Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2025/00082

 

 

2025 01 13 307/ШШ2025/00082

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2024/01946/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, ***** байрлах, ******* ХК (РД:******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ***** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:****)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,999,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.

(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлт-Оргил, хариуцагч Н.******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул зохигчдын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь Н.*******д холбогдуулан 9,999,525 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* овогтой ******* миний бие 2024 онд ******* ХК-аас зээл авсан нь үнэн. ******* ХК-аас нэхэмжилсэн 9,999,525 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 9,999,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлж маргаагүй болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.

 

4. Дээрх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,942.40 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 174,942.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 9,999,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,942.40 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,942.40 төгрөг гаргуулж ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ