| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2025/00017/И |
| Дугаар | 307/ШШ2025/00109 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 307/ШШ2025/00109
05 01 0 07/ШШ05/00109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 15/05/00017/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** тоотод байрлах, ******* Фүүдс ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, өөрийн байранд байрлах, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* нээлттэй хорих ангид холбогдох,
"Үнэлгээ хүчингүй болгуулах тухай" гомдолтой иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч ******* ******* ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
. Гомдол гаргагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж, хариуцагч тал гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг болно.
. ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ Шүүхийн шийдвэрээр 9,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг төлбөрөөс төлөөд үлдэгдэл нь 11,00,000 төгрөг орчим үлдсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа орчимд хувийн сууц, газрын хамт 45-50 сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байхад 5,696,868 төгрөгөөр үнэлсэн байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа үндэслэлээ төлбөр төлөгч ******* ******* ХХК-ийн захирал Д.*******, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт хөрөнгийн үнэлгээний тайланг утсаар болон 04 оны 11 сарын 8-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 7 дахь хэсэгт заасан үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлж, шүүхэд 04 оны 1 сарын 18-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь хууль зөрчсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдол үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.
5. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0 оны 0 сарын -ны өдрийн 15/ШШ0/0090 тай захирамжаар ******* ******* ХХК нь 9,175,551 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу хувааж Милко трейд ХХК-д төлөх, хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-******* тоот тай газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, ******* , 1 тоот хаягт байршилтай, ******* м.кв хувийн сууцны зориулалттай Ү-00007506 бүртгэлийн тай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэхүү шүүгчийн захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар талууд маргаагүй байна.
6. Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 04 оны 11 сарын 18-ны өдрийн 4/1 тай Шинжээч томилох тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.-т заасныг үндэслэн шинжээч томилсны дагуу Ашид билгүүн ХХК-ийн 04 оны 11 сарын 5-ний өдрийн №ШД-44/11*******0 тай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, ******* , 1 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-00007506 тай хувийн сууц, Г-******* тай газрын хамт зах зээлийн үнэ цэнийг 04 оны 11 сарын байдлаар 5,696,868 төгрөгөөр үнэлжээ.
Энэхүү үнэлгээний талаар төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 04 оны 11 сарын 8-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанд гомдол гаргагч Д.*******гийн гаргасан тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно заасан хугацааг нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хэтрүүлж буюу 04 оны 1 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой гэдгээ мэдээгүй гэж тайлбарлаж байна.
Гомдол гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 зүйлийн 115.., 759. зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн гомдолтой, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ гаргуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ