Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0894

 

2024 11 12 128/ШШ2024/0894

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Мын Л /РХ:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бын Э /УШ/,

Хариуцагч: Б дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А /Б дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны Газар зохион байгуулагч/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж /Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн/,

Гуравдагч этгээд: Цийн У /ЧЙ/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бын М /ЗВ/,

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/ дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Миндүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Иргэн М.Лд Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжаар Б дүүргийн 4 дүгээр хороо, Ө 22- тоот хаягт, 269 м.кв хэмжээтэй газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрх олгосон.

1.2. Б дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/ дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тухайн газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй байх тул ...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг үүгээр мэдэгдье... гэх мэдэгдлийг,

1.3. Б дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2023 оны 12 дугаар сарын 15-ны 16/ дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.5 бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье... гэх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

1.4. Улмаар Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хороо, Ө 22 дугаар гудамжны тоот хаягт байршилтай иргэн М.Лд олгосон 269 м.кв газрыг ...бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалтыг зөрчсөн... үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

1.5. Нэхэмжлэгч тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан бөгөөд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01-03/1233 дугаартай албан бичгээр ...Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна... гэх хариуг хүргүүлжээ.

1.6. Ингэснээр иргэн М.Лгээс Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/ дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн ба 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2971 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч М.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Иргэн М.Л миний бие Б дүүргийн 4-р хороо, Ө 22- тоот хаягтай, 269 м.кв хэмжээтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын 2022 оны 06 сарын 03-ны өдрийн А/ дугаартай Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон.

Гэтэл Нийслэлийн Б дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 12 сарын 15-ны 16/ дугаартай Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 35 дугаар зүйлийн 35.3.5 (бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх) дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье.... 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тайлбар, саналаа ирүүлнэ үү. Дээрх хугацаанд тайлбар, саналаа ирүүлээгүй тохиолдолд иргэн таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдэж байна гэх Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч улмаар 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тайлбараа хүргүүлсэн.

Гэвч 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16/7 дугаартай ... газар эзэмших эрхийн гэрчилгээг Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хавсралтаар тус захирамжийн хуулбарыг хүргүүлэв гэх албан бичгээр маргаан бүхий захирамжийг хүлээн авсан.

Улмаар тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасны хариуд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01-03/1233 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Б дүүргийн Засаг дарга хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжийг гаргасан байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариу ирүүлсэн тул шүүхэд хандаж байгаа болно.

Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/ дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг хүчингүй болгуулах тухай захирамжийн хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэсэн байна. Миний бие 2017 оноос хойш хуульд заасан журмын дагуу тухайн газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байсан ба Нийслэлийн Б дүүргийн Засаг даргаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А/ дугаартай "Газар эзэмших эрх олгох тухай" захирамж гарснаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг хууль ёсны дагуу олж авсан.

Гэтэл Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаартай Газар эзэмших эрх олгох тухай захирамж нь чухам ямар этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тодорхойгүй, иргэн миний газар эзэмших, ашиглах эрхэд үндэслэлгүйгээр халдаж байна гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ гээд 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасныг дурдсан байна. Энэхүү хуулийн хэм хэмжээ нь газар эзэмшигчийн хүлээх үүргийг тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд иргэн миний бие хуулиар хүлээсэн дээрх үүргээ зөрчөөгүйн зэрэгцээ бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Түүнчлэн дээрх мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гэж заасныг дурджээ. Захиргааны ерөнхий хуульд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 5 тохиолдолд хүчингүй болгохоор заасан бөгөөд хуулийн 48.2.1-48.2.5-д тодорхой тусгажээ. Гэтэл тухайн 5 тохиолдлыг аль нь нөхцөл нь бүрдсэн нь тодорхойгүй байна. Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөлийг тусгайлан хуульчилсан ба иргэн Мын Л миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй байна.

Иймээс Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/ дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгаж иргэн М.Л миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Иргэн М.Л Б дүүргийн 04 дүгээр хороо, Ө 22- тоот хаягтай 269 м.кв хэмжээтэй нэгж талбарын ******* дугаартай газрыг Нийслэлийн Б дүүргийн засar даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаартай газар эзэмших эрх олгох тухай захирамжаар 15 жилийн хугацаатай шийдвэр гаргаж өгсөн. Гэтэл Б дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас мэдэгдэл ирдэг. Эхний мэдэгдэл нь та газраа зориулалтын дагуу хоёр жилийн хугацаатай ашиглаагүй байна. Тийм учраас энэ үндэслэлээр хүчингүй болголоо гэдэг мэдэгдэл ирдэг. Үүнд хариу тайлбар өгдөг. Үүний дараа дахиад мэдэгдэл ирдэг. Тухайн мэдэгдэл дээр та бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн байна. Тийм учраас газар эзэмших эрхийг тань дуусгавар болгож хүчингүй болголоо гэсэн мэдэгдэл ирдэг. Үүний дараагаар маргаан бүхий захиргааны акт гардаг. Захиргааны актын үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг буюу төрийн захиргааны байгууллага өөрөө хууль бус шийдвэр гаргасан буюу Газрын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн хэн нэгэн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн акт гаргасан байгаа учраас тухайн актыг өөрөө хүчингүй болгож байна гэдэг агуулгатай маргаан бүхий акт гардаг. Б дүүргийн Засаг даргын 2023 оны маргаан бүхий акт нь үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хэний, ямар хууль ёсны эрх ашиг сонирхлыг дүүргийн Засаг дарга зөрчсөн болох нь тодорхойгүй. Хуулиар олгогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгаа учраас хүчингүй болгочихсон гэдэг тайлбарыг хэлдэг хэдий ч энэ нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдэд хуулиар олгогдсон эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Тийм учраас маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: Б дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 13311008 дугаар бүхий 700 м.кв газрыг Б дүүргийн Засаг даргын 2022 оны А/ дугаар захирамжаар иргэн М.Лд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Иргэн Ц.Уээс тус албанд ирүүлсэн гомдлын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус дүүргийн дүгээр хорооны хэсгийн ахлагч А.Цэнд- Аюуш, хөрш зэргэлдээ айлын төлөөлөл болох Б.Г нарыг байлцу******* Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 7.2.3. (Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх) 7.2.5. (Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох) энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах гэж заасны дагуу 231127/02 тоот Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл-ийн дагуу тэмдэглэл үйлдэж албажуулсан болно.

Иймд иргэн М.Лд газар эзэмших эрх олгосон байршил нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.5 (бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх) дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр Б дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/, 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/ тоот албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд тус дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Б дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А/ дугаартай газар эзэмших эрх олгох захирамж гаргахдаа тухайн хороо хариуцсан Газар зохион байгуулагч нь газар дээрээ үзлэг шалгалтыг нягталж сайн хийгээгүйгээс үүдэж тухайн газарт олон жил амьдарч байсан айлтай давхцуулж газар эзэмших эрх олгосон байна гэж үзээд тухайн газрын эрхийг хүчингүй болгосон байгаа. Тухайн газрын эрхийг хүчингүй болгохдоо Ц.У гэх иргэнээс 2 удаа гомдол ирүүлсний дагуу газар эзэмших эрх олгосон М.Лд тус бүр 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн. Иргэн М.Лгээс мөн хариу тайлбар ирүүлснийг шүүхэд нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсэн байгаа гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ц.У Б дүүргийн 5 хороо, Өн 22 гудамж, тоотод 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа бөгөөд өөрийн амьдарч буй газрыг эзэмших тухай хүсэлтээ 2018 оноос эхлэн Газрын албанд өгч байсан, уг албанаас хүлээж бай гэсэн хариу өгсөөр байгаад уг газрыг 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжаар иргэн М.Лд нь эзэмшүүлсэн нь иргэн Ц.Уийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.

Иргэн Ц.У Ж овогтой З*******той 1981 оны 06 сарын 05-ны өдөр гэр бүл болж, 1983 оны 12 сарын 06-ны өдөр гэрлэлтийн гэрчилгээ авсан, тэдний дундаас төрсөн З******* овогтой Б*******, З******* овогтой Д*******, З******* овогтой Б*******, З******* овогтой Х*******, үр хүүхдүүдийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь өрхийн гишүүдийн үндсэн бүртгэл, иргэний үнэмлэхийн хаягаар нотлогдож байгаа болно.

Ц.Уийн нөхөр Ж.З******* 2011 оны 11 сарын 01-ны өдөр Б дүүргийн газрын албанд газар эзэмших зөвшөөрөл хүссэн агуулга бүхий өргөдөл гаргаж байсан, тухайн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актад гарын үсэг зурсан байдаг. 2006 оноос эхлэн өөрийн эзэмшиж буй газар дээрээ хашаа, байшин барьж эзэмшиж байсан байдлыг харуулсан зураг Google-ын зурагт орсон байдаг, уг зургийг Google-ээс харж болно. 2021 оны 03 сарын 31-ний өдөр дээрх газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг иргэн З******* овогтой Б*******д хүлээлгэн өгсөн байдаг.

Дээрх газрыг эзэмшиж байх үед автозам тавих ажил хийгдсэн бөгөөд уг ажлыг дэмжих зорилгоор эзэмшил газраа хуучин татсан байсан хил хязгаараас нь дотогшлу******* хашаагаа дахин барьж байсан, энэ талаар Ц.Уийн 2022 оны 07 сарын 06-ны өдөр Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдөлд дурдагдсан байдаг.

Б дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 16/******* тоот иргэн Ц.Ут хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудаст ...дээрх газар дээр иргэн М.Л нь амьдардаггүй нь тогтоогдсон тул газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор судалж байгаа талаар дурдсан нь дээрх актыг гаргахын тулд захиргааны байгууллага, түүний албан тушаалтан болох Б дүүргийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэсэн үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна. 2023 оны 11 сарын 20-ны өдөр иргэн Ц.У өөрийн эзэмшил газартаа кадастрын зураг хийлгэсэн байдаг.

Иргэн Ц.У болон түүний нөхөр удаа дараа тус дүүргийн Газрын албанд өргөдөл өгөхөд газрын асуудлыг нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй эс үйлдэл гаргаж байгаад тухайн газарт нь амьдардаггүй иргэнд түүний олон жил шударгаар эзэмшсэн газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд нийцээгүй.

Иргэн М.Лд газар олгосон 2022 оны 06 сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамж нь Газрын тухай хууль зөрчсөн тул уг захирамжийг хүчингүй болгосон 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамж хуульд нийцсэн гэж үзнэ... гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Гуравдагч этгээдийн зүгээс энэхүү шүүх хуралдаанд эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж оролцож байгаа. Зөрчигдсөн талаарх тодорхой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Б дүүргийн Газрын албаны эрх бүхий албан тушаалтны эс үйлдлийн улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа. Ц.У нь Б дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар гудамж, тоотод 10 гаруй жилийн хугацаанд амьдарч байгаа. Ц.Уийн зүгээс болон талийгаач нөхөр, хүүхдүүд нь Газрын албанд хандаж өргөдөл гаргадаг. Газрын албанаас хүлээж бай гэдэг зүйлийг бичгээр бус амаар хэлдэг. Гэтэл тухайн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байгаа, гэр бүлийн гишүүдийн газар эзэмших эрхийн асуудал зөрчигдсөн гэж үзэж байгаа. Үүнтэй холбогду******* өргөдөл гаргах үедээ кадастрын зураг хийлгэж зургаар баталгаажуулж өгдөг. М.Л гэх хүнд газар эзэмшүүлсэн болохыг Ц.У нь Газрын албанд биечлэн очиж уулзсанаар мэдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Газрын албанд хандаж холбогдох баримт бичиг зэргийг дахин өгдөг. Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамж нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Иргэн М.Лгээс гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар дамжу******* тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт гаргаснаар түүнд Б дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/ дугаар захирамжийн хавсралтад зааснаар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ө 22- тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 269 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, ******* нэгж талбарын дугаарт эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Харин уг маргаан бүхий газарт нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, мөн газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй ба нэхэмжлэгч нь газрын төлбөр төлж, тухайн маргаан бүхий газрыг бодитойгоор эзэмшиж байгаагүй байна.

4. Хариуцагч Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/ дугаар захирамжаар ...газрыг эзэмшигч М.Л /РД:РХ*******/ нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалтыг зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, дүгээр зүйлийн .2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчээс иргэн миний газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдсан..., бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй..., Газрын тухай хуулийн дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй... зэргээр нэхэмжлэлээ тайлбарлан маргасан бол,

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захирамжийг ...гуравдагч этгээдээс ирүүлсэн хоёр удаагийн гомдлын дагуу нэхэмжлэгчид хоёр удаагийн мэдэгдэл хүргүүлж хариу тайлбарыг нь авч, хөршүүдтэй уулзалт хийж тэмдэглэл үйлдсэнээр бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

7. Гуравдагч этгээдийн зүгээс тухайн маргаан бүхий газар дээр 2007 оноос хойш амьдран сууж байгаа..., газар нь автозамын трасст орсноор хашаагаа дотогшлу******* дахин барьсан..., Газрын алба газар эзэмших талаарх хүсэлтийг шийдвэрлэхгүй хүлээж бай гэсэн хариу өгдөг байсан..., өрхийн бүртгэлийн дэвтэр болон иргэний үнэмлэхийн хаягт маргаан бүхий газрын хаяг бичигдсэн байгаа зэргээр байр сууриа илэрхийлж, энэ тохиолдолд газар эзэмших талаарх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж тайлбарлан байр сууриа илэрхийлжээ.

8. Маргаан бүхий захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, дүгээр зүйлийн .2.Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 39 дүгээр зүйлийн 39.1. газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 61 дүгээр зүйлийн 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг тус тус үндэслэн гарчээ.

9. Шүүх, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа, хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу шилжүүлэх тухай шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх, хяналт тавих зэрэг бүрэн эрхийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх эрхтэй, тухайлбал Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. ...дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.2.1.нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 20.2.2. газар эзэмшигч, ...хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д зааснаар нөхцөл байдлыг тогтоож, мөн хуулийн 26.1-д зааснаар оролцогчийг сонсож, мөн хуулийн 37.4-д заасан эерэг нөлөөлөл бүхий /газар эзэмших эрх олгосон/ захиргааны актыг хүчингүй болгохдоо мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2. нийтийн ашиг сонирхолд нөлөөлсөн үндэслэлийг зааж гаргасан байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

10. Маргаан бүхий энэ тохиолдолд газар нь автозамтай залгаа байх ба, байршил нь шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон, нягтаршил ихтэй бүс болох нь шүүхээс явуулсан газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар болон түүнчлэн дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд эзэмшүүлэх эрх бүхий газар биш байсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй.

11. Хариуцагч нь хэдийгээр бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх талаарх газар эзэмшигчид үүрэг болгосон заалтыг маргаан бүхий захирамждаа дурдсан боловч нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн үүргийг газар эзэмших тухай гэрээ байгуулж хүлээгээгүй байсан, гуравдагч этгээдийн зүгээс миний газар эзэмших талаарх ашиг сонирхлыг хөндөж гарсан гэх гомдлыг гаргасан авч түүнийг шийдвэрлэж, гуравдагч этгээдэд эрх олгож шийдвэрлэсэн үйл баримт байхгүй, гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргаж маргаагүй тул маргаан бүхий захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчид хуулиар хамгаалагдсан, шүүхээс сэргээн тогтоох эрх үүсэхгүй байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Лгээс Б Засаг даргад холбогду******* гаргасан Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/ дугаар захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН