Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00094

 

2025 01 14 307/ШШ2025/00094

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2024/01897/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *****тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:*****)-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт *******-*******ын ******* (утас: *****),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ************** тоотод оршин суух *******-*******ын (утас: *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ************* тоотод оршин суух ийн (утас: *******9) нарт холбогдох,

Гэм хорын хохирол төлбөр 18,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэдэндамбаа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Дүү Ш.*******гийн эзэмшлийн тахианы аж ахуйн байрны гараашинд УАЗ фургон маркийн ДАА суудлын автомашиныг тавьсан байсан. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед уг байшингийн гадна талд зуух яндан байршуулж хоол цайгаа хийж байгаад гал алдсан. Байшин бүхэлдээ шатсаны улмаас миний эзэмшлийн ДАА суудлын автомашин шатаж цаашид ашиглах боломжгүй болсон. Шинжээчээр 3,500,000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Иймд Ц.*******, Ц., Ш. нараас 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

...Нэхэмжлэгч Б.Цэдэндамбаа би хариуцагч Ц.*******, Ш. нартай харилцан тохиролцож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.ыг оролцуулахгүйгээр Ц.*******аас 1,750,000 төгрөг, Ш.аас 1,750,000 төгрөгийг дараах графикийн дагуу төлнө. Үүнд,

-2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн дотор 1,170,000 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн дотор 1,170,000 төгрөг,

-2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн дотор 1,160,000 төгрөгийг хариуцагч Ц.*******, Ш. нар төлж хохирлыг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцсон учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******, Ш., Ц. нарт холбогдуулан 18,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамба нь Ц.ыг хариуцагчаар татсаныг татгалзаж, 18,200,000 төгрөгийг хариуцагч Ц.*******, Ш. нараас гаргуулах, хариуцагч Ц.*******, Ш. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.ыг оролцуулахгүйгээр Ц.*******аас 9,100,000 төгрөг, Ш.аас 9,100,000 төгрөгийг дараах графикийн дагуу төлнө.

Үүнд: 2025 оны 4 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 6 сарын 15-20-ны өдрүүдэд 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 9 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 3 сарын 15-20-ны дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 4 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 5 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 6 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 7 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 8 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 9 сарын 15-20-ны өдрийн дотор 1,200,000 төгрөгөөр тус тус төлөөд хохирлыг барагдуулахаар харилцан тохиролцож байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр зохигчид хугацаа тохирч, эвлэрсэн байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Ш. нараас 124,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 124,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******, Ш. нарт холбогдох 18,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамбаа нь хариуцагч Ц.ыг оролцуулахгүйгээр Ц.*******аас 9,100,000 төгрөг, Ш.аас 9,100,000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч график дагуу төлөхдөө: 2025 оны 4 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 5 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 6 сарын 15-20-ны өдрүүдэд 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 9 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 3 сарын 15-20-ны дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 4 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 5 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 6 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 7 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 8 сарын 15-20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 9 сарын 15-20-ны өдрийн дотор 1,200,000 төгрөгөөр тус тус төлж хохирлыг барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Ш. нараас 124,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 124,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ