Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0903

 

2024 11 13 128/ШШ2024/0903   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Оч ө******* ХХК //

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эын З /УЦ/

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нн Э /УТ/

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүний хяналтын улсын байцаагч Л.Э,

Гомдлын шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүний хяналтын улсын байцаагч Л.Эгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Э.З хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1 . Оч ө******* ХХК-аас, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүний хяналтын улсын байцаагч Л.Эд холбогдуулан, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гарган маргасан.

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Э.З нараас шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: ...Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүчний хяналтын улсын байцаагч Л.Эгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг Оч ө******* ХХК 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан. Тус шийтгэлийн хуудаст манай компанийг Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэсэн.

Гэвч энэхүү Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх гэх хэсгийг эрх бүхий албан тушаалтан бүрэн шалгаагүй гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа тал бүрээс нь үнэн зөвөөр шалгаагүй бөгөөд энэ тухай нотлогдвол зохих баримт болон шаардлагатай албан тушаалтныг шалгаж өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж амаар болон бичгээр гаргаж өгсөн ба энэ байдал нь хангагдаагүй гэж үзэж байгаа. Мөн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсанд тусгагдсан шийтгэл нь тодорхойгүй байгаа нь бидэнд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байгаа.

3. Шийтгэлийн хуудас гарснаараа бидний тусгай зөвшөөрөл эрхлэх үйл ажиллагаанд саад бэрхшээл учирна. Ийм учраас хяналт шалгалт хийгээд өгөөч гэдгийг амаар болон бичгээр хүсэлт тавьсан боловч эрх бүхий албан тушаалтан хийж өгөөгүй. Мөн урьд өмнө нь дулаан нийлүүлж байсан объектод манайх үргэлжлүүлээд дулаан нийлүүлснийг алдаатай буруутай үйлдэл гэж байгаа нь бүрэн тогтоогдож шалгагдаагүй гэж үзэж байна.

4. Гомдол гаргагч тал Оч ХХК-ийн Голомт банкны дансаар төлбөрийг авч байсан гэдгийг дурдаад яриад байгаа. Гэхдээ Дулаан түгээх компани үүнд буруутай болов уу? гэж бодож байгаа. Төвлөрсөн дансанд төвлөрсөн мөнгө төлбөр эргээд Дулаан түгээх газарт тушаагддаг. Тэгэхээр орлогыг харгалзаж байгаа мөн зарлага нь адилхан гарсан байгаа. Тийм учраас нягтлангаас шалгаад өгөөч гэдэг тайлбараа өгч байсан.

5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүчний хяналтын улсын байцаагч Л. Эгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна... гэв.

6. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүчний хяналтын улсын байцаагч Л.Э шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3-т заасан тусгай зөвшөөрлүүдийг олгож мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож хэрэгжилтийг хянадаг. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 68 дугаар тогтоолоор Оч ө******* ХХК-д дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгож 2021 оны 136 тогтоолоор 1 жил, 2022 оны 130 дугаар тогтоолоор 1,3 жил, 2023 оны 483, 564 дүгээр тогтоолуудаар 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгаж тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагыг ш*******члэн тогтоосон.

У ТӨХК-аас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/1249 дүгээр албан бичгээр ирүүлсэн Б дүүргийн 13 дугаар хорооны 127 дугаар байрны зүүн талд байрлах М п******* ХХК-ийн авто засвар, үйлчилгээний барилгад 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үзлэг хийхэд Дулаан дамжуулах, түгээх ний холболтын журам-ын 4-т заасан объектыг дулаан дамжуулах, түгээх нд холбох журмыг зөрчиж техникийн нөхцөл, батлагдсан зураг төсөлгүй барилгыг Оч ө******* ХХК нь дулаанаар хангасан байна гэх зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч Оч ө******* ХХК-д холбогдуулан зөрчлийн дугаартай хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба дараах нөхцөл байдлууд тогтоогдсон.

6.1. М п******* ХХК-ийн ерөнхий инженер Чын Бын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлгээр М пролертиес ХХК нь № дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Нийслэлийн Б дүүргийн 13-р хороо, 14-р хороолол /, Эы ө чөлөө гудамж, 147 тоот хаягт байршилтай 342.2 м.кв талбайтай авто засвар үйлчилгээний зориулалттай барилгын хууль ёсны өмчлөгч болно. Барилга анх хэзээ баригдсаныг тодорхой мэдэхгүй. Гэхдээ 2015 онд анх намайг ажилд ороход тус гараашийг барьсан байсан, мөн 2012 оны 7 дугаар сард тус барилгыг ашиглалтад өгөхөөр туршилт хийж байсан бичиг баримтууд байна. Анх намайг ажилд ороход тосолоор ажилладаг ялтсан бойлуураар халдаг байсан. Бид нар очиж тосоол нэмдэг байсан. Дараагаар нь гаднын хүмүүст түрээслээд бид очиж үйлчилгээ үзүүлэхээ больсон. Тус барилгад 2019 оны сүүлээр өргөтгөл хийхээр төлөвлөөд зураг хийж эхэлсэн. Өргөтгөлийн ажил хийгээд 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр барилгын дотор г тавьсан, дулаанд холбуулах техникийн нөхцөл авсан эсэхийг тодорхой мэдэхгүй гэсэн.

6.2. Холбогдогч Оч ө******* ХХК-ийн захирлаас дур мэдэн дулаанд холбох эрх, хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд манай компани дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл аваагүй үедээ буюу 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр М моторс ХХК-тай Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулах үед тус барилга нь дулаанд холбогдсон байсан. Учир нь тус барилга нь 2010-2012 онд ашиглалтад орж, 2012-2014 онд эрчим хүчээр хангагдсан гэдэг. Энэ үед холболт хийх эрх нь У ТӨХК-д байдаг тул тухайн үеийн эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэн инженерийг шалгах нь зүйтэй гэсэн тайлбар өгсөн.

6.3. Холбогдогчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгт манайхыг анх 2016 оны 11 сараас Б дүүргийн 13 дугаар хороонд байрлах Ш******* ө******* хотхоны ******* дугаар байруудын ашиглалт үйлчилгээг хүлээж авахад дулаанд холбогдсон байсан, хэний зөвшөөрлөөр холбосныг мэдэхгүй. Манайх төлбөр тооцоог авдаг байсан. Одоо ч авч байгаа. Уг барилга нь ******* дугаар байруудын узелээс холбогдсон болохоор энэ хотхоны 1,48 Гкал/ц-ийн ачаалалд багтсан. Өмнөх жилүүдэд У ТӨХК-тай хийсэн гэрээний эх үүсвэрийн тулгалтын нийт ачаалалд багтсан байгаа. Төлбөр тооцоог өөр компанийн дансаар авсан болон У ТӨХК-тай гэрээний эх үүсвэрийн тулгалт хийсэн талаарх тайлбарыг албан бичгээр нотлох баримтын хамт гаргаж өгье. 2017 онд тус барилгын ашиглалтыг хариуцаж байсан компанитай дулаанаар хангах гэрээ байгуулсан, хугацаа сунгаагүй, Оч ө******* к******* ХХК-ийн Голомт банкны дансаар орлого авсан гэхдээ авсан орлогоо хангагч байгууллагын цахилгаан, төлбөрийг төлөхөд зарцуулсан гэж мэдүүлсэн болно.

6.4. Оч ө******* ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлсэн 01/080 дугаар Тусгай зөвшөөрөл хүсэх тухай албан бичигт Оч ө******* ХХК нь У хотын Б, С*******, Ч*******, Х******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай 12 орон сууцны байрны 939 айл өрх, 42 аж ахуйн нэгжид цэвэр ус, дулаан, хэрэгцээний халуун усыг түгээж, бохир усыг татан зайлуулж, инженерийн шугам ний найдвартай ажиллагааг хангах, борлуулалтын бичилт хийж өр авлагыг барагдуулдаг манай компанийн хариуцсан хэрэглэгчийн эрчим хүчний ачаалал 10.1 Гкал/ц байгаа болно гэснээс гадна дээрх албан бичгээр тусгай зөвшөөрөл хүсэж Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлсэн материалд У ТӨХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14/2435 дугаар албан бичигт эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байгаа Оч ө******* ХХК-ийн нийт ачаалал 10.1 Гкал/ц байгаа болохыг хавсралтаар тодорхойлсон байна.

7. Эрчим хүчний зохицуулах хорооноос Оч ө******* ХХК-д олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хавсралтаар баталсан үйлчлэх хүрээнд нийт ачааллаараа бүртгэгдсэн техникийн нөхцөлгүй, зөвшөөрөлгүй дулаанд холбогдсон М п******* ХХК-ийн авто засвар, үйлчилгээний барилгыг дулаанаар хангах гэрээ байгуулаагүй, төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хамаарал бүхий Оч ө******* ХХК-ийн Голомт банкин дахь харилцах дансаар хүлээн авч Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т ..... тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх буюу Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 449 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн аж ахуйн харилцааны дүрмийн 8.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн эрчим хүчний төлбөрийг зөвхөн эрчим хүчний орлогын дансанд төвлөрүүлнэ гэж заасныг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулах албан даалгавар өгсөн бөгөөд улсын байцаагчийн оногдуулсан шийтгэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул Оч ө******* ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох эрчим хүчний улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах, шалгах улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

3. Энэ утгаараа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар гэрчээс болон холбогдогчоос мэдүүлэг авах, мөн хуулийн 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх зэргээр гүйцэтгэхдээ хариуцагч эрчим хүчний улсын байцаагч нь хууль зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж, энэ байдал нь дугаар зөрчлийн хэргийн материал түүнд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.Тодруулбал, зөрчлийн хэрэгт авагдсан:

4.1. Холбогдогч Оч ө******* ХХК-ийн захирал өгсөн тайлбартаа ... дур мэдэн дулаанд холбох эрх, хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд манай компани дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл аваагүй үедээ буюу 2016 онд Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулах үед тус барилга нь дулаанд холбогдсон байсан. Манайхыг анх 2016 оны 11 сараас Б дүүргийн 13 дугаар хороонд байрлах Ш******* ө******* хотхоны ******* дугаар байруудын ашиглалт үйлчилгээг хүлээж авахад дулаанд холбогдсон байсан, хэний зөвшөөрлөөр холбосныг мэдэхгүй. Манайх төлбөр тооцоог авдаг байсан. Одоо ч авч байгаа. Төлбөр тооцоог өөр компанийн дансаар авсан. Оч ө******* к******* ХХК-ийн Голомт банкны дансаар орлого авсан гэхдээ авсан орлогоо хангагч байгууллагын цахилгаан, төлбөрийг төлөхөд зарцуулсан гэж,

4.2. Гэрчийн мэдүүлэгт: ... М п******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Нийслэлийн Б дүүргийн 13-р хороо, 14-р хороолол, 147 тоот хаягт байршилтай 342.2 м.кв талбайтай авто засвар, үйлчилгээний зориулалттай барилгын хууль ёсны өмчлөгч ба уг барилга анх хэзээ баригдсаныг тодорхой мэдэхгүй. Анх намайг ажилд ороход тосолоор ажилладаг ялтсан бойлуураар халдаг байсан. Тус барилгад 2019 оны сүүлээр өргөтгөлийн ажил хийгээд 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр барилгын дотор г тавьсан, дулаанд холбуулах техникийн нөхцөл авсан эсэхийг тодорхой мэдэхгүй гэж,

4.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 68 дугаар тогтоолоор Оч ө******* ХХК-д дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгож, 2021 оны 136 тогтоолоор 1 жил, 2022 оны 130 дугаар тогтоолоор 1,3 жил, 2023 оны 483, 564 дүгээр тогтоолуудаар 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгаж, тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагыг ш*******члэн тогтоосон гэх баримтууд байх ба мөн захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан.

5. Үүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооноос Оч ө******* ХХК-д олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хавсралтаар баталсан үйлчлэх хүрээнд нийт ачааллаараа бүртгэгдсэн техникийн нөхцөлгүй, зөвшөөрөлгүй дулаанд холбогдсон М п******* ХХК-ийн авто засвар, үйлчилгээний барилгыг дулаанаар хангах гэрээ байгуулаагүй, төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хамаарал бүхий Оч ө******* ХХК-ийн Голомт банкин дахь харилцах дансаар хүлээн авч байсан нь хэрэгт авагдсан депозит дансны хуулга, интернэт банкны хуулга, төлбөрийн нэхэмжлэх, шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

6. Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 25.1.2. хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх гэж хуульчилсан ба Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Дүрэм ш*******члэн батлах тухай 449 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн аж ахуйн харилцааны дүрэм-ийн 8.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн эрчим хүчний төлбөрийг зөвхөн эрчим хүчний орлогын дансанд төвлөрүүлнэ гэж заасныг зөрчсөн, зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна.

7. Үүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл, шаардлагыг тогтоох тухай 68 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Оч ө******* ХХК-д олгосон дулаан түгээх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг нэгдүгээр хавсралтаар, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хоёрдугаар хавсралтаар баталсан байдаг. Энэхүү нөхцөл, шаардлагад заасан тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай явуулах нөхцөл, хэрэглэгчдэд худалдсан төлбөрийг тэдгээртэй байгуулсан гэрээнд заасан хугацаанд бүрэн цуглуулж авах, уг төлбөрийг бүрэн төлөх талаарх шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.

8. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. ...хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэн тооцно гэж заасны дагуу мөн хуулийн Арван хоёрдугаар бүлэг: Барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчил-д хамаарах Эрчим хүчний тухай хууль зөрчих зөрчлийн 12.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Эрчим хүчний тухай хуулиар, эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зөрчилд тооцсон нь үндэслэлтэй, гаргасан зөрчил нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

9. Шүүх, эрх бүхий албан тушаалтан /эрчим хүчний улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлсэн, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Оч ө******* ХХК-аас эрчим хүчний хяналтын улсын байцаагч Л.Эд холбогдуулан гаргасан Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Л.Эгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН