Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2025/00071

 

2025 01 09 307/ШШ2025/00071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00063/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг ******** тоотод суух, ******* овогтой ******* ******* гийн хүсэлттэй,

Ж.******* эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие Д.*******тай 2019 оны 04 сард танилцаж улмаар гэр бүлж хамт амьдарсан. 2020 оны 4 сард хүү Ж.******* төрсөн. Миний хүү ******* нь Д.*******ы хүү мөн болно. Д.******* нь 2021 оны 07 сард яваад эргэж ирээгүй. Д.*******ыг хаана амьдарч байгаа хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү... гэв.

2. Хүсэлт гаргагчаас Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дугаартай, 2020 оы 04 сарын 13-ны өдөр төрсөн хүү Ж.*******ий төрсний бүртгэлийн гэрчилгээ, Д.******* фото гэрэл зураг, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 135/ШЗ2024/07065 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.*******гийн Д.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг нөхөр Д.******* нь 2021 оны 07 сард яваад эргэж ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор тодорхойлжээ.

3. Д.******* нь хаана оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 135/ШЗ2024/07065 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж хуульчилжээ.

 

Дээрх хуульд зааснаар Д.*******гийн гаргасан хүсэлт үндэслэлтэй байх тул Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* ******* овогт *******гийн *******ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.*******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Д.*******ы хаягийг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Д.******* /*******/-гийн утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ