээний хуулбар /хх-н 30/ РД: АЙ 03302600/

          Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ / хх-н 78-92/

        Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 93/

        Шүүх сэтгэц эмгэг судлалын 968 тоот дүгнэлт:

1.Д.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй байна. Д.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2.Д.Г нь эмнэлэгийн хяналлтанд байдаг гэх баримт үгүй байна.

3.Д.Г нь сэтгэцийн өвчингүй байна. Д.Г эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Д.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед энгийн согтолттой байсан байна.

5.Д.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

6.Д.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. / хх-н 94/

           Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 134/

           2017.10.25-ны өдрийн 5496 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд  ирүүлсэн цайвар өнгийн дотоожинд ханзралтууд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна.

2.Ханзралтууд шинээр гарсан байна.

3.Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.

4.Материалын суналтаас шалтгаалан чиглэл тогтоох боломжгүй байна гэжээ.  / хх-н 135/

          Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би  дугаар сургуульд 11 жил багшилж байна. М, Х хоёр бол  4 жилийн өмнө ба ангийг нь дааж авах үед ирсэн сурагчид байгаа юм. Одоо энэ ангийг  болтол нь ангийн багшаар нь ажиллаж байна. Манай хоёр сурагч ямар нэгэн зүйлд оролцохгүй төлөв даруухан, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хичээл таслаж байгаагүй, төлөв зантай хүүхдүүд байгаа юм. М эцэг эх нь хөдөө амьдардаг ба энд ээжийнхээ төрсөн эгчийнд амьдарч байгаа гэсэн. Х бол бүтэн өнчин ба талийгаач ээжийнхээ дүү нар болох ах эгч нартайгаа амьдардаг юм. Манай ангид М, Х, Х нар нийлдэг. Үерхэж байгаа эрэгтэй хүүхэд гэж байдаггүй юм шиг байсан. М гэрээс О гэж эгч нь ирж уулзаж санаа тавьж байдаг юм. 2017 оны 10 дугаар сарын 30-нд М эгч ирж уулзаад манай эгчийн хүүхдийн нөхөр М оролдсон бололтой байна гэхээр нь би цагдаа руу очиж уулзах хэрэгтэй гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 101 / хх-н 101/

          Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Н.М танихгүй, харин Д.Г бол миний төрсөн дүү байгаа юм. Бид эцэг эхээс 6-уулаа байсан ба Г дараагийн дүү нь нас барсан ба одоо бид 5-уулаа байдаг. Хамгийн том ах Г нь Д аймаг С  бригадад мал маллаж гэр бүлийн хамт амьдарч байгаа юм. Манайх Д аймгийн С сумын төвд ажиллаж гэр бүлийн хамт амьдарч байна. Манай аав Д 2008 онд нас барсан юм. Ээж Б нь Д аймгийн С сумын  дугаар багт дүү Ц хамт амьдарч байгаа юм. Би айлын том охин болохоор дүү нарыгаа дотор нь орсон юм шиг мэднэ. Миний дүүгээс тийм зан ааш гарах нөхцөл байхгүй. Манайхан хүн ахтай дээл захтай гэдгээр ах дүүсээ хүндэлж харьцдаг юм. Манай гэр бүлийн байдал тогтвортой, ах дүүс бие биенийхээ үгэнд ордог, дүү нар маань согтуу харагдаж байгаагүй, муухай зан ааш гаргаж ч байгаагүй. Тийм болохоор би их гайхаж байна. Манай дүү Г 200 онд байхаа Т гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Сүүлийн үед ямар ажил хийгээд байгааг нь мэдэхгүй байна. Хувийн машинаараа халтуур хийдэг байх. Манай дүү нараас Ц гэр бүлтэйгээ хотод байдаг, мөн энэ дүү байгаа бусад нь хөдөө амьдардаг  юм гэжээ. /хх-ийн 103/  / хх-н 103-104/

         Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Д. Г миний 4 дэх төрсөн хүү байгаа юм. Миний төрсөн хүү Д. Г нь даруу төлөв зантай, архи, дарс хэрэглэдэггүй миний нүдэнд архи уусан байх нь харагдаагүй, жил болгон цагаан сараар миний хүү эхнэр хүүхдүүдтэйгээ ирж надтай золгодог юм. Хүнд их тусархуу, хэрэг хийхээр хүн биш. Миний хүү эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, тусдаа амьдараад ойролцоогоор 7 жил болж байгаа байх. Улаанбаатар хотод хувиараа таксинд явдаг ажилтай. Заримдаа хүнд туслах гээд барилгын ажил хийж үр хүүхдүүдээ тэжээж байгаа өрхийн тэргүүн эцэг хүн байгаа юм. 2000 онд Өмнөговь аймгийн 1-р ангид цэргийн алба хаасан. С с -р сургуульд 6-р ангид сурч байгаад сургуулиас хөдөө мал маллуулхаар гаргасан юм. тэр үед ангийн багш нь хэн байсанг сайн мэдэхгүй байна гэжээ.  /хх-н 106/

         Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : М нь миний том охин байгаа юм, харин Д. Г нь миний төрсөн эгч Н охин Т нөхөр байгаа юм. Би А аймгийн Х сумын  гэх газарт нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа, манай баг сумын төвөөсөө 100 гаран километрийн зайтай байдаг болохоор хотруу ирж очиж чадахгүй байна, миний охин М нь 5 жилийн өмнө хотруу сургуульд сурахаар явсан ба хотод миний төрсөн эгч О гэрт амьдарч байсан юм тэгтэл саяхан Н эгчийн охин Т гэрт амьдарч байхад нь нөхөр нь оролдсон сурагтай байна, ингээд сүүлдээ би ар гэр малаа хүнд даатгаж үлдээгээд өнөөдөр хөдөөнөөс ирж байна. Манай охин хүнд тусархуу, тайван дөлгөөн томоотой хүүхэд байгаа юм. Манай охин Х сумын сургульд 1-4 анги хүртлээ сурч төгссөн ингээд хотруу шилжүүлсэн. Хотод байхдаа хааяа нэг надруу утсаар ярьдаг байсан ба өмнө нь ямар нэгэн хэрэгт орж байгаагүй, бас ийм асуудал гарч байгаагүй. Би Г манайд хүргэн болоод ирснээс хойш буюу 2012 оноос хойш манай нутагт очсон ингээд мэдэх болсон ба энэ зун ирээд манай охиныг гэртээ байлгаж хүүхдээ харуулмаар байна гэхээр нь зөвшөөрсөн тэгээд энэ намар 9 сарын 01 нээс эхлэн тэднийд байдаг болсон. Миний охин надруу залгаад Г ах намайг оролдсон  тэрийг эгчид хэлсэн чинь аниа цагдаад хэлчихсэн одоо бөөн юм болоод байна би яах бэ гээд уйлаад байсан юм ингээд би эгч нартайгаа сайн ярьж байж шиидэхгүй яасан юм бэ гэж хэлсэн, эгч О утсаар ярих үед Т нь нөхрийгөө цагдаад бариад өгчихсөн байна лээ гэж хэлсэн ба Гяг ч бас зүгээргүй байсан байхаа гэж хэлжээ.   /хх-н 123/

        Д.Г 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал,шүүгчийн захирамж / хх-н 48-50/ , / хх-н 142-148/, / хх-н 160-163/      

  Д.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-43/

    Д.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70, / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 44/, 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Д аймгийн сум дундын шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 45-46 /ажил байдлын тодорхойлолт /хх-н 47/ зэрэг болно.

         Д.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харуул-Алтай хотхоны дугаар байрны жижүүрийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  бага насны 13 настай Н.М хүчиндсэн  гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах

 бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Н.М үтрээнээс авсан, арчдас, наалдацад үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй. Н.М охин хальсанд шинэ урагдалтай байна. 2017.10.06-наас 07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Н.М нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 2017.10.06-07-нд шилжих шөнө бэлгийн харьцаанд  орсон байх боломжтой. Н.М биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн 2017 оны 10 дугаар сарын 07-13-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ     12728 дугаар дүгнэлт. /хх-ийн 26/

     Шинжээч эмч С.Ч  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … М биед хийсэн эмэгтэйчүүдийн үзлэгээр охин хальсанд 7 цагийн түвшинд сууриа хүрсэн сорвижилт үүсээгүй, урагдалттай байсан. Энэ нь шинэ урагдал байх боломжтой. 2017 оны 10 дугаар сарын 6-наас 07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэж үзлээ. Охин хальс нь 7 хоног болоход сорвижилт үүсдэг гэтэл сорвижилт үүсээгүй байсан учир шинэ урагдалт гэж үзэх үндэслэл болсон гэсэн мэдүүлэг,

          ...Шинжилгээнд  ирүүлсэн цайвар өнгийн дотоожинд ханзралтууд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Ханзралтууд шинээр гарсан байна. Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Материалын суналтаас шалтгаалан чиглэл тогтоох боломжгүй байна гэсэн 2017.10.25-ны өдрийн 5496 дугаартай шинжээчийн дүгнэлт гэжээ.  / хх-н 135/

         Мөрдөн шалгах ажиллагааны үед  Н.М нагац эгч Н.О байлцуулан авсан мэдүүлэгт … миний хажууд ирж суугаад чи өөрөө мэдэлдээ гээд миний 2 гарнаас бариад түлхээд байхаар нь би орилсон чинь миний амыг гараараа дараад би чамайг хүчиндвэл хүчиндэнэ ш дээ өнөөдөр тэртээ тэргүй аниа чинь ирэхгүй гээд намайг хойшоо түлхэж унагаагаад миний дээр гарчихаад хазар хүзүүн дээр үнсэж байгаад миний өмдийг тайлах гээд байхаар нь би тайлуулахгүй гээд ноцолдоод дийлээгүй ба тэрээр миний өмдийг тайлсан. Тэгээд дараа нь өөрийнхөө өмдийг тайлаад байхаар нь би новш минь зайлаач болиоч дарж аллаа гэсэн чинь цээжээ жоохон өндийлгөчихөөд надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд ах босч ус уухаар нь би босоод өмдөө өмссөн чинь дахиж хүрч ирээд дахиад нэг тэгчихье тэх үү гээд дахиад миний өмдийг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Тэгэхдээ надад эгч чинь өнөөдөр ирэхгүй угаасаа би чамайг харж явдаг юм гээд байсан. Тэгээд босохоор нь би босч өмдөө өмсөөд уяагаар нь уячихсан чинь дахин ноцолдоод миний өмдний уяаг тасдаад дахиж бэлгийн харьцаанд орсон. Ингээд ах 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Би уурлаад босоод гарах гэсэн чинь намайг гаргахгүй байхаар нь би гэрлээ асаагаад зурагтаа үзээд суугаад байсан чинь би тавихгүй байна дахиад нэг хийчихье гээд намайг хивсэн дээр унагаачихаад 1 цаг орчим ноцолдож байгаад миний хажуугаар ороод хэвтсэн. Тэгээд дахиад аниа чинь ирэхгүй гээд байхаар нь би таныг маргааш эгчид хэлнэ гэхэд хэл хэл гээд байсан. Би гэгээ орохоор нь найз Х гэрт очсон. Х бүх асуудлыг хэлсэн. Мөн Тунгалаг эгчид хэлээд цагдаад хандсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Хүзүүн дээр улайсан байсан чинь эгч шимчихсэн байна гэж байсан гэжээ. /хх-ийн 12-13/

          Гэрч Н.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … М нь миний том охин байгаа юм, Миний охин надруу залгаад Г ах намайг оролдсон  тэрийг эгчид хэлсэн чинь аниа цагдаад хэлчихсэн одоо бөөн юм болоод байна би яах бэ гээд уйлаад байсан юм ингээд би эгч нартайгаа сайн ярьж байж шиидэхгүй яасан юм бэ гэж хэлсэн, эгч О утсаар ярих үед Т нь нөхрийгөө цагдаад бариад өгчихсөн байна лээ гэж хэлсэн ба Г яг ч бас зүгээргүй байсан байхаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг    /хх-н 123/ зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

           Д.Г нь Н.М хүчиндсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтээр тухайлбал охины онгон хальс шинэ урагдалттай гэсэн шинжээчийн дүгнэлт, мөн охины өмсөж байсан цайвар өнгийн дотоожинд ханзралтууд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Ханзралтууд шинээр гарсан байна гэсэн шинжээчийн дүгнэлт, Н.М мэдүүлэг  зэргээр хангалттай тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иймд Д.Г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж  шүүх бүрэлдэхүүн шүүх дүгнэв. Өсвөр насны хохирогч Н.М нь 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болохыг нотолсон төрсний гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байна. Тухай хэрэг болох үед Н.М  нас  сар  хоногтой байсан байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Г болон түүний өмгөөлөгч нар нь Д.Г нь хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй бага насны хүүхэд Н.М өөрөө  нэг сэрэхэд миний дээр гарчихсан хөдөлж байхаар нь би чи яаж байгаа юм бэ, эгчид чинь хэлнэ шүү гэж хэлсэн  гэж мэдүүлж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

          Шинжээч нарын гаргасан охины онгон хальс шинэ урагдалттай гэсэн шинжээчийн дүгнэлт, мөн охины өмсөж байсан цайвар өнгийн дотоожинд ханзралтууд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Ханзралтууд шинээр гарсан байна гэсэн шинжээчийн  дүгнэлтүүдээр, түүний энэ мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Охин өөрөө түүний дээр гарч хурьцал үйлдсэн бол түүний өмсөж явсан дотоожинд урагдал үүсэхгүй байх байсан гэж үзэв.

        Өсвөр насны хохирогч өөрөө энэ мэдүүлгийг шүүх хуралдаан дээр мэдүүлж байх боловч энэ мэдүүлэг нь мөн …охины онгон хальс шинэ урагдалттай гэсэн шинжээчийн дүгнэлт, …мөн охины өмсөж байсан цайвар өнгийн дотоожинд ханзралтууд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна ханзралтууд шинээр гарсан байна гэсэн шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэнэ.Тэд гэр бүлийн хамаарал бүхий учир охины мэдүүлгийг зааж өгсөн байх боломжтой байна гэж шүүх үзэв.

          Өсвөр насны хохирогч Н.М нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг ягаан эрээн орны даавуу, нэг ширхэг цайвар ногоон өнгийн дотоож зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй.

         Д.Г нь энэ хэргийн улмаас  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон   108 хоногийг эдлэх ялд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2- д зааснаар оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн хнүдрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

      Шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 3 6.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Д Г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Д.Г 20 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г    оногдуулсан хорих ялыг хаалттай  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Г 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон   108 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Д.Г цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг ягаан эрээн орны даавуу, нэг ширхэг цайвар ногоон өнгийн дотоож зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Г нэхэмжилсэн зүйлгүй  болохыг  тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД:                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                        Э.ЧИНГИС